| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 138/2016/01599/И |
| Дугаар | 138/ШШ2017/00037 |
| Огноо | 2017-01-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 138/ШШ2017/00037
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би
Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******ын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,
Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, 4 тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогты Анхзаяад холбогдох,
1200000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 9 сарын 2-ны өдөр Анхзаяад 7 хоногийн хугацаатай *******00000 төгрөг зээлүүлсэн. Анхзаяа хугацаа хэтэрч ******* хувийн хүүтэй өгье гээд өнөө маргааш гэж худал ярьсаар 3 сар гаруй боллоо. Иймд Анхзаяагаас 1200000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие *******00000 төгрөг авсан нь үнэн боловч хүүтэй төлнө гэсэн гэрээ хийгээгүй. Зээл маань бүтэхээ болиод удаасан болохоор нэмж хэдэн төгрөг өгнө гэж бодож байсан. 1 сая төгрөгөөс би *******д ******* сарын 15-нд *******0000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 900000 төгрөгийг би төлөх болно. Иймд 1 сар дотроо багтаад 900000 төгрөг төлнө гэжээ.
Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн шаардлагаас 300000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч үлдэгдэл 900000 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******д төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч д холбодуулан зээлийн гэрээний үүрэгт 1300000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Шүүх дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж хянан шийдвэрлэх ажиллагааг хийх явцад нэхэмжлэгч Д.*******,хариуцагч нар нь харилцан тохиролцож эвлэрсэн байх ба эвлэрэлдээ нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 300000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч нь үлдэх 900000 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******д төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.
Иймд зохигчдын дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 300000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч нь үлдэх 900000 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33350 төгрөгийн тал хувь 16675 төгрөгийг төсвийн орлого болгож, үлдэх 16675 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч гаас улсын тэмдэгтийн хураамжид 13075 төгрөг /900000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 26150 төгрөгийн 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ