| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00148/И |
| Дугаар | 164 |
| Огноо | 2017-02-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 164
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан хот, 8 дугаар баг, 17 дугаар хороолол 1 дүгээр байр 24 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, РД:ТИ62103136, Харчин овогт Чимидцэрэнгийн Батбаатарын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Батбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1962 онд төрсөн, 55 настай. Би 1979 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестийн барилга материалын үйлдвэрийн тоосгон заводын тоосго шатаах зуухнаас тоосго гаргагчаар 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1988 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс Увс аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын химийн угаалгын хувцас, хэрэглэл цэвэрлэх машинистаар 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажилласан. Миний бие хөдөлмөрийн дэвтрээ өөрийн буруугаас гээж үрэгдүүлсэн ба аймгийн архиваас цалингийн тодорхойлолт гаргуулах гэсэн боловч НААҮУГ-ын тушаалын болон цалингийн баримт аймгийн архивт шилжиж ирээгүй гэсэн хариуг албан бичгээр гаргаж өгсөн. Миний бие нь Увс аймгийн аймгийн Барилга угсралтын трестийн барилга материалын үйлдвэрт болон Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газарт нийт 10 жил, 9, сар 26 хоног хортой хүнд нөхцөлд ажиллаж байсан бөгөөд хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгоход улсад ажилласан жилээ нотлох баримтгүй болсон юм. Иймд миний ажилд орсон, гарсан тушаал, 1990 онд шагнагдаж байсан диплом, гэрчийн баримтыг үндэслэн 1979 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестийн барилга материалын үйлдвэрийн тоосгон заводын тоосго шатаах зуухнаас тоосго гаргагчаар, 1988 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын химийн угаалгын хувцас, хэрэглэл цэвэрлэх машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Батбаатар нь 1979 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн тоосгон заводын тоосго шатаах зуухнаас тоосго гаргагчаар 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1988 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс Увс аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын химийн угаалгын хувцас, хэрэглэл цэвэрлэх машинистаар 1990 оны 12 дугаар сарыг дуустал, Увс аймгийн Үйлдвэрлэл үйлчилгээний “Ёл” ББХ хоршоонд 1991 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал химийн угаалгын хувцас, хэрэглэл цэвэрлэх машинистаар тус тус ажиллаж байсан. Ауиллаж байсан үеийн ажилд орсон, ажлаас гарсан тушаалууд нь байгаа болов хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Ч.Батбаатарын Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн тоосгон заводын тоосго шатаах зуухнаас тоосго гаргагчаар 1979 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарыг 25-ны өдөр хүртэл, Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээн удирдах газарт 1988 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуустал химийн угаалгын хувцас, хэрэглэл цэвэрлэх машинистаар, Увс аймгийн Үйлдвэрлэл үйлчилгээний “Ёл” ББХ хоршоонд 1991 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал химийн угаалгын хувцас, хэрэглэл цэвэрлэх машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Батбаатар нь Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн тоосгон заводын тоосго шатаах зуухнаас тоосго гаргагчаар 1979 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарыг 25-ны өдөр хүртэл, Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээн удирдах газарт 1988 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуустал химийн угаалгын хувцас, хэрэглэл цэвэрлэх машинистаар, Увс аймгийн Үйлдвэрлэл үйлчилгээний “Ёл” ББХ хоршоонд 1991 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал химийн угаалгын хувцас, хэрэглэл цэвэрлэх машинистаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн даргын 1979 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 4 тоот “Ажилд авах тухай” тушаалд “Чимэдцэрэн овогтой Батбаатарыг тоосго шатаах зуухнаас тоосго гаргагчаар 1979 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн авч ажиллуулсугай” гэжээ,
2. Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн даргын 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 60 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “Барилга материалын үйлдвэрийн тоосгон заводын тоосго шатаах зуухнаас тоосго гаргагчаар ажиллаж байсан Чимэдцэрэн овогтой Батбаатарыг 1985 оны 6 дугаар сарын 25-наар тасалбар болгон ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ,
3. Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1988 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 73 тоот “Ажилд томилох тухай” тушаалд “Чимэдцэрэн овогтой Батбаатарыг 1988 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн химийн угаалгын хувцас, хэрэглэл цэвэрлэх машинистаар томилон ажиллуулсугай” гэж бичжээ,
4. 1990 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээг удирдах газраас Ч.Батбаатарыг шагнасан “Диплом”,
5. Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гаргасан “Ёл” ББХК нь 1991-1992 онд Увс аймаг Улаангом суманд үйл ажиллагаа явуулж цалин ба түүнтэй адилтгах орлогоосоо хуулийн хувь хэмжээгээр шимтгэл төлж байсан нь үнэн болно” гэх лавлагаа,
6. Увс аймгийн Үйлдвэр үйлчилгээний “Ёл” ББХ хоршооны даргын 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 26 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “Химийн угаалгын хувцас, хэрэглэл цэвэрлэх машинистаар ажиллаж байсан Ч.Батбаатарыг 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй” гэж бичигджээ,
7. Итгэмжлэл,
8. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гаргасан “Аймгийн НААҮУГ-ын тушаалын болон цалингийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул Чимэдцэрэн овогтой Батбаатарын 5 жилийн дундаж цалин гаргах боломжгүй байна” гэх тодорхойлолт,
9. Гэрч Г.Гангаагийн шүүхэд өгсөн: “Би 1974 оны 8 дугаар сараас Увс аймгийн Сагил сумын “Ялалт” нэгдэлд 1981 он хүртэл малчнаар, 1981 оны 6 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал Барилга угсралтын трестын Тоосгоны заводын дугуй зуухны галчаар тус тус ажиллаж байсан. Ч.Батбаатар нь намайг ажилд ороход ажиллаж байсан ба 1985 он хүртэл Барилга угсралтын трестын Тоосгоны заводын дугуй зуухны тоосго гаргагчаар ажиллаад өөр газарт шилжин ажиллах болсон юм. Манай Тоосгоны завод нь 3-4 ээлжээр ажилладаг, 1 ээлжиндээ 3-4 хүн ажилладаг байлаа. Тухайн үед би өөрөө дугуй зуухны галчаар, Ч.Батбаатар миний тоосго гаргагчаар ажиллаж байсан учраас би түүнийг сайн танина бид хамт ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг,
10. Гэрч Г.Гангаагийн Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрт ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1109 тоот шийдвэрийн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Ч.Батбаатар нь Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн тоосгон заводын тоосго шатаах зуухнаас тоосго гаргагчаар 1979 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарыг 25-ны өдөр хүртэл, Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээн удирдах газарт 1988 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуустал химийн угаалгын хувцас, хэрэглэл цэвэрлэх машинистаар, Увс аймгийн Үйлдвэрлэл үйлчилгээний “Ёл” ББХ хоршоонд 1991 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал химийн угаалгын хувцас, хэрэглэл цэвэрлэх машинистаар тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн даргын 1979 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 4 тоот “Ажилд авах тухай” тушаал, Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн даргын 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 60 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1988 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 73 тоот “Ажилд томилох тухай” тушаал, ажиллаж байхдаа буюу 1990 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээг удирдах газраас шагнуулсан диплом, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргасан шимтгэл төлөлтийн лавлагаа, Увс аймгийн Үйлдвэр үйлчилгээний “Ёл” ББХ хоршооны даргын 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 26 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, гэрч Г.Гангаагийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ч.Батбаатарын Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн тоосгон заводод 1979 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарыг 25-ны өдөр хүртэл 6 жил, 5 сар, 21 хоног тоосго шатаах зуухнаас тоосго гаргагчаар, Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээн удирдах газарт 1988 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуустал 2 жил, 4 сар, 5 хоног химийн угаалгын хувцас, хэрэглэл цэвэрлэх машинистаар, Увс аймгийн Үйлдвэрлэл үйлчилгээний “Ёл” ББХ хоршоонд 1991 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал 2 жил химийн угаалгын хувцас, хэрэглэл цэвэрлэх машинистаар, нийт 10 жил, 9 сар, 26 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Батбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Харчин овогт Чимидцэрэнгийн Батбаатарын Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн тоосгон заводод 1979 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарыг 25-ны өдөр хүртэл 6 /зургаа/ жил, 5 /тав/ сар, 21 /хорин нэг/ хоног тоосго шатаах зуухнаас тоосго гаргагчаар, Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээн удирдах газарт 1988 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуустал 2 /хоёр/ жил, 4 /дөрөв/ сар, 5 /тав/ хоног химийн угаалгын хувцас, хэрэглэл цэвэрлэх машинистаар, Увс аймгийн Үйлдвэрлэл үйлчилгээний “Ёл” ББХ хоршоонд 1991 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал 2 /хоёр/ жил химийн угаалгын хувцас, хэрэглэл цэвэрлэх машинистаар, нийт 10 /арав/ жил, 9 /ес/ сар, 26 /хорин зургаа/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Батбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР