| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2016/01562/И |
| Дугаар | 138/ШШ2017/00060 |
| Огноо | 2017-01-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 138/ШШ2017/00060
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас
татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би
Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг *******ийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй
Дорнод аймгийн ******* сумын ******* баг, ******* тоотод оршин суух, н.т холбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлт 85.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 12 сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2015 оны 02 сарын 04-ний өдөр иргэн т 115.000 төгрөгийг бэлнээр зээлдүүлсэн. Уг мөнгийг цалин буухаар өгнө гэж авсан боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй байна. Ажлын газар дээр нь гэр бүлийн хүнтэй нь хамт очиж уулзсан. Түүнд зээлдүүлсэн 115.000 төгрөгөөс 30.000 төгрөгийг авсан. Одоо түүнээс 85.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч аас 85.000 төгрөг нэхэмжлэн шүүхэд хандсан. нь мөнгөө бүрэн төлсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдэж өгнө үү гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч н. нь нэхэмжлэгч Д.*******ээс 2015 оны 2 сарын 04-ний өдөр 115.000 төгрөгийг зээлсэн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр батлагдаж байна.
Нэхэмжлэгч Д.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч н.т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 115.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Д.******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, ******* сумын татварын албаны 5422106149 тоот данснаас 2275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ