Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 25

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг, 34-16 тоотод оршин суух, 1982 онд төрсөн, 34 настай, Гэгээн овгийн Дашбалжирын Жанчивсэмбийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг, 14-250 тоотод оршин суух, Анчин овгийн Гомбожавын Цэвэлмаад холбогдох

6144400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, хариуцагч Г.Цэвэлмаа, хариуцагчийн өмгөөлөгч А.Адъяасүрэн, нарийн бичгийн дарга П.Дониддолгор оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Жанчивсэмбэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний хүү Д.Жаргалтогтохд 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс нийгмийн халамжийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тогтоосон. Тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоосноос хойш тэтгэмжийн мөнгийг манай хадам ээж болох Г.Цэвэлмаа нь тэжээгчээ алдсаны дэвтрийг ашиглан өөртөө зарцуулдаг байсан. Хүүхэддээ тогтоосон тэтгэмжийг дэвтрийг авъя гэж хадмууддаа удаа дараа хэлж байсан боловч чи энэ мөнгийг аваад үрэн таран хийнэ, мөнгийг цуглуулж байгаад хүүг 18 нас хүрэхээр нь өгнө гэж хэлдэг байсан. 2016 оны 06 дугаар сараас эхлэн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хууль ёсны эзэнд нь буюу манай хүү Д.Жаргалтогтоход хүрч байна. Г.Цэвэлмаагаас нийгмийн халамжийн дэвтрийг ашиглан өөртөө авсан 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх тэжээгчээ алдсаны тэтгэмж болох 6144400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Цэвэлмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Жанчивсэмбэ нь миний төрсөн хүү Д.Дорилсүрэнтэй гэр бүл болон амьдарч ач хүү Д.Жаргалтогтохыг төрүүлсэн. 2010 оны 09 дүгээр сарын 25-нд миний хүү Д.Дорилсүсрэн нь нас барсан. Харин ач хүү маань манайд 2011-2014 он хүртэл амьдарч байсан. Би ач хүүдээ Жаргалтогтохын тэжээгчээ алдсаны тэтгэмжийг өөртөө огт хэрэглээгүй. Харин ч ач хүүд өдөр дутамд хэрэглэдэг зүйлд нь зарцуулдаг байсан. Одоо ач хүү Жаргалтогтохын хадгаламжинд 3000000 гаруй төгрөг байгаа. Д.Жанчивсэмбэ нь үнэн байдлыг хүлээн зөвшөөрөхгүй юм бол өөрөө өгч байсан мал бусад зүйлээ нэхэмжилж авна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн болон хариуцагч Г.Цэвэлмаа, түүний өмгөөлөгч А.Адъяасүрэн нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 6144400 төгрөгөөс 1151770 төгрөгийг багасгасныг хариуцагч Г.Цэвэлмаа хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн нь хариуцагч Г.Цэвэлмаагаас Хадгаламж банкны №1127685 дугаар бүхий хадгаламжийн дэвтрийг хүлээн авч, үлдэгдэл 1121000 төгрөгийг Д.Жаргалтогтохын төрийн банкны 19210027468 тоот дансанд 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор шилжүүлэхээр тохиролцов. Энэ хүү гэрээг байгуулснаар хоёр тал цаашид энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, шүүгчийн захирамжинд давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Жанчивсэмбэ нь хариуцагч Г.Цэвэлмаад холбогдуулан 6144400 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Г.Цэвэлмаа нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 6144400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 1151770 төгрөгөөр багасгаж, 3871630 төгрөг бүхий хадгаламж банкны хадгаламжийн дэвтрийг хүлээн авч, үлдэгдэл 1121000 төгрөгийг Д.Жаргалтогтохын төрийн банкны 19210027468 тоот дансанд 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор шилжүүлэх санал гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн хүлээн зөвшөөрч, талууд эвлэрсэн нь зохигчдийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар Д.Жанчивсэмбийн нэхэмжлэлтэй, Г.Цэвэлмаагаас 6144400 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчГ.Цэвэлмаагаас 56600 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 113260төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА