Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 138/ШШ2017/00031

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би *******д холбогдох "Саатуулах байрны зардал 89550 төгрөг гаргуулах тухай" Дорнод аймаг дахьЦагдаагийн газрын нэхэмжлэлийг 201******* оны 12 сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******ын ******* нь 201******* оны 11 сарын 28-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 424 тоот шийтгэвэрээр Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 14 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсныг тус цагдаагийн газрын саатуулах байранд эдэлж гараад, төлөгдвөл зохих 85400 төгрөг, 201******* оны 11 сарын 25-ны өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 89550 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******-ийн 17-0******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Цагдаагийн газрын эрүүлжүүлэх баривчлах байранд 14 хоног баривчлагдсан.Цагдаагийн газраас нэхэмжилсэн баривчлах байрны төлбөр 89550 төгрөгийг 2017 оны 7 сарын 1-ний дотор багтаан төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч ******* нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 201******* оны 11 сарын 28-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 424 дүгээр шийтгэвэрээр 14 хоногийн хугацаагаар баривчлагдан шийтгэл эдэлсэн болох нь зохигчийн нэхэмжлэл, тайлбар болон Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 201******* оны 11 сарын 28-ны өдрийн 424 дүгээр шийтгэвэр, баривчлагдсан хүний хувийн хэрэг зэрэг баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч ******* нь саатуулах байрны төлбөр 89550 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч ******* овогт *******ын ******* саатуулах байрны зардал 89550 /наян есөн мянга таван зуун тавь/ төгрөгийг нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 4550 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

        ШҮҮГЧ                                    Б.ТҮМЭНЦЭЦЭГ