Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 144

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  П.Болор  би,

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт байрлах, регистрийн 2693321 дугаартай, Хаан банкны Увс салбарын нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 15-16 тоотод оршин суух, 1986 онд төрсөн, эрэгтэй, РД:ОД86010712, Цагаагчууд овогт Лхайсүрэнгийн Пүрэвхүү,

     Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 15-16 тоотод оршин суух, 1990 онд төрсөн, эмэгтэй, РД:ОО90010409, Борлууд овогт Жигдэнгомбын Сайнжаргал нарт холбогдох,

      Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг зээлийн үлдэгдэл 11.875.334 төгрөг, зээлийн хүү 2.726.045,95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72.792,76 төгрөг, нотариатын зардал 14.000 төгрөг, нийт 14.688.172,7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Л.Пүрэвхүү, Ж.Сайнжаргал нар нь 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Хаан банкны Улаангом тооцооны төвөөс ЗГ6597тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 22.000.000 төгрөгийг сарын 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлсэн. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ЗГ6597-1 тоот нэмэлт гэрээ хийж Зээлийн гэрээнд бүтцийн өөрчлөлт оруулж сарын төлөлтөө багасгаж авсан боловч зээлээ төлж чадахгүй байгаа. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1, 4.2.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 11.875.334 төгрөг, зээлийн хүү 2.726.045,95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72.792,76 төгрөг, нийт 14.674.172,72 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй 372 хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардан боловч гэрээний 4.2.9-д заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2015 оны 4 дүгээр сраын 28-ны өдөр, 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр, 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр тус тус зээлийг төлөх мэдэгдэл, 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр зээл төлөх буцааж төлөх мэдэгдлийг хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 11.875.334 төгрөг, зээлийн хүү 2.726.045,95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72.792,76 төгрөг, нотариатын зардал 14.000 төгрөг, нийт 14.688.172 төгрөг гаргуулж өгнө үү. Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ” гэжээ.

       Хариуцагч Л.Пүрэвхүү, Ж.Сайнжаргал нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Бид Хаан банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Одоо нэхэмжилж байгаа 14.688.172 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна” гэжээ.

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: “Л.Пүрэвхүү, Ж.Сайнжаргал нарын шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. Уг тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Хаан банкны Увс салбар нь хариуцагч Л.Пүрэвхүү, Ж.Сайнжаргал нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 11.875.334 төгрөг, зээлийн хүү 2.726.045,95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72.792,76 төгрөг, нотариатын зардал 14.000 төгрөг, нийт 14.688.172,7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Пүрэвхүү, Ж.Сайнжаргал нар нь нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, нотариатын зардал нийт 14.688.172 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

        Хариуцагч Л.Пүрэвхүү, Ж.Сайнжаргал нар нь Хаан банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, нотариатын зардал нийт 14.688.172,7 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

    Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231.391 төгрөг төлсөн ба тал хувь болох 115.696 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 115.696 төгрөг, хариуцагч Л.Пүрэвхүү, Ж.Сайнжаргал нараас 115.696 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарт олгож шийдвэрлэлээ.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын зээлийн гэрээний гүйцэтгээгүй, нотариатын зардал нийт 14.688.172 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Пүрэвхүү, Ж.Сайнжаргал нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хас банкны Увс салбараас тэмдэгтийн хураамжид төлсөн 231.391 төгрөгөөс 115.696 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 115.696 төгрөг, хариуцагч Л.Пүрэвхүү, Ж.Сайнжаргал нараас 115.696 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарт олгосугай.

    3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Л.Пүрэвхүү, Ж.Сайнжаргал нар шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР