| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00137/И |
| Дугаар | 159 |
| Огноо | 2017-02-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 159
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11-р баг Банкны 24 айлын орон сууцны 9 тоотод оршин суух, 1971 онд төрсөн, 46 настай, эмэгтэй, РД:ОЭ71041305, Охтор овогт Өөдлөөгийн Нарантуяагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 13-28 тоотод оршин суух, Борлууд овогт Эрдэнийн Балдорж,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 9-5 тоотод оршин суух, Борлууд овогт Дүүдэйгийн Доржсүрэн нарт холбогдох,
Өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Э.Балдорж, Д.Доржсүрэн нарын хүсэлтээр 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Э.Балдорж, Д.Доржсүрэн нарын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Мэргэжлийн Хяналтын Газарт холбогдох маргаанд “Өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх” тухай гэрээ байгуулж, тэдний эрх, ашиг сонирхолыг хамгаалж, хууль зүйн туслалцаа үзүүлж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор болсон юм. Үүний дагуу Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл бичиж өгснөөр захиргааны хэрэг үүссэн бөгөөд хэрэг хянан хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн үүднээс гэрээнд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж оролцсон. Улмаар 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Захиргааны хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож Захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн. Иргэн Э.Балдорж, Д.Доржсүрэн нартай “Өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх” тухай гэрээ байгуулахдаа өмгөөллийн хөлс аваагүй бөгөөд анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа өмгөөллийн хөлсөө авахаар тохиролцсон юм. Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа өмгөөллийн хөлсөө авах гэтэл “Иргэний хэрэгт таны өмгөөллийн хөлс өгсөн, одоо дахин өмгөөллийн хөлс өгөх боломжгүй” гэсэн хариу хэлсэн. Иргэний хэрэг, Захиргааны хэрэг нь өөр өөрийн чиг үүрэг бүхий 2 өөр шүүхээр хянан шийдвэрлэгддэг, уг 2 хэрэгт тус тусад нь хууль зүйн туслалцаа үзүүлж, гэрээ байгуулсан тул иргэн Э.Балдорж, Д.Доржсүрэн нараас Захиргааны хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэхээр байгуулсан гэрээний өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ө.Нарантуяа 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Э.Балдорж, Д.Доржсүрэн нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Д.Доржсүрэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч хохирлыг барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.Нарантуяа нь хариуцагч Э.Балдорж, Д.Доржсүрэн нарт холбогдуулан өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ө.Нарантуяа нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгч Ө.Нарантуяагийн 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ө.Нарантуяа нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 46.950 төгрөг төлсөн ба тал хувь болох 23.475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 23.475 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Нарантуяад олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ө.Нарантуяа нь хариуцагч Э.Балдорж, Д.Доржсүрэн нарт холбогдох өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 23.475 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Нарантуяад олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР