| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00120/И |
| Дугаар | 161 |
| Огноо | 2017-02-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 161
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 2556375, Капитал банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 2 дугаар 60 айлын орон сууцны 1-01 тоотод оршин суух, 1984 онд төрсөн, эмэгтэй, ОЮ84081861 регистртэй, Галзад овогт Равшигийн Бямбасүрэнд холбогдох,
Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 5.937.262,40 төгрөг, зээлийн хүү 2.277.357,79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 455.471,56 төгрөг, нийт 8.670.091,75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Азбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Капитал банк нь Р.Бямбасүрэнтэй 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр №2030000617 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 7.500.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон ирээдүйн цалингийн орлого барьцаалсан. Зээлдэгч Р.Бямбасүрэн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй ба гэрээнээс үндсэн зээл 1.562.737,60 төгрөг, зээлийн хүү 1.250.357,79 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 5.937.262,40 төгрөгийн үндсэн зээл, зээлийн хүү 2.277.357,79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 455.471,56 төгрөг, нийт 8.670.091,75 төгрөгийг төлөөгүй байгаа тул иргэн Р.Бямбасүрэнгээс 8.670.091,75 төгрөгийг түүний барьцаа хөрөнгө болон бусад орлогоос банкинд гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Р.Бямбасүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Равшиг овогтой Бямбасүрэн миний бие 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Капитал банкны 2017/24 тоот зээлийн үлдэгдэл 5.937.262,40 төгрөг, зээлийн хүү 2.277.357,79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 455.471,56 төгрөг, нийт 8.670.091,75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулах болно” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Азбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Р.Бямбасүрэнгийн гаргасан тайлбартай танилцлаа. Тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч Р.Бямбасүрэн холбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 5.937.262,40 төгрөг, зээлийн хүү 2.277.357,79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 455.471,56 төгрөг, нийт 8.670.091,75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.Бямбасүрэн нь нэхэмжлэгч Капитал банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 5.937.262,40 төгрөг, зээлийн хүү 2.277.357,79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 455.471,56 төгрөг, нийт 8.670.091,75 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Р.Бямбасүрэн нь Капитал банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 8.670.091,75 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Капитал банк нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153.671 төгрөг төлсөн ба тал хувь болох 76.836 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 76.836 төгрөг, хариуцагч Р.Бямбасүрэнгээс 76.836 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Капитал банкны зээлийн гэрээний гүйцэтгээгүй 8.670.091,75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Р.Бямбасүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Капитал банкнаас тэмдэгтийн хураамжид төлсөн 153.671 төгрөгөөс 76.836 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 76.836 төгрөг, хариуцагч Р.Бямбасүрэнгээс 76.836 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Р.Бямбасүрэн шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР