| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00169/И |
| Дугаар | 174 |
| Огноо | 2017-02-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 174
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 20-04 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, РД:ОЮ62112435, Засаг овогт Нацагдоржийн Хөхөөгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Хөхөө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Хөхөө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1962 онд төрсөн, 55 настай. Би 1977 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Увс аймгийн Тээврийг удирдах харьяа замын хэлтэст замчнаар 1980 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг дуустал ажиллаад 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан юм. 1983 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс Увс аймгийн Зам барилга ашиглалтын конторт 1987 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг дуустал замчнаар, 1987 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд 1994 оны 12 дугаар сарыг дуустал асфальт дэвсэгчээр тус тус ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч 1977 онд ажилд орсон тушаал олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсноор шүүхэд хандаж байна. Иймд миний дээрх ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Хөхөө нь Увс аймгийн Тээврийг удирдах газарт 1977 оны 10 дугаар сараас 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл замчнаар, Увс аймгийн Зам барилга ашиглалтын конторт 1983 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг дуустал замчнаар, Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд 1987 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал асфальт дэвсэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Нацагдоржийн Хөхөөд 1985 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
2. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргаж ирүүлсэн Нацагдоржийн Хөхөөгийн Увс аймгийн Тээврийг удирдах газарт 1977 оны 10 дугаар сараас 1980 оны 6 дугаар сар хүртэл ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
3. Увс аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1980 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 12 тоот “Ажлаас чөлөөлж, гэнэт халагдсаны мөнгө олгох тухай” тушаалд “...замчин Н.Хөхөө нарыг 1980 оны 6 дугаар сарын 25-наас эхлэн ажлаас чөлөөлсүгэй” гэжээ,
4. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр гаргаж ирүүлсэн Нацагдоржийн Хөхөөгийн Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд 1984 оны 1 дүгээр сараас 1994 оны 9 дүгээр сар хүртэл ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
5. Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестийн даргын 1987 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 110 тоот “Ажилд томилох тухай” тушаалд “Замчин байсан Хөхөөг 1987 оны 6 дугаар сарын 10-наас астальто укладчик /асфальт дэвсэгч/ ажиллуулсугай” гэжээ,
6. Гэрч Б.Жанчигийн шүүхэд өгсөн: “Миний бие 1959 оноос Увс аймгийн Замын ангид нормчноор ажилд орж 1974 оноос Тээврийн удирдах газар болоход авто гаржид жолоочоор, 1981 оноос Увс барилга конторт мастераар, 1987 оноос Зам барилга ашиглалтын трест болоход манаач, жолоочоор 1994 оныг дуустал ажилласан юм. Н.Хөхөө бид хоёр 1977 онд Увс аймгийн Тээврийг удирдах газрын замын хэлтэст замчнаар ажилд орж 1987 он хүртэл ажиллаад Зам барилга ашиглалтын трест болоход Н.Хөхөө асфальт дэвсэгчээр 1994 оныг дуустал ажилласан юм. Манай байгууллагын нэр 2-3 удаа өөрчлөгдсөн юм” гэх мэдүүлэг,
7. Гэрч М.Хасгаагийн шүүхэд өгсөн: “Миний бие 1977 оноос Увс аймгийн Тээврийг удирдах газрын замын хэлтэст замчнаар ажилд орж 1981 оноос Зам барилга ашиглалтын конторт тракторчин, автогрейдерээр 1987 онд зам барилга ашиглалтын трест болоход 1995 он хүртэл тус тус ажилласан юм. Н.Хөхөө бид хоёр 1977 онд хамт Увс аймгийн Тээврийг удирдах газрын замын хэлтэст замчнаар ажилд орж 1987 он хүртэл ажиллаад Зам барилга ашиглалтын трест болоход Н.Хөхөө асфальт дэвсэгчээр 1994 оныг дуустал ажилласан юм” гэх мэдүүлэг,
8. Гэрч Б.Жанчиг, М.Хасгаа нарын Увс аймгийн Зам барилга ашиглалтын трест болон Зам барилга ашиглалтын конторт ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Н.Хөхөө нь Увс аймгийн Тээврийг удирдах газарт 1977 оны 10 дугаар сараас 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл замчнаар, Увс аймгийн Зам барилга ашиглалтын конторт 1983 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг дуустал замчнаар, Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд 1987 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал асфальт дэвсэгчээр тус тус ажиллаж байсан болох нь Н.Хөхөөд 1985 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр нээсэн бүрэн бичилттэй хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргаж ирүүлсэн Нацагдоржийн Хөхөөгийн Увс аймгийн Тээврийг удирдах газарт 1977 оны 10 дугаар сараас 1980 оны 6 дугаар сар хүртэл ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1980 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 12 тоот “Ажлаас чөлөөлж, гэнэт халагдсаны мөнгө олгох тухай” тушаал, Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр гаргаж ирүүлсэн Нацагдоржийн Хөхөөгийн Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд 1984 оны 1 дүгээр сараас 1994 оны 9 дүгээр сар хүртэл ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестийн даргын 1987 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 110 тоот “Ажилд томилох тухай” тушаал, гэрч Б.Жанчиг, М.Хасгаа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Н.Хөхөөгийн Увс аймгийн Тээврийг удирдах газарт 1977 оны 10 дугаар сараас 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 2 жил, 8 сар, 20 хоног замчнаар, Увс аймгийн Зам барилга ашиглалтын конторт 1983 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг дуустал 3 жил, 8 сар, 1 хоног замчнаар, Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд 1987 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал 7 жил, 6 сар, 20 хоног асфальт дэвсэгчээр, нийт 13 жил, 11 сар, 11 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Хөхөөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Засаг овогт Нацагдоржийн Хөхөөгийн Увс аймгийн Тээврийг удирдах газарт 1977 оны 10 дугаар сараас 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 2 /хоёр/ жил, 8 /найм/ сар, 20 /хорь/ хоног замчнаар, Увс аймгийн Зам барилга ашиглалтын конторт 1983 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг дуустал 3 /гурав/ жил, 8 /найм/ сар, 1 /нэг/ хоног замчнаар, Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд 1987 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал 7 /долоо/ жил, 6 /зургаа/ сар, 20 /хорь/ хоног асфальт дэвсэгчээр, нийт 13 /арван гурав/ жил, 11 /арван нэг/ сар, 11 /арван нэг/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Хөхөөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР