| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2020/0143/Э |
| Дугаар | 206 |
| Огноо | 2020-05-15 |
| Зүйл хэсэг | 12.1.3., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 206
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Н.Идэр нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч С.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,
Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд,
Насанд хүрээгүй хохирогч Б.С,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дагиймаа
Хохирогчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Л.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918007150133 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, Залуучуудын*****од оршин суух хаягтай боловч одоогоор Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, ............. тоотод түр оршин сууж байгаа, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Л.Б,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруу, үйл баримтын талаар:
Шүүгдэгч Л.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай 2003 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, дагавар охин Б.С биеэ хамгаалах чадваргүй байгааг далимдуулан, хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн болох нь:
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан насанд хүрээгүй хохирогч Б.С “...Ээжийг ажилдаа, эгч сургуульдаа явсан байсан. Эмээ гэрт байгаагүй. Л.Б намайг аавдаа хүрээд ирээч гэсэн. Би дургүйцсэн. Би яагаад таны хажууд очих ёстой юм гэхэд сүртэй юм бэ хүрээд ир гэсэн. Тэгээд би очсон. Намайг оролдохоор нь би уйлахад зүгээр байж бай гээд байсан. Тэгээд миний хувцсыг тайлаад доороо хэвтүүлээд миний дээр гарч хэвтээд бэлэг эрхтнээ миний шээдэг хэсэгрүү хийсэн. Маш их өвдсөн. Тухайн үед миний сарын тэмдэг ирсэн байсан” гэх мэдүүлэг,
Гэрч С.Б “...2019 оны 09 дугаар сард эгч авто осолд ороод би эгчийн 2 хүүдийг харах болсон. Б.С босож суугаад шөнө уйлдаг болсон. Би битгий уйл, яасан юу болоод уйлсан юм бэ гээд аргадаад л унтуулсан. Маргааш нь хүүхдүүдээ цэцэрлэгт хүргэж өгөөд Б.С ярилцах үед Л.Б хүчиндсэн талаар хэлсэн. Өмнө энэ талаар мэддэггүй байсан. Б.С эгчтэйгээ хамт Дарханд байдаг байсан. Эгчийг осолд орсны дараа би гэртээ дагуулж ирсэн” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9/,
Гэрч Б.Б “...манай ахын охин С.Б нь 2-3 жилийн өмнө Л.Б гэдэг хүнтэй хамтарч амьдардаг болсон юм, тэр залуу нь архи уудаг бололтой хүн байсан. Яг хүчирхийлсэн талаар мэдсэн харсан зүйл байхгүй. Би 2018 оны 7 дугаар сард санагдаж гэрт нь яваад очтол Л.Б бага охин болох Б.С дагуулаад айлд очно гээд хамт гараад явахаар нь ээж нь болох Б энэ ямар учиртай дагуулж яваад байгаа юм бэ том болсон охиныг хамаагүй ингэж болохгүй гэхэд С.Б манай нөхөр 2 охиндоо их хайртай, санаа зоволтгүй гэхээр нь ээ мэдэхгүй, нэг л сонин байна шүү гэж хэлээд орхисон. Манай дүүгийн охин Б.С нь сэтгэцийн хувьд яг ч эрүүл биш бололтой байдаг юм. Юм яриад байхад ойлгож байгаа зүйл байхгүй харагддаг. Тэгээд л сүрхий дотно бололтой дагаж гүйгээд байхаар нь би хар аваад хэлж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,
Гэрч Б.Н “...анх 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр *****гэдэг 16 настай охин хойд аавдаа хүчиндүүлсэн гэсэн асуудалтай түр хамгаалах байранд ирсэн юм. С түр хамгаалах байранд ирэхдээ айдас түгшүүртэй, санаа зовсон, түгшсэн, тогтворгүй байдалтай ирсэн. Би анх С уулзаад сэтгэл зүйн ярилцлага хийхэд шууд хойд аав Б намайг хүчиндсэн гэж хэлж байсан. С хувьд болсон асуудлыг өөртөө итгэлтэй хэлж байгаа нь удаа дараа хойд аавдаа хүчиндүүлсэн гэдэг нь сэтгэл зүйчийн хувьд мэдрэгдсэн. С хувьд юмыг удаан бодож удаан хариулдаг, ямарваа юмыг нямбай хийдэг, дотогшоо чиглэсэн хүүхэд байсан. Энэ төрлийн зан чанартай хүүхдүүд болсон асуудлыг нуух, ярих хүсэлгүй байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/,
Гэрч Л.Д “...манай түр хамгаалах байранд байгаа 16 *****хүүхэд нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ирсэн. Анх ирэхдээ дуу султай, асуусан асуултанд удаан хариулдаг, айдас зовиуртай ирсэн хүүхэд байгаа юм. Болсон асуудлын талаар ярилцахад 7-9 дүгээр ангид байхад хойт аав Б ээжийг байхгүй байх хойгуур амбаарт юм уу гэрт миний өмдийг тайлж миний эмзэг эрхтэн рүү өөрийнхөө биений нэг хэсгийг хийгээд оруулаад хөдлөөд байдаг байсан, тухайн үед их өвддөг байсан гэж хэлсэн. Түр хамгаалах байрны ажилчдын зүгээс эмэгтэйчүүдийн дотуур үзлэг хийхэд бэлэг эрхтэн онгон хальс урагдалтай байсан. С оюун чадамжийн хувьд IQ нь 50 хувьтай байсан. С сэтгэл зүйн сорилт авахад оюуны хөнгөн зэргийн хомсдолтой гэж дүгнэхэд хүргэсэн бөгөөд болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 915 дугаартай “...Б.С биед гэмтэл тогтоогдсонгүй. Б.С бэлгийн охин хальс хуучин урагдалтай байна. Уг урагдал нь цаг хугацааны хувьд хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. Б.С биед бэлгийн замын халдварт өвчин илрээгүй байна. Б.С нь жирэмсэн биш байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28/,
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Сэтгэцийн тасгийн 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 91/19 дугаартай “...насанд хүрээгүй хохирогч Б.С нь сэтгэцийн Оюуны хөнгөн хомсдол өвчинтэй байна. Насанд хүрээгүй хохирогч Б.С нь сэтгэцийн Оюуны хөнгөн хомсдол өвчинтэй энэ өвчин нь төрлөхийн байх магадлалтай. Насанд хүрээгүй хохирогч Б.С нь сэтгэцийн Оюуны хөнгөн хомсдол өвчинтэй боловч болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай” гэх шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа /хх-ийн 32/,
Дархан-Уул аймгийн Дархан сумын нэгдсэн эмнэлгийн поликлиник 2 дугаар төвийн эмнэлгээс 2018 онд тус аймгийн 1 дүгээр сургуулийн охидуудад охидын үзлэг хийж байсан тухай бүртгэлийн дэвтэр, поликлиникийн 2 тасгийн эрхлэгчийн мэдээлэл /хх-ийн 163-164/,
Насанд хүрээгүй хохирогч Б.С нас тоолсон тухай тэмдэглэл, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 44-46/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Б гэр бүлийн хамаарал бүхий, бага насны буюу 14 насанд хүрээгүй байхад нь 2017 оны 8-р сарын 18-наас өмнө хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...2018 оны 09 дүгээр сард эхнэр хот руу, том охин С ногоо хураалтанд явсан хойгуур анх оролдсон, 2019 оны 6-р сард Улаанбаатар хотод байхад унтсан” гэж мэдүүлжээ.
Шүүгдэгч нь хохирогч Б.С “хүчиндсэн” үйл баримт хангалттай тогтоогдож байх боловч хэдий, хэдэн настай байхад нь бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн, бэлгийн харьцаанд орсон болох нь цаг хугацааны хувьд эргэлзээ бүхий байна.
Насанд хүрээгүй хохирогч Б.С нь 2003 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төрсөн болох нь нас тоолсон тухай тэмдэглэл, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 44-46/ зэргээр тогтоогдож байх ба энэ хэргийн хувьд цаг хугацааг нарийвчлан тогтоох нь чухал ач холбогдолтой бөгөөд хохирогч, гэрчүүд нь цаг хугацааны талаар эргэлзээтэй мэдүүлжээ.
Дархан-Уул аймгийн Дархан сумын нэгдсэн эмнэлгийн поликлиник 2 дугаар тасгийн үзлэгийн бүртгэлийн дэвтэр, поликлиникийн 2 тасгийн эрхлэгчийн мэдээлэл /хх-ийн 163-164/, үзлэг хийсэн эмч Б.Б “...С бэлгийн харьцаанд орсон байх магадлалтай учраас толь тавьсан, ...тухайн хүүхэд бэлгийн харьцаанд орсон байсан, ...тухайн асуудал нь хувь хүний асуудал учраас өөрт нь зөвлөгөө өгөөд явуулсан” гэх мэдүүлгээр Б.С 2018 оны 10-р сарын 18-наас өмнө бэлгийн харьцаанд орсон болох нь тогтоогдож байна.
Хохирогч Б.С анги удирдсан багш гэрч Д.Б “...С 6-9 дүгээр анги хүртлээ охидын үзлэгт тогтмол хамрагдаж байсан” гэх мэдүүлгээс үзэхэд 2017 оны охидын үзлэгээр Б.С нь бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй талаар тэмдэглэгдэж байгаагүй байна.
Өөрөөр хэлбэл 2017 оны 8-р сараас өмнө бэлгийн харьцаанд орсон бол уг онд хийсэн эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгээр илрэх боломжтой байжээ.
Хохирогч 2019 оны 10-р сарын 10-ны өдөр анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө “он сар өдрийн санахгүй байна, Дархан-Уул аймагт мөн Улаанбаатар хотод байхад хүчиндэж байсан, хамгийн сүүлд 2019 оны 6-р сард Улаанбаатар хотод хүчиндсэн /хх-ийн 10-11/ гэж, 2019 оны 10-р сарын 28-нд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө 2019 оны 10-р сард хамгийн сүүлд хүчиндсэн /хх-ийн 20-21/ гэж тус тус мэдүүлжээ.
Шүүгдэгч Л.Б “хамгийн сүүлд 2019 оны 6-р сард Улаанбаатар хотод бэлгийн харьцаанд орсон” гэж мэдүүлсэн байх ба Б.С нь болсон үйл баримтын талаар тогтвортой мэдүүлж байх боловч цаг хугацааны талаар зөрүүтэй мэдүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан ба 2018 оны 10-р сарын 18-наас өмнө бэлгийн харьцаанд орсон болох нь хангалттай нотлогдож байх боловч 2017 оны 8-р сарын 18-аас өмнө гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэхэд эргэлзээ бүхий байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, шүүгдэгчийн мэдүүлгийг үнэлж, 2018 оны 9-р сараас 2019 оны 8-р сар хүртэл хугацаанд гэр бүлийн хамаарал бүхий, дагавар охин*****15 нас 1 сартайгаас 15 нас 11 сар хүртэл хугацаанд биеэ хамгаалах чадваргүй байгааг далимдуулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Гэрч Б.С “...2017 онд манайх гэрт амьдарч байхад манай ээжийн хамгийн бага дүү Бааска эгч хойно ор дуугараад байна гэж хэлсэн. Би шалгах гээд ороход Л.Б манай дүү Б.С дээрээс өндийгөөд хажуу тийшээ болж байх шиг харагдсан. Тэгэхээр нь би С чамайг эгч дуудаад байна гээд хаалга хаасан. Удалгүй Б.С гараад ирсэн. Гарч ирээд юм хэлээгүй” гэх мэдүүлсэн байх боловч он сар өдрийн талаар тодорхой мэдүүлээгүй байна.
Гэрч У “...манай үйлдвэрт Л.Б гэдэг хүн 2019 оны 03 дугаар сард Дархан-Уул аймгаас эхнэр С.Б хамт ирж ажилд орсон. Л.Б 2019 оны 07 дугаар сар хүртэл ажиллаж байгаад ажлаа хийж чадахгүй байна гээд гарсан. Эхнэр нь одоо хүртэл манайд данстай үндсэн ажилтан. Л.Б манайд ажиллаж байх хугацаандаа их архи уудаг байсан. Ажил таслаад алга болчоод байхаар нь гэрт нь очтол архи уусан л байгаа харагддаг. Ажилчид бас архи их уудаг, эхнэрээ их дарамталдаг гэсэн яриатай байдаг. Манай үйлдвэрийн ажилчид амьдрах зориулалттай 2 давхарын өрөөнд амьдарч байсан. Л.Б эхнэр С.Б хамт байж байгаад С, С гэдэг 2 охин хичээл нь амраад 2019 оны 6 дугаар сард ирсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/ гэх мэдүүлгээр Б.С Улааанбаатар хотод 2019 оны 6-р сард байсан болох нь тогтоогдож байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирсэн, явсан замын зардал 250,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогчид гэрээгээр хууль туслалцаа үзүүлсэн өмгөөллийн үйлчилгээний гэрээний төлбөр 340,000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь хохирол төлбөр төлөхөөр завсарлага авсан хугацаанд дээрх төлбөрийг төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Л.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “учруулсан /материаллаг/ хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хэдийгээр материаллаг хохирлыг хохирогч түүний хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн хэмжээнд төлсөн боловч хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч энэ талаар нэхэмжлэл гаргаагүй, сэтгэл санаанд учирсан материаллаг бус гэм хорыг арилгах боломжгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж оногдуулах ялын хэмжээг 5 жилээс 12 гэснийг 8 жилээс 15 гэж өөрчилсөн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан тул гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хуулиар буюу 5 жилээс дээш 12 жил хүртэл хугацаагаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Б гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, цагдан хоригдсон 29 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧ Н.ИДЭР