Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
Хэргийн индекс | 138/2016/00049/И |
Дугаар | 138/ШШ2017/00058 |
Огноо | 2017-01-10 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 138/ШШ2017/00058
Монгол Улсын нэрийн өмнөөс
аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: багт оршин суух, /РД:ЖЯ61021377/ ******* овогт *******гийн ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух, /РД:*******/ ******* овогт ******* ******* холбогдох,
тоотод байршилтай өрхийн хэрэгцээний *******, , , , нарын өмчлөлийн газрын өмчлөх эрхийг сэргээж, 2005.9.26-ны өдрийн газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн” иргэний хэргийг 2016 оны 01 сарын 05-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч , хариуцагчийн төлөөлөгч , түүний өмгөөлөгч , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд , , гэрч , , , , , нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2003 оны 8 сард Улаанбаатар хот руу хувийн ажлаар шилжсэн. Тухайн үед хүүхдүүд маань их дээд сургуульд суралцах болсон тул тэдний ахуй амьдралд тус дэм болохоор эхнэр гийн хамт Улаанбаатар хотод очиж ажилласан. Энэ хугацаанд өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох тоотын хашаа, байшин доторх эд хогшил, граж, вюмкос, тахианы байр, зуны галалгааны пин зэрэг гэр бүлийн дундын өмчийг эхнэр гийн төрсөн эцэг С.Жамсран, эх нартаа үлдээж, Улаанбаатар хотод хүүхдүүдээ сургуулийг нь төгсөгчихөөд зүг чигийг нь олоод буцаж ирэхдээ өөрсдөө амьдарна гэж хэлээд хадмуудаа үлдээгээд явсан. Миний хувьд хадам эцэг С.Жамсран, эх нартайгаа энэ талаар эхнэр г ярилцсаныг мэдээгүй. тоотод байрлах газрын өмчлөгч *******, , , , нар нь дээрх үл хөдлөх хөрөнгийг эцэг, эхдээ үлдээж орхисон гэж бодсон. Миний хувьд 2015 оны 7 сард аймагтаа ирээд өөрийн өмчилдөг газар дээрээ байшин барих санаатай байгааг хадам аав С.Жамсран, эх нартай уулзаад хэлэхэд энэ газрыг танай эхнэр манайд бэлэглэсэн гэж ярьсан юм. Энэ талаар би мэдэхгүй байсан болохоор охин , хүү , нартайгаа ярихад:...бид мэдэхгүй, энэ газар чинь бидний өмч шүү дээ, бид хэнд ч өгөхгүй та ээжээс асуу гэсэн. Би эхнэрээсээ асууж гэр бүлд хэрүүл болж 2015 оны 10 сард үл хөдлөх хөрөнгийн газраас лавлагаа авч бидний 5 хүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох газрыг эхнэр нь өөрийн эцэг С.******* 2005.9.26-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр *******, , , нарт хэлэлгүйгээр тэр үеийн нотариатч хувилдаж хууль бусаар бидний газрыг шилжүүлсэн болохыг мэдсэн. Манай гэрт миний хэрэглэж байсан гэр бүлийн эд хөрөнгө одоог хүртэл тэр хэвээрээ байгаа. Би Сэлэнгэ аймагт ферм байгуулаад хөдөө ажилладаг байсан хүн. Харин намайг эзгүйг далимдуулаад миний өмчлөлийн газар, хашаа, байшинг манай хадам эцэг Жамсран өөрийнхөө өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байна. Энэ гэрээг яаж хийсэн бэ гэхээр манай эхнэрийг дарамталж байгаад хийлгэсэн байна. Би энэ бэлэглэлийн гэрээ хийгдсэн гэдгийг мэдээд хадам аав, ээж, эхнэрийнхээ хамт бид нар уулзахад хадам аав над руу хайч барьж дайраад манай гэрээс зайл гэж намайг хөөсөн. Мөн хадам намайг чи чаддаг юм бол шүүхээр ороод бид нарыг энэ хашаа байшингаас зайлуулаарай гэж хэлсэн. Би шүүхэд нэхэмжлэл өгөөд жил гаран дарамтанд амьдарсан. Нотариатын байгууллагыг би хуулийн байгууллага гэж боддог байсан боловч тухайн хүмүүс нотариатчтай хамтран миний гарын үсгийг хуурамчаар үйлдээд бэлэглэлийн гэрээг байгуулсан байна. Намайг 2004 онд Улаанбаатар хотод ажил хийхээр явах үед манай эхнэрийн утас руу хадмууд залгаад танайх хашаа байшингаа зарах юм бол манайх авна шүү гэж хэлсэн гэдэг. Энэ байдлыг хараад байхад энэ бэлэглэлийн гэрээг зохион байгуулалтайгаар хийж өөрийн мэдэлд газрыг минь шилжүүлж авсан байна. Би хадам эцгийнхээ хашаа байшинг шүүхээр ороод булаах гээд байгаа зүйл огт байхгүй. Би өөрийнхөө эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгийг л авах хүсэлтэй байна. Жамсран шүүх хуралдаанд оролцох эрх зүйн бүрэн чадамжтай хүн. Яагаад шүүх хуралдаанд ирж оролцохгүй байгааг гайхаж байна. Манай хадам дүү надтай хамт архи ууж байх үедээ та шүүхэд нэхэмжлэл гаргаад яахав дээ эгч цагдаа, прокуророор танил ихтэй хүн учраас та нэхэмжлэл гаргаад хэрэггүй гэж намайг дарамталж байсан. Миний газар, хашаа, байшин тухайн үеийн ханшаар 6.000.000 төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгийг манай хадмууд 3.000.000 төгрөгөөр надаас худалдаж авсан гэж худал хэлээд байгааг үнэхээр гайхаж байна. Жамсран гэдэг хүн намайг ач хүү байнга дарамтлуулдаг нэг өдөр согтуу манайд ирээд танай гэр бүлийг шатаана гэж дарамталсан. Иймд тоотын өрхийн хэрэгцээний *******, , , , нарын хууль ёсны өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, дугаартай өмчлөх эрхийг сэргээж, 2005.9.26-ны өдрийн бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус учир хүчингүй болгож өгөхийг хүсч байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч ******* нь хариуцагч С.******* холбогдуулан Хэрлэн сумын 4-р баг Зангиатын 4-20 тоотод байрлалтай 988 м.кв газрын хууль ёсны өмчлөгч нь *******, , , , нар тул тэдний өмчлөх эрхийг сэргээж, 2005 оны 9 сарын 26-ны өдрийн газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хэрэгт авагдсан баримт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр нотлогдож байна. 5 хүний өмчлөлийн газрыг нь өөрийн эцэг С.Жамсран, эх нарт бусад 4 өмчлөгч нарт мэдэгдэлгүй, тэдний зөвшөөрлийг авалгүй ганцаараа дур мэдэн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар өөрөө хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа юм. Иймд нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хүргэн ах ******* нь гэр бүлээрээ Улаанбаатар хот руу 2005 оны зун шилжих болсон ба ах түрүүлээд явчихсан. Хашаа байшингаа газартайгаа зарна гэж хөөцөлдсөн боловч зарагдахгүй байсан. Бид ярилцаад аав *******аа ахын хашаа, байшин, газрыг авч өгье, хэдэн төгрөг нь ч шилжиж байгаа хэдэд хэрэг болоод байсан болохоор гэр бүл үр хүүхдүүдтэй нь ярилцаад 3000000 төгрөг /бас бус юм оролцуулаад/-өөр худалдаж авсан. Тэгэхдээ эгч нь нөхөртэйгөө ярилцаад мөнгөө яаруулаад бид нар тал талаасаа мөнгө цуглуулж 3000000 төгрөгийг нь өгсөн. эгч газрын бичиг баримтыг нь аав, ээж хоёрын нэр дээр шилжүүлж өгнө гээд гардан явж шилжүүлсэн. Тэр үед бид чухам ямар байдлаар шилжүүлснийг мэддэггүй байсан. Нэг удаа ээж маань надад газрын гэрчилгээ авчраад өгсөн гэж хэлж байсан. Ингээд уг газар хашаанд аав, ээж хоёр маань 11 дэх жилдээ амьдарч байна. Гэтэл ахынхан энэ жил буцаж аймагтаа шилжиж ирсэн. Газар, хашаа, байшин савгүй болохоор аавын хашаанд байшин барина гэхэд нь бариулаагүй. Гэтэл үүнээс болж муудалцаад маргаан үүсч шүүхэд өгсөн байна. Эгч уг хашаа, байшин, газрыг аавын нэр дээр шилжүүлэхдээ ямар бичиг баримт бүрдүүлж, яаж яаж хөөцөлдсөнийг мэдэхгүй байтал хөрөнгө худалдсаны татвар төлөхгүйн тулд бэлэглэлийн гэрээ хийж хүүхэд болон нөхрөө байхгүйд ямар ч байсан гэрээ хийсэн юм шиг байна. Энэ байдлаа далимдуулж бэлэглэлийн гэрээ хүчингүй учир газраа авна гэж төрсөн эцэг, эхээ манай эгч нөхөртэйгөө нийлж шүүхэд өгсөн байна. Бид үүнийг зөвшөөрөхгүй. Энэ олон жилийн дараа маргахаараа шүүхэд өгч байдаг. Тухайн үед чухам л төрсөн аав, ээж, ах, дүү нар минь л аминд орж харж хандаж, боломжийн үнэ хүргээд зарчихсандаа бүгдээрээ л баярлаж байсан. Гэтэл одоо авсан мөнгөө аваагүй мэт, худалдсан зүйлээ буцааж авах гэж гэнэт санаа төрж нөхөр хүүхдүүдийнхээ зөвшөөрөлгүй ганцаараа бэлэглэсэн гээд, энэ байдлыг далимдуулан залилан мэхэлж эцэг, эхдээ худалдсан газраа буцааж авах гэж оролдож байгаа учир П.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ахын хашаа байшинг манай эцэг, эх хуулийн дагуу нотариатаар орж худалдаж авсан. Харин манай талаас ******* ахыг дарамталж байсан зүйл байхгүй. ахыг Улаанбаатар хотод байхад эгчээр дамжуулан 1.000.000 төгрөг өгсөн. Үүний дараа тоот хашаанд манай ээж Долгорсүрэн, миний охин , ахын хүү , Мөнхжаргал нарыг байхад нь эгч д үлдэгдэл 2.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Тухайн үед эгч худалдах худалдан авах гэрээ хийсэн манай талаас худалдаж авсан хашаа байшингийн мөнгө болох 3.000.000 төгрөгийг шилжүүлж байсан. Харин миний өгсөн 3.000.000 төгрөгөөр П.******* гэр бүл граж худалдаж авсан байж одоо шүүхэд 3.000.000 төгрөг авч байгаагүй гэж хэлээд байгаа юм. Үүнийг нь ойлгохгүй байна одоог хүртэл уг гражаа ашиглаж байгаа. Миний эцэг, эх энэ газрыг гаас худалдаж аваад 10 гаруй жил болж байна. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд П.******* хүүхдүүд ганц ч удаа хашаандаа ирж байгаагүй. Харин жилийн өмнө П.******* бага хүү ирээд гэрийнхээ бурхан тахилыг сэргээмээр байна гээд орж ирсэн. Би тухайн үед уурлаад хөөгөөд гаргаж байсан. Бүхэл бүтэн 10 гаруй жилийн хугацаанд танай гэр бүл ганц ч ирж байгаагүй. Мөн манай эцэг, эх энэ газрыг худалдаж аваад 10 гаруй жил болж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний хувьд ийм шүүх хуралдаанд анх удаагаа орж байна. 5 хүний өмчлөлийн газрыг эгч, дүү нар болох , нар хууль бусаар авч, өгсөн юм шиг болж байна. гийн хувьд тухайн үед хариуцлагагүй зүйл хийсэн байна. нотариатч дээр анх очихдоо ээж, аавдаа хашаа байшингаа зарах зорилготой байсан боловч далд санаандаа бэлэглэлийн гэрээ байгуулсан байна. нь цагдаагийн газарт мэдүүлэг өгсөн байдаг. Энэ гэрээг хамтран өмчлөгч нарын зөвшөөрөлтэйгээр хийх ёстой байсан боловч хууль зөрчсөн байна. Яагаад хуулийн заалтыг зөрчөөд байгаа юм бэ гэхээр, энэ үйлдлийг анхнаасаа санаатайгаар бэлэглэлийн гэрээ байгуулсан байна. Иргэний хуулийн 128 дугаар зүйлд заасан эрхээ эдэлсэн гэж үзэж байна. Харин гуравдагч этгээд нар Ж.Энхтуягаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй. Бэлэглэлийн гэрээг анх хийхдээ бэлэглэлийн гэрээ гэж мэдэлгүйгээр авсан бол хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үздэг. Хамгийн гол нь бэлэглэлийн гэрээгээр газар, хашаа, байшинг авсан хүмүүс ямар буруутай юм бэ? гэдэг хүнээс та нар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжтой. г буруутгах ёстой заалтуудыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлсэн. гийн хувьд хуульд заасан үүргээ биелүүлэлгүй бүдүүлгээр хууль зөрчсөн байна. Харин нь г чи яваад газраа манай эцэг, эхийн нэр дээр шилжүүлээд ир гэж шаардсан зүйл байхгүй байна. Энэ маргааны хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул гуравдагч этгээд нар эрхээ сэргээлгэх эрхгүй болжээ. Иргэний хуулийг төсөөтэй хэрэглэдэг хуулий заалт байдаг. Авсан хүнд буруу алга харин зарсан хүн л буруутай байна. Хэрэгт болон шүүх хуралдаанд өгсөн зарим нэг гэрчүүдийн мэдүүлгүүд маш их зөрүүтэй байна. Энэ байдлыг үнэхээр ойлгохгүй байна. Гэхдээ энэ болгон хэргийг шийдэхэд ач холбогдолгүй. Уг газрыг хуваах юм бол сонирхолтой асуудал болно. Тухайн үед Мөнхжаргал насанд хүрээгүй байсан. Харин насанд хүрээгүй хүний өмнөөс түүний эх болох гарын үсэг зурсан байж болно. Ийм учраас Жамсран нь энэ газрын 3/2-г эзэмших эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч С.******* холбогдуулан тоотод байршилтай өрхийн хэрэгцээний *******, , , , нарын 5 хүний өмчлөлийн газрын өмчлөх эрхийг сэргээж, 2005.9.26-ны өдрийн газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
Маргааны зүйл аймгийн тоотод байршилтай өрхийн хэрэгцээний зориулалттай 988 м.кв газрын хууль ёсны өмчлөгч нь *******, , , , нарын 5 хүн байсан болох нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээг 2005 оны 05 сарын 02-ны өдөр олгосон баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 5/
Дээрх 5 хүний өмчлөлийн газрыг зөвхөн нэг өмчлөгч нь болох 2005 оны 9 сарын 26-ны өдөр “Газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээ”-гээр ******* ******* шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд , , , гэрч , хариуцагчийн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан Газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээгээр нотлогдож байна. /хх-ийн 6/
Маргааны зүйл тоотод байршилтай өрхийн хэрэгцээний 988 м.кв газрыг нь 2005 оны 9 сарын 26-ны өдөр “Газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээ”-гээр шилжүүлэхдээ бусад 4 өмчлөгч болох *******, , , нарын зөвшөөрлийг авалгүй, ганцаараа Улаанбаатар хотоос аймагт 2005 оны 9 сард ирсэн үедээ дур мэдэн тухайн хэлцлийг хийсэн болох нь нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд “...би 2015 оны 7 сард аймагтаа буцаж ирээд өмчлөлийн газар дээрээ байшин барих санаатай хадам аав Жамсран, эх Долгорсүрэн нартайгаа уулзахад энэ газрыг танай эхнэр манайд бэлэглэсэн гэж ярьсан, энэ талаар би мэдээгүй байсан болохоор охин Энхжаргалмаа, хүү , Мөнхжаргал нартай ярихад бид нар мэдэхгүй, бид хэнд ч өгөөгүй, та ээжээс асуу гэсэн. Би эхнэрээс асууж гэр бүлд хэрүүл болж 2015 оны 10 сард үл хөдлөх хөрөнгөөс лавлагаа авч бидний газрыг эцэг С.******* 2005.9.26-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлснийг анх мэдсэн” гэсэн,
бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд , , нарын “...ээж нь бидний өмчлөлийн газрыг өвөө ******* шилжүүлэх гэж байгаагаа огт хэлээгүй, биднээс зөвшөөрөл аваагүй, бид нотариатч дээр очоогүй...” гэсэн,
хариуцагчийн төлөөлөгч ийн “...эгч уг хашаа, байшин, газрыг аавын нэр дээр шилжүүлэхдээ ямар бичиг баримт бүрдүүлж, яаж яаж хөөцөлдсөнийг мэдэхгүй байтал хөрөнгө худалдсаны татвар төлөхгүйн тулд бэлэглэлийн гэрээ хийж хүүхэд болон нөхрөө байхгүйд ямар ч байсан гэрээ хийсэн юм шиг байна...” гэсэн,
гэрч гийн “...би аавыгаа бодоод, эхлээд нотариатч дээр очоод худалдах худалдан авах гэрээгээр аавдаа газрыг шилжүүлбэл болох уу гэж асуухад бүгд өмчлөгч нар байх шаардлагатай гэж нотариатчийг хэлэхээр нь тэгвэл яаж шилжүүлбэл болох вэ гэж асуухад бэлэглэлээр шилжүүлж болно гэхээр нь би 2005 оны 9 сард Улаанбаатар хотоос аймагт ганцаараа ирсэн үедээ нөхөр , 3 хүүхдүүддээ хэлэлгүй, тэдний өмнөөс гарын үсэг зурж бэлэглэлийн гэрээг хийж эцэг Жамсран, эх Долгорсүрэн нарт шилжүүлж өгсөн” гэсэн,
гэрч гийн “...охин 2005 оны 9 сарын орчим газрын гэрчилгээг нөхөр Жамсран болон миний нэр дээр болгосон гэж өвгөн бид хоёрт өгсөн. ...хашаа, байшин, газрыг танай юм боллоо гэж хэлээд газрын гэрчилгээг өгсөн тэрнээс биш энэ газрыг би зарж байгаа юм та хоёрт ах дүү нар худалдан авч өгч байгаа талаар хэлсэн зүйл байхгүй” гэсэн мэдүүлгүүд тус тус нотолж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байна гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, "зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгодог.
Гэтэл маргааны зүйл дээрх газрыг нь бусад хамтран өмчлөгч *******, , , нарын 4 хүнээс бэлэглэх талаар зөвшөөрөл авалгүй эцэг С.******* шилжүүлэх “Газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээ”-г хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухйа хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг зөрчиж шилжүүлсэн болох нь дээр дурдсан тайлбарууд, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч П.******* 2005 оны 9 сарын 26-ны өдрийн “Газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэл болж байна.
Хариуцагчийн өмгөөлөгч 2005 оны 9 сарын 26-ны өдөр хийгдсэн “Газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж мэтгэлцдэг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж заажээ.
Хөөн хэлэлцэх хугацааг эрх зөрчигдсөн, эсвэл зөрчигдсөнийг эрх бүхий этгээд мэдсэн үеэс эхлэн тоолдог. Энэ үе хүртэл тухайн этгээд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандахгүй. Ийм учраас хөөн хэлэлцэх ерөнхий ба тусгай хугацаа эрх бүхий этгээд эрхээ албадан хэрэгжүүлэхээр шүүхэд хандах боломжтой болох үеэс эхлэн тодорхойлогддог учир нэхэмжлэгч ******* нь 5 хүний өмчлөлийн газрыг эцэг, эхдээ бэлэглэлийн гэрээ хийж эхнэр г шилжүүлснийг 2015 оны 7 сард аймагт шилжиж ирснээс хойш мэдсэн болох нь дээр дурдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болон гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаар тус тус нотлогдож байх тул нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй байна гэж шүүх дүгнэлээ.
Хариуцагчийн төлөөлөгч , түүний өмгөөлөгч нар нэхэмжлэгч *******, гэрч , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд , , нарын хууль ёсны өмчлөлийн тоотод байршилтай газар, хашаа, байшинг 3000000 /гурван сая/ төгрөгөөр худалдаж авсан гэж тайлбарлан маргаж байх боловч маргаж байгаа үндэслэлээ бичгийн баримтаар нотолж чадаагүй байна.
Тухайлбал, хариуцагчийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүхэд гэрчээр асуугдсан Г.Дашжавхлан “...2005 онд гадаа дулаан байсан үе тоотод ах Одонжавхлангийн хашаанд ******* ахтай таарсан. ...ах нь хот шилжиж байна гэж хэлэхэд нь би “хашаа байшингаа та яасан бэ” гэхэд “хадам аав ээждээ зарсан” гэж хэлсэн...3 сая төгрөгөөр зарсан гэсэн. Би тэгэхэд нь та өндөр зарсан байна ш дээ гэж хэлээд өнгөрсөн...” гэж мэдүүлсэн байхад түүний мэдүүлэг нь мөн шүүхэд гэрчээр асуугдсан “... 2005 онд аймагт ирээгүй, би л лав уулзаагүй, манайхаар огт ирээгүй. нь 2003 онд нүүхдээ хадам аав, ээжийгээ хашаандаа үлдээсэн. нь явахаасаа өмнө сумаас хадмуудаа нүүлгэж Эхэн бүрд гэдэг газарт авчирсан байсан. Хүүхдүүдээ сургууль төгсөхөөр нутаг руугаа ирнэ гэж анх ярьж байсан” гэсэн мэдүүлэгтэй зөрж байна.
Мөн шүүхэд гэрчээр асуугдсан , , , нар маргаан бүхий дээрх газрыг гаас 3000000 төгрөгөөр худалдан авч эцэг С.Жамсран, эх нарын нэр дээр шилжүүлсэн гэж мэдүүлж байх боловч тэдний мэдүүлэгт тухайн газрыг худалдаж авсан гэх огноо, худалдаж авсан үнийг төлсөн гэх мөнгийг хэдийд, хаана, хэнд өгсөн зэрэг нь хоорондоо зөрүүтэй байх бөгөөд уг газар, хашаа, байшинг худалдан авсан талаарх бичгийн нотлох баримт хэрэгт байхгүй байна.
Нөгөөтэйгүүр хариуцагчийн төлөөлөгч нь газрыг зарсан гэх хууль ёсны өмчлөгчийн нэг болох д 2000000 төгрөгийг маргаан бүхий газар, хашаа, байшинд оршин сууж байсан эх , охин , нэхэмжлэгч ******* хүү , Мөнхжаргал нарыг байхад өгсөн гэж тайлбарлаж байна. Гэтэл гэрч газрыг зараагүй, 2000000 төгрөгийг ээс аваагүй гэж мэдүүлж байх бөгөөд хариуцагчийн төлөөлөгч нь гаас тухайн газар, хашаа, байшинг худалдаж авсан болон газрын үнэ гэх 2000000 төгрөгийг хэдийд, хаана өгсөн болохоо бичгийн баримтаар тус тус нотолж чадахгүй байна.
Гэрч “...2002-2003 оны үед *******х УБ хот руу шилжээд нүүгээд явсан. Нүүгээд явахдаа өөрийн амьдарч байсан тоот газар, хашаа, байшингаа зарсан. Үүнийг манай хадам аав, ээж авсан. Энэ хашаа байшингийн үнэ болох 3000000 төгрөг хэрэгтэй боллоо гэж дүү надад хэлсэн. ах өнөөдөр мөнгө нь хэрэгтэй гэж ярьсан бэлэн мөнгө хайж явна, банкаар хөөцөлдөж байна гэж хэлсэн. Надаас мөнгө олдох уу гэж асуусан. Тэр үед би хотод явж байсан ба тухайн үед хүнээс 3000000 төгрөг олсон юм. надад 1000000 төгрөгийг ахад өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд би ээс ******* утасны дугаарыг авч өөртэй нь холбогдоод 1000000 төгрөгийг ад өөрт нь өөрийн биеэр бэлнээр өгсөн. Энэ нь 2003-2004 оны үед байсан, сар өдрөө санахгүй байна. Үлдсэн 2000000 төгрөгийг аймагт ирсэн хойно т өгсөн” гэж мэдүүлж байхад, нэхэмжлэгч ******* “гаас нэг ч төгрөг аваагүй, надад мөнгө өгсөн гэж худал гүтгэж байна” гэж маргаж байна. Иймд гэрч гийн мэдүүлэг бичгийн баримтаар нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлахдаа өмнө нь шүүхэд гаргаж өгөөгүй “ХААН банк орлогын мэдүүлэг гэсэн 04/07/2014-ний өдрийн огноотой Жамсрангийн ийн тоот дансанд 3000000 төгрөгийг бэлнээр -с орлого” гэсэн бичвэртэй баримтыг шүүхэд гарган өгч, гэрч хариуцагчийн төлөөлөгч ээс граж авах гэж 3000000 төгрөг зээлж авсан байснаа түүнд буцааж төлсөн талаархи баримт гэж тайлбарладаг.
Гэтэл хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн дээрх баримтыг бичгийн нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаж байна.
Шүүх уг баримтыг нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болгоогүйгээс гадна хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судалсны үндсэн дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 9 дүгээр зүйлийн 9.4.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч П.******* хариуцагч С.******* холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “2005.9.26-ны өдрийн газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 4-20 тоотод байршилтай *******, , , , нарын 5 хүний өмчлөлийн өрхийн хэрэгцээний зориулалттай 988 м.кв газрын өмчлөх эрхийг сэргээсүгэй.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлого болгож, хариуцагч С.Жамсрангаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч нар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ