| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00146/И |
| Дугаар | 143 |
| Огноо | 2017-02-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 143
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Зүүнхангай сумын Баянгол багт оршин суух, 1977 онд төрсөн, РД:ОЕ70081718, Маагийнхан овогт Цолмонгийн Лхагвасүрэнд холбогдох,
Сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл, хүү, тогууль алданги нийт 12.487.209 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга Ж.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Сум хөгжүүлэх сангийн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, хөнгөлөлттэй зээл 12.000.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай төрийн сантай гэрээ хийж авсан билээ. Иргэн Ц.Лхагвасүрэн нь гэрээний 2.2, 2.3, 2.7, 2.11 дэх заалтуудыг зөрчсөн тул гэрээнд заасны дагуу зээлийн үлдэгдэл, хүү, торгууль /алданги/ нийт 12.487.209 төгрөгийг төрийн сангийн дансанд хийхийг шаардаж, албан мэдэгдэл өгсөн боловч бидний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байна. Иймд дээрх үндэслэл бүхий гэрээ, шаардлагыг биелүүлээгүй иргэн Ц.Лхагвасүрэнгээс нийт 12.487.209 төгрөгийг гаргуулж төрийн сангийн 150655401 тоот дандсанд хийлгэж, төрийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ц.Лхагвасүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга Ж.Батбаярын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Одоо нэхэмжилж байгаа 12.487.209 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга Ж.Батбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Цолмон овогтой Лхагвасүрэн нь Сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл, зэлийн хүү, торгууль /алданги/ нийт 12.487.209 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга нь хариуцагч Ц.Лхагвасүрэнгээс сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл, хүү, тогууль алданги нийт 12.487.209 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Лхагвасүрэн нь нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага болох сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл, хүү, тогууль алданги нийт 12.487.209 төгрөгийг барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Ц.Лхагвасүрэн нь Зүүнхангай сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага болох сум хөгжүүлэх сангийн зээл 12.487.209 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь 12.487.209 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 214.745 төгрөг төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцож 107.373 төгрөгийг хариуцагч Ц.Лхагвасүрэнгээс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Зүүнхангай сумын Засаг даргын сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл, хүү, тогууль алданги нийт 12.487.209 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Лхагвасүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хариуцагч Ц.Лхагвасүрэнгээс улсын тэмдэгтийн хураамж 107.373 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Ц.Лхагвасүрэн шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР