Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 546

 

 

 

 

 

 

 

 

2020        07          07                                   2020/ШЦТ/546

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч С.Мөнхгэрэл, Д.Пүрэвдагва,

шүүгдэгч Н.Н,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч П.Баасанжав /ҮД:2114/

шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч Ж.Д.Б /ҮД:2575/,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Д.Батбаяр /ҮД:0200/,

шүүгдэгч Н.У, түүний өмгөөлөгч Б.Билгүүн /ҮД:0369/,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа /ҮД:0195/,

шүүгдэгч М.Н, түүний өмгөөлөгч Э.Гэрэл /ҮД:1345/, Ц.Баярмаа /ҮД:1915/,

шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Д.Отгонбат /ҮД:0936/,

шүүгдэгч: Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Н,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н, Б.Ш, Н.Б,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.А, Д.Б, Д.Г, М.Н, Н.У нарт холбогдох эрүүгийн 1902 00007 0348 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1978 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Шангрила орон сууцны 31-с тоотод түр оршин суудаг /Дорнод аймаг Хэрлэн 9 дүгээр баг, 99 дүгээр байрны 2 тоотод  оршин суух хаягийн бүртгэлтэй/,  гавьяа шалгалгүй, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 178 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, 250.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Н.Н, регистрийн дугаар / /,

2. Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол Хасбаатар гудамж 5б дугаар байрны 69 тоотод оршин суух, гавьяа шалгалгүй, урьд ял шийтгэлгүй,

Б.Н, регистрийн дугаар / /, 

3. Монгол Улсын иргэн, 1987 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Үйлдвэр гудамж 101 дүгээр байрны 52 тоотод оршин суух, гавьяа шалгалгүй, урьд ял шийтгэлгүй,

Б.Ш / /,

4. Монгол Улсын иргэн, 1982 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 332 дугаар байрны 1004 тоотод оршин суух, гавьяа шалгалгүй, урьд ял шийтгэлгүй,

  Н.Б /РД: /,

5. Монгол Улсын иргэн, 1975 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга ажилтай, ам бүл 2 хүүгийн хамт Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Жавзандамба гудамж 54а байрны 13 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

  Н.У /РД: /,

6. Монгол Улсын иргэн, 1958 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 62 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэгдэх үед Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын ахлах мэргэжилтэнээр ажиллаж байсан, одоо тэтгэвэрт байдаг, ам бүл 2 хүүгийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Шинэ өглөө хотхоны 23-30 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

  Д.Б /РД: /,

7. Монгол Улсын иргэн, 1985 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Идэр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэгдэх үед Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт мэргэжилтнээр ажиллаж байсан одоо “Даян совт” ХХК-д санхүүгийн зөвлөхөөр ажилладаг, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 18 дугаар хороо, 14 дүгээр байрны 244 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

  М.Н /РД: /,

8. Монгол Улсын иргэн, 1972 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Алтанширээ суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт Гадаадад ажиллах хүч илгээх хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ажилтай, ам бүл 5 нөхөр 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Хурд рапит харш хотхоны 25 дугаар байрны 61 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

  Н.А /РД: /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Н.Н нь Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга буюу “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Ш, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б, гишүүд М.Н, Д.Б, Д.Г, Н.А, Н.У нартай бүлэглэн, улс төрд нөлөө бүхий бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж, 

2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 276 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.11 дүгээр зүйлд заасан “Жижиг зээлийн хэмжээ иргэнд 10,0 сая хүртэл, иргэдийн бүлэгт нэг гишүүнд 2,0 сая хүртэл, аж ахуй нэгжид 20,0 сая хүртэл төгрөг байна” гэж, 

Мөн журмын 2.7.3 дахь хэсэгт “жижиг зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны зээлийн хүүгийн доод түвшингээс бага байх бөгөөд гэрээний туршид банкны олгож байгаа хүүгийн доод түвшингээс доогуур байх” гэж,

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт  “...шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчим...” гэж заасныг тус тус зөрчиж,

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанд “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл хөтөлбөр”-ийг “төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг банкаар дамжуулан зээл хэлбэрээр олгож, хүү тооцох” мэтээр танилцуулж,

Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2017 оны төсөвт багтаан зорилтот төсөл хэрэгжүүлэхийг дэмжиж, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх тайлан мэдээллийг Засгийн газарт тайлагнаж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Нт даалгасан шийдвэр гарсан байхад, 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолыг гаргахдаа:

-“санхүүжилтийг банкаар дамжуулах, зээлийн хүү тооцох” асуудлыг шийдвэрлэлгүй,

-нэгж төслийн төсөвт өртгийг 200,0 хүртэл сая төгрөг байхаар тусгаж, улмаар “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл”-ийн шалгаруулалтад тэнцсэн 27 төслийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/133 дугаартай тушаалаар, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/172 дугаартай тушаалаар 2 төслийг буюу нийт 29 төслийг тус тус баталж, санхүүжилтийг шийдвэрлэн “Дорнод Монгол нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо” ТББ, “ААНЦООМ” ХХК, “ Ээж Оюу Сайхан” ХХК, “Алтансүм” ХХК, “Амин Хэлхээ Байгаль сан”, “ЛЭЦ” ХХК, “Догсом трейд” ХХК, “ Монгол Сор Хөгжил Олон улсын академи” ТББ, “ Монгол Химикал” ХХК, “Хужирт-Таван-Эрдэнэ” ХХК, “Сэрмүүн өнгө” ХХК, “Эгшиглэн магнай” ХХК, “Хатуу төмөр” ХХК, “Чандмань эрдэнийн нөхөд нөхөрлөл” “ Гэгээн гарц” ТББ, “Алтай-Фүжи” ХХК, “Мөнхийн залуу гоо үзэсгэлэн” ТББ, “Дүнжингарав тур” ХХК, “Жигүүр богд” ХХК, “Өндөрхаан хот тохижилт” ОНТҮГ, “АЗАТ” ХХК болон иргэн М.Сарнайцэцэг, Т.Жаргалсайхан, Ч.Наранбаатар, Б.Тамир, Б.Болорцэцэг, Б.Цэцэгмаа, Э.Мөнхтуул, Г.Атармаа нарт давуу байдал бий болгосон хэргийг удирдаж  зохион байгуулагчаар  хамтран оролцож, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 

Мөн Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэрэг бүртгэлтийн 190901933 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед Н.Н нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “...манай өрөөнд Г.Батхүү гуайтай ярилцаж суухад бид 2 архи дарс хэрэглээгүй...” гэж, 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр мөн үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “...Би талийгаачтай хамт архи уугаагүй, Батхүү миний мэдэхийн манай өрөөнд бол архи уугаагүй...”гэж гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн,

Шүүгдэгч Б.Н нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа Улсын их хурлын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд,  Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга буюу улс төрд нөлөө бүхий этгээд болох Н.Н, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга буюу “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Ш, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б, гишүүд М.Н, Д.Б, Д.Г, Н.А, Н.У нартай бүлэглэн, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуй нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж, 

2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 276 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.11 дүгээр зүйлд заасан “Жижиг зээлийн хэмжээ иргэнд 10,0 сая хүртэл, иргэдийн бүлэгт нэг гишүүнд 2,0 сая хүртэл, аж ахуй нэгжид 20,0 сая хүртэл төгрөг байна” гэж, 

Мөн журмын 2.7.3 дахь хэсэгт “жижиг зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны зээлийн хүүгийн доод түвшингээс бага байх бөгөөд гэрээний туршид банкны олгож байгаа хүүгийн доод түвшингээс доогуур байх” гэж,

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт  “...шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчим...” гэж заасныг тус тус зөрчиж,

 “Дорнод Монгол нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо” ТББ, “ААНЦООМ” ХХК, “ Ээж Оюу Сайхан” ХХК, “Алтансүм” ХХК, “Амин Хэлхээ Байгаль сан”, “ЛЭЦ” ХХК, “Догсом трейд” ХХК, “ Монгол Сор Хөгжил Олон улсын академи” ТББ, “ Монгол Химикал” ХХК, “Хужирт-Таван-Эрдэнэ” ХХК, “Сэрмүүн өнгө” ХХК, “Эгшиглэн магнай” ХХК, “Хатуу төмөр” ХХК, “Чандмань эрдэнийн нөхөд нөхөрлөл” “ Гэгээн гарц” ТББ, “Алтай-Фүжи” ХХК, “Мөнхийн залуу гоо үзэсгэлэн” ТББ, “Дүнжингарав тур” ХХК, “Жигүүр богд” ХХК, “Өндөрхаан хот тохижилт” ОНТҮГ, “АЗАТ” ХХК, иргэн М.Сарнайцэцэг, Т.Жаргалсайхан, Ч.Наранбаатар, Б.Тамир, Б.Болорцэцэг, Б.Цэцэгмаа, Э.Мөнхтуул, Г.Атармаа нарт давуу байдал бий болгосон хэрэгт:

- 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 3 дугаартай тогтоол нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 , Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 276 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.7.3, 2.11 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэдгийг мэдсээр байж, хэрэгжүүлэхээс татгалзалгүйгээр 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/88 дугаартай тушаалаар төслийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулсан,

- Ажлын хэсгийн хуралдаан бодитой болоогүй байхад төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан гэх нэр бүхий 8 иргэн, 21 хуулийн этгээдийг төсөлд шалгаруулсан мэтээр тэмдэглэл үйлдэхийг ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б-т үүрэг болгосон,

- Төсөл сонгон шалгаруулалтад нэр бүхий 8 иргэн, 21 хуулийн этгээдийг шалгаруулахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга буюу төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Ш, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б нарт үүрэг болгосон,

- Төсөл сонгон шалгаруулалт бодитой явагдаагүй гэдгийг мэдсээр байж нэр бүхий 8 иргэн, 21 хуулийн этгээдийн төсөл, хөтөлбөрийг баталгаажуулахаар 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1/1134, 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1/1462 дугаартай албан бичгүүдийг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Н.Н-т хүргүүлсэн нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 

Шүүгдэгч Б.Ш нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд даргаар ажиллаж байхдаа Улсын их хурлын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд,  Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга буюу улс төрд нөлөө бүхий этгээд болох Н.Н, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н, “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б, гишүүд М.Н, Д.Б, Д.Г, Н.А, Н.У нартай бүлэглэн, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуй нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж, 

2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 276 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.11 дүгээр зүйлд заасан “Жижиг зээлийн хэмжээ иргэнд 10,0 сая хүртэл, иргэдийн бүлэгт нэг гишүүнд 2,0 сая хүртэл, аж ахуй нэгжид 20,0 сая хүртэл төгрөг байна” гэж, 

Мөн журмын 2.7.3 дахь хэсэгт “жижиг зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны зээлийн хүүгийн доод түвшингээс бага байх бөгөөд гэрээний туршид банкны олгож байгаа хүүгийн доод түвшингээс доогуур байх” гэж,

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...шударга ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж,

2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан “Төрийн албаны тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”,

13.1.4 дэх хэсэгт заасан “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”

13.1.9 дэх хэсэгт заасан “албан тушаалтны хууль бус шударга бус явдалтай эвлэршгүй байх” гэснийг тус тус зөрчиж

“Дорнод Монгол нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо” ТББ, “ААНЦООМ” ХХК, “ Ээж Оюу Сайхан” ХХК, “Алтансүм” ХХК, “Амин Хэлхээ Байгаль сан”, “ЛЭЦ” ХХК, “Догсом трейд” ХХК, “ Монгол Сор Хөгжил Олон улсын академи” ТББ, “ Монгол Химикал” ХХК, “Хужирт-Таван-Эрдэнэ” ХХК, “Сэрмүүн өнгө” ХХК, “Эгшиглэн магнай” ХХК, “Хатуу төмөр” ХХК, “Чандмань эрдэнийн нөхөд нөхөрлөл” “ Гэгээн гарц” ТББ, “Алтай-Фүжи” ХХК, “Мөнхийн залуу гоо үзэсгэлэн” ТББ, “Дүнжингарав тур” ХХК, “Жигүүр богд” ХХК, “Өндөрхаан хот тохижилт” ОНТҮГ, “АЗАТ” ХХК, иргэн М.Сарнайцэцэг, Т.Жаргалсайхан, Ч.Наранбаатар, Б.Тамир, Б.Болорцэцэг, Б.Цэцэгмаа, Э.Мөнхтуул, Г.Атармаа нарт давуу байдал бий болгосон хэрэгт:

- Ажлын хэсгийн хуралдаан 2017 оны 5 дугаар сарын 29, 2017 оны 7 дугаар сарын 17, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрүүдэд ажлын хэсэг хуралдаж, нэр бүхий 8 иргэн, 21 хуулийн этгээдийн төсөл, хөтөлбөрүүд сонгон шалгаруулалтад шалгарсан мэтээр хуралдааны тэмдэглэл үйлдэхийг ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б-т үүрэг болгосон,

- Сонгон шалгаруулалтыг бодитой явуулаагүйг мэдсээр байж “2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн №03 тоот тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл”-ийг 2017-2018 онд хэрэгжүүлэх аж ахуй нэгжийн төслүүдийг сонгон шалгаруулах шалгаруулалтад нийт 111 иргэн, аж ахуй нэгж байгууллага төслийн баримт бичиг хүлээн авснаас шаардлага хангахгүй 84 төслийг хүчингүйд тооцон, “хамгийн сайн” үнэлэгдсэн 7 иргэн, 20 аж ахуй нэгж байгууллага, нийт 27 төсөлд санхүүгийн дэмжлэг олгож, гэрээ байгуулах эрх олгохыг зөвлөж, иргэн, аж ахуй нэгж, байгууллагын нэрсийг хүргүүлж байна.” гэсэн,

2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 1 иргэн, 1 аж ахуй нэгж буюу 2 төсөлд санхүүжилт олгож, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг тус тус Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н-д хүргүүлсэн нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон, 

Шүүгдэгч Н.Б нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хяналт мониторингийн газарт хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн буюу ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Улсын их хурлын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга буюу улс төрд нөлөө бүхий этгээд болох Н.Н, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н, тус газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга буюу “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Ш, гишүүд М.Н, Д.Б, Д.Г, Н.А, Н.У нартай бүлэглэн,

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...шударга ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж,

2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан “Төрийн албаны тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”,

13.1.4 дэх хэсэгт заасан “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”

13.1.9 дэх хэсэгт заасан “албан тушаалтны хууль бус шударга бус явдалтай эвлэршгүй байх” гэснийг,

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуй нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж, 

2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 276 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.11 дүгээр зүйлд заасан “Жижиг зээлийн хэмжээ иргэнд 10,0 сая хүртэл, иргэдийн бүлэгт нэг гишүүнд 2,0 сая хүртэл, аж ахуй нэгжид 20,0 сая хүртэл төгрөг байна” гэж, 

Мөн журмын 2.7.3 дахь хэсэгт “жижиг зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны зээлийн хүүгийн доод түвшингээс бага байх бөгөөд гэрээний туршид банкны олгож байгаа хүүгийн доод түвшингээс доогуур байх” гэж заасныг тус тус зөрчиж,

“Дорнод Монгол нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо” ТББ, “ААНЦООМ” ХХК, “ Ээж Оюу Сайхан” ХХК, “Алтансүм” ХХК, “Амин Хэлхээ Байгаль сан”, “ЛЭЦ” ХХК, “Догсом трейд” ХХК, “ Монгол Сор Хөгжил Олон улсын академи” ТББ, “ Монгол Химикал” ХХК, “Хужирт-Таван-Эрдэнэ” ХХК, “Сэрмүүн өнгө” ХХК, “Эгшиглэн магнай” ХХК, “Хатуу төмөр” ХХК, “Чандмань эрдэнийн нөхөд нөхөрлөл” “ Гэгээн гарц” ТББ, “Алтай-Фүжи” ХХК, “Мөнхийн залуу гоо үзэсгэлэн” ТББ, “Дүнжингарав тур” ХХК, “Жигүүр богд” ХХК, “Өндөрхаан хот тохижилт” ОНТҮГ, “АЗАТ” ХХК, иргэн М.Сарнайцэцэг, Т.Жаргалсайхан, Ч.Наранбаатар, Б.Тамир, Б.Болорцэцэг, Б.Цэцэгмаа, Э.Мөнхтуул, Г.Атармаа нарт давуу байдал бий болгосон хэрэгт:

- 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 3 дугаартай тогтоол нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 276 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.7.3, 2.11 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэдгийг мэдсээр байж, хэрэгжүүлэхээс татгалзаагүй,

- Ажлын хэсгийн хуралдаан 2017 оны 5 дугаар сарын 29, 2017 оны 7 дугаар сарын 17, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрүүдэд ажлын хэсэг хуралдаж, нэр бүхий 8 иргэн, 21 хуулийн этгээдийн төсөл, хөтөлбөрүүд сонгон шалгаруулалтад шалгарсан мэтээр хуралдааны тэмдэглэл үйлдсэн,

- Сонгон шалгаруулалтыг бодитой явуулаагүйг мэдсээр байж “2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн №03 тоот тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл”-ийг 2017-2018 онд хэрэгжүүлэх аж ахуй нэгжийн төслүүдийг сонгон шалгаруулах шалгаруулалтад нийт 111 иргэн, аж ахуй нэгж байгууллага төслийн баримт бичиг хүлээн авснаас шаардлага хангахгүй 84 төслийг хүчингүйд тооцон,“хамгийн сайн” үнэлэгдсэн 7 иргэн, 20 аж ахуй нэгж байгууллага, нийт 27 төсөлд санхүүгийн дэмжлэг олгож, гэрээ байгуулах эрх олгохыг зөвлөж, иргэн, аж ахуй нэгж, байгууллагын нэрсийг хүргүүлж байна.” гэсэн,

2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 1 иргэн, 1 аж ахуй нэгж буюу 2 төсөлд санхүүжилт олгож, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг тус тус Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н-д хүргүүлсэн нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцож, эрх, мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,

Шүүгдэгч Н.А нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэргэжилтэн, ажлын хэсгийн гишүүнээр ажиллахдаа Улсын их хурлын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга буюу улс төрд нөлөө бүхий этгээд болох Н.Н,  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга буюу “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Ш, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б, гишүүд Д.Б, Д.Г, М.Н, Н.У нартай бүлэглэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...шударга ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж,

2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан “Төрийн албаны тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж,

13.1.4 дэх хэсэгт заасан “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”,

13.1.9 дэх хэсэгт заасан “албан тушаалтны хууль бус шударга бус явдалтай эвлэршгүй байх” гэснийг,

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуй нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж, 

2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 276 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.11 дүгээр зүйлд заасан “Жижиг зээлийн хэмжээ иргэнд 10,0 сая хүртэл, иргэдийн бүлэгт нэг гишүүнд 2,0 сая хүртэл, аж ахуй нэгжид 20,0 сая хүртэл төгрөг байна” гэж,  

Мөн журмын 2.7.3 дахь хэсэгт “жижиг зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны зээлийн хүүгийн доод түвшингээс бага байх бөгөөд гэрээний туршид банкны олгож байгаа хүүгийн доод түвшингээс доогуур байх” гэж заасныг тус тус зөрчиж

“Дорнод Монгол нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо” ТББ, “ААНЦООМ” ХХК, “ Ээж Оюу Сайхан” ХХК, “Алтансүм” ХХК, “Амин Хэлхээ Байгаль сан”, “ЛЭЦ” ХХК, “Догсом трейд” ХХК, “ Монгол Сор Хөгжил Олон улсын академи” ТББ, “ Монгол Химикал” ХХК, “Хужирт-Таван-Эрдэнэ” ХХК, “Сэрмүүн өнгө” ХХК, “Эгшиглэн магнай” ХХК, “Хатуу төмөр” ХХК, “Чандмань эрдэнийн нөхөд нөхөрлөл” “ Гэгээн гарц” ТББ, “Алтай-Фүжи” ХХК, “Мөнхийн залуу гоо үзэсгэлэн” ТББ, “Дүнжингарав тур” ХХК, “Жигүүр богд” ХХК, “Өндөрхаан хот тохижилт” ОНТҮГ, “АЗАТ” ХХК, иргэн М.Сарнайцэцэг, Т.Жаргалсайхан, Ч.Наранбаатар, Б.Тамир, Б.Болорцэцэг, Б.Цэцэгмаа, Э.Мөнхтуул, Г.Атармаа нарт давуу байдал бий болгосон хэрэгт:

Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл хөтөлбөрүүдийг шалгаруулах ажлын хэсэг хуралдаж сонгон шалгаруулалт явагдаагүй гэдгийг мэдсээр байж 2017 оны 5 дугаар сарын 29, 2017 оны 7 дугаар сарын 17, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрүүдийн ажлын хэсгийн хуралд оролцсон мэтээр хурлын тэмдэглэлд гарын үсэг зурж хамжигчаар хамтран оролцож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 

Шүүгдэгч Д.Б нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын ахлах мэргэжилтнээр буюу ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байхдаа Улсын их хурлын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд буюу улс төрд нөлөө бүхий этгээд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга Н.Н,  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга буюу “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Ш, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б, гишүүд М.Н, Д.Г, Н.А, Н.У нартай бүлэглэн  Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...шударга ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж,

2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан “Төрийн албаны тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”,

13.1.4 дэх хэсэгт заасан “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”

13.1.9 дэх хэсэгт заасан “албан тушаалтны хууль бус шударга бус явдалтай эвлэршгүй байх” гэснийг,

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуй нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж, 

2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 276 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.11 дүгээр зүйлд заасан “Жижиг зээлийн хэмжээ иргэнд 10,0 сая хүртэл, иргэдийн бүлэгт нэг гишүүнд 2,0 сая хүртэл, аж ахуй нэгжид 20,0 сая хүртэл төгрөг байна” гэж, 

Мөн журмын 2.7.3 дахь хэсэгт “жижиг зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны зээлийн хүүгийн доод түвшингээс бага байх бөгөөд гэрээний туршид банкны олгож байгаа хүүгийн доод түвшингээс доогуур байх” гэж заасныг тус тус зөрчиж

“Дорнод Монгол нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо” ТББ, “ААНЦООМ” ХХК, “ Ээж Оюу Сайхан” ХХК, “Алтансүм” ХХК, “Амин Хэлхээ Байгаль сан”, “ЛЭЦ” ХХК, “Догсом трейд” ХХК, “ Монгол Сор Хөгжил Олон улсын академи” ТББ, “ Монгол Химикал” ХХК, “Хужирт-Таван-Эрдэнэ” ХХК, “Сэрмүүн өнгө” ХХК, “Эгшиглэн магнай” ХХК, “Хатуу төмөр” ХХК, “Чандмань эрдэнийн нөхөд нөхөрлөл” “ Гэгээн гарц” ТББ, “Алтай-Фүжи” ХХК, “Мөнхийн залуу гоо үзэсгэлэн” ТББ, “Дүнжингарав тур” ХХК, “Жигүүр богд” ХХК, “Өндөрхаан хот тохижилт” ОНТҮГ, “АЗАТ” ХХК, иргэн М.Сарнайцэцэг, Т.Жаргалсайхан, Ч.Наранбаатар, Б.Тамир, Б.Болорцэцэг, Б.Цэцэгмаа, Э.Мөнхтуул, Г.Атармаа нарт давуу байдал бий болгосон хэрэгт:

Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл хөтөлбөрүүдийг шалгаруулах ажлын хэсэг хуралдаж сонгон шалгаруулалт явагдаагүй гэдгийг мэдсээр байж 2017 оны 4 дүгээр сарын 27, 2017 оны 5 дугаар сарын 29, 2017 оны 7 дугаар сарын 17, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрүүдийн ажлын хэсгийн хуралд оролцсон мэтээр хурлын тэмдэглэлд гарын үсэг зурж  хамжигчаар хамтран оролцож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,  

Шүүгдэгч Д.Г нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Санхүү төлөвлөлтийн газрын мэргэжилтэн, ажлын хэсгийн гишүүнээр ажиллахдаа Улсын их хурлын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга буюу улс төрд нөлөө бүхий этгээд болох Н.Н,  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга буюу “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Ш, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б, гишүүд Д.Б, Н.А, М.Н, Н.У нартай бүлэглэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...шударга ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж,

2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан “Төрийн албаны тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж,

13.1.4 дэх хэсэгт заасан “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, гэж,

13.1.9 дэх хэсэгт заасан “албан тушаалтны хууль бус шударга бус явдалтай эвлэршгүй байх” гэж,

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуй нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж, 

2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 276 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.11 дүгээр зүйлд заасан “Жижиг зээлийн хэмжээ иргэнд 10,0 сая хүртэл, иргэдийн бүлэгт нэг гишүүнд 2,0 сая хүртэл, аж ахуй нэгжид 20,0 сая хүртэл төгрөг байна” гэж, 

Мөн журмын 2.7.3 дахь хэсэгт “жижиг зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны зээлийн хүүгийн доод түвшингээс бага байх бөгөөд гэрээний туршид банкны олгож байгаа хүүгийн доод түвшингээс доогуур байх” гэж заасныг тус тус зөрчиж

“Дорнод Монгол нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо” ТББ, “ААНЦООМ” ХХК, “ Ээж Оюу Сайхан” ХХК, “Алтансүм” ХХК, “Амин Хэлхээ Байгаль сан”, “ЛЭЦ” ХХК, “Догсом трейд” ХХК, “ Монгол Сор Хөгжил Олон улсын академи” ТББ, “ Монгол Химикал” ХХК, “Хужирт-Таван-Эрдэнэ” ХХК, “Сэрмүүн өнгө” ХХК, “Эгшиглэн магнай” ХХК, “Хатуу төмөр” ХХК, “Чандмань эрдэнийн нөхөд нөхөрлөл” “ Гэгээн гарц” ТББ, “Алтай-Фүжи” ХХК, “Мөнхийн залуу гоо үзэсгэлэн” ТББ, “Дүнжингарав тур” ХХК, “Жигүүр богд” ХХК, “Өндөрхаан хот тохижилт” ОНТҮГ, “АЗАТ” ХХК, иргэн М.Сарнайцэцэг, Т.Жаргалсайхан, Ч.Наранбаатар, Б.Тамир, Б.Болорцэцэг, Б.Цэцэгмаа, Э.Мөнхтуул, Г.Атармаа нарт давуу байдал бий болгосон хэрэгт:

Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл хөтөлбөрүүдийг шалгаруулах ажлын хэсэг хуралдаж сонгон шалгаруулалт явагдаагүй гэдгийг мэдсээр байж 2017 оны 5 дугаар сарын 29, 2017 оны 7 дугаар сарын 17, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрүүдийн ажлын хэсгийн хуралд оролцсон мэтээр хурлын тэмдэглэлд гарын үсэг зурж хамжигчаар хамтран оролцож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,

Шүүгдэгч М.Н нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын  мэргэжилтнээр буюу ажлын хэсгийн гишүүнээр ажиллахдаа Улсын их хурлын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд буюу улс төрд нөлөө бүхий этгээд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга Н.Н, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга буюу “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын дарга Б.Ш, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б, гишүүд Д.Б, Д.Г, Н.А, Н.У нартай бүлэглэн  Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...шударга ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж,

2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан “Төрийн албаны тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”,

13.1.4 дэх хэсэгт заасан “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”

13.1.9 дэх хэсэгт заасан “албан тушаалтны хууль бус шударга бус явдалтай эвлэршгүй байх” гэснийг,

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуй нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж, 

2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 276 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.11 дүгээр зүйлд заасан “Жижиг зээлийн хэмжээ иргэнд 10,0 сая хүртэл, иргэдийн бүлэгт нэг гишүүнд 2,0 сая хүртэл, аж ахуй нэгжид 20,0 сая хүртэл төгрөг байна” гэж, 

Мөн журмын 2.7.3 дахь хэсэгт “жижиг зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны зээлийн хүүгийн доод түвшингээс бага байх бөгөөд гэрээний туршид банкны олгож байгаа хүүгийн доод түвшингээс доогуур байх” гэж заасныг тус тус зөрчиж

“Дорнод Монгол нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо” ТББ, “ААНЦООМ” ХХК, “ Ээж Оюу Сайхан” ХХК, “Алтансүм” ХХК, “Амин Хэлхээ Байгаль сан”, “ЛЭЦ” ХХК, “Догсом трейд” ХХК, “ Монгол Сор Хөгжил Олон улсын академи” ТББ, “ Монгол Химикал” ХХК, “Хужирт-Таван-Эрдэнэ” ХХК, “Сэрмүүн өнгө” ХХК, “Эгшиглэн магнай” ХХК, “Хатуу төмөр” ХХК, “Чандмань эрдэнийн нөхөд нөхөрлөл” “ Гэгээн гарц” ТББ, “Алтай-Фүжи” ХХК, “Мөнхийн залуу гоо үзэсгэлэн” ТББ, “Дүнжингарав тур” ХХК, “Жигүүр богд” ХХК, “Өндөрхаан хот тохижилт” ОНТҮГ, “АЗАТ” ХХК, иргэн М.Сарнайцэцэг, Т.Жаргалсайхан, Ч.Наранбаатар, Б.Тамир, Б.Болорцэцэг, Б.Цэцэгмаа, Э.Мөнхтуул, Г.Атармаа нарт давуу байдал бий болгосон хэрэгт:

Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл хөтөлбөрүүдийг шалгаруулах ажлын хэсэг хуралдаж сонгон шалгаруулалт явагдаагүй гэдгийг мэдсээр байж 2017 оны 4 дүгээр сарын 27, 2017 оны 5 дугаар сарын 29, 2017 оны 7 дугаар сарын 17, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрүүдийн ажлын хэсгийн хуралд оролцсон мэтээр хурлын тэмдэглэлд гарын үсэг зурж  хамжигчаар хамтран оролцож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 

Шүүгдэгч Н.У нь Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга, “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл хэрэгжүүлэх тухай” төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллахдаа Улсын их хурлын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга буюу улс төрд нөлөө бүхий этгээд болох Н.Н, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга буюу “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Ш, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б, гишүүд Д.Б, Н.А, М.Н, Д.Г нартай бүлэглэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...шударга ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж,

2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан “Төрийн албаны тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж,

13.1.4 дэх хэсэгт заасан “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, гэж,

13.1.9 дэх хэсэгт заасан “албан тушаалтны хууль бус шударга бус явдалтай эвлэршгүй байх” гэж,

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуй нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж, 

2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 276 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.11 дүгээр зүйлд заасан “Жижиг зээлийн хэмжээ иргэнд 10,0 сая хүртэл, иргэдийн бүлэгт нэг гишүүнд 2,0 сая хүртэл, аж ахуй нэгжид 20,0 сая хүртэл төгрөг байна” гэж, 

Мөн журмын 2.7.3 дахь хэсэгт “жижиг зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны зээлийн хүүгийн доод түвшингээс бага байх бөгөөд гэрээний туршид банкны олгож байгаа хүүгийн доод түвшингээс доогуур байх” гэж заасныг тус тус зөрчиж

“Дорнод Монгол нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо” ТББ, “ААНЦООМ” ХХК, “ Ээж Оюу Сайхан” ХХК, “Алтансүм” ХХК, “Амин Хэлхээ Байгаль сан”, “ЛЭЦ” ХХК, “Догсом трейд” ХХК, “ Монгол Сор Хөгжил Олон улсын академи” ТББ, “ Монгол Химикал” ХХК, “Хужирт-Таван-Эрдэнэ” ХХК, “Сэрмүүн өнгө” ХХК, “Эгшиглэн магнай” ХХК, “Хатуу төмөр” ХХК, “Чандмань эрдэнийн нөхөд нөхөрлөл” “ Гэгээн гарц” ТББ, “Алтай-Фүжи” ХХК, “Мөнхийн залуу гоо үзэсгэлэн” ТББ, “Дүнжингарав тур” ХХК, “Жигүүр богд” ХХК, “Өндөрхаан хот тохижилт” ОНТҮГ, “АЗАТ” ХХК, иргэн М.Сарнайцэцэг, Т.Жаргалсайхан, Ч.Наранбаатар, Б.Тамир, Б.Болорцэцэг, Б.Цэцэгмаа, Э.Мөнхтуул, Г.Атармаа нарт давуу байдал бий болгосон хэрэгт:

Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл хөтөлбөрүүдийг шалгаруулах ажлын хэсэг хуралдаж сонгон шалгаруулалт явагдаагүй гэдгийг мэдсээр байж 2017 оны 5 дугаар сарын 29, 2017 оны 7 дугаар сарын 17, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрүүдийн ажлын хэсгийн хуралд оролцсон мэтээр хурлын тэмдэглэлд гарын үсэг зурж хамжигчаар хамтран оролцож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нарт холбогдох хэрэгт цугларсан нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчигдөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүй тул мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Нэг. Тусгаарласан хэргийн талаар.

Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр шүүх хуралдаанд эрхээ хамгаалуулахаар өмгөөлөгч шинээр авах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хийхээр товлосон байна. Шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч Б.Лхагвасүрэн нь өөр хэргийн шүүх хуралдаанд оролцож байгаа, шүүх хуралдаан давхардсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1-д зааснаар улсын яллагчийн хэргийг тусгаарлах тухай хүсэлт, мөн хуулийн 34.18 дугаар зүйлийн 1.2-т зааснаар ...зарим шүүгдэгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон ба түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлхөөргүй байвал... гэснийг тус тус үндэслэн Д.Г-д холбогдох хэргийг тусгаарлаж, бусад шүүгдэгчид холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.        

Хоёр. Шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд болон шинжлэн судласан нотлох баримтууд.

1. Шүүгдэгч Н.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Яллах дүгнэлтээс үзэхэд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс гаргасан тогтоол нь хууль зөрчсөн, үүнтэй холбогдуулан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль болон Хөлөдмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгийг захиран зарцуулдаг журмын зүйл заалтуудыг зөрчсөн. Мөн Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н, дэд дарга Б.Ш болон тухайн үед ажиллаж байсан эдгээр шүүгдэгч нартай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлтэд заасан байсан. Анх 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Авилгатай тэмцэх газрын мөрдөгч Нямдагва, Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч Билгүүдэй нар намайг авилгатай тэмцэх газар дуудсан. С.Мөнхгэрэл улсын яллагчийн үйлдсэн яллагдагчаар татсан тогтоолтой танилцуулсан. Намайг 4 үйлдлээр буруутгасан байсан. 1 дүгээрт Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоол гаргахдаа журам зөрчсөн гэсэн. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмын 5.3 дугаар зүйлд заасныг зөрчиж  нэг аж ахуй нэгж, нэг иргэнд олгох 5.000.000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 200.000.000 төгрөг болгосон. 2 дугаарт Монгол улсад 3.9 тэрбум төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан. 3 дугаарт Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл хуралдаагүй байхад хуралдсан мэтээр хуурамч хурлын тэмдэглэл үйлдсэн. 4 дүгээрт дээрх 3 үйлдлээр нэр бүхий Улсын их хурлын 14 гишүүдэд давуу байдал бий болгох зорилгоор тухайн төслүүдийг сонгон шалгаруулсан гэсэн. Тухайн Улсын их хурлын 14 гишүүд дунд Сангийн сайд Хүрэлбаатар, Хаянхярваа, Элдэв-Очир, Оюунчимэг гэх мэт нэрс байсан.  Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн хурал мөн төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал нь тусдаа ойлголт. Надад хамааралтай нь Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн хурал юм. Би 1 удаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгч яллах дүгнэлттэй танилцсанаас хойш холбогдох нотлох баримтууд, тайлбаруудыг хангалттай гаргаж өгсөн. Харамсалтай нь миний гаргаж өгсөн нотлох баримтууд болон тайлбарыг огт шалгаагүй, холбогдох ажиллгаа хийгээгүй. Мөн Б.Н-д үүрэг болгосон гэсэн. Ямар хэлбэрээр үүрэг болгосон талаар ойлгомжгүй. Дээрх намайг буруутгаж байсан үндэслэлүүд одоо байхгүй болсон. 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөгч Нямдагва прокурорт хандсан юм шиг байна. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн яллагдагчаар татсан тогтоол дээр байсан үндэслэлүүдээр буруутгаж байсан боловч 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 12 цаг 27 минутад Нямдагва мөрдөгч намайг дуудсан. Намайг очиход яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан, Төрийн өмчийн хорооны дарга Мэндсайханыг хохирогчоор татсан тогтоолыг хэрэгсэхгүй болгосон гэж хэлсэн. Намайг Нямдагва “танилцаж мэдүүлэг өг” гэж хэлсэн. Би “Зургийг нь авч, уншиж танилцаад дараа 7 хоногт таны дуудсан цагт ирж мэдүүлэг өгье” гэж хэлээд явсан. Энэ талаар Нямдагва мөрдөгч тэмдэглэл үйлдэж гарын үсэг зуруулсан. С.Мөнхгэрэл улсын яллагчийн уншиж танилцуулсан яллах дүгнэлтэд банкаар дамжуулалгүй хүү тооцож 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон гэсэн. Хавтаст хэргийн 190 дүгээр хуудсанд 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт хууль тогтоомжид заасан, түүнчлэн Засгийн газар болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн шийдвэрээр тодорхойлсон бусад төсөл хөтөлбөр гэж заасан байдаг. Хууль тогтоомжид Улсын их хурлын тогтоол орно. Улсын их хурлын 2016 оны 10 дугаар сард баталсан 45 дугаар тогтоол гэж байгаа. Энэ тогтоолын 3.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт орон нутаг, түүний онцлог хэрэгцээнд тулгуурласан, ажлын байр нэмэгдүүлэх зорилготой төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр заасан. Энэ тогтоол нь 2016-2020 оны Засгийн газрын хэрэгжүүлэх ажлыг хуульчилсан Улсын их хурлын тогтоол юм. Засгийн газрын хэрэгжүүлэх ажлыг энэ жишгээр Улсын их хурлын тухай хууль, Үндсэн хуулийн дагуу Улсын их хурлаас тогтоол гаргадаг. Тогтоол гаргаснаар үүрэг даалгавар болж Засгийн газарт ирдэг. Засгийн газар гэдэгт нь Засгийн газрын 121 дүгээр тогтоол гэж байгаа. Улсны их хурлын тогтоолд үндэслэн Засгийн газраас тогтоол гаргахдаа тухайн Улсын их хурлаас гаргасан хууль, тогтоомжид юу гэж зааснаар Засгийн газрын тогтоолд тусгадаг. Энэ засгийн газрын 121 дүгээр тогтоол 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан. Энэ Засгийн газрын тогтоолын хавсралтын 3.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд тулгуурласан төсөл хөтөлбөрийг Засгийн газар хэрэгжүүлнэ. Хэрэгжүүлэх субъект нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл юм. Үүнийг 6 тэрбум төгрөгөөр хэрэгжүүл гэсэн Засгийн газрын тогтоол гаргасан. Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга байсны хувьд Засгийн газар хэлэлцэх асуудлын хүрээнд 121 дүгээр тогтоол гарсантай холбогдуулан түүний хавсралтын 3.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд тулгуурласан төсөл хөтөлбөрийг яаж санхүүжүүлэх талаар би 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Засгийн газарт танилцуулсан. Учир нь 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл хуралдахаар байсан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт шат дараалалтай буюу Улсын их хурал, Засгийн газар, Хөдөлмөр эрхэлэтийн үндэсний зөвлөл гэх дараалалаар явагддаг. 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар би Засгийн газрын хуралдааны дэгийн дагуу дуу, дүрсний бичлэгтэйгээр танилцуулсан. Аливаа хэлэлцэх асуудал болон танилцуулах асуудлаар оруулж ирсэн асуудлыг Хэрэг эрхлэх газрын хуулийн хэлтэс, Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга хянаж байдаг. Тухайн асуудлыг Хэрэг эрхлэх газрын хуулийн хэлтэс, Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга нь Ерөнхий сайдад танилцуулдаг. Миний танилцуулсан албан ёсны танилцуулгыг хавтаст хэрэгт өгсөн. Энэ талаар шалгалт хийсэн эсэхийг мэдэхгүй. С.Мөнхгэрэл улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлтэд 6 төсөл хөтөлбөр гэсэн. Тус 6 төсөл хөтөлбөр нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.2 дугаар зүйлд заасан жижиг зээлээр зохицуулагддаг. Энэ 6 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж Засгийн газарт танилцуулсан гэсэн. Тийм зүйл огт байхгүй. Энэ нь “... Иймд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт орсон зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу буюу 121 дүгээр тогтоолын дагуу орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд тулгуурласан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр бэлтгээд байна. Зорилтод төслийг дараах тэргүүлэх чиглэлээр зохион байгуулна. Үүнд салбарын тэргүүлэх, ач холбогдол бүхий төслүүд...”/танилцуулгаас уншив/. Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбар нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өнчин хүүхдүүд, залуучууд, малчин гэсэн хүн ам зүйн задаргааны хүрээнд бүх хүмүүс манай Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд хамаарна. Энэ нь хуулиар зохицуулагддаг. Өндөр технологит суурилсан гарааны бизнес, интерпрениур /entrepreneur/ мэргэжилтэн бэлтгэх, цахим ажлын байр бий болгох, агаарын бохирдол, малын гаралтай түүхий эд, мах, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, жимс, хүнсний ногоо, нийтийн аж ахуй үйлчилгээний жишиг үйлчилгээг сайжруулах гэсэн 6 чиглэл байдаг. Энэ 6 чиглэл нь дотроо маш олон задардаг. Энэ 6 чиглэлийн хүрээнд орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд тулгуурласан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Засгийн газарт танилцуулсан. Эдгээр орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд тулгуурласан нэгж төслийн төсөвт 200.000.000 төгрөг хүртэлх гэж тогтоосон. 200.000.000 төгрөг гэж тогтоосныг мэргэжлийн хүмүүс судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр тогтоосон. Оюунтунгалаг гэдэг хүн нийт төсөв нь 200.000.000 төгрөг гэж мэдүүлсэн байдаг. Энэ нь худал. Дээрх хэм хэмжээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасныг үндэслэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмын 5.1 дүгээр зүйлтэй холбогдож байгаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмын 5.1 дүгээр зүйлд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.3.7, 28.8.2-т заасны дагуу Засгийн газар болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан төсөл, хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг олгоно гэж заасан. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмын 5.2 дугаар зүйлд энэ журмын 5.1-д заасан санхүүгийн дэмжлэгийн төрөл, хэмжээ, нөхцөл, шаардлагыг тухайн төсөл, хөтөлбөрт, санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөх хуваарийг төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд тус тус тусгана гэж заасан. Би төрлийг нь дээр дурдсан 6 чиглэлийн хүрээнд, хэмжээг нь 200.000.000 төгрөг хүртэл, нөхцлийг нь эргэн төлөгдөхөөр болон барьцаа хөрөнгө авахаар Засгийн газарт танилцуулсан. Тиймээс 5.000.000 төгрөг байх ёстой хэмжээг 200.000.000 төгрөг болгосон нь дээрх тайлбараар няцаагдаж байна. 5.000.000 төгрөгийн санхүүжилтийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.1-д заасан малчин, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд ганцаараа болон бусадтай хамтран аж ахуй эрхэлхэд зориулж үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нэг төсөлд 5.000.000 хүртэл төгрөг байх бөгөөд зорилтот бүлгүүдийн онцлогт тохируулж эргэн төлөлтийн хэмжээг 50-иас дээш хувь байхаар Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хүрээнд тогтоон хэрэгжүүлнэ гэж маш тодорхой заасан. Энэ олгодог зээлийг банкаар дамжуулдаг. Банкаар дамжуулахдаа Монгол улсын төсөвт суудаг. 2017 оны Төсвийн тухай хуульд дотоод эх үүсвэрээс олгох зээлийг 20 тэрбум төгрөгөөр тогтоосон. Дотоод эх үүсвэрээс зээл олгох гэдэг нь жижиг зээл. Энэ 20 тэрбум төгрөгийг 2017 оны Төсвийн тухай хуульд заасан. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах нь Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл юм. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмын 2.11 дүгээр зүйлд зааснаар жижиг зээлийн хэмжээ иргэнд 10.000.000 хүртэл, иргэдийн бүлэгт нэг гишүүнд 2.000.000 хүртэл, аж ахуйн нэгжид 20.000.000 сая хүртэл төгрөг байна гэж заасан. Төсвийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмын тодорхой зүйл заалтуудын дагуу Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хуралдаж тухайн жилийн төсвийг баталсан. Тус хурлын тэмдэглэл болон тогтоол 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр албажиж гарсан. Нийт 51.498.000.000 төгрөгийн төсөв баталсан. Үүнийг юунд зарцуулах талаар 22 заалт бүхий 2017 оны төсвийн хувиар хавсралтаар батлагдсан. Уг хавсралтын 9 дүгээр зүйлд 2017 оны Төсвийн тухай хуультай уялдуулан жижиг зээлд 20 тэрбум гэж заасан. 20 дугаар зүйлд Засгийн газрын шийдвэрийн дагуу Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан бусад төсөл, хөтөлбөрийн санхүүжилтад 3.768.572.600 төгрөгөөр шийдсэн. Өөрөөр хэлбэл Засгийн газрын 121 дүгээр тогтоолоор 6 тэрбум төгрөгөөр хэрэгжүүл гэснийг би 3.7 тэрбум төгрөг болгож багасгасан. Жижиг зээл гэдэг бол малчин, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд ганцаараа болон бусадтай хамтран аж ахуй эрхэлхэд зориулагдсан зээл юм. Төсвийн хувиараар маш тодорхой зааглаж өгсөн. Зааг тус бүр өөрсдийн хуулийн зүйл заалтаар зохицуулагддаг. Өөсрдийн зорилготой, хамрах хүрээг нь хүртэл заасан. Үүнийг хольж, хутгаж ойлгож, тайлбарлаж байна. Би гэрч Оюунтунгалаг, Чинзориг сайд, Төрийн нарийн бичгийн дарга Өнөрбаяр, Хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалтын дарга Амартөгс, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Хадхүү нарыг шүүх хуралдаанд зайшлгүй оролцуулах шаардлагатай гэж хүсэлт гаргасны зорилго энэ. Би улсын яллагч нарын миний гаргасан хүсэлтээс татгалзсан шалтгааныг ойлгож байна. Эдгээр гэрч нар шүүх хуралдаанд оролцвол миний ярьсан зүйлсийг хуулийн хүрээнд тайлбарлана. Би энэ шийдвэрийг дангаараа гаргаагүй. Улсын их хурлын тогтоол, Засгийн газар, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн хамтын шийдвэр юм. Хамтын шийдвэр нь хууль ёсны дагуу явагдсан. Улсын яллагч яллах дүгнэлт  2017 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг уншиж танилцуулсан. Уншиж танилцуулснаар намайг болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийг гэм буруугүйг нотолсон. Дашдорж сайд надаас “Би сангаас хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн хувьд амьдралд ойр төсөл хэрэгжүүлж байгаа нь надад зөв гэж санагддаг. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх 200.000.000 төгрөг гэдэг нь сайн тоног төхөөрөмж авч өгч байгаа нь хүний амьдралд бодитойгоор нөлөөлж байна. Үүгээр хэрэгжих төсөл хөтөлбөрийн агуулгыг өөрчлөх боломж байна уу?” гэж асуусан. Би хариулахдаа “Өмнө нь энэ сангийн мөнгөөр тоглодог байсан...” Эргэн төлөгддөггүй байсан. Энэ мөнгөөр тоглодог байсан. Хэдэн арван тэрбум төгрөгөөр нь тоглодог байсныг мэднэ. Тэр болгонд Авилгатай тэмцэх газарт өргөдөл, гомдол очсон боловч хэрэг үүсдэггүй. 17 тэрбум, 6 тэрбум, 4 тэрбумаар тоглодог. Хэрэг үүсэх үндэслэл байхгүй байна гэж үзээд буцаадаг. 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн өглөө би Авилгатай тэмцэх газрын дарга байсан Энхжаргалтай уулзаж энэ талаар шалгах шаардлага тавьж байсан.  “...17 төсөл хөтөлбөр байсан боловч огт хэрэгжээгүй. Үр дүн гараагүй. Бид 2016 оны төсөвт дүгнэлт хийсэн. Туйлын хангалтгүй үр дүн гарсан. Хууль хүчний байгууллагуудтай хамтарч шалгалт хийе гэж дөнгөж өнөөдөр би Ерөнхий сайдын уулзалтын дараа Авилгатай тэмцэх газрынхантай уулзаж маш олон нотлох баримтуудыг гарган өгсөн...” би холбогдох бүх материалуудыг нь өгсөн. Хуульд заасны дагуу шалга, бид мөнгөө эргүүлж олж авмаар байна гэж шаардлага тавьсан. Учир нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгийн орлогоор халамжаас хөдөлмөр эрхлэлтийн бодлого, ажилгүйдлийг бууруулах үйл ажиллагаа хэрэгждэг. Улсын төсвөөс өөр мөнгө өгдөггүй. “...Манай Засгийн газар энэ бүгдийг засаж тоймтой үр дүн илэрхийлсэн 6 төсөл, хөтөлбөр болгож өөрчилсөн. Үүний томоохон шинэчлэл нь аймаг, дүүрэг хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн дагуу...” энэ хууль нь 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улсын их хурлаас баталсан чухал бодлогын баримт бичгийн хууль юм. Энэ хуулийг би санаачилж Улсын их хурлаар батлуулж байсан. Энэ хуулийн дагуу ямар аймаг яаж хөгжих, хөгжүүлэхийн тулд салбар болгон, яам болгон, зөвлөл болгон юу хийх ёстойг тусгасан хууль байдаг. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдын хувьд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргын хувьд би юу хийх ёстойг маш сайн мэднэ. “...өөрчилсөн. Бодлого, төлөвлөлтийн дагуу, хуулийн дагуу өөрсдийн эдийн засгийн хөгжлийн гарцаа тодорхойлсон...” орон нутгийн онцлог хэрэгцээ гэдгийн томъёолол нь энэ. Газар зүйн байршлаар, дэд бүтцийн хөгжлөөр, хүн ам зүйн талаасаа, үйлдвэрлэл үйлчилгээ талаасаа, уул уурхай талаасаа гэх мэт аймаг, дүүрэг болгон өөр өөрсдийн хөгжих хэрэгцээ, эдийн засгийн онцлогтой байдаг. Энэ төсөл, хөтөлбөрийн гол утга учир нь энэ. “...Үүнд дэм өгөх үүднээс өөрсдөд нь санхүүгийн эрхийг нь өгсөн. Үүний үндсэн дээр тодорхой шийдэл 3 хэсэгт хуваагдаж байна. 1 дүгээрт эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургалтад хамруулах, сургалт зохион байгуулах гэх мэт...” энэ нь хавтаст хэрэгт байгаа материалуудтай шууд хамааралтай. 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл хуралдаж байх үед хөгжлийн бэрэхшээлтэй иргэд хэвлэл мэдээллийхэнтэй хурлын дундуур орж хурлын зааланд жагсаал хийсэн. Энэ талаарх фото зураг хавтаст хэрэгт байх ёстой. Намайг энэ мөнгийг 100 хувь эргэн төлөлттэй болгох гэж байна гэсэн. Би 100 хувь эргэн төлөлттэй болгоно гэж хэлсэн. Маш том үймээн болсон. Хараагүй, тэргэнцэртэй янз бүрийн хүмүүс бөөнөөрөө орж ирсэн. Гол шийдсэн асуудал нь ажлын чиг баримжаатай болгох, энэ сургалтуудын төлбөрийг төрөөс санхүүжүүлье. Гэхдээ нэгэнт санхүүгийн дэмжлэг авч байгаа тохиолдолд 100 хувь эргэн төлүүлэх хатуу шийдвэр баримталж байсан. Энэ шийдвэрийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан. “...Эргэн төлөгдөнө гэж байгаа. Эргэн төлөгдөхдөө хоёр замаар явагдах ёстой. Нэг нь арилжааны банкаар дамжуулж байгаа...” энэ нь 20 тэрбум төгрөгийн талаар, жижиг зээлийн талаар, 2017 оны Төсвийн тухай хуульд суусан зүйл заалтыг хэрэгжүүлэхийг би ярьсан. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны төсөв, түүний хувиарыг баталсан хавсралтын 9 дүгээр зүйлд заасан 20 тэрбум төгрөгийг би ярьсан. Энэ нь одоо ч хэрэгжиж байгаа. Үүнтэй ямар ч маргах зүйл байхгүй. Харин үүнд хүү тооцдоггүй байсан. Олон тэрбум төгрөг ямар ч хүүгүй үхмэл байдалтай байсан. Намайг 2016 онд сайдын ажил авч байхад 17 тэрбум төгрөг банканд үхмэл байсан. Үүнийг 20 тэрбум төгрөг болгож 2017 оны Төсвийн тухай хуульд оруулж, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хурлаар хүү тооцдог болгосон. “...Өмнөх Засгийн газрын хуралдаанаар хүү тооцдоггүй зохицуулалттай байсныг хүү тооцдог болгосон...” Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмын 2.8 дугаар зүйлд банкинд байршуулсан зээлийн хөрөнгөд                          аливаа хүү, төлбөр төлөхгүй гэж заасныг би хүчингүй болгож хүү тооцдог болгосон. “....Энэ нь 7-8 хувийн хүүтэй арилжааны банкаар дамжигдан зээл олгох, өөр нэг арга нь аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөл байгаа. Зөвлөлийн дарга нь одоо аймаг, дүүргийн Засаг дарга болсон...” хариуцлагатай байлгах үүднээс Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлд санал оруулж аймаг дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлийн даргаар тухай аймаг, дүүргийн Засаг даргыг ажиллуулдаг болгосон. “...Зөвлөл 3 хэсгээс бүрдэж байгаа. Зөвлөл нь өөрсдийн орон нутгийн онцлогт тулгуурласан байдлаар танилцуулга дээр байгаа удирдамжийн дагуу зээл олгоно...” Санхүүгийн дэмжлэг нь 100 хувь эргэн төлөгдөдгүй байсан. Би зээл хэлбэрээр, барьцаа авч эргэн төлөгддөг болгосон. Хэрэв намайг 70 хувь нь эргэн төлөгддөггүй байсныг 100 эргэн төлөгддөг болгосон гэж буруутгаж байгаа бол би ямар ч тайлбар хэлэлгүй эрүүгийн хариуцлага хүлээе. “...Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт байгаа итгэлийн зээл 21 100-тай уялдуулж энэ шийдвэрийг гаргасан юм...” 21 100 гэдэг төсөл хөтөлбөр нь 100 үйлдвэрийг 21 аймагт барина гэсэн, мөн Засгийн газрын 121 дүгээр тогтоол, 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тодорхой туссан. 21 100 гэдэг нь Монгол Ардын Намын 2016 оны сонгуульд иргэд, сонгогчдод санал болгож байсан. Иргэдээс хамгийн их дэмжлэг авч байсан. Үүнтэй агуулгын хувьд би уялдуулсан. Итгэлийн зээлийг бид судалж үзээд банкаар дамжуулахаар банк маржин авах байсан. Зарим банк 6.7 хувийн маржин авдаг. Өөрөөр хэлбэл энэ сангийн мөнгийг 3 хувиар байршуулсан тохиолдолд тухайн банк 9.7 хувиар зээл олгоно гэсэн утгатай. Банк ийм байдлаар ашиг олдог. Тиймээс зээлдэгч нараас барьцаа хөрөнгө авч, банкаар дамжуулалгүй 100 эргэн төлөгдөх зарчмаар хэрэгжүүлсэн. “...Концефцийн хувьд өөрчлөгдсөн...” С.Мөнхгэрэл улсын яллагч яллах дүгнэлт уншихдаа концесс гэж дурдсан. Концесс гэдэг нь Засгийн газар, төсөв мөнгөгүй байх үедээ мөнгөтэй хэн нэгэн, аж ахуй нэгж, компаниар сургууль, цэцэрлэг бариулж мөнгөтэй болсон үедээ төлөхөөр Төсвийн тухай хуульд оруулан шийддэг асуудыг хэлдэг. Энэ хэрэгт ямар ч хамааралгүй ойлголт. Миний концефци гэж ярьсныг концесс гэж ойлгосон юм шийг байна. Концефци гэдэг нь өргөн агуулгатай, асуудлыг олон талаас нь бодолцсоныг хэлдэг. Коцефцийн хувьд өөрчлөгдсөн. Учир нь би халамжаас олгож байсан олон тэрбум төгрөгөөс танаж байсан. Тиймээс би концефци гэж ярьсан. Даатгалтай мөн холбоотой. Энэ төсөл хөтөлбөрөөр олон ажлын байр бий болсон. Ажлын байртай болсон хүн даатгал төлнө. Иймэрхүү наад захын нийгэм эдийн засгийн ач холбогдолтой. Анх 3.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн. Одоо хохиролгүй болгосон. Хохирох зүйл байхгүй. 100 эргэн төлөлттэй явагдаж байгаа. Харин эсэргээрээ нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой. Хохиролгүйг нотлох бас нэг баримт нь 2018, 2019 2020 онуудад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмын 5.1 дүгээр зүйл болон 5.2 дугаар зүйлийг үндэслэн Хүрэлсүхийн Засгийн газар 3 жил дараалан яг миний гаргасан шийдвэртэй адил шийдвэр гаргаж хэрэгжүүлж байгаа. Он сар, сайдын гарын үсэг нь л өөр байгаа. Хуулийн зүйл заалт бүгд адил. Би энэ хэрэгт буруутай бол Чинзориг мөн буруутай байх ёстой. Чинзориг сайд хууль зөрчөөгүй. Бүх зүйл хуулийн дагуу гэдгийг би мэдэж байна. Хууль хүний царай харах ёсгүй. Энэ маягаар цаашдаа ийм л шийдвэр гарна. Дашдорж агсан надад энэ санг захиран зарцуулахдаа манай Засгийн газар өргөн агуулгаар хармаар байна. Энэ сангийн захиран зарцуулж байгаа мөнгөний үр өгөөжийг үзмээр байна. Үүнийг хэрхэн яаж шийдэж байна вэ? гэж дээрх асуултыг асуусан. Би дээрх байдлаар хариулсан. Хариулт, үг, өгүүлбэр болгон миний гаргасан шийдвэрүүдтэй шууд уялдаа холбоотой. Гаргасан шийдвэрүүдтэй ч уялдаа холбоотой байсан. Гэрчийн мэдүүлэг өгсөн Оюунтунгалаг гэх хүн ямар эрх, үүрэг хүлээсэн болоод мэдүүлэг өгсөн нь ойлгомжгүй байна. Оюунтунгалаг Ерөнхий сайд болон бусад сайд нарыг төлөөлж ойлголтыг таамаглаж мэдүүлэг өгснөөр намайг ялалсан. Тэр хүнд ямарч ойлголт байхгүй. Учир нь Засгийн газрын хуралдаанаар жижиг зээлийн 20 тэрбум төгрөг хэлэлцдэггүй. Улсын их хурлаас Төсвийн тухай хуульд тусгаж баталсан учраас шууд хэрэгждэг. Журам болон хуульд заавал Засгийн газраар жижиг зээлийн санхүүжилт хянагдана гэсэн зүйл байхгүй. 20 тэрбум төгрөгийн жижиг зээл Засгийн газраар хэлэлцэгдээгүй учраас Оюунтунгалаг мэдэхгүй байж болно. Үүнд би хариулж чадна. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн гишүүд хариулж чадна. Нарийн бичгийн дарга хариулж чадна. Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын газрын дарга Амартөгс хариулж чадна. Дээрх хүмүүсээс нэг ч удаа тайлбар, мэдүүлэг аваагүй. Оюунтунгалаг гэх референтийн ажил үүргийн хувиар нь яамнаас ямар асуудлыг Засгийн газраар шийдвэрлүүлэх эсэх талаарх бичиг цаас дамжуулдаг хүн. 20 тэрбум, жижиг зээл, Төсвийн тухай хуулийн ямар ч ойлголт, мэдлэггүй. Мэддэг нэг ч хүнээс гэрчийн мэдүүлэг аваагүй. Амьдрал баян болохоор, хэрэгжүүлэх арга зам нь өөр өөр байдаг учраас энэ олон хуулийн зүйл заалтууд байдаг. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргүүд бүгд өөр өөрсдийн гэсэн томъёолол, санкцтай байдаг. Үүнтэй адилаар ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор ямар арга замаар хэрэгжүүлэх вэ гэдэг нь хүртэл өөр өөр байдаг. Энэ бүх агуулгатай уялдуулан би Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын их хуралд өргөн барьсан. Хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн заалт болгон өөр утгатай, өөр зүйл зохицуулдаг. Миний тайлбарласан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд заасан зүйл заалтуудад зааснаар маш тодорхой байна. Үүнд будилаад байх шаардлага байхгүй. Улсын яллагч нар мэргэжлийн хүмүүс биш. Мэргэжлийн хүмүүс ч гэсэн алддаг. Ойлгохгүй байж болно. Ойлгох цаг хугацаа байгаагүй байх. Учир нь 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн. Ядаж надаас тайлбар, мэдүүлэг авсан бол өнөөдөр ийм байдал үүсэхгүй байх байсан. Энэ асуудлын хүрээнд 2019 оны 12 сард Нийслэлийн прокурорын газрын дарга Нямдоржоос Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Улсын их хурлын гишүүн С.Чинзориг руу албан бичиг хүргүүлсэн байсан. Тус албан бичгийн хариуд С.Чинзориг сайд миний тайлбарласан зүйлийг албан бичиг дээр буулгаж тухайн хууль, журмын талаар маш тодорхой тайлбарлаж хариу албан бичиг хүргүүлсэн байсан. Тус албан бичигт санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээний хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасныг үндэслэн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс 6 хөтөлбөр батлан хэрэгжүүлж байна гэж тодорхой дурдсан байна. Үүнийг ямар учраас үгүйсгэж байгааг ойлгохгүй байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 2 зүйл заалт, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмын 3 зүйл заалтыг ойлгож, ухамсарлахгүй байна. Эдгээр зүйл заалтуудын хүрээнд хууль болон журамд заасан шат дараалалаар шийдвэрүүд гарч өнөөдөр амьдрал дээр хэрэгжиж байна. Мөн гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн гэсэн. Би сайдын хувьд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам дээр ажлаа хийдэг. Манай яам 8200 гаруй ажилтантай. 3 том агентлагтай, харъяа 11 газартай. Надад эдгээр хүмүүстэй бүлэглэн гэмт хэрэг үйлдэх ямар ч ашиг, сонирхол байхгүй. Би шар хэвлэлээр Монголын хамгийн том 30 гэр бүлийн 1 дүгээрт бичигддэг. 200.000.000 төгрөг, 20 тэрбум, 200 тэрбум ч байсан гэсэн надад эдгээр хүмүүстэй бүлэглэн гэмт хэрэг үйлдэх ямар ч шаардлага байхгүй. Миний санхүүгийн байдлыг шалгаж үзэж болно. Би өөрийн мөнгөөр маш олон сургууль, цэцэрлэг барьж өгсөн. Сая би 2.4 тэрбум төгрөгөөр 320 хүүхдийн сургууль барьж өгсөн. 200 хүүхдийн дотуур байр барьж өгсөн. Би өөрөөсөө 40 тэрбум төгрөг гаргаж “Онон-Улз” гэх маш том төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Надад бусдад давуу байдал бий болгох ямар шаардлага шалтгаан байхгүй. Сонгон шалгарсан 29 аж, ахуй нэгж, иргэн дунд надтай хамааралтай ганц ч хүн аж, ахуй нэгж байхгүй. Яаж бүлэглэснийг яаж тогтоосон нь ойлгомжгүй байна. Би албан бичгээр Хөдөлмөр эрхлэх үндэсний зөвлөлийн тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Б.Нд үүрэг болгосон. Яам бодлого гаргадаг болохоос хэрэгжилтийг хангаж хэрэгжүүлдэггүй. Засгийн газар нийт 33 агентлагтай. Хуульд зааснаар хэрэгжүүлэгч агентлаг хэрэгжилтийг хангадаг. Тиймээс хэн нь бодлого гаргасан, гаргасан бодлого нь хуульд нийцсэн эсэх, хэрэгжилтийг хангасан эсэхийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Би сайн байхдаа энэ хэрэгжүүлэгч агентлаг болох Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газарт нэг удаа очиж Засгийн газрын бодлого танилцуулж байсан. Бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримт байхгүй. Хавтаст хэрэгт намайг энэ гэмт хэрэг үйлдсэн талаар гэрч, шүүгдэгч нараас мэдүүлж байсан зүйл байхгүй. Би Б.Н-д хуулийн дагуу хэрэгжүүлэх үүрэг болгосон нь үнэн. Мөн хяналт тавихыг Төрийн нарын бичгийн дарга Г.Өнөрбаярт хяналт тавих үүрэг болгосон. Би Улсын их хурлын тухай хууль, Засгийн газрын тухай хуульд зааснаар ажилладаг. Би бодлого тодорхойлдог. Миний гаргасан шийдвэр болгоныг нягталж үзээрэй. Шийдвэр болгон үргэлж салбарын санхүүгийн байдлыг нэмэгдүүлэх зорилготой байсан. Хуулийн цоорхой, салаагаар гойждог байсан мөнгө болгоныг би хааж байсан. Би нэг гарын үсгээр 30 минутын дотор 36 тэрбум төгрөг олж байсан. Миний хийсэн үйлдэл болгоныг шалгаж үзээрэй. Сайдын машин гэж лексус 570 маркын машин байсан. Би унахгүй, ядууралтай тэмцдэг яамны сайд лексус унавал ичмээр. Янз бүрийн төсөл хөтөлбөр болдог, би хувиасаа санхүүжүүлдэг байсан. Би үргэлж эргэн төлөлттэй, үр ашигтай, төсвийн бодлого болон татвар төлөгчдийн мөнгийг хэмнэж хэрэглэх талаас нь, үр дүн тооцсон, хариуцлага тооцсон шийдвэр гаргадаг байсан. Надад эдгээр хүмүүстэй бүлэглэн энэ гэмт хэргийг үйлдэх ямар ч шалтгаан нөхцөл байхгүй. Зориг гэдэгт хэмжүүр байдаг бол энэ танхим, Улаанбаатар, Монгол улсад намайг гүйцэх хүн байхгүй. Би бүх юмыг хуулийн дагуу ном журмын дагуу ажлаа хийж ирсэн. Энэ хүмүүжлийг би тагнуулын байгууллагад ажиллаж байхдаа, дэд сайдаар ажиллаж байхдаа, “Монголын Алт” ХХК-нд ажиллаж байхдаа, эцэг, эхээсээ олж авсан. Би хулгайч биш. Би өглөгч. Хэрэв би хууль зөрчсөн бол би уучлалт гуйж тухайн зүйл заалтын ялын дээд хэмжээг нь авъя гэж хэлэх хүн. Та бүгдийн итгэл үнэмшилд Н.Н гэдэг хүн энэ хэрэгт ямар ч хамааралгүй гэдгийг мэдэж байгаа. Шүүх хуралдааныг хойшлуулж, хойшлуулах хүсэлт гаргасан нь би аврал эрж, хэргийг хаацайлах гэсэндээ биш. Өмгөөлөгчгүй учраас шүүхийн нарийн үйл ажиллагааг мэдэхгүй байна. Яллах дүгнэлтэд заасан үйлдлүүдийн 99 хувь нь агентлаг дээр болсон байсан. Хууль, журам би яаж зөрчсөн, яаж энэ хүмүүстэй бүлэглэсэн нь тодорхойгүй. Үүнийг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Хэрэв намайг буруутай гэж байвал Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Чинзориг, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл буруутан болно. Ямар учраас намайг онцолж буруутан болгож байгаа нь ойлгомжгүй байна. Нэмж мэдүүлэх  зүйлгүй...” гэв.

Шүүх гэм буруутайд тооцсон шийдвэрээ танилцуулсны дараа шүүхэд хандаж хэлсэн мэдүүлэгтээ:

-энэ салбарын сайдын хувьд энэ шүүх хуралдаанд өмгөөлөгч нарын хүсээд байгаа зүйлийг харгалзан үзээч ээ гэж л хэлмээр байна гэв.

2. Шүүгдэгч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би өөрийн гэм бурууг өнөөдрийн шүүх хуралдаанд хүлээн оролцож байна. 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн яллах дүгнэлтэд дурдагдсанаар ажлын хэсгийн хуралдаан бодитой болоогүй байхад болсон мэтээр ажлын хэсгийн хурлын тэмдэглэл үйлдэхийг ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б-д даалгасан гэсэн. Үүнийг би хүлээн зөвшөөрч байна. Мөн төсөл сонгон шалгаруулалтад нэр бүхийн 8 иргэн, 21 хуулийн этгээдийг шалгаруулахыг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга буюу төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Ш, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б нарт үүрэг болгосон гэсэн. Бодит байдал дээр Б.Ш энэ үйл явдалд оролцоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Өнөөдөр надтай хамт энэ шүүх танхимд шүүгдэгч нэрээр сууж байгаа, хамт ажиллаж байсан хүмүүсээс уучлалт гуйж байна. 2008 оноос эхлэн би Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажиллаж байна. Би Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хүний хувьд 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Засгийн газрын хурал, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын хуралд аль алинд нь оролцож байсан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас иргэдэд чиглэсэн 3 зүйл олгодог. 1 дүгээрт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгодог. Энэ жижиг зээлийг 2009 оноос хойш олгож байсан. 2009-2011 оны хооронд банк болон банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулж олгож байсан түүхтэй. 2011 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль батлагдсанаар 2011 оноос хойш хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлийг зөвхөн банкаар дамжуулдаг болсон. Энэ зээлийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд заасан бичил болоод жижиг аж ахуй нэгж, иргэдийг дэмжих үндсэн зорилготой. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлийг авсны давуу тал нь жилийн 8 хувийн хүүтэй. Арилжааны банкны зээл жилийн 18-20 хувийн хүүтэй байдаг. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас авч байгаа зээлийг хэрэгжүүлдэг банк байдаг. Энэ банк нь чанаргүй зээл олгосон ч бай Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлтэй байгуулсан гэрээний дагуу тухайн олгосон зээлийг эргэн төлүүлэх үүрэг нь тухайн банкнид байдаг. 2 дугаарт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг олгодог. Санхүүгийн дэмжлэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагддаг. Хөдөлмөр эрхлэхийг хүсч өрхийн болоод бичил аж ахуй эрхлэх гэж байгаа залуучуудад тоног төхөөрөмж худалдаж авахад нь дэмжлэг үзүүлж байгаа залуучуудын хөдөлмөр эрхлэлт, мөн малчдын хөдөлмөр эрхлэлт хамрагддаг. Монгол улсын хэмжээнд амьжиргааны түвшин доогуур байгаа, банкнаас зээл авах гэхэд барьцаа хөрөнгө байхгүй, бизнес эрхэлье гэсэн ч боломж байдаггүй хүмүүст  энэ санхүүгийн дэмжлэгийг олгодог. Үүнийг олгохдоо санхүүгийн дэмжлэг авч байгаа хүмүүст батлан даагч олгодгүй. Төсөл бичиж санхүүгийн дэмжлэгт хамрагддаг. Барьцаа хөрөнгөгүй, хүүгүй, эргэн төлөлтийн хувиар нь арилжааны банктай харьцуулахад уян хатан байдаг. Тухайн төсөл бичсэн хүмүүстэй нь тохиролцож эргэн төлөлтийн хувиарыг нь тогтоодог. Тиймээс банкны тавьдаг шаардлагыг энэ санхүүгийн дэмжлэг тавьдаггүй учраас үе үеийн Засгийн газар энэ 6 чиглэл бүхий санхүүгийн дэмжлэгийг хэрэгжүүлж ирсэн. 3 дугаарт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас өнөөдрийн биднийг буруутгаж байгаа орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд тулгуурласан төсөл хөтөлбөрт санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Энэ төсөл, хөтөлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлдэг. Хэрэгжүүлэхдээ энэ төсөл хөтөлбөрт хамрагдсан аж ахуй нэгж, иргэдтэй орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд тулгуурласан төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн гэрээ байгуулдаг. Энэ нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмын 5.1 дүгээр зүйлд үндэслэн энэхүү гэрээг хийж байсан. 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Улсын их хурлын 45 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоол нь Монгол улсын Засгийн газраас 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай гэсэн нэртэй.  Энэ хөтөлбөр нь 2016 онд Улсын их хуралд үнэмлэхүй олонхын суудал авсан Монгол ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт үндэслэгдэж гарсан. Энэ тогтоолын 3.3 дугаар зүйлд хүн амын төвлөрлийг сааруулж, бүсчилсэн хөгжлийг дэмжихэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн бодлого хэрэгжүүлж, орон нутгийн санаачлагыг дэмжинэ гэж заасан. Засгийн газар нь Улсын их хурлаас гарсан тогтоолыг дэмжиж ажиллах үүрэгтэй. Тиймээс 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Засгийн газрын 121 дүгээр тогтоол батлагдсан. Энэ тогтоолын хавсралтын 3.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хүн амын төвлөрлийг сааруулж, бүсчилсэн хөгжлийг дэмжихэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн бодлого хэрэгжүүлж, орон нутгийн санаачлагыг дэмжинэ гэж заасан. Улсын их хурлын 45 дугаар тогтоолд заасантай үг, үсэг, таслалтай яг адилхан байгаа. Уг тогтоолын 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт орон нутгийн онцлогийг тусган боловсруулсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төслийг нутгийн захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ гэж заасан. Энэ тогтоолыг батлахдаа үндсэн хэрэгжүүлэх байгууллага нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам юм. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам нь аймгуудын Засаг дарга нар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газруудтай хамтарч энэ зорилтыг хэрэгжүүлнэ гэж 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар тогтоол баталж Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд үүрэг өгсөн. Үүнтэй холбогдуулан 2017 оны улсын төсөв баталсан. Улсын төсвийг батлахдаа Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын багцын 28 дугаар зүйлд дотоодын эх үүсвэрээс олгох зээл 20 тэрбум төгрөг гэж тусгасан. Төсөв баталсантай холбоотойгоор 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудал нь 2017 оны нэгдсэн төсвийг батлах, батлагдсан нэгдсэн төсвийн хувиарын хүрээнд 2016 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээний үлдэгдэл санхүүжилт 2.786.400.000 төгрөгийн өглөгт зарцуулах санхүүжилтын хувиарыг 2017 оны төсөвт тусгаж 2 дугаар хавсралтаар баталж, батлагдсан нэгдсэн төсвийн хувиарын дагуу санхүүжилтыг хувиарлан санхүүжүүлж, төсвийн гүйцэтгэлийг хангаж ажиллахыг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н-д үүрэг болгож, энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга Өнөрбаярт даалгасан. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар 6 хөтөлбөр хэрэгжүүлж ажилладаг. Энэ 6 хөтөлбөрт ажлын байрыг дэмжих хөтөлбөр гэж байгаа. Энэ санхүүгийн дэмжлэг 100 хувь эргэн төлөгдөнө гэж заасан. Үүнд 1714 хүн хамрагдахаар төлөвлөсөн. Энэ нь 5.000.000 төгрөг хүртэлх санхүүгийн дэмжлэг юм. Үүний батлагдсан төсөв нь 5.142.000.000 төгрөг. Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр гэж байгаа. Энэ санхүүгийн дэмжлэг нь мөн 100 хувь эргэн төлөгдөнө гэж заасан. Үүнд 1000 хүн хамрагдахаар төлөвлөсөн. Үүний батлагдсан төсөв нь 5 тэрбум төгрөг. Малчин өрхийг малжуулах хөтөлбөр гэж байгаа. Мөн энэ санхүүгийн дэмжлэг 100 хувь эргэн төлөгдөнө гэж заасан. Үүнд 900 малчин өрхийг хамруулахаар төлөвлөсөн. Үүний батлагдсан төсөв нь 4.5 тэрбум төгрөг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөр гэж байгаа. Мөн энэ санхүүгийн дэмжлэг 100 хувь эргэн төлөгдөнө гэж заасан. Үүнд хөдөлмөрийн чадваргүй 700 хүнийг хамруулахаар төлөвлөсөн. Үүний батлагдсан төсөв нь 2.5 тэрбум төгрөг. Ахмад мэргэжилтий зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр гэж байгаа. Мөн энэ санхүүгийн дэмжлэг 100 хувь эргэн төлөгдөнө гэж заасан. Үүнд 200 хүнийг 500.000.000 төгрөгөнд хамруулахаар төсөвлөсөн. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн 9 дэх хэсэгт 4000 хүнд 20 тэрбум төгрөгийн зээл өгнө гэж заасан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн 20 дахь хэсэгт Засгийн газрын шийдвэрийн дагуу аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлөөс баталсан бусад хөтөлбөр төслийн санхүүжилтыг заасан. Энэ нь бидний яриад байгаа орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд тулгуурласан төсөл хөтөлбөр юм. 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хурал, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар хэлэлцсэн асуудлыг хольж ойлгоод байна. Тиймээс би дээрх тайлбарыг хэлж байна. 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулга оруулсан. Хэрэгжилтийг нь хангаж, гардаж ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд энэ танилцуулга, хөтөлбөрийг ямар зорилгоор хэрэгжүүлснийг тайлбарлъя. Бидний хэрэгжүүлсэн хөтөлбөр болон 6 чиглэл нь тусдаа ойлголт. 3.7 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж байгаа орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд тулгуурласан төслийг энэ 6 чиглэлд илүү дэмжээрэй гэсэн ойлголт юм. Энэ 6 чиглэлийн 1 дүгээрт салбарын тэргүүлэх чиглэлийн ач холбогдол бүхий төслүүд, 2 дугаарт өндөр технологид суурилсан гарааны бизнесийг дэмжих, интерпрениур /entrepreneur/ мэргэжилтэн бэлтгэх, цахим ажлын байр бий болгох, 3 дугаарт агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих, 4 дүгээрт малын гаралтай түүхий эд, мах, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, малын үүлдэр угсаа, ашиг шимийг дээшлүүлэх үйлдвэрлэлийг дэмжих, 5 дугаарт жимс, хүнсний ногоо боловсруулах чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжих, 6 дугаарт нийтийн аж ахуйн үйлчилгээний жишиг үйлчилгээг сайжруулахыг дэмжих гэсэн чиглэлүүдээр бичиж ирүүлсэн төслүүдэд ач холбогдол өгс дэмжих ёстой шүү гэсэн үндсэн агуулгатай. Энэ 6 хөтөлбөр нь 2011 оноос эхлэн яг энэ хэв маягаар хэрэгжиж ирсэн. 2016 онд хэрэгжиж байсан хөтөлбөрийн онцлог ялгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн санхүүгийн дэмжлэгт хамрагдаж 3.000.000 төгрөг авдаг байсан. Тиймээс бид үзүүлж байгаа санхүүгийн дэмжлэг бага байсан учраас  тус санхүүгийн дэмжлэгийг 5.000.000 төгрөг хүртэл болгоё нэмэгдүүлэхээр санал гаргаж байсан. 2016 оны журмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн 3 сая төгрөг авахдаа 30 хувийг нь 3 жилийн хугацаанд эргэн төлөх зохицуулалттай байсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь харъяа хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс төслөө бичиж, өгсөн төсөл нь шалгарсан тохиолдолд хүүгүй, барьцаагүй, батлан даалтгүй санхүүжилт олгодог байсан. Үүнийг бид санхүүжилтийг нь 5 сая төгрөг болгож, 2017 оны журмаар өөрчлөлт оруулж 100 хувь эргэн төлөлттэй болгож, эргэн төлөлтийн хугацааг 4 жил болгосон. 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар оруулж, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарч 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс тогтоол гарсан. Энэ тогтоолын хуулийн үндэслэл нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.7, Засгийн газрын 2011 оны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журмын 4.6, 4.7 дахь заалт, Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны 13 дугаар тэмдэглэлийг тус тус үндэслэн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс тогтоосон. Батлагдсан чиглэлийн хүрээнд /6 чиглэл/ нэгж төслийн төсөвт өртөг 200.000.000 хүртэлх төгрөгт багтаан зарлаж, 15-аас доошгүй төслийг удирдамжийн дагуу шалгаруулж, шийдвэрлүүлэх, хэрэгжилтийн гэрээ байгуулан санхүүжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н надад үүрэг болгосон. Мөн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А204 дугаартай Чинзориг сайдын тушаал байгаа. Энэ тушаалд Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 7, Засгийн газрын хуралдааны 2017 оны 13 дугаар тэмдэглэл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг бүрдүүлэх, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журмын 4.6, 4.7 дахь заалт, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2018 оны 01 дүгээр тогтоолын 4 дэх заалт, 2018 оны 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн тогтоосон. Гол ялгаа нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг тусгасан. Мөн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 02 дугаартай тогтоол байгаа. Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд тулгуурласан төсөл батлах тухай гэсэн нэртэй. Хуулийн үндэслэл нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг бүрдүүлэх, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журмын 4.6, 4.7 дахь заалт, Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаар тэмдэглэлийг тус тус үндэслэн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс тогтоосон. Дээрхээс үзэхэд тус төсөл хөтөлбөр нь 2017 онд анх удаа хэрэгжиж байсан. 2018, 2019 оноос тус төсөл сонгон шалгаруулах эрх нь орон нутагт болж өөрчлөгдсөн. 21 аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар тус төслүүдийг сонгон шалгаруулалтыг зарлаж ирсэн төслүүдээс шалгаруулж хамгийн сайн үнэлэгдсэн төслүүдэд миний баталсан тушаалын дагуу энэхүү зээлийг олгодог болсон. 2017 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд зааснаар орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд тулгуурласан төсөл хөтөлбөрийн гол агуулга нь Х.Ганбаатарын хэлснээр гарч ирж байгаа. Энэ төслийн дагуу 2017 оны 03 дугаар сарын 21-ний Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолыг үндэслэн би 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр А/98 дугаартай тушаал гарган орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд тулгуурласан төслийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлын хэсгийг байгуулсан үеэс эхлэн өнөөдрийн энэ асуудлууд үүссэн. 2017 онд хавтаст хэрэгт авагдсанаар ажлын хэсгийн анхны хурал болж, ажлын хэсгийн гишүүд төлөвлөгөөгөө баталж ажилласан. Гэтэл 2018 оны 04 дүгээр сараас эхлэн ажлын хэсгийн ахлагч Б.Ш-ын хадам аав хорт хавдартай болсноос ажлын хэсгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах цаг зав хомс болсон талаар надад Б.Ш хэлсэн. 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хадам аав нь нас барсан. Бидний 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан ажлын хэсэг өдөр тутмын хэвлэлүүдэд зар тавьж аймаг, дүүргүүдийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрууд төсөл авч, тухайн аймгийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл /Аймгийн Засаг даргаар ахлуулж байгаа зөвлөл/ хуралдаж ирүүлсэн төслүүдийг үзэж дэмжигдэх боломжтой гэсэн төслүүдийг ажлын хэсэгт ирүүлсэн. Гэтэл ажлын хэсгийн ахлагчийн ар гэрийн байдал, ажлын хэсгийн гишүүдийн ээлжийн амралт зэрэг нөхцөл байдлууд үүссэн. Тиймээс би аймаг, дүүргүүдээс ирсэн 111 төслүүдийг ажлийн хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б-өөс авч 111 төслүүдээс 21 аж ахуй нэгж, 8 иргэнийг би сонгон шалгаруулсан. Би тус 21 аж ахуй нэгж, иргэнийг сонгон шалгаруулахдаа аль төсөл нь илүү эргэн төлөгдөх өндөр боломжтой, мөн тэрүүлэх чиглэл буюу Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан тогтоолын дагуу байгаа эсэхийг маш сайн анхаарч ажилласан. Би Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдад бичиг хүргүүлж тус 21 аж ахуй нэгж, иргэнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Би энэ шалгаруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хэрэв Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмын 2.11 дүгээр зүйл болон 2.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нь орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд тулгуурласан төслөөс ялгаатай гэдэг нь тодорхой болвол ажлын хэсгийн гишүүдийг буруутгаж байгаа Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, бусад буруутгасан бүх үндэслэлүүд байхгүй үгүйсгэгдэж, сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүд буруугүй гэдэг нь мөн тодорхой болно. Миний тайлбарт тухайн төслийн зээл нь 20 тэрбум төгрөг байх бөгөөд банкаар дамжуулана гэж дурдагдсан. 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар үнэлгээний хороо байгуулсан. Энэ үнэлгээний хороогоор 20 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад нээлттэй зарлаж, тухайн банктай гэрээ байгуулж ажиллахыг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зөвлөмжөөр надад үүрэг болгосон. Үнэлгээний хорооны үндэслэсэн хуулийн зүйл, заалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 32 дугаар зүйл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмын 2.6 дахь заалтыг тус тус үндэслэн тушаал гаргаж энэ төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийг томилсон. 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн С.Чинзориг сайдын А/61 тоот тушаал байгаа. Үүнд төрийн болон орон нутгийн өмч, хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 32 дугаар зүйл, 46.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 47 дугаар зүйл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмын 2.6 дахь заалт гэсэн дээрхтэй адил зүйл заалт байгаа. Үүний дагуу би 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төслийн санхүүжилт дамжуулах талаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.2, 12.3 дахь хэсэгт заасныг үндэслэн банктай гэрээ байгуулсан. Банкид байршуулах эх үүсвэрийн хэмжээ нь 20 тэрбум төгрөг гэж гэрээнд заасан.  Өмнө нь Хөдөлмөрийн яам болон Төрийн банктай дээрх гэрээг 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл байгуулж байсан. Мөн тус гэрээний хуулийн үндэслэл нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.2, 12.3 дахь хэсэг. Банкинд байршуулах эх үүсвэрийн хэмжээ нь 17 тэрбум төгрөг гэж байгуулж байсан. 2018 онд мөн Төрийн банк болон Хаан банктай гэрээ байгуулсан. Төрийн банканд байршуулж байсан эх үүсвэрийн хэмжээ нь 6.9 тэрбум төгрөг, Хаан банктай 9 тэрбум төгрөг гэрээгээр байгуулж байршуулж байсан. Мөн гэрээний үндэслэл нь дээрхтэй адил. Тиймээс бидний 2017 онд орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд тулгуурласан төслийн баталсан хуулийн үндэслэл нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмын 6.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасантай холбогдож байна уу гэдгийг улсын яллагч нарыг маш сайн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас манайд олгосон 20 тэрбум төгрөгийг хүн амын тоо болон ажилгүйдлийн түвшинтэй нь харьцуулж 21 аймаг 9 дүүрэгт хувааж өгдөг. Хэн түрүүлж төслөө бичиж өгсөн, хэн илүү барьцаа хөрөнгө сайтай байгаа аймаг, дүүрэг нь их зээл авах боломжтой байдаг учраас хувааж төсвийг нь баталж Голомт банкинд өгсөн.  Хэрэв Дархан хотод 1 тэрбум төгрөгийг хувиарлаж өгсөн бол Дархан хотоос шалгарсан төслүүд нь хувиарлагдсан 1 тэрбум төгрөгөө л авдаг. Түүнээс илүүг авахгүй. Энэ зээлтэй холбогдуулан 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 276 тогтоолд орсон өөрчлөлт нь 2.8 дугаар зүйл. Үүнд “Банкинд байршуулсан зээлийн хөрөнгөд аливаа хүү, төлбөр төлөхгүй гэж заасан. Энэ нь бидний Голомт банкинд байршуулсан 20 тэрбум төгрөг юм. Бид банкинд 20 тэрбум төгрөгийг байршуулсныхаа үндсэн дээр хүү тооцож авдаг болсон. Энэ нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг илүү их мөнгөтэй болгох боломжийг олгосон. Банкаар дамжуулдаг зээл нь 2009 оноос хойш явагдаж байсан. Санхүүгийн дэмжлэгийн хэмжээг зөрчиж өгсөн гэсэн. 2017 оны 01 дүгээр сарын 27-ны төсвийн хувиарыг батлах тухай тогтоол гарсан. Үүнд санхүүгийн дэмжлэгийг тусгасан. 5.000.000 төгрөг олгохдоо 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолоор баталсан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт, 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэг, Засгийн газрын 2011 оны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журмын 4.6, 4.7 дахь заалтуудыг үндэслэн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс тогтоосон. Санхүүгийн дэмжлэг, банкаар олгодог жижиг зээл, орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд тулгуурласан төсөл гэдэг 3 зүйл нь тусдаа ойлголт. Тус тушаалуудын үндэслэлүүд нь давхцахгүй байгаа. Тиймээс хууль зүйн үндэслэлүүдийг сайн онцолж хараасай гэж хүсэж байна. Би банкаар дамжуулах ёстой байсныг банкаар дамжуулаагүй, хүү тооцох ёстой байсныг хүү тооцолгүй санхүүжилт олгосон гэдгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Банкаар дамжуулах ёстой зээл нь жижиг зээл. Санхүүгийн дэмжлэгийг заавал банкаар дамжуулдаггүй.

Би өөрийн буруугаа бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Миний дээрх тайлбар нь миний доор ажиллаж байсан ажлын хэсгийн гишүүдийг буруутгах үндэслэлгүй гэдгийг тайлбарласан тайлбар. Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд тулгуурласан төсөл нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт л үндэслэсэн. Жижиг зээл нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмын 2.6 дахь хэсэгт үндэслэдэг. Санхүүгийн дэмжлэг нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.1, 12.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт үндэслэдэг. Тиймээс жижиг зээл, санхүүгийн дэмжлэг болон орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд тулгуурласан төсөл гэх 3 зүйл нь хуулийн 3 өөр зүйл заалтыг үндэслэдэг. Хууль, журмын тусдаа зүйл заалтуудад үндэслэн тушаал, шийдвэрүүдийг бид гаргаж байсан. 4 дүгээр хавтаст хэргийн 62 дугаар хуудсанд орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд тулгуурласан төслийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээ байгаа. 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр энэ гэрээг байгуулсан. Энэ гэрээг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 3 дугаар тогтоол, орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд тулгуурласан төсөл хэрэгжүүлэх тухай удирдамжийн 3.6 дугаар зүйлд заасныг үндэслэн нэг талаас Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар/А тал/, нөгөө талаас эргэн төлөгдөх нөхцөлтэй орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд тулгуурласан төсөл хэрэгжүүлэгч “Хужирт таван эрдэнэ” ХХК/Б тал/-тай 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатайгаар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээний 4 дүгээр зүйл нь “Санхүүжилтийн хэмжээ, эргэн төлөлт, батлан даалт” гэсэн нэртэй. Энэ гэрээний 4.1 дүгээр зүйлд “талууд тохиролцсоны дагуу санхүүжилтийн нийт хэмжээ нь 150.000.000 төгрөг байна” гэж заасан. Энэ гэрээний 4.2 дугаар зүйлд “Гэрээний нийт үнийн дүнг гэрээ байгуулсан өдрөөс хойш 10 хоногт багтаан А тал нь Б талын Төрийн банк дахь харилцах дансанд шилжүүлнэ. Б тал нийт олгогдох санхүүжилтийг гэрээнд заасан хугацаанд заасны дагуу 100 эргэн төлнө” гэж заасан. Энэ гэрээний 4.4 дүгээр зүйлд “Эргэн төлөлтийн 50 хувийг гэрээ байгуулсан өдрөөс хойш 22 дахь сард, үлдэгдэл 50 хувийг 24 дэх сард Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн дансанд төвлөрүүлж, мөнгө тушаасан баримтыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн ахлах мэргэжилтэнд ирүүлж тооцооны тэмдэглэлд тэмдэглүүлнэ” гэж заасан. Энэ гэрээний 4.5 дугаар зүйлд “Энэхүү гэрээний 4.4 дүгээр зүйлд заасныг биелүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, А талд төлнө. Тухайн аж ахуй нэгж, иргэн төсөл хэрэгжүүлээгүй бол гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаварыг хариуцах иргэний батлан даагч болон хариуцах иргэнтэй байна” гэж заасан. Хугацаа хэтэрсэн хоног тутамд 05 хувийн алданги тооцно гэж заасан нь бид санхүүжилтээ буцаан авахын тулд аль болох хатуу нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. Энэ гэрээний 4.7 дугаар зүйлд “Үнийн дүнгийн 100 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгө болон үл хөдлөх хөрөнгө батлан даах ба гэрчилгээ, харилцах банкны тодорхойлолт зэрэг баримтуудыг ирүүлсэн байна” гэж заасан. Тиймээс бид гэрээ байгуулахдаа батлан даагчтай, барьцаа хөрөнгө авч байсан. Өнөөдрийн байдлаар нийт 2.6 тэрбум төгрөг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд эргэн төлөгдсөн байна. Хугацаа хэтэрсэн төслийн санхүүжилтийг харъяалагдах шүүхэд нь өгч, шүүхийн шийдвэрээр хувиар баталж, тус хувиарын дагуу эргэн төлөгдөж байгаа. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүх гэм буруутайд тооцсон шийдвэрээ танилцуулсны дараа шүүхэд хандаж хэлсэн мэдүүлэгтээ: Би бас эрхэм шүүгч таньд хандаж хэлэхэд нөхцөл байдлыг харж үзээч ээ гэж хэлмээр байна гэв.

3. Шүүгдэгч Б.Ш нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Намайг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татсан. Би Авилгатай тэмцэх газар яллагдагчаар татсан тогтоолтой тус өдрийн орой 21 цагт танилцсан. Яллагдагчаар татсан тогтоолтой танилцахад шүүгдэгч Д.Б-ийн гэрчээр мэдүүлсэн худал мэдүүлгэд үндэслэн Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд тулгуурласан төсөл шалгаруулахдаа Н.Н, Б.Н, ажлын хэсгийн гишүүдтэй бүлэглэн бусдад давуу байдал бий болгосон гэдэг байдлаар намайг ялалсан. Шүүгдэгч Д.Бийн гэрчээр мэдүүлсэн худал мэдүүлгэд “111 төсөл, хөтөлбөр шалгаруулахдаа сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн даргаар ажиллахдаа Б.Ш тухайн үед намайг гарын үсэг зур гэсэн. Мөн би 2016 оны Засгийн газрын 276 дугаар тогтоолоор батлагдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг зөрчөөд байна гэж зөндөө сануулсан...” гэсэн байна. Би нэг ч удаа тус худал мэдүүлгэд дурдсан хууль бус үүрэг шүүгдэгч Д.Б-д өгөөгүй. Ямар учраас ингэж мэдүүлснийг би гайхаж байна. Мөн шүүгдэгч Н.Б-ийн мэдүүлгээр намайг яллах бас нэг үндэслэл болсон байна. Н.Б-ийн мэдүүлгэд “111 төслөөс 27 төслийг шалгаруулахыг Б.Н дарга, Б.Ш дарга нар надад үүрэг өгснөөр би хийж гүйцэтгэсэн” гэсэн байна. Би Н.Б-д ямар нэг байдлаар эдгээр аж ахуй нэгж, иргэдийг шалгаруул гэж жагсаалт гаргаж өгөөгүй. Надад 21 аж ахуй нэгж, 8 иргэний дотроос надад нэг ч таних хүн байхгүй. 111 төсөл хөтөлбөр дотроос мөн нэг ч хамаарал бүхий, таних аж ахуй нэгж, иргэн байхгүй. Би өөрийн мэдүүлэг дээр дээрх хоёр хүний өгсөн мэдүүлэг нь худал гэж маш тодорхой хэлсэн. Би Авилгатай тэмцэх газар нэг л удаа мэдүүлэг өгч байсан. Мөн яллагдагчаар татагдсанаас хойш би Нийслэлийн прокурорын газарт хоёр удаа энэ дээрх хоёр гэрчтэй нүүрэлдүүлэн байцаах хүсэлт өгсөн. Авилгатай тэмцэх газрын мөрдөгч Нямдагва “яллагдагчаар татагдсан хүн гэрчтэй нүүрэлдэн байцаалт өгч болохгүй” гэж хэлсэн. Дараа нь дээрх гэрч нарыг яллагдагчаар татсан тогтоол Нийслэлийн прокурорын газраас гарсан. Тиймээс надад нүүрэлдүүлэн байцаалт өгөх боломж олдож байгаа юм байна гэж бодоод хоёр удаа Нийслэлийн прокурорын газарт гомдол гаргасан. Нийслэлийн прокурорын газраас миний гаргасан хоёр гомдлыг хүлээж аваагүй. 2017 оны 04 дүгээр сарын 20-ны Хөдөлмөр хамгааллын үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н-ийн А88 дугаар тушаалаар ажлын хэсэг 7 гишүүнтэйгээр байгуулагдсан.  Энэ ажлын хэсгийн тушаал гарсны дараа би тухайн ажлын хэсгийн даргаар томилогдсон гэдгийг мэдсэн. Ажил үүргийн хувиараар хөдөлмөрийн асуудал эрхэлсэн дэд даргын ажил хийж байгаа учраас энэ төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийг ахалж ажиллахыг ойлгож, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр манай ажлын өрөөнд ажлын хэсгийн анхны хурал болсон. Тус хуралд би, Н.Б, Д.Б, Н.А, Д.Г нар байсан. Н.У болон М.Н тус ажлын хэсгийн хуралд ирээгүй. Ажлын хэсэг 7 гишүүнтэй учраас 5 гишүүн нь ирж, 2 гишүүн нь ирээгүй учраас олонхын саналаар бид хуралдсан. Хөдөлмөр эрхлэтийн үндэснийы зөвлөлөөс гаргасан орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд тулгуурласан төсөл хөтөлбөрийг сонгон шалгаруулах Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс гаргасан тогтоол байдаг. Энэ тогтоолын дагуу 200.000.000 хүртэлх төгрөгийн 15-аас доошгүй төсөл сонгон шалгаруул гэсэн Б.Н даргаас ирсэн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга Н.Н-ын гарын үсэгтэй чиглэл ирсэн. Тухайн ажлын хэсгийн хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс гаргасан тогтоолыг уншиж танилцуулсан. Энэ тогтоолд төсөл сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлтийг маш тодорхой тусгасан байдаг. Үүнийг нээлттэй зарлахын тулд бид шалгуур үзүүлэлт болон бүрдүүлэх материалыг нь сонин хэвлэлд зар тавих шийдвэр гаргасан. Үүний дагуу 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Бөд үүрэг өгсөн. Н.Б ажлын хэсгийн гишүүдээр гарын үсэг зуруулж сонинд зар тавьсан байдаг. Үүнээс хойш би ажлын хэсгийн хуралд суугаагүй. 2017 оны 04 дүгээр сарын үед миний хадам аав хорт хавдараар өвчилж, эцсийн шатандаа орсон байсан. Миний эхнэр ах дүү, хамаатан садан цөөн учраас эмнэлэг дээр би байх шаардлага гарсан. Би Б.Н даргад “Би ажил дээр байнга сууж чадахгүй байна. Ажил дээр ирэн очин байна” гэж хэлсэн. 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр миний ээлжийн амралтын тушаал гарсан. Миний хадам аав 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нас барсан. Би Б.Н даргатай утсаар ярьж “Би 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс амралтаа авч, амралтын хоногоо гүйцээгээд ажилдаа орж болох уу?”  гэхэд Б.Н дарга миний ар гэрийн байдлыг харгалзан үзээд зөвшөөрсөн. Би ээлжийн амралтаа дуусгаад 2017 оны 08 дугаар сарын сүүл үеэр ажилдаа орсон. Над дээр Н.Б орж ирээд 2017 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэл дээр гарын үсэг зуруулах гэж орж ирсэн. Би байгаагүй учраас ажлын хэсгийн гишүүд олонхоор шийдсэн гэж ойлгосон. Надад ажлын хэсэг хуралдсан, ямар учраас гарын үсэг зурсан талаар би асуугаагүй. Нэгэнт сонгон шалгаруулалт хийх зар тавьсан байсан, анхны хурал 5 гишүүнээр хуралдсан, ажлын хэсгийн 6 гишүүн гарын үсэг зурсан байсан учраас би нөхөж 2017 оны 08 дугаар сарын сүүлээр ажилдаа орсны дараа хамгийн сүүлд зурсан. Яг гарын үсэг зурсан өдрийг санахгүй байна. 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 2 төслийг дахин шалгаруулсан байдаг. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үеэр Б.Ш ажлын хэсгийн хурлын тэмдэглэл дээр гарын үсэг зурахгүй гэж дургуйцсан талаар өмгөөлөгч дурдсан. Н.Б над дээр хүлээн зөвшөөрсөн байдлаар драфт бэлдэж, гарын үсэг зуруулах гэж орж ирэхэд нь би хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байдлаар гарын үсэг зурна гэж хэлсэн. Би хүлээн зөвшөөрөхгүй гэдэг үг үсэг оруулсан байдлаар гарын үсэг зурсан. Би Н.Б болон Д.Б нарын худал мэдүүлгээр яллагдаж өнөөдөр шүүгдэгч болсон байна. Ямар учраас энэ хүмүүс худал мэдүүлэг өгсөн, ямар учраас миний Нийслэлийн прокурорын газарт гаргасан нүүрэлдүүлэн байцаалт өгөх хүсэлтийг хүлээж аваагүй талаар гайхаж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.3 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг дараах төсөл, хөтөлбөрийн хэлбэрээр хэрэгжүүлнэ. Үүний 7 дахь хэсэгт хууль тогтоомжид заасан, түүнчлэн Засгийн газрын болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн шийдвэрээр тодорхойлсон бусад төсөл, хөтөлбөр гэж заасан. Биднийг буруутгаж байгаа 2016 оны Засгийн газрын 276 журам байгаа. Үүний 5.1 дүгээр зүйлд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.3.7, 28.8.2-т заасны дагуу Засгийн газар болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан төсөл, хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг олгоно” гэж заасан. 5.2 дугаар зүйлд “энэ журмын 5.1-д заасан санхүүгийн дэмжлэгийн төрөл, хэмжээ, нөхцөл, шаардлагыг тухайн төсөл, хөтөлбөрт, санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөх хуваарийг төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд тус тус тусгана”. Бидний хэрэгжүүлсэн орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд тулгуурласан төсөл хөтөлбөр нь Засгийн газрын болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн шийдвэрээр хэрэгжсэн. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэг нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмын 5.1 дүгээр зүйл болон 5.2 дугаар зүйлүүдэд л хамааралтай. Бүхэлд нь хамааруулж тайлбарлаж болохгүй. Маш ойлгомжтой байдлаар Н.Н болон Б.Н нар улсын яллагч нарт тайлбарласан. Улсын яллагч нар ойлгосон байх гэж бодож байна. Яллах дүгнэлтэд зааснаар намайг улс төрд нөлөө бүхий этгээд гэсэн байна. Би улс төрд нөлөө бүхий этгээд мөн үү?, гэм буруугүй гэж үзэж байна.хуулийн дагуу шударгаар шийдвэрлэж өгнө үү. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүх гэм буруутайд тооцсон шийдвэрээ танилцуулсны дараа шүүхэд хандаж хэлсэн мэдүүлэгтээ: -Торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

4. Шүүгдэгч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Б.Н даргын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөвийг нотолж байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Мөрдөгч, прокурор намайг дарамталсан зүйл огт байхгүй. Миний ажлын үүрэг бол бүх гишүүдэд зарлах, хурлын тэмдэглэл хөтлөх юм. Ажлын хэсэг нэг л удаа хуралдсан. Бусдыг нь даргын хууль бус шийдвэрээр хийсэн.Б.Н дарга үүрэг чиглэл өгсөн. Анх ажлын хэсэг хуралдахад нөлөөлөл орно гэж бодоогүй, Б.Н, Б.Ш дарга хоёр ажлын хэсгийг хуралдуулах шаардлагагүй гэсэн. Шижирээ дарга бол мэдэж байсан. Салбар зөвлөлөөс шалгарч ирсэн төслүүд байгаа, үүнийг ажлын хэсэг эцсийн шийдвэр гаргаж шалгаруулсан. Ажлын хэсгийн гишүүд нэг ч хүн  материал аваагүй. Б.Ш дарга бас үзэж байсан. Б.Н дарга гарын үсэг зуруулаад аваад ир гэсэн. Тэмдэглэлийг би бичиж байсан. М.Н намайг орсноор биччих гэсэн, бусдыг нь Б.Н дарга хэлж бичүүлсэн, мөн Б.Ш даргад хурлын тэмдэглэлээ хянуулдаг байсан. Б.Н дарга үүрэг өгч байсан. Хууль бус гэдгийг ойлгож байсан. Хариу хэлж байсан, тэгэхэд надруу муухай хараад гарч бай гэдэг байсан. Хурлын тэмдэглэл дээр бүгдээрээ л зурсан. Зөвлөмжинд бас зуруулсан. Татгалзсан хүн байгаагүй, зүгээр асууж байсан. Д.Б ах миний дэргэд Б.Ш дарга руу утсаар ярьсан. Ер нь дарга, сайд нарын нэрс байхаар нь айгаад л. Хааяа Б.Ш дарга чиглэл өгч байсан. 2017 оны 07 дугаар сарын 17-нд 27 аж ахуй нэгжийг шалгаруулсан. Амралттай байхад нь зуруулж байсан, Б.Ш даргын хувьд амралтын дундуур ажил дээр ирэхэд нь зуруулсан. Ер нь бол энэ төслийг шалгаруул гээд хамаарал бүхий этгээдүүд байсан. Жагсаалтан дээр томчууд л байсан. Н.А-ын хувьд эхний хуралд бол суусан. Наадмаас өмнө тэмдэглэл дээр зуруулсан санагдаж байна. Наадмаас өмнө буюу 7.17 өмнө гэсэн үг. Өөрөө дэмжихгүй гэдгээр оруулаад гарын үсгийн зуруулсан. Н.У-аар ажил дээр байхад зуруулсан. М.Н-тэй биечлэн уулзаж гарын үсгийг нь зуруулсан. Өөрийнх нь хэлснээр ирснээр биччих гэхээр нь оруулсан. Дарга зурчих гэж байна гээд л зуруулдаг тэмдэглэл дээр. Сайнбаяраас өөр надад заналхийлсэн хүн бол байхгүй. Би энэ яаманд 2016.10.16-нд ажилд ороод 2017 оны 4 сард жинхлэгдсэн. Миний ажлын компьютер дээр жагсаалт хийсэн болохоор флаш дээр суулгаад дараа нь хэрэг болж магадгүй гээд авчихсан.Сайд, дарга нарын нэрс байсан, би хамааралтай л хүмүүс гэж бодсон. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хууль бус шийдвэр дагасандаа харамсаж байна...” гэв.

Шүүх гэм буруутайд тооцсон шийдвэрээ танилцуулсны дараа шүүхэд хандаж хэлсэн мэдүүлэгтээ:-Бага насны хүүхэдтэй, гэм буруугаа хүлээж байгаа зэргийг харгалзан үзнэ үү.

5.Шүүгдэгч Н.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн мэдүүлэг өгөхдөө өөр тендерийн ажлын хэсэгт орж ажиллаж байсныг андуурч мэдүүлэг өгсөн байсан. Ажлын хэсгийн гишүүн болсныг сонгон шалгаруулалтын үеэр мэдсэн. Би ажлын хэсэгт суусан гэж мэдүүлсэн нь андуурч тендерийн хуралд суусан талаар ярьсан байсан. Би төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хуралдаанд суугаагүй. Н.Б манай ажил дээр ирж надаар гарын үсэг зуруулна гэж байсан. Би Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар хуралтай байсан учраас Н.Б-ийн өрөөнд нь орж гарын үсэг зурсан. Яг он, сар, өдрийг нь санахгүй байна. Ажлын хэсгийн гишүүнийхээ хувиар гарын үсэг зурсан. Юунд гарын үсэг зурж байгаагаа нягталж шалгаагүй.Дотор агуулгыг мэдэхгүй байна.Миний хамаарал бүхий аж ахуй нэгж байхгүй.Ер нь бол манай шийдвэрээр сонгон шалгаруулалт явуулж сонгохыг мэдэж байсан.Ашиг сонирхолын зөрчилгүй тухай мэдүүлгээ бөглөж өгсөн.Суугаагүй юм чинь гарын үсэг зурж болно.юу ч уншаагүй л зурчихсан.Тэмдэглэл дээр байгаа 7.17-ны гарын үсэг эргэлзээтэй л байна.Бусад гарын үсэг бол зөв байна.Бүлэглэн гэдгийг гайхаад байна.Хамжигч гэдгийг ойлгохгүй байна.Ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж байгаагүй.Хамааралтай зүйл байхгүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүх гэм буруутайд тооцсон шийдвэрээ танилцуулсны дараа шүүхэд хандаж хэлсэн мэдүүлэгтээ:-Хэлэх зүйл байхгүй гэв.

6. Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би өнөөдрийн шүүх хуралдаанд өөрийн гэм буруугүйг нотлох байр сууринаас оролцож байна. Ажлын хэсэг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгууллагдсан талаар миний тушаал гарсан би өдөр мэдсэн. Яамнаас өгсөн шийдвэрийн дагуу орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд тулгуурласан төсөл хөтөлбөрийг 1 сарын  хугацаанд олон нийтэд зарлаж, явуулах ёстой байсан. 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ажлын хэсгийн хуралд би оролцсон эсэх талаар сайн санахгүй байна. Намайг Н.А, Б.Ш, Н.Б нар тухайн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ажлын хэсгийн хуралд оролцсон талаар мэдүүлдэг. Би оролцсон байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тухайн үед ажлын хэсгийн хурлын тэмдэглэлд гарын үсэг зураагүй. Тухайн төсөл сонгон шалгаруулалт зарлагдаж 6 сарын эхээр хугацаа нь дууссан. Тухайн төслүүдийг аймаг, дүүргүүд хүлээж аваад өөрсдөө сонгон шалгаруулж, 6 дугаар сардаа багтаж манай ажлын хэсэгт төслүүдийг ирүүлсэн байх ёстой байсан. Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б-өөс би ажлын хэсгийн хурал хэзээ хуралдах талаар удаа дараа асууж байсан. Н.Б надад “Төслүүд бүрэн ирж дуусаагүй байна. Хуралдах болоогүй байна” гэдэг хариулт өгсөн. Би 2017 оны наадмын дараа амралтаа авсан. Амралтаа авсан байх үед ажил дээрээ ирэхэд Н.Б надад “Ажлын хэсгийн хурал болсон. Дээрээс ерөнхийд нь шийдсэн. Хурлын тэмдэглэл болон зөвлөмж гаргасан. Та гарын үсгээ зураарай” гэж хэлсэн. Би  Б.Ш даргатай орж уулзаж энэ талаар хэлэхэд Б.Ш “Харин тийм зүйл болсон. Дээрээс шийдсэн юм шиг байна лээ. Надад танилцуулаад зуруулсан” гэж хэлсэн. Тиймээс би дарга нар шийдсэн байна гэж ойлгоод ажлын хэсгийн хурлын тэмдэглэл болон зөвлөмж дээр гарын үсэг зурсан. Мөн би 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэлд нөхөж гарын үсэг зурсан. Н.Б ажлын хэсгийн хурал болсон гэсэн учраас би итгэж гарын үсэг зурсан. Энэ салбарт олон жил ажилласан хэрнээ хайхрамжгүй байдлаасаа болж ажлын хэсгийн хурлын тэмдэглэл болон зөвлөмж дээр гарын үсэг зурсан нь миний буруу. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд зааснаар Улсын их хурал болон Засгийн газрын шийдвэр, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн шийдвэрээр орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд тулгуурласан төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Үүний дагуу тухай төсөл хөтөлбөр хэрэгжиж байсан. Би төрийн албан хаагчийн учраас төр, засаг, яамны гаргасан шийдвэрийг хэлэлцэж, буруу, зөв гэж тайлбарлах эрх байхгүй. Тухайн шийдвэр зөв ч байсан буруу ч байсан би гүйцэтгэх үүрэгтэйгээр ажилладаг. Б.Н дарга тухайн төслүүдийг ажлын хэсэг хуралдуулалгүйгээр өөрөө дур мэдэн төсөл сонгон шалгаруулсан нь буруу гэж үзэж байна. 3.7 тэрбум төгрөгийн төсвийг хувиарлах үүрэг өөрт нь байсан учраас Б.Н дарга өөрөө шийдсэн байх гэж бодож байна. Б.Н даргаас өөрийн сонгон шалгаруулсан төслүүдийг ажлын хэсгийн хурлын тэмдэглэлд тусгаарай гэдэг үүргийг Н.Б-д өгсөн гэж би ойлгож байна. Тиймээс Б.Н даргаас Н.Б-д тодорхой чиглэл өгч байгаа учраас үг дуугүй биелүүлэх үүрэгтэй байсан байх. Засгийн газрын 276 тогтоолд зааснаар нэг төсөлд 5.000.000 төгрөг хүртэл гэж заасан. Энэ нь миний ойлгосноор нэг ажлын байр бий болгож байгаа төсөл. Яамнаас гарсан шийдвэрээр 200.000.000 хүртэл төгрөгийн санхүүжилт авч байгаа төсөл нь 40-өөс доошгүй ажлын байр бий болгож байвал хуулийн хүрээнд байна гэж ойлгогдох байсан. Гэхдээ надад үүнийг тайлбарлах эрх байхгүй. Сангийн яам миний тайлбараас иш татсан байсан. Өөрөөр хэлбэл санхүүгийн дэмжлэг олгохдоо 5.000.000 төгрөгөөс хэтрүүлж олгосон гэдэг дүгнэлтийг Сангийн яам гаргасан байсан. Энэ нь тогтоол дээр байсан заалт. Засгийн газрын 276 дугаар тогтоол нь 2017 оны 02 дугаар сард батлагдсан. Үүнээс өмнө санхүүгийн дэмжлэг нь эргэн төлөлтгүй байсан. Ер нь санхүүгийн дэмжлэг нь эргэн төлөгддөггүй. Тодорхой дутагдаж байгаа хөрөнгийг нөхөж өгч байгаа хэлбэр. Н.Н сайдын гол барьсан зорилго нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ нь маш их халамжийн шинжтэй, үр дүнгүй байна. Үүнийг аль болох үр дүнтэй, хариуцлагатай байлгахын тулд халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү буюу эргэн төлөгддөг болгох байсан. Гэхдээ энэ Засгийн газрын тогтоол дээр 50-иас доошгүй хувиар гэж байсан. 2017 оны 09 дүгээр сард үүнийг 100 хувь эргэн төлөгддөг болгосон. Тиймээс шүүх манай салбар болон эдийн засаг гэхээс илүү нийгмийн хамгаалалттай холбоотой гаргаж байсан шийдвэрүүдийг ард түмэнд болон зорилтод бүлгүүдэд нийцсэн байдаг талаас нь харж үзэхийг хүсч байна. Тэрнээс энд сууж байгаа хүмүүс ямар нэг байдлаар бусдад давуу тал бий болгож, эдийн засгийн тодорхой сэдэлттэй зүйл хийгээгүй гэдэгт би итгэлтэй байгаа. Тийм ч учраас би тухайн гаргасан шийдвэрүүдийг ямар нэг байдлаар бүлэглэж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэхгүй байна. Бидний гол алдаа нь ажлын хэсгийн хурал болоогүй байхад болсон мэтээр хурлын тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зурсан нь буруу. Мөн тухайн үүрэг даалгаварыг Б.Н дарга өгч ажлын хэсгийн эрхийг өөртөө аван төсөл сонгон шалгаруулсан нь алдаатай, буруу шийдвэр байсан байна гэж би ойлгож байна.Зээл бол банкаар дамждаг, харин санхүүгийн дэмжлэг бол Аймаг, Нийслэл дамжуулж олгогддог.Энэ төсөл бол 276 журамд хамаарахгүй, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл шийдэх асуудал юм.Ер нь бол нягтлах шаардлага байхгүй байсан.Нэгэнт дээрээс хурлын шийдвэр гарсан учраас би зурчихсан.Цагаатгах юмуу мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү...” гэв.

Шүүх гэм буруутайд тооцсон шийдвэрээ танилцуулсны дараа шүүхэд хандаж хэлсэн мэдүүлэгтээ:-Гэм буруугаа зөвшөөрч байна.Торгож өгнө үү гэв.

7. Шүүгдэгч М.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэгт орсноо мэдээгүй байсан. Мөн хэн хэн орсон, ажлын хэсгийн хурал хэзээ болсон талаар мэдээгүй. Надаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, материал, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар ашиг сонирхлын мэдүүлэг, үнэлгээний хорооны ажлын хэсгийн гишүүний мэдүүлэг, А3 гэрчилгээ гэх материалуудыг үнэлгээний хорооны ажлын хэсгийн гишүүнээс авдаг. Эдгээр материалуудыг надаас аваагүй. Мөн төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэгт орсон тушаалыг надад танилцуулаагүй, ажлын хэсгийн хурлын заруудыг надад хүргэж байгаагүй. Би 2017 оны 07 дугаар сараас ээлжийн амралтаа авч 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ажилдаа орсон. Намайг ажилд орсны дараа 2017 оны 08 дугаар сарын сүүл үед Н.Б надруу утсаар холбогдож “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд тулгуурласан төслүүдийг ажлын хэсгийн хурлаар сонгон шалгаруулж шийдвэрлэсэн. Чамд танилцуулж, гарын үсэг зуруулах шаардлагатай байна” гэж хэлсэн. Утсаар холбогдсоноос хойш 1-2 хоногийн дараа миний ажлын өрөөнд ирж хурлын тэмдэглэлүүд дээр гарын үсэг зуруулсан. Би гарын үсэг зурахдаа ажлын хэсгээрээ хуралдаж шийдвэрлэсэн байна гэж бодож гарын үсэг зурсан. Учир нь бусад бүх гишүүд гарын үсгээ зурсан байсан. Н.Б надад ажлын хэсгийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн гэсэн. Би Н.Б-д итгээд бүх ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурсан байсан учраас нягтлалгүй, уншилгүй гарын үсэг зурсан. Үүндээ би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 06 дугаар сард би мэдүүлэг өгсөн. Мөрдөгч надаас “Чи ажлын хэсгийн хуралд суусан уу?” гэж асуусан. Би “нэг ч ажлын хэсгийн хуралд суугаагүй” гэж үнэнээ хэлсэн. Мөрдөгч надаас “Чи ажлын хэсгийн хуралд суугаагүй бол ямар учраас ажлын хэсгийн хурлын тэмдэглэлүүд дээр гарын үсэг зурсан бэ?” гэж асуусан. Би тухайн үед сандраад “Би Н.Б-д нөхөөд гарын үсэг зуръя гэж хэлсэн учраас гарын үсэг зурсан” гэж хэлсэн. Дараа нь 2019 оны 11 дүгээр сард Очирболд мөрдөгч надаас дахин мэдүүлэг авсан. Энэ үед мөрдөгч надаас “Чамайг хуралд суугаагүй байхад хуралд суусан мэтээр ажлын хэсгийн гишүүдийн ирцэнд бүртгэж, мөн үг хэлсэн мэтээр хурлын тэмдэглэлд тусгасан байна. Энэ ямар учиртай вэ?” гэж асууж надад хурлын тэмдэглэлүүдийг танилцуулсан. Тухайн үед би ажлын хэсгийн хурлын тэмдэглэлүүдийг анх удаа харсан. Мөн намайг ажлын хэсгийн хуралд сууж, үг хэлсэн мэтээр тусгасан байсан. Мөрдөгч надад “Чи залуу хүн. Миний дүүгээс ялгаагүй. Яг чи үнэн зөв мэдүүлгээ л өг. Хэрэв чи худал мэдүүлэг өгвөл хуулийн дагуу хариуцлага хүлээнэ” гэж хэлсэн. Би тухайн үед яг бодит, үнэн зөв байдлыг мэдүүлсэн. Дараа нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Авилгатай тэмцэх газрын мөрдөгч Нямдагва одоо намайг өмгөөлж байгаа миний эхнэр Э.Гэрэл рүү утсаар залгаж намайг дуудсан. Намайг тухайн өдөр очиж уулзахад яллагдагчаар татсан тогтоол танилцуулсан. Би тухай тогтоолтой танилцаж Н.Б-д Б.Н дарга үүрэг болгож, хурлын тэмдэглэлүүдийг хуурамчаар үйлдсэнийг анх мэдсэн. Би ажлын хэсгийн хурал болоогүй гэдгийг мэдээгүй. Хурлын тэмдэглэлийг Н.Б зохиож бичсэн гэдгийг би гарын үсэг зурахдаа мэдээгүй байсан. Би гарын үсэг зурсандаа, хайнга хандсандаа харамсаж, гэмшиж байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүх гэм буруутайд тооцсон шийдвэрээ танилцуулсны дараа шүүхэд хандаж хэлсэн мэдүүлэгтээ:-Бага насны хүүхэдтэй, торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

8. Шүүгдэгч Н.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би төрийн албанд 25 жил ажилласан. Хөдөлмөрийн салбарт 15 жил ажилласан. Би хүний хэлсэн үгээр, үлбийж, сулбайж, цагт баригдаж ажилладаг төрийн албан хаагч биш. Өөрийн мэдлэг туршлагын хүрээнд, тухайн салбарын бодлого, чиглэлийн хүрээнд зөв шудрагаар ажиллаж ирсэн. Өнөөдрийг хүртэл бусадтай үгсэн тохиролцож, ямар нэгэн байдлаар гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж, бодож, санаж байгаагүй. 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр тухайн ажлын хэсэг байгуулагдаж анх хуралдсан. Би тус хуралд суусан. Би хуралд суухдаа өөрийн үзэл баримтлалын дагуу шаардлага тавьсан. Би тус ажлын хэсэгт ямар учраас мэргэжлийн, тус төсөл хөтөлбөр хариуцсан чиглэлийн хүмүүсийг томилж ажиллуулахгүй байгаа, мөн тухайн төсөл хөтөлбөр хариуцсан хүмүүс нь ямар учраас ажлаас зугтааж байна вэ гэдэг талаар шаардлага тавьсан. Би энэ ажлын хэсэгт оролцож ажиллах боломжгүй байна гэдэг байр сууриа Б.Ш даргад хэлж, тайлбарлаж байсан. Үүнээс хойш надад ямар нэг байдлаар надад ажлын хэсгийн хурлын талаар болон төсөл сонгон шалгаруулах талаар мэдээлэл өгөөгүй. Ажлын хэсгийн дарга нь тухайн гүйцэтгэх ёстой ажлаа хуулийн хүрээнд гүйцэтгэж, мөн хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэх талаар хяналт тавих үүрэгтэй. Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга нь хурлын товыг зарлаж, ажлын хэсгийн гишүүдийг мэдээллээр хангаж ажиллах ёстой. Надад ямар нэгэн байдлаар ажлын хэсгийн талаар мэдээлэл өгөөгүй. Би ажлын хэсэгт оролцохгүй гэдэг саналаа хэлсэн учраас намайг ажлын хэсэгт оруулаагүй юм байна гэж ойлгосон. Би өмнөх шүүх хуралдаанаар л юу болсон талаар ойлгож мэдсэн. Намайг 2017 оны 05 дугаар сарын 29-ны, 2017 оны 07 дугаар сарын 17-ны, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрүүдийн ажлын хэсгийн хурлуудад оролцсон, сонгон шалгаруулалтад оролцсон, ажлын хэсгийн хурлын тэмдэглэлүүдэд гарын үсэг зурсан гэж буруутгасан. Би энэ үйл ажиллагаанд огт оролцоогүй. Би төсөл сонгон шалгаруулах ажиллагаа болон ажлын хэсгийн хурлын тэмдэглэлд гарын үсэг зураагүй. Учир нь өмгөөлөгч нар хавтаст хэрэгт 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ажлын хэсгийн хурлын тэмдэглэлийн гишүүдийн гарын үсэг зурсан хэсэг нь хавтаст хэрэгт байхгүй байна гэсэн. Би байгууллагынхаа архивт очиж ажлын хэсгийн үндсэн материал болон санхүүгийн материалуудыг үзэхэд хуулбар материалууд байсан. Би болсон үйл явдлуудыг бүгдийг нь санаж байгаа учраас ямар учраас намайг хурлын тэмдэглэлд гарын үсэг зурсан гэж буруутгаж байна вэ гэж шалгаж үзэхэд 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэлд 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэлд зурсан гарын үсгийг хуулбарлаж тавьсан байсан. Би үүнийг өөрийн биеэр нягталж шалгаж үзсэн. Тус гарын үсгийг энэ хэргийг шалгаж байсан мөрдөгч нар анзаарч харсан байдаг. Тиймээс 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ажлын хэсэг хуралдаагүй гэдгийг би баттай хэлмээр байна. Энэ хурлаар ажлын хэсгийг хамгийн гол сонгон шалгаруулалт явагдсан байдаг. 40 минутын хугацаанд 111 төслийг үзэж, тэр өдөртөө багтаан зөвлөмжөө гаргаж, мөн тухайн өдөртөө багтаан Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд 1134 гэсэн тоот албан бичиг хүргүүлсэн байдаг. Гэтэл би 2017 оны 02 дугаар сарын 03-ны Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын А28 дугаар тушаалаар ээлжийн амралтаа биеэр эдэлж байсан. Миний эрүүл мэндийн байдал тааруу байсан учраас би ээлжийн амралтаа 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл эдэлсэн. Би 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 07 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Улаанбаатар хотоос 460 км хол газар эмчилгээ хийлгэж байсан сувилалын бичиг болон санхүүгийн баримтыг хавсаргаж нотлох баримтаар гаргаж өгсөн. Тиймээс цаг хугацаа нь огт таарахгүй байна. Энэ талаар би прокурорын байгууллагад удаа дараа шалгуулах хүсэлт гаргаж, холбогдох нотлох баримтуудыг гарган өгч байсан. Мөн намайг 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэлд гарын үсэг зурсан гэсэн. Намайг ээлжийн амралт дуусаад ажилдаа ороод 7 хоног болж байх үед над дээр Н.Б ажлын хэсгийн хурлын тэмдэглэл дээр гарын үсэг зуруулна гэж орж ирсэн. Намайг тус материалыг үзэхэд дэмжиж байна гэсэн зүйл бичсэн байсан. Би Н.Б-д “Чи мэдэж байгаа. Би нэг ч хуралд суугаагүй. Би хэдэн төсөл ирсэн, хэдэн төсөл сонгон шалгаруулсан талаар мэдээгүй байж ямар учраас энэ материал дээр дэмжиж байна гэсэн гарын үсэг зурах вэ. Чи ингэж болохгүй. Шудрага байх хэрэгтэй” гэж хэлээд загнаад гаргасан. Энэ үед миний хажууд Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын Хувийн бирж хариуцсан мэргэжилтэн Д.Должин гэх хүн миний хажууд байсан. Энэ хүнийг гэрчээр асуулгах хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаанд өгч байсан. Би хэнтэй, яаж харьцах, юунд гарын үсэг зурахаа сайн мэднэ. Би удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг хангалттай сайн биелүүлдэг гэж бодож байна. Би аймаг орон нутагт болон улсын хэмжээнд, олон улсын хэмжээнд төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж байсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шалгалт, аудит, Авилгатай тэмцэх газрын шалгалтуудад бүгдэнд нь би байгууллага, салбарын нэр хүндийг авч гардаг байсан. Ингэж хүнийг гүтгэж болохгүй. Би маш их гомдолтой байна. Мөрдөн шалгах ажиллагаанд зөрчилтэй зүйл болсон. Би 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгсөн. Мөрдөгч Д.Б гэдэг хүн намайг хөтөлж байцаасан. Миний мэдүүлээгүй зүйлийг дур мэдэн бичсэн байсан. Намайг хуурч миний гарын үсгийг зуруулсан гэж үзэж байна. Учир нь мөрдөгч Д.Б надад “Та ээлжийн амралттай байсан байна. Та гол ажлын хэсгийн хурлуудад оролцоогүй байна. Тантай ярилцаж байх хугацаанд та их шударга хүн байна. Би таныг олон дахин дуудахгүй. Танд ямар ч гэм буруу байхгүй. Олон хүний асуудал шийдэх гэж байгаа учраас надад ажлаа хийхэд хүндрэлтэй байна. Н.Н болон Б.Н нарын хэрэг шийдэгдэж байгаа. Тиймээс та нөхөж гарын үсэг зурсан гэж хэлээд өгөөч. Таны мэдүүлэг дээр нөхөж гарын зурсан гэж бичих шаардлагатай байна” гэж хэлсэн. Би “Таны яриад байгаа асуудал өөр асуудал байна. Би өмгөөлөгч авах хэрэгтэй байна” гэж хэлсэн. Мөрдөгч хариуд “Энэ гэмт хэрэгт өмгөөлөгч авах маш үнэтэй. Одоо та гараад шууд олоод ирж чадах уу?” гэж асуусан. Би “Үнэтэй байдаг юм бол авч чадахгүй байх” гэж хэлсэн. Тухайн үед би өмгөөлөгч авсан бол энэ асуудал үүсэхгүй байсан гэж сүүлд нь ойлгосон. Гэрчийн мэдүүлгийг сүүлд нь уншиж үзсэн. Мэдүүлгэд нөхөж гарын үсэг зурсан гэж бичсэн байсан. Би өөрийн мэдүүлээгүй хэсгийн дээгүүр хөх цэнхэр өнгийн балаар зурж, тус мэдүүлэгт гарын үсэг зурсан. Мөн намайг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэлд гарын үсэг зурсан гэж буруутгасан. Н.Б-ийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн мэдүүлэгт “Зарын дагуу аймаг, дүүргээс ирүүлсэн нийт 111 төслийг хэлэлцэхээр 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ажлын хэсгийн хурал 11 цаг 00 минутаас 11 цаг 40 минутын хооронд болж хуралд ээлжийн амралттай Н.А гишүүнээс бусад бүх гишүүд оролцож, хурлаас нийт ирүүлсэн 111 төсөл хөтөлбөрүүдээс 27 төсөл хөтөлбөр шалгаруулж Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н-д тухайн 27 төсөл хөтөлбөр тэнцсэн талаар зөвлөмж хүргүүлсэн. Зөвлөмжийн дагуу Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1134 дугаар албан бичгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд Н.Нт хүргүүлсэн” гэсэн байдаг. Н.Б намайг байхгүй байсныг гэрчилж байхад үүнийг прокурорын газар огт шалгаагүй. Хүний хувь заяатай холбоотой асуудал шийдэж байгаа хэрнэ ийм хүнлэг бус байж болохгүй. Наймаг бүлэглэж, хамжиж, улс төрд нөлөө бүхий этгээд гэж мөн буруутгасан. Төрийн албан хаагч улс төрөөс ангид байж төрийн албыг үнэнч, шудрагаар биелүүлнэ гэж тангараг өргөдөг. Манай гэр бүл болон миний хүрээлэлд улс төрд нөлөө бүхий этгээд байхгүй. Би Н.Н гэдэг хүнийг анх сайдаар томилогдож ирж байхад нь харж байсан. Би энэ хүнтэй огт ярилцаж үзээгүй. Улсын яллагч нар шүүгдэгч нарын энэ хэрэгт оролцсон оролцоо, үйлдлийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Ингэж хавтгайруулан хүмүүсийг адилхан буруутгаж болохгүй гэж хэлмээр байна. Ажлын хэсгийн хурлын тэмдэглэлд шинжээч томилуулж өгнө үү. Гэрч асуулгаж өгнө үү. Хэргийг үнэн зөвөөр шийдэж, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Жудаггүй хүмүүс нь хариуцлага хүлээнэ биз ...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав

Монгол улсын сангийн яамны 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 6/3968 дугаартай албан бичиг /10 дугаар хх-ийн 117-140 дүгээр хуудас/,

Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн х/666 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгжүүлэх зорилтот төслийн талаар Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны 13 дугаар тэмдэглэл, танилцуулга, Зорилтот төслийн тэргүүлэх чиглэл, тавигдах ерөнхий шаардлага, шалгуур үзүүлэлт /11 дүгээр хх-ийн 36-39 дүгээр хуудас/,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2017 онд “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл” хэрэгжүүлсэнтэй холбоотой баримтуудыг ирүүлсэн  Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 3/2002 дугаартай албан бичиг

/11 дүгээр хх-ийн 138-190 дүгээр хуудас/,

Үндэсний аудитын газрын 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 03/1218 дугаартай албан бичгээр ирүүлсэн Үндэсний аудитын газраас 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан /11 дүгээр хх-ийн 193-215 дугаар хуудас/,

Хурлын тэмдэглэлийн файл, зураг, мэдээлэл хүргүүлэх тухай Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 7/3818 дугаартай албан бичиг /13 дугаар хх-ийн 163-180 дугаар хуудас/,

Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн х/1228 дугаартай албан бичгээр ирүүлсэн Монгол улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай хуралдааны “Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн х/1228 дугаартай албан бичгээр ирүүлсэн Монгол улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлд “ ...Н.Н: Урд нь ийм сангийн мөнгөөр үндсэндээ тоглодог байсан нөгөө бетон авч тараахаас эхлээд нийтдээ 17 төсөл хөтөлбөр гоё гоё нэртэй тодорхой үр дүн илэрхийлсэн зүйл байхгүй үр дүнд хүрсэн зүйлгүй. Бид бас ажил аваад 2016 оны төсвийн захиран зарцуулсан байдал дээр дүгнэлт хийж үзсэн туйлийн хангалтгүй гарсан. Хууль хүчний байгууллагуудтай хамтраад шалгалтаа хий гээд дөнгөж өнөөдөр бас Ерөнхий сайдын хийсэн уулзалтын дараа авлигатай тэмцэх газрынхантай уулзсан холбогдох мэдээллүүдийг өгсөн

Манай Засгийн газар харин ч энэ бүгдийг хасаж танаад яг тоймтой үр дүн илэрхийлсэн 6 төсөл хөтөлбөр болгож өөрчилсөн байгаа. Үүнийг би нэлээн өөрчилчихсөн. Энэ хүрээнд өшөө томоохон нэг шинэчлэл юу гэхээр аймаг, дүүрэг, хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн дагуу өөрсдийн эдийн засгийн хөгжлийн гарцаа тодорхойлсон. Энд нь дэм өгөх үүднээс өөрсөд нь санхүүгийн эрхийг нь өгчхөж байгаа гэрээний үндсэн дээр. Энэ дотроо гурав хуваагдаж байгаа.

Нэгдүгээрт: Эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургалтад хамруулах, сургалт зохион байгуулах гэх мэтчилэн тэр нь харьцангуй байгаа. Урьд нь 100 хувь эргэн төлөгддөг байсан. Би юу гэж шийдвэр гаргасан гэхээр одоо эргэн төлөгдөнө гэж байгаа. Эргэн төлөгдөхдөө хоёр замаар нэг нь арилжааны банкаар дамжуулж байгаа. Өмнө Засгийн газрын хуралдаан дээр хүүгүй тооцдог зохицуулалттай байсныг хүүтэй болгочихсон.

Энэ нь 7-8 хувийн хүүтэй арилжааны банкаар дамжигдаад зээл олгох, Өшөө нэг арга нь аймаг дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөл байгаа. Зөвлөлийн дарга нь одоо аймаг дүүргийн засаг дарга болсон. Зөвлөл гурван талаас бүрдэж байгаа. Үйлдвэрчний эвлэл, ажил олгогч, гээд төрийн бус байгууллагуудын төлөөллөөс.

Зөвлөл маань өөрсдөө орон нутгийнхаа онцлогт тулгуурласан байдлаар тодорхой удирдамж чиглэлийн дагуу нөгөө ахмадыг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, малчдыг дэмжих гээд энэ хөтөлбөрүүдийн хүрээнд  удирдамжийн дагуу зээлээ олгоно. Энэ нь юу гэхээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт байгаа итгэлийн зээл, 21:100-тай уялдуулж бид энэ шийдвэрийг гаргасан юм. Тэгэхлээр энэ ерөөсөө концессын агуулгын хувьд эрс өөрчлөгдсөн...” гэх дэлгэрэнгүй тэмдэглэл /13 дугаар хх-ийн 184-194 дүгээр хуудас/,

“...Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл”-ийн санхүүжилт болох 3,9 тэрбум төгрөгийн эх үүсвэртэй холбоотой баримтууд,  Б.Н-ийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар томилогдож байсан тушаалын хуулбар, ажлын байрны болон ажил байдлын тодорхойлолтой холбоотой ирүүлсэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 3/98 дугаартай албан бичиг /13хх-ийн 198-216х/,

Үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай Засгийн газрын 2011 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 350 дугаартай тогтоол, “Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Ерөнхий сайдын 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 90 дугаартай захирамжийг ирүүлсэн Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн х/666 дугаартай албан бичиг /13хх-ийн 233-237х/,

Монгол Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 021 дугаартай, Монгол улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 14 дугаартай Монгол Улсын Их Хурлын 14 дугаартай тогтоолыг хуулбарлан хүргүүлсэн Монгол Улсын Их хурлын Тамгын газрын 2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 14/41 дугаартай албан бичиг /13хх-ийн 241-245х/,

“...Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайдын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/40 дүгээр тушаал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/62 дугаар тушаал, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд даргын ажлын байрны болон албан тушаалын тодорхойлолт, Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг тус тус шаардлага хангуулан хүргүүлж байна гэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1/52 дугаартай албан бичиг /13хх-ийн 246-14хх-ийн 10х/,

“2017 онд Тус ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжих “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл”-ийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн аж ахуйн нэгж, иргэдийн төслийн нэр, холбогдох хүний нэр, хаяг байршил, холбогдох утас, хүссэн санхүүжилтийн хэмжээг төслийн сонгон шалгаруулалтын материалаас жагсаалтыг гарган хавсралтаар хүргүүлж байна гэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/117 дугаартай албан бичиг /14хх-ийн 11-18х/,

“..."Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл"-ийн холбогдох журам тушаал, шийдвэр, зээлийн гэрээ, гэрээний хавсралт, санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлттэй холбоотой мэдээлэл болон зээлийн гэрээний хугацаа дууссан 18 аж ахуй, иргэнийг хуулийн байгууллагад нэхэмжлэл гаргасан мэдээлэл зэргийг хүснэгтэд оруулан хүргүүлсэн гэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/1800 дугаартай албан бичиг /14хх-ийн 127-185х/,

Гэрч С.Эрдэнэбатын”...Хөдөлмөрийн яамнаас тухайн төслийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлд танилцуулаад Үндэсний зөвлөл уг төслийг баталсан байдаг юм. Тухай шийдвэрийг үндэсний зөвлөлөөс гаргасан. Тухайн үед бол би энэ мөнгийг аймаг орон нутагт нь өгөөд тэгээд тэндээсээ зээлээ олгох нь зүйтэй гэсэн байр сууринаас хандаж байсан...” гэх мэдүүлэг /11хх-ийн 64-65х/, 

Гэрч Б.Батчулууны”...Би Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн гишүүн. Тус зөвлөлд 2012 оноос хойш гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Монголын үйлдвэр, үйлдвэрчдийн холбооноос сонгогдож тус зөвлөлд гишүүнээр орж байсан...Би яг хэдэн удаа хуралдаж байсныг нь бол одоо сайн санахгүй байна. Ямар ч байсан тухайн оны анхны хурлаар тэр ондоо хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрөө баталдаг юм. Тогтмол хэрэгждэг 4-5 хөтөлбөр байдаг юм...Зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагыг бол яамнаас оруулж ирсэн байсан. Ер нь бол тухайн орон нутагтаа байгаа ажилгүйдлийг багасгах боломжтой байсан тул тухайн төслийг хэрэгжүүлэх нь зөв гэсэн байр сууринаас л хандаж байсан...Төслөөр хэдэн аж ахуй нэгж, иргэнд зээл өгсөн талаар танилцуулаагүй. Явцыг нь шалгах саналыг би Үндэсний зөвлөлийн хуралдаан дээр гаргаж байсан...” гэх мэдүүлэг /11х-ийн 70-72х/, 

Гэрч Ч.Нанжидсамбуугийн “...Би Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн гишүүн бөгөөд тус зөвлөлд 2016 оноос хойш ажиллаж байгаа...Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн хуралдаанаар Нийслэл, Орон нутгийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг баталсан. Миний санаж байгаагаар Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, Орон нутгийн засаг захиргааны санаачилгаар уг төслийг санаачилж байсан байх аа...” гэх мэдүүлэг /11хх-ийн 76-77х/,

Гэрч Д.Б-ийн ”...ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б хурал хийсэн танилцаад гарын үсэг зурчих гэхээр нь ажлын хэсгийн дарга Б.Ш-тай биечлэн уулзаж намайг гарын үсэг зур гэж байна гэхэд наад асуудлууд чинь дээрээс буюу яамнаас чиглэл өгсөн гарын үсэг зурчих гэсэн. Тэгээд намайг хариуцсан дарга гарын үсэг зур гэсэн болохоор ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлтэй танилцсан болоод гарын үсэг зурсан. Ажлын хэсгийн гуравдугаар хуралдаан гэгчийг бүүр сүүлд хэдэн сарын дараа хийсэн гээд гарын үсэг зуруулсан тухайн хоёр аж ахуйн нэгжийг дэмжиж шалгаруул гэж яамнаас чиглэл өгсөн гээд зуруулж байсан, миний санаж байгаагаар тухайн хоёр төслийн нэг нь Баян-Өлгий аймгаас, нөгөөх нь Баянзүрх дүүргийн төсөл байсан...Би тухайн ажлын хэсгийн хуралдаануудад огт оролцоогүй. Сүүлд нь ажлын хэсгийн нарийн бичгийн даргын бичсэн хурлын тэмдэглэлд Ажлын хэсгийн дарга Б.Ш даргаар асууж байгаад зур гэхээр нь зурсан...Ажлын хэсгийн дарга Б.Ш асуух болгонд яамнаас тухайн төслүүдийг шалгаруул гэдэг чиглэл өгсөн гэж байсан энэ хэмжээний мөнгөн дүнтэй асуудлыг шийдвэрлэх эрх бүхий хүн нь бол тухайн үеийн сайд байсан. Тэгэхээр сайдаас чиглэл өгсөн байх...” /11хх-ийн 79-81х/,”...энэ төсөл нь хуулийн хүрээнд үндэсний зөвлөлд олгосон эрх хэмжээний дагуу орон нутаг, нийслэлийн онцлогт нийцүүлсэн төсөл хөтөлбөрийг баталж хэрэгжүүлэх боломжтой байсан. Гэхдээ тухайн төсөл нь засгийн газраас  тогтоосон нэг төсөл хөтөлбөрт 5,0 сая хүртэл төгрөг олгоно гэсэн заалтыг зөрчиж их хэмжээний мөнгө олгосон асуудал болсон. Энэ талаар би ажлын хэсгийн дарга Б.Шд хэд хэдэн удаа сануулж хэлж байсан. Тэгэхэд Б.Ш дарга санаа зоволтгүй дээрээс /яамнаас/ шийдвэртэй гэдэг байсан...” гэх мэдүүлэг /11хх-ийн 236-239х/,

Гэрч Н.У-ын “...Би 2017 онд Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтод төслийг сонгон шалгаруулах ажлын хэсэгт орсон. Нийт 100 гаран иргэн, аж ахуй нэгж байгууллагаас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтод төслийн хүрээнд зээл авахаар төсөл ирүүлсэн байсан. Би бол төслийн материалуудыг бүрэн гүйцэт ирүүлж байна уу, татвар, нийгмийн даатгал өртэй байна уу үгүй юу гэдгийг хянасан...Миний мэдэж байгаагаар 4 удаа хурал болсон. Би 4 удаа хуралд суусан...Хамгийн эхний хурлаар бол ажлын хэсгийн бүх гишүүдийг танилцуулсан. Үүний дараа ямар ямар төсөл материал хүлээж авах уу, тендер яаж зарлах уу мөн Сангийн яамнаас тендерийн дугаар авах билүү яах билээ ийм асуудлын талаар хуралдсан. Үүний дараа төслийн материалууд ирсний дараа 2 удаа хуралдсан... 29 гэсэн байхаа би яг хэдэн аж ахуй нэгж, байгууллага сонгон шалгаруулсан талаар сайн мэдэхгүй байна. Би яам эцсийн сонгон шалгаруулалтыг яам явуулах юм байна гэж бодоод бага зэрэг анзааргагүй хандчихсан юм аа...Би бол яг юуг нь мэдээгүй ямар ч байсан нэг удаа нарийн бичгийн дарга гарын үсэг зуруулж байсан...” гэх мэдүүлэг, /11хх-ийн 82-84х/,

Гэрч Н.А-ын “...Би тухайн тушаалаар ажлын хэсэгт орж ажилласан. Би ажлын хэсгийн анхны хуралдаанд оролцож яагаад хүнээс нь асуулгүй ажлын хэсэгт томилдог юм бэ? хариуцсан мэргэжилтнүүд нь орж ажиллах юм бол дараа нь ажлаа сайн ойлгох юм биш үү гэх саналыг хэлж байсан. Дахиж би тухайн ажлын хэсэгт ороогүй шалгаруулалтад оролцоогүй. 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг дуустал ээлжийн амралтаа авч биеэр эдэлсэн...Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслүүдийг сонгон шалгаруулах ажлын эсэхтэй холбоотой өөр надад мэдэх зүйл байхгүй...” /11хх-ийн 93-94х/,

“...2017 оны 07-р сарын 17-ны өдөр, 2017 оны 09-р сарын 27-ны өдрүүдийн ажлын хэсгийн хуралдаанд оролцоогүй, сүүлд надаар нөхөж зуруулсан...” гэх мэдүүлэг /12хх-ийн 7-10х/,

Гэрч М.Н-ийн “...ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б болон дарга Б.Ш нарт би шалгаруулалтад оролцохгүй намайг шалгарсан төслүүдийг дэмжсэн гэдгээр оруулаарай би дараа нь гарын үсэг зурна гэсэн. Үүний дагуу 2017 оны 08 дугаар сарын сүүлээр ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б миний ажлын өрөөнд ирж төсөл сонгон шалгаруулалттай холбоотой хурлын тэмдэглэл шийдвэрүүдэд гарын үсэг зуруулсан...Би төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хуралдаанд огт оролцоогүй...Би өрөө 2017 оны 08 дугаар сарын сүүлээр тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б манай ажлын өрөөнд хурлын тэмдэглэлүүдийг авчирч гарын үсэг зуруулсан...” /11хх-ийн 88-89х/,

”...Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс ийм төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргасан учраас 21 хуулийн этгээд, 8 иргэний бичсэн төсөлд 5 сая төгрөгөөс дээш хэмжээтэй зээл гаргасан гэж бодож байна...” гэх мэдүүлэг

/11хх-ийн 240-243х/,

Гэрч Н.Б-ийн “...Би 2017.04.20 өдрийн ХХҮЕГ-ын дарга Б.Н-ийн ажлын хэсэг байгуулах А/88 тоот ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар орж ажилласан...” /11хх-ийн 102-104х/,

“...Ажлын хэсэг анх 2017.04.27-д Б.Ш даргын өрөөнд 16 цаг 10 минутаас 17 цаг 20 минутын хооронд хуралдаж байсан хуралд гишүүд бүрэн оролцож төсөл сонгон шалгаруулах, зар хэрхэн өгөх талаар хэлэлцэж байсан. Ажлын хэсгийн хоёрдугаар хурал 2017.07.17-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 5 давхрын хурлын зааланд 11 цаг 20 минутаас 11 цаг 40 минутын хооронд болсон. Хуралд ажлын хэгсийн гишүүд бүгд, 100 хувь оролцож иргэд аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн нийт 111 материалаас хамгийн сайн үнэлгээтэй 27 төслийг сонгон шалгаруулж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н-д танилцуулж ажиллахаар шийдвэрлэсэн. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н ажлын хэсгийн тэнцсэн 27 төслийн нэрийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад баталгаажуулахаар 2017.07.17-ны өдрийн 1/1134 дугаартай албан тоотоор хүргүүлсэн. Тухайн албан тоотын дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын гарын үсэгтэй 2017.08.30-ны өдрийн А/133 дугаартай албан тоотоор тухайн 27 аж ахуйн нэгжийг хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулж хэрэгжилтэд хяналт тавьж үр дүнг тооцож ажиллахыг үүрэг болгосон байсан. Нэмэлт санхүүжилт олгох болсонтой холбоотойгоор 2017.09.27-ны өдөр ажлын хэсэг дахин хуралдаж тухайн ирүүлсэн төслөөс нэмэлтээр хоёр төслийг сонгон шалгаруулж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н-д танилцуулсан. Шалгарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулж үйл ажиллагаанд нь хяналт тавих ажлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газар нь үндсэн чиг үүргийнхээ дагуу гэрээ байгуулж санхүүжилтийг олгож, гүйцэтгэл дээр хяналт тавьж ажиллах ёстой...

Ажлын хэсгийн 2017.04.27-д Б.Ш даргын өрөөнд болсон хуралд бол ажлын хэсгийн гишүүд бүгд оролцсон. Дараагийн ажлын хэсгийн хуралдаанууд гэж болоогүй. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н, Ажлын хэсгийн дарга Б Б.Ш нар намайг өрөөндөө дуудаад ажлын хэсгийг хуралдуулаад байх шаардлага байхгүй гээд 27 аж ахуйн нэгж, иргэдийн төслийн нэрийг өгч эдгээр төслүүдийг шалгаруулж хурлын тэмдэглэлийг зохиож бичээд гишүүдээр гарын үсэг зуруулаад ир, бүх зүйлийг хуулийн дагуу зөрчилгүй хийгээрэй гэсэн. Би дарга нарын шахалт, дарамтад орж тэдгээрийн өгсөн хууль бус үүрэг даалгавар, шийдвэрийн дагуу тэмдэглэлийг зохион бичиж гишүүдээр гарын үсгийг зуруулсан.

Тухайн төсөлд шалгарсан 27 аж ахуйн нэгж нь Улсын их хурлын гишүүн, сайд, дарга нарын хамаарал бүхий компаниуд байсан. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н тухайн үед надад өгч байсан материалд шалгарсан 27 аж ахуйн нэгжийн ар талд ямар хүн, албан тушаалтан байгаа талаар жагсалтаар бичсэн байсан. Сүүлийн нэмэлт санхүүжилтээр хийсэн гэх 2 төсөл нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н, сайд Н.Н нарт хамааралтай байсан гэж бодож байна. Тухайн үед Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н-ийн өгсөн материалыг файл хэлбэрт оруулж флашинд хадгалж байгаа. Б.Н дарга надаас тухайн жагсаалтыг хэд хэдэн удаа хэвлүүлж авч байсан. Тухайн жагсаалтыг хадгалж байгаа флаш одоо гэрт байгаа шаардлагатай бол гарган өгч болно. Флашинд хадгалж байгаа жагсаалтад шалгарсан 27 төсөл хөтөлбөр нь хэн хэн гэж хүний хамааралтай аж ахуйн нэгж болох талаар тэмдэглээстэй байгаа...Ажлын хэсгийн хурлын тэмдэглэлийг Б.Ш дарга зааварчилгаа өгч хянан би бичиж байсан. Хурлын тэмдэглэлд гарын үсэг зурсан гишүүд мэдээж болоогүй хурлын тэмдэглэлд гарын үсэг зурж байсан болохоор мэдэж байсан гэж бодож байсан. ...Анх намайг тухайн ажлын хэсэгт оруулна гэж байхад нь би орж ажиллах боломжгүй гэдгээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын дарга Саналбаяр нарт би өөрийгөө дотоод хяналт мониторингийн газрын мэргэжилтэн ажилтай гэдгийг хэлж байсан боловч миний хэлсэнг үл тоон тушаал гаргаж ажлын хэсэгт оруулан нарын бичгийн даргаар томилсон. Ингээд намайг нарийн бичгийн даргаар томилсны дараагаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н, Б.Ш дарга нар өрөөндөө дуудаж оруулаад яамнаас ирсэн шийдвэр тул яаралтай биелүүл гээд надад Улсын Их Хурлын гишүүд сайд нарын нэрийн жагсаалтыг харуулаад ямар нэг асуудал бол байхгүй бүгд ардаа гишүүн, сайд нарын хамааралтай компаниуд тул шалгаруулалтыг хурдан хий гэж үүрэг өгсөн. Тухайн үзүүлж байсан жагсаалтад тухайн үеийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Н, хууль зүйн сайд Бямбацогт нарын нэр байсан болохоор би айгаад ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй үүргийг нь биелүүлсэн...” /11хх-ийн 131-134х/,

“...Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар миний бие ажилласан гэдгийгээ урд өмнө нь мэдүүлсэн. Энэ төсөл сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулахдаа эхнээсээ хууль бус болно гэдгийг мэдээгүй ажлын хэсэгт орсон. Ингээд надаас хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн байгаа флаш дискт хадгалаастай байгаа хүснэгтэн мэдээллийг би өөрөө хийж боловсруулсан байгаа. Учир нь Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газрын  дарга Б.Н нь тухайн үедээ хүснэгтэд байгаа хүмүүсийн нэрс шалгаруулах төслийн нэр, хуулийн этгээд, үнийн дүн зэргийг надад гараараа бичиж өгөөд би үүнийг нь хүснэгтэд оруулж өөрийнх нь өгсөн үүргийн дагуу бэлдээд, ингээд хүснэгтэд хийгээд оруулаад ирлээ гэж танилцуулсан. Одоо надад энэ хүснэгтийг хийж байсан программ нь компьютер дээр байхгүй байгаа хэдий ч флаш диск дээр хадгалж авч  үлдсэн. Дараа нь хэрэг болж магадгүй гэдэг үүднээс авч үлдэж байсан. Тухайн үед Б.Н дарга надад хэлэхдээ хүснэгтэд оруулж хийснийхээ дараа мэдээллүүдээ устгаарай гэж хэлж байсан ба устгачхаад хувийн флаш диск дээрээ хадгалж авч үлдэж байсан юм...” гэх мэдүүлэг /12хх-ийн 11-12х/,

Гэрч Д.Г-ий “...би эхний 2 удаагийн хуралд өөрийн биеэр оролцсон, сүүлийн 2 удаагийн хуралд оролцож чадаагүй...Сүүлд оролцоогүй хурлын тэмдэглэлд би нөхөж гарын үсэг зурсан, хурлын нарийн бичиг Н.Б гарын үсэг зуруулаад явж байсан...” гэх мэдүүлэг /11хх-ийн 244-249х/,

Гэрч Г.Янжинсүрэнгийн “...Орон нутаг, Нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл гэдэг шинэ хөтөлбөр арга хэмжээг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолоор анх 2017 онд шинээр бий болгосон байсан. Дээрх Үндэсний зөвлөлийн тогтоолоор баталсан төсөл арга хэмжээний хүрээнд 200 сая төгрөг хүртэлх зээлийг иргэн, ААНБ-д санхүүгийн дэмжлэг нэрээр олгосон. Энэ нь Засгийн газрын 2016 оны 276 дугаар тогтоолоор батлагдсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 5.3-д “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.2-т заасан малчин, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд ганцаараа болон бусадтай хамтран үйл ажиллагаа эрхлэхэд зориулж үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нь нэг төсөлд 5 сая хүртэл төгрөг байна” гэж заасан байхад нэг иргэн, ААНБ-д олгох санхүүгийн дэмжлэгийн дээд хэмжээг 200 хүртэл сая төгрөгөөр тогтоож, 2 жилийн хугацаатайгаар хүүгүй олгохоор тооцсон, мөн зээлийн эргэн төлөгдөх хугацааг 22-24 дэх сараас эхлэн тооцохоор тогтоосон нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль болон Засгийн газрын 2016 оны 276 дугаар тогтоолоор батлагдсан журамд нийцэхгүй уг журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байсан учраас энэ зээлийг эргэн төлүүлж хугацаанд нь барагдуулах талаар улсын ахлах байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн. Үүнийг тухайн үед Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга болон нягтлан бодогч нар хүлээн зөвшөөрч албан шаардлагад гарын үсэг зурж тамга, тэмдэг дарж баталгаажуулсан болно. Дээрх албан шаардлагын дагуу албан шаардлагын биелэлтийг Сангийн яаманд гаргаж 2019 оны 03 дугаар сарын 10-ны дотор барагдуулахаар үүрэг өгөгдсөн, үүний дагуу гүйцэтгэлийг гаргуулж байгаа болно гэсэн утгатай хариуг бидэнд ирүүлсэн...Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд заасны дагуу Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлөөс шинэ төсөл арга хэмжээг бий болгож баталж мөрдүүлэх эрх олгосон байдаг. Хэдийгээр хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шинэ төсөл хөтөлбөр арга хэмжээг бий болгож баталж байгаа ч гэсэн энэ нь Хөдөлмөр Эрхлэлтийг дэмжих тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор батлагдсан журамд заасан эрх хэмжээний хүрээнд үйлчлэх ёстой. Гэтэл Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн зээл /санхүүгийн дэмжлэг/ нь хууль болон Засгийн газрын тогтоолоос давсан эрх хэмжээг бий болгосон байна гэж үзэж байна. Ийм учраас санхүүгийн дэмжлэг нэрээр олгосон 3.9 тэрбум төгрөгийн зээлийг тухайн иргэн, ААНБ-аар төлүүлж төсөвт төвлөрүүлэх асуудлаар албан шаардлага бичсэн...Хууль зүйн талаас нь авч үзвэл аливаа төсөл хөтөлбөр, арга хэмжээг шинээр бий болгосон шийдвэр нь Засгийн газрын тогтоол болон хуульд заасан эрх хэмжээний хүрээнд зохицуулагдах ёстой. Иймээс хууль болон тогтоолоос давсан хэм хэмжээ эрхийн акт байж болохгүй ээ...” гэх мэдүүлэг /12хх-ийн 136-137, 138-140х/,

Гэрч Б.Батцогтын “...Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл нь хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагааг дэмжих үндсэн чиглэлтэй. Энэ нь залуучуудын хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, ахмад настны хөдөлмөр эрхлэлт, малчдын хөдөлмөр эрхлэлтийг хэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зөвлөл байгаа юм...” гэх мэдүүлэг /12хх-ийн 168-171х/,

Гэрч Г.Оюунтунгалагийн “...Н.Н сайдын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн танилцуулгад санхүүжилттэй холбоотой асуудал нь зөвхөн эдгээр буюу танилцуулга дээрээ дурдсан байсан 6 зорилтот төслийн төсөвт өртгийн дээд хязгаар 200 сая хүртэл төгрөг байна гэж дурдсан байсан. Үүнийг нь засгийн газрын гишүүд хэчнээн ч төсөл хэрэгжүүлсэн нийт дүн нь 200 хүртэл сая төгрөг байна гэж ойлгосон байхаа. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд зөвхөн санал болгож байгаа зорилтот төслийн чиглэлийг дэмжиж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сайд Н.Н-т даалгасан байдаг ба санхүүжилттэй холбоотой ямар ч асуудлын талаар чиглэл болгоогүй. Энэ нь 2016 оны 276 дугаар тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмын хүрээнд хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилла гэсэн ойлголт юм.

Засгийн 2016 оны 276 дугаар тогтоолоор баталсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмын 2.9 дэх хэсэгт зааснаар жижиг зээлийн хэмжээ нь иргэнд 10 сая, иргэдийн бүлэгт нэг гишүүнд 2 сая хүртэл, аж ахуйн нэгж байгууллагад 20 сая төгрөгийг олгохоор заасан байдаг. Тэгэхээр нэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгож байгаа зээлийн дээд хэмжээ нь 20 сая төгрөг хүртэл гэж байсаар байтал 200 хүртэл сая төгрөгийг олгосон нь 276 дугаар тогтоолоор баталсан журмаа зөрчиж байгаа асуудал болсон байна...Мөн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын 13 дугаар тэмдэглэл нь санхүүжилтийг нэмэгдүүлж олгох үндэслэл болохгүй ээ. Энэ тэмдэглэл нь зөвхөн зорилтот 6 төсөл хэрэгжүүлэхийг дэмжиж, чиглэл нь аймаг, нийслэл, дүүрэгт хэрхэн хэрэгжиж байгаа явцад нь хяналт тавьж ажиллахыг даалгасан шүүдээ...” гэх мэдүүлэг /12хх-ийн 242-243х/,

Гэрч Нэргүй овогтой Н.Б-өөс хэрэгт хавсаргуулахаар гарган өгсөн цагаан өнгийн 4 гегабайт багтаамжтай Самсунг маркийн 1 ширхэг флаш хүлээн авсан тухай тэмдэглэл, хавтас хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /12хх-ийн 13-17х/,

эд зүйлд буюу цагаан өнгийн флаш дискт үзлэг хийсэн тэмдэглэл /12хх-ийн 119х/,

шүүгдэгч Н.У-ын “...Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлэн зорилтот төслийн сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдсан гээд хүмүүс цуглаад ажлын хэсгийн тушаал танилцуулж байсан...ажлын хэсгээс нэг хүн дуудахад нь ерөнхий газрын нэг дүгээр давхрын зааланд очиход нийгмийн даатгалын болон татварын өртэй эсэхийг үзээдэх гээд би аж ахуйн нэгжүүдийн материалыг нь үзээд нэмэх, хасах гэж тэмдэглэж байсан. Ингэхдээ би ихэдлээ л гэхэд 3 цаг болсон. Тэгэхэд надаас гадна нэг эмэгтэй байсан ба надтай адилхан материал үзэж байсан. Шижирээ дарга орж гарч байсан. Өөр хүмүүс орж гараад байсныг нь би гялс юмаа хийчихээд явах гээд анзаараагүй. Би тухайн үед 20 гаруй аж ахуйн нэгжийн материал үзсэн байх. Эхэндээ учрыг нь олохгүй хэсэг болсон, зарим нь өртэй, зарим нь өргүй янз бүр байсан ба тэмдэглэсэн цаасаа ширээн дээрээ үлдээгээд явлаа гээд явж байсан. Тэгээд би дахин ямар нэгэн хуралд оролцоогүй, дуудагдаагүй. Намайг гадагшаа буюу БНСУ-руу талийгаач болсон хүүхдээ эмчилгээнд авч явж байсан ба ээлжийн амралтаараа явж байсан. БНСУ-д 7-10 хоноод ирж байсан, ер нь дандаа тэгж явдаг юм. Талийгаач хүүхдийнхээ нэрийг хэлмээргүй байна. БНСУ-с ирсний дараа 2017 оны 10 дугаар сарын эхээр Н.Б надтай утсаар холбогдоод “ажлын хэсгийн тэмдэглэл дээр гарын үсэг зуруулах гэсэн юм” гэхээр нь ерөнхий газар руу дуудагдаад явж байсан болохоор тэнд уулзъя гэж тохироод ерөнхий газарт очихдоо Н.Бийн өрөөнд нь ороход “энэ ажлын хэсгийн тэмдэглэл дээр гарын үсэг зураад өгөөч” гэхээр нь би гарын үсгээ зурж байсан. Би тухайн гарын үсэг зурсан тэмдэглэлтэй нь уншиж танилцаагүй...” гэх мэдүүлэг /18хх-ийн 42-43х/,

шүүгдэгч Д.Г-ий “...миний бие 2012 оноос 2017 оны хооронд Нийслэлийн засаг даргын тамгын газрын харъяа хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газарт нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сараас хойш одоог хүртэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын санхүү төлөвлөлтийн газрын мэргэжилтнээр ажиллаж байна. Ингэж ажиллах хугацаанд буюу 2017 оны 04 дүгээр сард ХХҮЕГ-ын даргын тушаалаар Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн хүрээнд иргэн, ААНБ-уудыг сонгон шалгаруулах ажлын хэсэгт орсон байсан. Ажлын хэсгийн эхний хуралдаан бол ХХҮЕГазар дээр болж өнгөрсөн. Энэ хуралдаанаар ажлын хэсэг юу ярьсан бэ гэхээр ХЭҮЗөвлөлөөс баталсан орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн хүрээнд манай газраас сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдлаа тийм учраас төслийн хүрээнд иргэн, ААНБ-уудаас ирүүлсэн төслүүдээс бид нар сонгон шалгаруулалт явуулна гэдэг зүйлийг яриад өнгөрсөн. Үүнээс хойш ажлын хэсэг дахин хуралдаж ямар нэгэн шийдвэр гаргаагүй, яг ямар төсөл шалгаруулах гэж байгаа, хичнээн төгрөгийн санхүүжилт олгох гээд ер нь төслийн талаар сайтар ойлголт байгаагүй. 2017 оны 09 дүгээр сард шиг санагдаж байна, ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Б нь хурлын тэмдэглэлүүд дээр гарын үсэг зурчих гээд тэмдэглэлүүд бариад ирэхээр нь миний нэртэй хэсэг дээр нь гарын үсгээ зурж  өгөөд л явуулсан, тухайн тэмдэглэлүүд дээр  юу гэж тусгагдсан ямар асуудал яригдаж ямар иргэн, ААНБ-уудыг шалгаруулсан талаар огт сонирхоогүй. Н.Б-ийг өөрөө мэдэж байгаа юм байлгүйдээ гэж бодоод л гарын үсгээ зураад өгч явуулсан...”гэх мэдүүлэг /18хх-ийн 53-54х/,

шүүгдэгч Д.Б-ийн “...Миний бие Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газарт 2002 оноос Хөдөлмөр эрхлэлтийн газар гэж байх үеэс нь ажиллаж эхэлсэн. Энэ хугацаандаа Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан хэлтсийн дарга, мэргэжилтнээр тус тус ажиллаж байгаад 2018 оны эцсээр ажлаа өгч гэрээт ажилтнаар ажиллаж байгаад 2019 оноос тэтгэвэртээ гарсан. Надад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан эрүүгийн хэргийн тухайд мэдүүлэхэд 2017 оны 04 дүгээр сард Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын тушаал гараад Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг шалгаруулах ажлын хэсэг байгуулсан ба уг ажлын хэсэгт миний нэрийг гишүүнээр оруулж тушаал гаргасан байсан. Энэхүү сонгон шалгаруулалт нь Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн хурлын шийдвэр, удирдамжаар зохион байгуулагдсан төсөл хөтөлбөр юм. Удирдамжинд заасны дагуу Орон, нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот бүлгийн төслийг шалгаруулах сонгон шалгаруулалтыг аймаг, дүүргийн хэлтсүүд зохион байгуулж, сонгон шалгаруулсан материалыг ажлын хэсэгт танилцуулан, эцсийн сонгон шалгаруулалтыг хийх үндсэн үүрэгтэй байсан. Сонгон шалгаруулалтын материалыг аймаг, дүүргүүдээс хүлээн авсны дараа ажлын хэсэг хуралдаж сонгон шалгаруулалтыг хийх үүрэгтэй байсан. Гэтэл төсөл хөтөлбөрүүдийг ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгжүүдийн материалыг үнэлж үзээгүй, сонгон шалгаруулалт бодитоор хийгдээгүй, хурлын протоколыг ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б хийж, дээрээс дарга нар чиглэл өгсөн учраас протоколыг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зураа гэдгийг ажлын хэсгийн гишүүдэд хэлж байсан. Энэ байдлыг ажлын хэсгийн дарга, ХХҮЕГ-ын дэд рзэгаар ажиллаж байсан Б.Ш-д танилцуулахад дээрээс шийдвэртэй учраас та наад тэмдэглэл дээрээ гарын үсгээ зурчихаа, би ч өөрөө зурчихсан байгаа гэснийг үндэслэн гарын үсгээ зурсан байгаа. Тухайн тэмдэглэл дээр хэн юу гэж хэлсэн, ямар иргэн, аанб-ыг шалгаруулж байгаа талаараа дурьдсан байсан тэгээд ийм иргэн, аанб-уудыг шалгаруулж байгаа юм байна гэдгийг уншиж танилцаж байгаад гарын үсгээ зурсан. Түүнээс ажлын хэсэг хуралдаад нийт ирүүлсэн төсөл хөтөлбөрүүдэд үнэлгээ хийгээд хэн хамгийн сайн үнэлэгдсэн байна гэдгийг нь харгалзаж үзээгүйгээр нийт 29 иргэн, аанб-ыг Орон нутаг, нийслэлийн онцлог, ээгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн хүрээнд шалгаруулсан...” гэх мэдүүлэг /18хх-ийн 63-64х/,

шүүгдэгч Н.М.Н-ийн “...Миний бие 2006-2012 онд Мобиком корпораци ХХК-д инженерээр ажиллаж байгаад 2012-2016 онд Хөдөлмөрийн яамны Санхүү эдийн засгийн газар болон хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газар мэргэжилтнээр ажиллаж байсан. 2016-2019 оны 12 дугаар сар хүртэл ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт мэргэжилтнээр ажиллаж байгаад одоо хувиараа хувийн компанид ажиллаж байна. Би энэ хэрэгтэй холбоотой мэдүүлэхэд 2017 онд намайг ямар ажлын хэсэгт хэний тушаалаараа оруулсан эсэхийг ч мэдээгүй, тухайн ажлын хэсэг нь хэзээ, хэдэн удаа хуралдаад ямар шийдвэр гарсан эсэхийг ч мэдээгүй. Би 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хооронд ээлжийн амралтаа аваад Завхан аймагт очиж амарсан байгаа. Ээлжийн амралт дуусаад ажилдаа ороод ажлаа хийгээд явж байтал буюу 2017 оны 09 дүгээр сарын дунд үеэр ХХҮЕГ-ын мэргэжилтэн Н.Б гэх залуу яамруу манай өрөөгөөр орж ирээд Орон нутаг. нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг сонгон шалгаруулах ажлын хэсэгт чиний нэр орсон байгаа, ажлын хэсэг хуралдаад шийдвэрүүдээ гаргачихсан байгаа учраас шалгарсан иргэн, ААНБ-уудтай гэрээ хийх гэж байна. тийм болохоор дүгнэлт шийдвэрүүдийг чамд танилцуулж гарын үсэг зуруулж авах гэсэн юм гэхээр нь би тухайн үед нь ажлын хэсэг хуралдаад шийдвэрлэсэн юм байна гэж бодоод сайн танилцаагүй л гарын үсэг зур гэсэн хуудас бүр дээр гарын үсгээ зурж өгөөд явуулсан. Ингээд байж байтал өнгөрсөн жил Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгч надаас мэдүүлэг авахад нь танд дээр мэдүүлсэн байдлаа хэлэхэд хурлын тэмдэглэл дээр чи бүүр үг хэлсэн мэтээр тусгагдсан байна лээ шүүдээ гэхээр нь би гайхаад ямар сонин юм бэ гэхэд тэр мөрдөгч надад хурлын тэмдэглэлийг үзүүлээд энэ чиний хэлсэн үг ингэж бичигдсэн байна гэж надад үзүүлсэн. Тэгэхээр нь би нэг ч хуралд олцож байгаагүй, би юу ч мэдэхгүй байна шүүдээ ямар сонин юм бэ гээд л өнгөрсөн. Н.Б надад хурлын тэмдэглэл танилцуулаад гарын үсэг зуруулах үед би тэмдэглэлийг уншиж ч үзээгүй л зүгээр л надад хурал болсон, шийдвэрээ гаргасан учраас шийдвэрийг надад танилцуулж л байгаа юм байна гэж ойлгоод гарын үсэг зурж өгөөд явуулсан. Өөрөөр хэлбэл танилцаж л гарын үсэг зурах ёстой юм байна гэж ойлгоод гарын үсэг зурсан юм. Гэтэл огт намайг оролцож хуралд суугаагүй зүйл дээр миний нэрийг оруулж, бүр намайг үг хэлсэн мэтээр тэмдэглэлд тусгуулсан байсныг сүүлд мэдсэн юм. Түүнээс Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн хүрээнд хичнээн аж ахуйн нэгж, иргэн шалгарсан, ямар шалгуур үзүүлэлтээр шалгарсан талаар огт мэдэхгүй байна. Хэний тушаалаар ч уг ажлын хэсэгт орсон талаараа. мэдэхгүй байна, ажлын хэсэгт хэн хэн гэх хүмүүс байсныг мэдээгүй. Тэр байтугай шалгарсан гэх  төслүүдээс нэг ч төслийнх нь материалыг үзээгүй...” гэх мэдүүлэг /18хх-ийн 73-74х/,

шүүгдэгч Н.А-ын “...Миний бие улсад 25 дахь жилдээ, хөдөлмөрийн салбарт 15 дахь жилдээ ажиллаж байна. Ажиллах хугацаанд буюу 2017 онд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын тушаалаар Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зоритот төслийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүнээр томилогдсон. Гэхдээ ажлын хэсэгт ороод иргэн, ААНБ-уудаас ирүүлсэн төслүүдийг нэг бүрчлэн үзэж танилцан үнэлгээ хийж, хуралд оролцоод, тэмдэглэл дээр гарын үсэг зурсан зүйл огт байхгүй ээ. 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ээлжийн амралтаа аваад Өвөрхангай Хужирт, Зүүнбаянулаан, Тарагт сумдуудад амраад явж байсан юм. Прокурорын надад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллаглагдагчаар татсан тогтоол дээр амралттай ажлын хэсгийн гишүүдийн байгаа газарт нь хуралдааны тэмдэглэл дээр гарын үсэг зуруулсан гэж бичигдсэн байсан. Намайг ээлжийн амралттай байх хугацаанд өвөрхангай аймагт очиж надаар гарын үсэг зуруулсан нэг ч зүйл байхгүй ээ. 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, төсөл сонгон шалгаруулахад санал өгсөн, хуралдсан зүйл огт байхгүй ээ. Хожим надаар Н.Б буюу ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Б нь хуралдааны тэмдэглэл дээр нөхөж гарын үсэг зуруулах гэсэн. Тэгэхээр нь би Н.Б-д хэлэхдээ би хуралд оролцоогүй, тэгээд ч та нар хичнээн төсөл ирүүлснээс хэдийг яаж сонгон шалгаруулсан эсэхийг нь мэдэхгүй байж наад зүйл дээр чинь гарын үсэг зурахгүй гэж уурлан хэлж буцаан явуулсан. Энэ үед надтай хамт сууж байсан Д.Должин гэх хүн гэрчилнэ. 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр, 09 дүгээр сарын 27-ны өдрүүдийн ажлын хэсгийн хурлын тэмдэглэлүүдийн гарын үсэг, Б.Н даргад ажлын хэсгээс зөвлөмж хүргүүлэх тухай албан бичиг, Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл сонгон шалгаруулах үнэлгээний нэгтгэл хуудас зэрэгт миний нэрийн өмнө зурсан гарын үсэг миний гарын үсэг биш байна. Б.Н, Б.Ш нарын хийсэн хууль бус үйлдлийн өмнөөс би эрүүгийн хариуцлага хүлээх үндэсгүй ээ. Иймд тэмдэглэл дээр байгаа миний нэрийн өмнө зурагдсан гарын үсгүүдийг шинжлүүлэхээр шинжээч томилж өгөхигй хүсч байна. Мөн гэрчээр ХХҮЕГ-ын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын мэргэжилтэн Д.Должин-гоос мэдүүлэг авч тодруулж өгнө үү. Нэмж мэдүүлэхэд миний бие төрийн байгууллагад ажиллах хугацаандаа бусадтай үгсэн хуйвалдаж бусдад давуу байдал олгосон үйлдэл хийгээгүй, давуу байдал олгоё гэсэн гэмт санаа бодол байгаагүй тийм учраас надад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Н.Б надаар ажпын хэсгийн хурлын тэмдэглэл дээр гарын үсэг зуруулах гэж ирэхдээ хурлын тэмдэглэл дээр намайг үг хэлсэн мэтээр тусгуулж би сонгон шалгаруулсан 2 төслийг дэмжиж байгаагаа илэрхийлье гэж бичиж ирсэн байсан. Хожим миний гарын үсгийг дуурайлган зурсан тэмдэглэл дээр миний хэлсэн гэх үгийг өөрчилж 2 төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж байна гэж сольж бичээд дуурайлган зурсан байна. Би тухайн үед Н.Б-ийг загнаж дэмжихгүй гэж буцаасан, түүнээс болж тэмдэглэлээ өөрчилсөн юм байна гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /18хх-ийн 83-84х/,

шүүгдэгч Н.Б-ийн “...Би урд өмнө нь гэрчээр хэд хэдэн удаа мэдүүлэг өгч байсан тухайн мэдүүлэгүүдээс өөрөөр мэдүүлэх зүйл байхгүй ээ. Ерөнхийдөө хэргийн талаар мэдүүлэхэд 2017 онд ХЭҮЗ-өөс батлагдсан Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг хэрэгжүүлэхээр тогтоол гарсан байдаг. Үүний дагуу Үндэсний зөвлөлөөс гарсан тогтоолоор ХХҮЕГазар хэрэгжүүлэхээр ажлын хэсэг гарсан. Тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар миний бие тушаалаар ажилласан. Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн сонгон шалгаруулалт бодитоор явагдаагүй, шалгарсан төслүүд нь бүгд ХХҮЕГ-ийн дарга Б.Нгийн надад үүрэг болгосны дагуу л шалгаруулсан төслүүд, эдгээр төслүүдийн ард талд нь буюу тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдэд төрийн өндөр албан тушаалтнууд байгаа гэж Б.Н дарга надад хэлснийг нь би шалгаруулах төсөл хөтөлбөрүүдийн жагсаалтад оруулж мөн хурлын тэмдэглэлийг өөрөө зохиож үйлдсэн байгаа. Ажлын хэсгийн хуралдаан бол эхний 1-2 удаагийнх нь бодитоор явагдаж яг төсөл сонгон шалгаруулсан тухай хуралдаан бол болоогүй, би үүнийг нь нэгэнт ерөнхий газрын даргаас үүрэг болгож байгаа юм чинь гээд л тэмдэглэлийг нь үйлдэж бусад гишүүддээ хэлэхдээ энэ хуралдааны тэмдэглэл дээр дарга гарын үсгээ зур гэж байна гэж хэлээд л зуруулсан байгаа. Болсон асуудал бол ердөө энэ. Энэ төсөл хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 29 иргэн аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулсан байгаа. Санхүүжилт олгох асуудал нь тусдаа санхүүгийн алба болон эрх бүхий албан тушаалнууд л шийдвэрлэсэн байх...Тухайн үедээ би Булган аймагт төлөвлөгөөт шалгалтаар явж байсан юм. Тэгтэл араас тухайн үеийн дэд даргаар ажиллаж байсан Б.Ш, санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Нацагдорж нар утасдаад яамнаас нэмэлт санхүүжилт орж ирж байна, дахин нийт ирүүлсэн 111 төсөл хөтөлбөрүүд дотороос нэмэлтээр 2 төсөл сонгон шалгаруулмаар байна гэж хэлж байсан тэгэхээр нь би нэгэнт шалгаруулах ёстой төслүүдийг шалгаруулаад ажлын хэсэг чинь тарчихсан шүүдээ дахин сонгон шалгаруулах боломжгүй шүүдээ гэдгийг хэлэхэд ямар ч байсан ажлаа дуусгаад ирэхээр чинь уулзаж байгаад ярилцъяа гэж хэлсэн би ч Булган аймаг дахь ажлаа дуусгаад ирсэн. Тэгтэл Б.Н даргатай уулзсан, Б.Ш даргатай ч уулзсан тэгэхэд Б.Ш дарга надад хэлэхдээ Б.Н дарга 2 төслийг нэмж шалгаруул гэж хэлээд байна ингэж болохгүй гэдгийг би мэдэж л байна лдаа гэхдээ даргаас өгч байгаа үүргийг хэрэгжүүлж ажилласан нь дээр байх яамнаас бол санхүүжилт нь батлагдаад ХЭДС-нд орчихсон юм байна лээ тийм учраас шийдсэн нь дээр байх гэсэн, тэгэхээр нь би хурлын тэмдэглэлийг дахин л урд өмнөх шигээ бичээд л хүмүүсээр дахин гарын үсэг зуруулж авахуулсан, ажлын хэсгийн гишүүд ямар учиртай юм бэ гэж асуухаар нь даргаас өгсөн үүрэг гэж хэлээд л гарын үсэг зуруулсан, харин Б.Ш дарга хэлэхдээ тэмдэглэл дээрээ намайг дэмжихгүй байна гэж бичиж оруулаарай гэж хэлсний түүгээр нь бичиж гарын үсэг зуруулсан байгаа. Ингэж тэмдэглэлээ, бусад зүйлсээ бэлдэхээсээ өмнө Б.Н даргатай орж уулзахад яамнаас нэмэлт санхүүжилт батлагдсан тийм учраас дахин 2 төслийг шалгаруулах шаардлагатай байна энэ 2-ыг шалгаруулаарай гэж Азат компани болон иргэн Атармаагийн нэрийг өгөхөөр нь болохгүй ээ даргаа ажлын хэсэг чинь тарчихсан байгаа шүүдээ гэхэд дээрээс нэгэнт батлагдаад ирсэн юм чинь хурлын тэмдэглэлээ үйлдээд оруулаад ир яаралтай яамруу энэ 2 компанийг шалгаруулсан талаарх бичгээ явуулмаар байна гэсний дагуу л би дээрх зүйлсийг хийж дарга руу буцаан оруулж өгсөн байгаа... би ийм хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна гэмт хэрэгт холбогдсоноо хүлээн зөвшөөрч байгаа тийм учраас хуулийн дагуу надад холбогдох үйлдлийг тусгаарлан хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /16хх-ийн 93-94х/,

шүүгдэгч Б.Н-гийн “...Эхэлж санхүүжилт нь батлагдан дараа нь төслийг нь сонгон шалгаруулсан байх л гэж бодож байна, энэ талаар холбогдох материалуудыг нь хараад мэдүүлж болох байхаа. Сүүлд сонгон шалгаруулсан 2 иргэн, ААНБ-ын төслийг шалгаруулах талаар миний зүгээс сайдруу өмнөх 27-ийн явуулсан шиг албан бичиг хүргүүлсэн. Энэ албан бичиг архивт хадгалагдаж л байгаа байх...Эхэлж ирүүлсэн 111 төсөл хөтөлбөрүүд дотороос л төсөл сонгон шалгаруулах комисс нь шалгаруулаад оруулаад ирэхээр нь би үүнийг нь сайдруу хүргүүлсэн асуудал байгаа...” гэх мэдүүлэг /16хх-ийн 95-96х/,

Шүүгдэгч Б.Ш-ын “...2017 оны 04 дүгээр сард Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын тушаалаар Орон нутаг, Нийслэлийн онцлог хэрэгцээнд тохирсон зорилтот төслүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагчаар намайг томилсон тухай тушаал гарсан байсан ба нарийн бичгийн дарга Н.Б /Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дотоод аудит, хяналт мониторингийн газрын мэргэжилтэн/, гишүүдэд Н.А /мөн газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын мэргэжилтэн/, Д.Б /мөн газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын мэргэжилтэн/, Д.Г /мөн газрын Санхүү төлөвлөлтийн газрын мэргэжилтэн/, М.Н /Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийн газрын мэргэжилтэн/, Н.У /Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга/ нарын бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсгийг байгуулсан байсан. Тэгэхээр нь би яагаад ийм ажлын хэсгийн ахлагчаар намайг томилох болов гээд ерөнхий газрын дарга Б.Н-тай орж уулзахад чиний ажил үүргийн чиг үүрэг шүүдээ энэ ажлын хэсгийг чи ахлаад явах нь зүйтэй гэж хэлсэн. Нэгэнт энэ ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон учраас холбогдох баримт бичгүүдтэй нь танилцахад Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын Засгийн газарт танилцуулсан танилцуулга нь тэмдэглэл болж Засгийн газраас гарсан бичиг, танилцуулга, сайдаас хэрэгжүүлж ажиллана уу гэсэн манай Ерөнхий газрын даргад өгсөн чиглэл зэрэг албан бичгүүдтэй танилцаад 2017 оны 04 дүгээр сарын 27-ний өдөр ажлын хэсэг хуралдсан. Гэхдээ тухайн хуралдааныг би зарлаагүй манай ажлын нарийн бичгийн дарга Н.Б хуралдаан зарласан байгаа шүү гэдгийг надад хэлж байсан. Хуралдаанд Н.У, М.Н нараас бусад нь оролцсон. Уг хуралдаанаар юуг хэлэлцсэн гэхээр ажлын хэсэг гарсан, ажлын хэсгийн хуралдаанаар юуг хэлэлцэх вэ гэдгийг танилцуулж ямар төсөл, хөтөлбөрүүдийг шалгаруулах ёстой вэ гээд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 03 дугаар тогтоолыг уншиж танилцуулаад нээлттэй сонгон шалгаруулах учраас 30 хоногийн хугацаатай төсөл сонгон шалгаруулах тухай зарыг сонинд байршуулсан. Ингээд эхний хурал өндөрлөсөн. Үүнээс хойш ажлын хэсгийн хурал огт болоогүй гэж бодож байгаа. Хэрэв хурал болсон юм бол би огт суугаагүй ээ. Тухайн үед миний хадам аав К.Батхолбоо нь хорт хавдараар оношлогдож ерөнхийдөө байнга л эмнэлэгт байсан ба байнга л эмнэлэгээр явсан юм. Үүнээс хойш буюу 2 сар гаран л хугацаанд амьдарч 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нас барсан. Энэ хугацаанд ажлын хэсэг ахалж байгаа нэртэй боловч миний зүгээс хурлыг зарласан, хуралд оролцож байсан удаа байхгүй ээ. Мөн хадам аавын бие нь муу байх үед ерөнхий газрын даргад хэлээд ээлжийн амралтаа авчихъяа гэдгийг ч хүртэл хэлээд ээлжийн амралтаа 07 дугаар сарын 08-ны өдрөөс нь эхлээд авчихсан юм. Ингээд 2017 оны 08 дугаар сарын эхэн үеэр ээлжийн амралт дуусаад ажилдаа орсон. Дээрх байдлаас харахад ажлын хэсэг 2017 оны 05 дугаар сар, 07 дугаар саруудад хуралдсан гэх тэмдэглэлийг Н.Б манай өрөөнд оруулж ирээд одоо та гарын үсэг зурах үлдсэн, бусад хүмүүс нь зурчихсан байгаа гээд хурлын тэмдэглэлүүдийг барьж орж ирсэн. Тэгэхээр нь би эдгээр хурлууд чинь болсон юм уу болоогүй юмуу, хурал зарлах өдрөө надад хэлэх нь яасан юм бэ? Энэ хурлын тэмдэглэлүүд чинь сонгон шалгаруулалт хийсний дараах тэмдэглэл юм байна шүүдээ гэж хэлээд бүх гишүүд нь гарын үсгээ зурчихсан байгаа юм чинь гарын үсгээ зурахаас даа гэж хэлээд тэмдэглэл дээр гарын үсэн зурсан юм. Мөн сүүлд буюу 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хуралдсан гэх хуралдааны тэмдэглэлийг ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б мөн л манай өрөөнд оруулж ирээд энэ тэмдэглэл дээр гарын үсэг зураад өгөөч гэдгийг хэлсэн. Тухайн тэмдэглэл дээр юу гэж байсан гэхээр өмнө нь шалгаруулсан 27 иргэн, хуулийн этгээд дээр нэмж 2 төсөл сонгон шалгаруулж байна үүнийг шалгаруулсан тухай хуралдаан тэмдэглэл байгаа юм гэдгийг хэлэхээр нь би буцаан Н.Б-д хэлэхдээ би наад тэмдэглэл дээр чинь гарын үсэг зурахгүй ээ, өмнө нь шалгаруулсан гээд байгаа хуралдааны тэмдэглэлүүд дээр чинь бүх гишүүд нь гарын үсэг зурсан байсан учраас гарын үсгээ зурсан, үүнээс хойш нэмж сонгон шалгаруулалт хийсэн учраас та нар дахин сонгон шалгаруулалтыг нээлттэй аргаар явуулж ахин сонгон шалгаруулах ёстой гэдгийг хэлээд гарын үсгээ зураагүй. Гэтэл намайг Б.Н даргын туслах нь дарга ороод ирээч гэнээ гэж намайг дуудуулсан, яваад ортол Н.Б, Б.Н дарга 2 сууж байсан ба Б.Н дарга надад хэлэхдээ дахин 2 төслийг нэмж сонгон шалгаруулах шаардлага гарсан юм, үүний дагуу энэ 2 төслийг сонгон шалгаруулсан юм чи тэр хурлын тэмдэглэл дээр нь гарын үсгээ зурчихаач гэж хэлэхээр нь би гарын үсгээ зурж болно гэхдээ дэмжихгүй гэдэг байр суурьнаас хандана шүү гэж хэлээд тэмдэглэл дээр нь дэмжихгүй ээ гэдэг байр суурьнаас гарын үсгээ зурсан. Одоо миний санаж байгаагаар сүүлд хуралдсан гээд байгаа 2 төсөл нэмж байгаа ажлын хэсгийн хуралдаан дээрх тэмдэглэлээс би дэмжээгүй, Н.А дэмжээгүй, М.Н нар дэмжээгүй бусад 4 гишүүн нь дэмжсэн байр суурь илэрхийлж 3/4-өөр ялагдсан байдаг шиг санагдаж байна. Надад холбогдуулан гаргасан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд дурьдагдсан Д.Б-ийн мэдүүлэг хэсэгт "... Н.Б гэх хүн надаар тухайн ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, бусад материалуудад гарын үсэг зуруулна гэхээр нь Б.Ш даргаас гарын үсэг зурж болох юм уу гэхэд Б.Ш дарга санаа зоволтгүй ээ, яамнаас шийдвэртэй, гарын үсгээ зур гэсний дагуу гарын үсгээ зурсан гэх мэдүүлэг...” байх ба би Д.Бөд гарын үсгээ зур, яамнаас шийдвэртэй гэж огт хэлсэн зүйл байхгүй ээ, би өөрөө тухайн хурлын тэмдэглэл дээр 2017 оныхоо 08 дугаар сарын эхэн үеэр буюу ажлын хэсгийн гишүүд гарын үсгээ зурсны дараагаар зурсан байдаг. Тэгэхээр би хэн нэгэн хүнийг гарын үсгээ зур гэж шахаж шаардсан зүйл байхгүй ээ. Юу болсон талаар дээр дурьдсанчлан бүгдийг нь үнэн зөвөөр хэлж мэдүүллээ. Мөн Д.Б-ийн мэдүүлэг хэсэгт 5 сая төгрөгнөөс дээш хэмжээтэй мөнгө олгосон асуудал нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн асуудал болсон, энэ талаар би ажлын хэсгийн дарга Б.Шд анхааруулж, сануулж байсан...” гэх мэдүүлэг нь худал гэж үзэж байна. Надад ингэж хэлж байсан удаа огтхон ч байхгүй ээ. Би дээр мэдүүлэхдээ 04 дүгээр сарын сүүлээс 08 дугаар сарын эхэн үе хүртэл бараг л ажил дээрээ байгаагүй хааяадаа л ажлаараа очоод л гардаг байсан юм. За мөн Н.Б буюу ажлын хэсгийн нарийн бичгийн дарга маань худал мэдүүлсэн байна. Ажлын хэсгийн зарим гишүүд нь Б.Ш, Б.Н дарга нараас тодруулсны дараа гарын үсэг зурж байсан гэх мэдүүлэг байх ба Б.Н даргаас гишүүд тодруулж байсан эсэхийг мэдэхгүй, надаас бол ажлын хэсгийн нэг ч гишүүн ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл дээр гарын үсэг зурлаа шүү гэж асууж байсан удаа байхгүй ээ, Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н, ажлын хэсгийн дарга Б.Ш нар намайг өрөөндөө дуудаад ажлын хэсгийг хуралдуулаад байх шаардлага байхгүй гээд дээрх 27 ААНБ, Иргэний төслийн нэрийг өгч эдгээр төслүүдийг шалгаруулж хурлын тэмдэглэлийг зохиож бичээд гишүүдээр гарын үсэг зуруулаад ир гэх мэдүүлэг нь худал юм. Би Б.Н даргатай хамт байхдаа Н.Б-д чиглэл өгсөн зүйл ч байхгүй, мөн би ганцаараа ч байхдаа Н.Б-д чиглэл өгч байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /13хх-ийн 16-18-р хуудас/,

Шүүгдэгч Б.Н-ийн “...2017 онд Монгол улсын Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан итгэлийн зээлийг хэрэгжүүлэхээр Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд тохирсон зорилтот төслийг хэрэгжүүлэх нэртэй төслийг уг хуралдаанд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамнаас тухайн үеийн сайдаар ажиллаж байсан Н.Н танилцуулсан юм. Ингээд Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр сайдын танилцуулсан дээрх төслийг дэмжихээр тэмдэглэлд тусгасан. Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн дээрх тэмдэглэлийг үндэслэн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл хуралдаж уг төслийг баталж хэрэгжүүлэхийг дэмжсэн. Үүний дагуу 2017 оны 04 дүгээр сарын 20- ны өдөр Орон нутаг, Нийслэлийн онцлог хэрэгцээнд тохирсон төслийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг миний бие байгуулсан ба ажлын хэсгийн ахлагчаар манай газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Ш, нарийн бичгийн даргаар мөн тус газрын хяналт, үнэлгээний газрын мэргэжилтэн Н.Б, гишүүдээр тус газрын хөдөлмөрийн газрын мэргэжилтэн Н.А, Д.Б, санхүү төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Д.Г, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн М.Н, Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Н.У нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийг дээр дурьдсаны дагуу байгуулж өгсөн учраас сонгон шалгаруулалтанд би өөрөө оролцохгүй ажлын хэсэг нь шалгаруулаад шалгарсан төслөө Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамруу хүргүүлж хүргүүлсэн төслийг яамнаас дэмжиж баталгаажуулаад буцаан хүргүүлснийх нь дагуу ажлын хэсэг нь надад танилцуулаад шалгарсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудтай би өөрөө гэрээ байгуулж санхүүжилтийг олгосноор төсөл хэрэгжиж эхэлдэг. Орон нутаг, Нийслэлийн онцлог хэрэгцээнд тохирсон төсөл сонгон шалгаруулах үйл явц нь 2017 онд анх туршилтын шугамаар хэрэгжиж эхэлсэн, харин 2018 онд Орон нутаг, Нийслэлийн онцлог хэрэгцээнд тохирсон төсөл сонгон шалгаруулалтын журамд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс өөрчлөлт оруулсан ба Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газар дээр төсөл сонгон шалгаруулалт явагддаг байсан бол үүнийг нь болиулаад орон нутгаас төсөл сонгон шалгаруулалтанд оролцож байгаа иргэн, ААНБ-ыг орон нутагт нь, Нийслэлээс оролцож байгаа иргэн, ААНБ-уудыг дүүргүүд нь сонгон шалгаруулахаар гэж өөрчлөн, мөн санхүүжилтийг буюу нэг иргэн, ААНБ-д олгох зээлийн дээд хэмжээ нь 2017 онд 200 сая төгрөг гэж байсан бол 2018 онд 100 сая болгож тус тус шинэчилсэн. Харин 2019 онд журамд мөн өөрчлөлт оруулахдаа зөвхөн зээлийн хэмжээнд өөрчлөлт оруулж иргэн, ААНБ-д олгох зээлийн дээд хэмжээг 20 сая болгосон байгаа... Миний хувьд ажлын хэсгийн хэн нэгэн гишүүнд чи заавал тэмдэглэл дээр гарын үсэг зур гэх байдлаар албан тушаалаа ашиглаж дарамталж, айлгаж сүрдүүлсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /13хх-ийн 29-31-р хуудас/,

Шүүгдэгч Н.Н-ын “...Тухайн төслийн эрх зүйн үндэслэл нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.3.7, 23.1.11, 28.8.2-т заасныг тус тус үндэслэл болгоод мөн Засгийн газрын 2016 оны 276 дугаартай тогтоолоор баталсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам бөгөөд дээрх хуулиудад заасны дагуу 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн УИХ-ын 45 дугаар тогтоолын 3.3.З, мөн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор баталсан /2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.3.1/, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын хуралдааны 13 дугаар тэмдэглэлээр шийдвэрлэгдсний дагуу Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг хэрэгжүүлэхээр болсон. Надад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцахад төсөл сонгон шалгаруулах комиссын бүрэлдэхүүнд байсан нэр бүхий гэрчүүдийн мэдүүлэгтэй уншиж танилцсан. Тэр үед надад онцгой нэг зүйл анзаарагдсан. Энэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг мэдсээр байж мэргэжлийн хүмүүс байж яагаад худал мэдүүлээд байгааг нь гайхаж байна. Хурал зохион байгуулсан, байгуулаагүй талаар надад бол мэдэх зүйл алга байна. Мөн намайг яллагдагчаар татсан прокурорын тогтоол дээр нэг хүний мэдүүлэгийг оруулж өгсөн байсан ба түүний мэдүүлж байгаагаар Н.Н сайд болон Бямбацогт сайд нарын хамааралтай гэж бодож байна гэсэн мэдүүлэг байсныг зохион байгуулалттайгаар ингэж мэдүүлсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /13хх-ийн 70-71-р хуудас/,

11 дүгээр хавтаст хэргийн 90 дүгээр хуудас М.Н-д ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл, 19 дүгээр хавтаст хэргийн 154 дүгээр хуудас М.Нийг албан тушаалаас чөлөөлөх тухай тушаал, 158 дугаар хуудас албан тушаалд шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, 20 дугаар хавтаст хэргийн 19 дүгээр хуудас цахим мэдээллийн сангийн албан бичиг, 11 дүгээр хавтаст хэргийн 105-107 дугаар хуудас 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэл, 14 дүгээр хавтаст хэргийн 163-166 дугаар хуудас 2017 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн хурлын тэмдэглэл, 108-109 дүгээр хуудас, 111-113 дугаар хуудас, 169-171 дүгээр хуудас, 13 дугаар хавтаст хэргийн 167-168 дугаар хуудас, 114 дүгээр хуудас 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн зөвлөмж, 11 дүгээр хавтаст хэргийн 111, 125 дугаар хуудас, 14 дүгээр хавтаст хэргийн 168-169 дүгээр хуудас, 14 дүгээр хавтаст хэргийн 157-158 дугаар хуудас ажлын хэсгийн ажиллах хувиар, 10 дугаар хавтаст хэргийн 116 дугаар хуудас Сангийн яамны шалгалтын албан бичиг, 11 дүгээр хавтаст хэргийн 49 дүгээр хуудас, 54 дүгээр хуудас, 193 дугаар хуудас, 202 дугаар хуудас, 204 дүгээр хуудас, 212 дугаар хуудас, 12 дугаар хавтаст хэргийн 172, 177 дугаар хуудас мөрдөгчийн тэмдэглэл, 175 дугаар хуудас, 16 дугаар хавтаст хэргийн 156-157 дугаар хуудас, 11 дүгээр хавтаст хэргийн 138-190 дүгээр хуудас Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас Хөдөдлмөр эрхэлэлтийн үндэсний зөвлөлд ирсэн албан бичиг, 166 дугаар хуудас Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн төсвийн хуваарлалт, 168 дугаар хуудас Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний газрын тогтоол, 175 дугаар хуудас Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоол, 20 дугаар хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас хохирогчоор тогтоосон тогтоолыг хүчингүй болгосон прокурорын тогтоол, 55-59 дүгээр хуудас яллагдагчаар татсан тогоолд өөрчлөлт оруулсан прокурорын тогтоол, 11 дүгээр хавтаст хэргийн 52-54 дүгээр хуудас Сангийн яамны тайлбар зөвлөмж, 212-215 дугаар дугаар хуудас Сангийн яамны сайдын тодруулга, 194-211 дүгээр хуудас Үндэсний аудитын газрын дүгнэлт, 13 дугаар хавтаст хэргийн 167-169 дүгээр хуудас ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлд зурагдсан гишүүдийн гарын үсэг, 11 дүгээр хавтаст хэргийн 113 дугаар хуудас ажлын хэсгийн гишүүдийн гарын үсэг зурсан хэсэг, 11 дүгээр хавтаст хэргийн 123 дугаар хуудас, 14 дүгээр хавтаст хэргийн 150 дугаар хуудас, 184 дүгээр хуудас, 182 дугаар хуудас, 11 дүгээр хавтаст хэргийн 97-98 дугаар хуудас, 19 дүгээр хавтаст хэргийн 157 дугаар хуудас, 96 дугаар хуудас Н.А-ын ээлжийн амралтын мэдэгдэх хуудас, 19 дүгээр хавтаст хэргийн 173 дугаар хуудас Өвөрхангай аймгийн Хужирт сувилалд хэвтэн эмчүүлж байсан талаарх баримт, 21 дугаар хавтаст хэргийн 1-7 дугаар хуудас, 115 дугаар хуудас нотлох баримт гаргаж өгөх хүсэлт, 2 дугаар хавтаст хэргийн 18-19, 127 дугаар хуудас санхүүжилт олгосон гэрээнүүд, 15 дугаар хавтаст хэргийн 40 дүгээр хуудас Улсын их хурлын тогтоол, 43 дугаар хуудас Засгийн газрын тогтоол, 45 дугаар хуудас Засгийн газрын төлөвлөгөө, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, 13 дугаар хавтаст хэргийн 200 дугаар хуудас Сангийн яамны албан бичиг, 203 дугаар хуудас Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлөөс баталсан төсөв, 11 дүгээр хавтаст хэргийн 143 дугаар хуудас Н.Нын Засгийн газарт танилцуулсан танилцуулга, 13 дугаар хавтаст хэргийн 193 дугаар хуудас Засгийн газрын хурлын тэмдэглэл, 11 дүгээр хавтаст хэргийн 152-165 дугаар хуудас, 12 дугаар хавтаст хэргийн 222 дугаар хуудас гэрч Болортуяагийн өгсөн мэдүүлэг, 5 дугаар хавтаст хэргийн 9 дүгээр хуудас, 78 дугаар хуудас гэрч Амартөгсийн мэдүүлэг, 16 дугаар хавтаст хэргийн 57 дугаар хуудас гэрч Ганбаатарын мэдүүлэг, Чинзориг сайдын Нийслэлийн прокурорт хүргүүлсэн албан бичиг, 2017 оны төсвийн талаарх баримт,

Шүүгдэгч Б.Н-ийн оршин суугаа газрын тодорхойлолт /13хх 127х/, шүүгдэгч Б.Н-ийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /13хх 128х/, шүүгдэгч Б.Н-ийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /13хх 129х/, шүүгдэгч Б.Н-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /13хх 130х/, Б.Н-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /13хх 143/,

шүүгдэгч Б.Ш-ын оршин суугаа газрын тодорхойлолт /13хх 131х/, шүүгдэгч Б.Ш-ын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /13хх 132х/, Б.Ш-ын эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /13хх 133х/, Б.Шын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /13хх 142/, Б.Ш-ын иргэний үнэмлэхний лавлагаа /14хх 32/,

шүүгдэгч Н.Б-ийн оршин суугаа газрын тодорхойлолт /13хх 134/, Н.Б-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /13хх 135/,

шүүгдэгч Н.Н-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /13хх 138х/, Н.Н-ын оршин суугаа хаягийн тодорхойлолт /13хх 159/, Н.Н-ын иргэний үнэмлэхний лавлагаа /14хх 33/,

шүүгдэгч Н.А-ын иргэний үнэмлэхний лавлагаа /18хх 158/, Н.А-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /18хх 167/,

шүүгдэгч М.Н-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /18хх 159/, М.Н-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /18хх 163/,

шүүгдэгч Н.У-ын иргэний үнэмлэхний лавлагаа /18хх 160/, Н.Уын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /18хх 164/,

шүүгдэгч Д.Б-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /18хх 162/, Д.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /18хх 166/ зэргийг шинжлэн судлалаа.

Гурав. Н.А-д холбогдох хэргийн талаар.

Прокророос шүүгдэгч Н.А-ыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэргэжилтэн, ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байхдаа “Улсын их хурлын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга буюу улс төрд нөлөө бүхий этгээд болох Н.Н-ын зохион байгуулж,  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга буюу “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Ш, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б нарын гүйцэтгэж, хөтөлбөр сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүн Д.Б, Д.Г, М.Н, Н.У нарын хамжигчаар хамтран оролцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлсэн гэж үзсэн нь дараах үндэслэлээр нотлогдоогүй гэж үзлээ.   

Шүүх хуралдаанд шинжлэн судласан нотлох баримтуудыг харьцуулан судлахад Н.А нь “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл хөтөлбөрүүдийг шалгаруулах ажлын хэсэг хуралдаж сонгон шалгаруулалт” явагдаагүй гэдгийг мэдэж байсан төдийгүй, 2017 оны 5 дугаар сарын 29, 2017 оны 7 дугаар сарын 17, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрүүдийн ажлын хэсгийн хуралд оролцоогүй, хуралдааны тэмдэглэл, шийдвэрт гарын үсэг зураагүй нь уг ажлын хэсгийн нарийн бичгийн дарга шүүгдэгч Н.Б, шүүгдэгч Н.А-ын өөрийнх нь мэдүүлэг зэргээр нотлогдсон бөгөөд үүнийг үгүйсгэж, Н.А урьдчилан амлаж, тэрхүү баримт бичгүүдэд гарын үсгээ өөрөө зурсан болохыг нотолж чадаагүй байна.

Энэ нь бусад хүний хамтран үйлдсэн хууль бус үйлдэлд Н.А нь санаа зорилго болон үйлдлээрээ нэгдээгүй гэж үзэх үндэслэл болно.

Аливаа гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцоход үйлдэл хийхээсээ өмнө урьдчилан амлаад, уг амлалтынхаа дагуу гэмт хэргийг туйлд нь хүргэхэд дэмжлэг үзүүлсэн үйлдэл хийж, уг обьектив нөхцөл байдлаас тухайн хүний гэм буруугийн санаа зорилгыг илрүүлж, тогтоодог.

Н.А-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь гэм буруугийн “санаатай” хэлбэрээр, “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжийг ухамсарлаж, түүнийг хүсч, хохирол, хор уршигт зориуд хүргэдэг” шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Гэтэл Н.А-ын тухайд гэм буруутай үйлдэл нотлогдож, тогтоогдоогүй нь гэмт хэргийн шинжийг шалгах, нотлох, үгүйсгэх, түүнтэй холбоотой дүгнэлт хийх ажиллагаа хийх шаардлагагүй нөхцөлд хүрсэн тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах үндэслэлтэй гэж үзлээ.

Дөрөв. Шүүхээс гэм буруутай гэж үзсэн үйл баримтын талаар.

Н.Н, Б.Н, Б.Ш, Н.Б, Н.У, Д.Б, М.Н нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхэд дараах үйл баримт нотлогдон тогтоогдлоо.

2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 276 дугаартай тогтоолоор “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ыг баталсан бөгөөд уг журмын 2.11 дүгээр зүйлд заасан “Жижиг зээлийн хэмжээ иргэнд 10,0 сая хүртэл, иргэдийн бүлэгт нэг гишүүнд 2,0 сая хүртэл, аж ахуй нэгжид 20,0 сая хүртэл төгрөг байна” гэж,

2.7.3 дахь хэсэгт “жижиг зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны зээлийн хүүгийн доод түвшингээс бага байх бөгөөд гэрээний туршид банкны олгож байгаа хүүгийн доод түвшингээс доогуур байх” гэж заасныг Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт  “...шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчим...” гэж заасанд нийцүүлж, баримтлан ажиллах ёстой байтал,

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанд “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл хөтөлбөр”-ийг “төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг банкаар дамжуулан зээл хэлбэрээр олгож, хүү тооцох” мэтээр танилцуулж,

Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2017 оны төсөвт багтаан зорилтот төсөл хэрэгжүүлэхийг дэмжиж, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх тайлан мэдээллийг Засгийн газарт тайлагнаж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Н-т даалгасан шийдвэр гарсан байхад, 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолыг гаргахдаа:

-“санхүүжилтийг банкаар дамжуулах, зээлийн хүү тооцох” асуудлыг шийдвэрлэлгүйгээр,

-нэгж төслийн төсөвт өртгийн дээд хэмжээ 20,0 сая хүртэл төгрөг байх дээд хязгаарыг зөрчин 200,0 хүртэл сая төгрөг байхаар тусгаж урьд гарсан Засгийн газрын шийдвэрийг зөрчсөн, улмаар төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хуралдаан бодитой болоогүй байхад нэр бүхий 8 иргэн, 21 хуулийн этгээдийг төсөлд шалгаруулсан мэтээр тэмдэглэл үйлдэж, 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/133 дугаартай тушаалаар, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/172 дугаартай тушаалаар 2 төслийг буюу нийт 29 төсөл батлагдаж, санхүүжилт нь шийдвэрлэгдэн “Дорнод Монгол нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо” ТББ, “ААНЦООМ” ХХК, “ Ээж Оюу Сайхан” ХХК, “Алтансүм” ХХК, “Амин Хэлхээ Байгаль сан”, “ЛЭЦ” ХХК, “Догсом трейд” ХХК, “ Монгол Сор Хөгжил Олон улсын академи” ТББ, “ Монгол Химикал” ХХК, “Хужирт-Таван-Эрдэнэ” ХХК, “Сэрмүүн өнгө” ХХК, “Эгшиглэн магнай” ХХК, “Хатуу төмөр” ХХК, “Чандмань эрдэнийн нөхөд нөхөрлөл” “ Гэгээн гарц” ТББ, “Алтай-Фүжи” ХХК, “Мөнхийн залуу гоо үзэсгэлэн” ТББ, “Дүнжингарав тур” ХХК, “Жигүүр богд” ХХК, “Өндөрхаан хот тохижилт” ОНТҮГ, “АЗАТ” ХХК болон иргэн М.Сарнайцэцэг, Т.Жаргалсайхан, Ч.Наранбаатар, Б.Тамир, Б.Болорцэцэг, Б.Цэцэгмаа, Э.Мөнхтуул, Г.Атармаа нарт давуу байдал бий болж, төрийн үйлчилгээ иргэдэд шударгаар хүрэх, сонгон шалгаруулалтын тэгш байдал, төрийн албаны хууль дээдлэх зарчим тус тус алдагдсан үйл баримт тогтоогдлоо.

Энэхүү хууль, журмаар тогтоосон үйл ажиллагаа, эрх мэдлийн хэмжээ хязгаар зөрчигдөж, бусдад давуу байдал олгогдсон үйлдэлд шүүгдэгч Н.Н нь төрийн өндөр албан тушаалтны, шийдвэр гаргах, Засгийн газарт биеэр танилцуулах эрхтэйн хувьд буюу Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байсан албан тушаал, эрх мэдлээ ашиглан зохион байгуулагчаар,

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга буюу “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Ш, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б нар нь гардан гүйцэтгэгчээр,

төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүд М.Н, Д.Б, Н.У нар нь хууль бус үйл ажиллагаа болж буйг мэдсээр байж, сонгон шалгаруулалт явагдсан мэтээр гарын үсэг зурж, гэмт хэрэг туйлдаа хүрч төгсөх боломжийг олгон дэмжлэг үзүүлж, хамжигчаар тус тус хамтран оролцсон гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нарын үйлдэл оролцоог шүүх хуралдаанд шинжлэн судласан Монгол улсын сангийн яамны 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 6/3968 дугаартай албан бичиг /10хх-ийн 117-140х/, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн х/666 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгжүүлэх зорилтот төслийн талаар Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны 13 дугаар тэмдэглэл, танилцуулга, Зорилтот төслийн тэргүүлэх чиглэл, тавигдах ерөнхий шаардлага, шалгуур үзүүлэлт /11хх-ийн 36-39х/, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2017 онд “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл” хэрэгжүүлсэнтэй холбоотой баримтуудыг ирүүлсэн  Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 3/2002 дугаартай албан бичиг /11хх-ийн 138-190х/, Үндэсний аудитын газрын 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 03/1218 дугаартай албан бичгээр ирүүлсэн Үндэсний аудитын газраас 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, /11хх-ийн 193-215х/, хурлын тэмдэглэлийн файл, зураг, мэдээлэл хүргүүлэх тухай Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 7/3818 дугаартай албан бичиг/13хх-ийн 163-180х/, Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн х/1228 дугаартай албан бичгээр ирүүлсэн Монгол улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл /13хх-ийн 184-194х/, “...”Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл”-ийн санхүүжилт болох 3,9 тэрбум төгрөгийн эх үүсвэртэй холбоотой баримтууд, Б.Н-гийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар томилогдож байсан тушаалын хуулбар, ажлын байрны болон ажил байдлын тодорхойлолтой холбоотой ирүүлсэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 3/98 дугаартай албан бичиг/13хх-ийн 198-216х/, Үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай Засгийн газрын 2011 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 350 дугаартай тогтоол, “Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Ерөнхий сайдын 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 90 дугаартай захирамжийг ирүүлсэн Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн х/666 дугаартай албан бичиг /13хх-ийн 233-237х/, Монгол Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 021 дугаартай, Монгол улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 14 дугаартай Монгол Улсын Их Хурлын 14 дугаартай тогтоолыг хуулбарлан хүргүүлсэн Монгол Улсын Их хурлын Тамгын газрын 2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 14/41 дугаартай албан бичиг /13хх-ийн 241-245х/, “...Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайдын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/40 дүгээр тушаал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/62 дугаар тушаал, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд даргын ажлын байрны болон албан тушаалын тодорхойлолт, Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг тус тус шаардлага хангуулан хүргүүлж байна гэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1/52 дугаартай албан бичиг /13хх-ийн 246-14хх-ийн 10х/, “2017 онд Тус ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжих “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл”-ийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн аж ахуйн нэгж, иргэдийн төслийн нэр, холбогдох хүний нэр, хаяг байршил, холбогдох утас, хүссэн санхүүжилтийн хэмжээг төслийн сонгон шалгаруулалтын материалаас жагсаалтыг гарган хавсралтаар хүргүүлж байна гэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/117 дугаартай албан бичиг /14хх-ийн 11-18х/, “..."Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл"-ийн холбогдох журам тушаал, шийдвэр, зээлийн гэрээ, гэрээний хавсралт, санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлттэй холбоотой мэдээлэл болон зээлийн гэрээний хугацаа дууссан 18 аж ахуй, иргэнийг хуулийн байгууллагад нэхэмжлэл гаргасан мэдээлэл зэргийг хүснэгтэд оруулан хүргүүлсэн гэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/1800 дугаартай албан бичиг /14хх-ийн 127-185х/, гэрч С.Эрдэнэбатын мэдүүлэг /11хх-ийн 64-65х/, гэрч Б.Батчулууны мэдүүлэг /11х-ийн 70-72х/,  гэрч Ч.Нанжидсамбуугийн мэдүүлэг /11хх-ийн 76-77х/, гэрч Д.Бийн мэдүүлэг /11хх-ийн 236-239х/, гэрч Н.У-ын мэдүүлэг, /11хх-ийн 82-84х/, гэрч Н.Аын мэдүүлэг, /12хх-ийн 7-10х/, гэрч М.Н-ийн мэдүүлэг /11хх-ийн 240-243х/, гэрч Н.Б-ийн мэдүүлэг /11хх-ийн 131-134х/, /12хх-ийн 11-12х/, гэрч Д.Г-ий мэдүүлэг /11хх-ийн 244-249х/, гэрч Г.Янжинсүрэнгийн мэдүүлэг /12хх-ийн 136-137, 138-140х/, гэрч Б.Батцогтын мэдүүлэг /12хх-ийн 168-171х/, гэрч Г.Оюунтунгалагийн мэдүүлэг /12хх-ийн 242-243х/, гэрч Н.Б-өөс хэрэгт хавсаргуулахаар гарган өгсөн цагаан өнгийн 4 гегабайт багтаамжтай Самсунг маркийн 1 ширхэг флаш хүлээн авсан тухай тэмдэглэл, хавтас хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /12хх-ийн 13-17х/, эд зүйлд буюу цагаан өнгийн флаш дискт үзлэг хийсэн тэмдэглэл /12хх-ийн 119х/ зэрэг нотлох баримтуудад үндэслэн тогтоов.   

 Шүүгдэгч Н.Н нь 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 276 дугаартай тогтоолоор “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ыг баталсан бөгөөд уг журмын 2.11 дүгээр зүйлд заасан “Жижиг зээлийн хэмжээ иргэнд 10,0 сая хүртэл, иргэдийн бүлэгт нэг гишүүнд 2,0 сая хүртэл, аж ахуй нэгжид 20,0 сая хүртэл төгрөг байна” гэж,

2.7.3 дахь хэсэгт “жижиг зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны зээлийн хүүгийн доод түвшингээс бага байх бөгөөд гэрээний туршид банкны олгож байгаа хүүгийн доод түвшингээс доогуур байх” гэж заасныг зөрчиж 2017 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн Хөдөлмөр эрхэлтийг дэмжих зөвлөлийн тогтоол гаргасныг гүйцэтгэгч Б.Н, Б.Ш, Н.Б, хамжигч Н.У, Д.Б, М.Н нар нь мэдсээр байж 29 иргэн, аж ахуй нэгжийг шалгаруулсан мэтээр гэмт хэрэгт хамтран үйлдсэн тэдний үйлдэл холбогдлууд хоорондоо шалтгаант холбоотойгоор тодорхойлж байна.

Н.Н, Б.Н, Б.Ш, Н.Б, Н.У, Д.Б, М.Н нарын хамтран үйлдсэн хэргийн үр дагавар зохион байгуулагч, гүйцэтгэгч, хамжигчийн хэн нэгнийх нь гүйцэтгэсэн үүрэг дутагдсан тохиолдолд бодитой үүсэх боломжгүй болж, гэмт хэрэг туйлдаа хүрэхээргүй байсан бөгөөд тэдний тус тусын үүрэг, оролцооны үр дүнд  нэр бүхий 29 иргэд, аж ахуйн нэгж давуу байдал олж авсан нь нэг гэмт хэргийг дээр тэмдэглэгдсэн хамтран оролцогчид үйлдсэн гэж үзэх агуулга, хууль зүйн үндэслэл болно.

Тав. Эрүүгийн хуулийн хэрэглээний үндэслэл.

Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн тохиолдолд тэдгээрийн санаа зорилго, гүйцэтгэсэн үүргээс шалтгаалж гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг тодорхойлон тогтоодог.

Гэмт хэргийг хэн санаачилж, үр дүнг хэн хүсч байсан нь тухайн гэмт хэргийг зүйлчлэлд хамаарах субьектийг тогтоох шалгуур болох бөгөөд уг этгээдийн эрх зүйн байдлаар гэмт хэрэг зүйлчлэгдвэл, уг гэмт хэрэгт хамтран оролцогчдын зүйлчлэл мөн адил зүйлчлэгдэх үр дагавартай байдаг. Хэрэв тус тусдаа өөр өөр үр дагавар хүсч үйлдэгдсэн тохиолдолд хэргийн зүйлчлэлийг тухайн субьектын шинж байдлаас хамаарч өөр өөрөөр зүйлчилж болно.

Тодорхойлох хэсгийн “Гурав”-т заасан үйл баримтаас дүгнэхэд Н.Н нь улсын төрд нөлөө бүхий этгээд буюу Монгол Улсын Засгийн газрын гишүүн,  тодорхой шийдвэрүүдийг хамтын зарчмаар шийдвэрлэхэд биечлэн оролцох, уг шийдвэрийн биелэлтийг хянах, удирдан зохион байгуулах, даргалах албан тушаалын эрхтэйн хувьд гаргаж буй шийдвэрүүд нь Засгийн газрын тогтоолоор баталсан журамд илт нийцэхгүй байгааг мэдсээр байж хүсч зөрчин, үүний улмаас үүсэх үр дагаваруудыг Б.Н, Б.Ш, Н.Б нараар гардан гүйцэтгүүлж, М.Н, Д.Б, Н.У нарын урьдчилсан дэмжлэгийг авч үйл явдлыг төгсгөсөн нь албаны эрх мэдлээ бусдад давуу байдал бий болгохын тулд урвуулан ашигласан гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг тус тус хангасан, тэдний энэхүү үйлдлийг Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлан тусгай ангийн тохирох хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь агуулга болон хууль зүйн хувьд үндэслэлтэй болсон байна.

Өөрөөр хэлбэл Прокуророос Н.Н, Б.Н, Б.Ш, Н.Б, Н.У, Д.Б, М.Н нарын хамтран үйлдсэн гэмт хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Авлига”-ын гэмт хэргийн бүлэгт багтах албан тушаалтны гэмт хэрэг бөгөөд уг гэмт хэрэг нь төрийн үйл ажиллагаа шударга, хууль ёсны байх тухай Үндсэн хуулиар тогтоож, хамгаалсан хэм хэмжээ, үнэт зүйлсэд халддаг, улмаар иргэдийн төрөөр үйлчлүүлэх нийтлэг эрх ашиг, төрд итгэх итгэлийг алдагдуулдаг үр дагавартай, үүнийг хамгаалсан Эрүүгийн эрх зүйн хамгаалалт, хориглолтын шинжтэй хэм хэмжээ байдаг.

Зургаа. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүх хуралдаанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтэндээ:

Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцуулж, шүүгдэгч Н.Н-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасч, 7 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журмалан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Б.Ш-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Б.Н.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 20.000 нэгж буюу 20.000.000 төгрөг торгох ялаар,

Шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч М.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Н.У-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нарт нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцүүлэн, шударга ёс, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хамтран оролцсон оролцоо зэргийг дүгнэж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарын гэм буруугийн хэмжээнд тохируулан хорих ял болон торгуулийн ялыг ялгамжтай сонгож, шүүгдэгч нарын эрүүл мэндийн болон хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагд ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Зарим шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талаар шүүхийн гаргасан дээрх шийдвэр нь өмгөөлөгч П.Баасанжав, Д.Батбаяр, Ж.Д.Б, Б.Билгүүн, Д.Отгонбат, Э.Гэрэл, Ц.Баярмаа, Д.Мөнхтуяа нарын энэ хэрэгт явуулсан өмгөөллийн үйл ажиллагааны үр дүн байсныг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох зүйл ангийг журамлан, шүүгдэгч Н.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 5 /тав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан эрх хасах ялын хугацааг энэ тогтоолоор оногдуулсан хугацаатай хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ хүн тус бүрийн хорих ялын хэмжээ нь тухайн гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дундаж хэмжээнд нийцнэ гэж үзлээ.

Харин шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч М.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 15.000 нэгж буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 15.000 нэгж буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Н.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 15.000 нэгж буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.

Гэмт хэргийн хамжигчид оногдуулсан ял гүйцэтгэгчид оногдуулсан ялтай тэнцүү эсхүл бага байхыг хуулиар тогтоосон бөгөөд гүйцэтгэгч Н.Бөд оногдуулах ялыг хамжигчид оногдуулсан ялтай тэнцэх хэмжээнд тооцож, түүнээсээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх буюу “өөрийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэхэд тусалсан” нөхцөл байдлыг харгалзаж, хөнгөрүүлэн торгох ялын хэмжээг тогтоосон болно.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Н.Н-ын цагдан хоригдсон 40 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Н.Б, М.Н, Н.У, М.Н нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Н.Б, М.Н, Н.У, М.Н нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.

Шүүгдэгч Б.Н, Б.Ш нарт өмнө авсан албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, шүүгдэгч Н.Нт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Харин шүүгдэгч Н.Б, М.Н, Н.У, М.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Н.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хавсарган ирүүлсэн цагаан өнгийн флаш 1 ширхэг ирүүлснийг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Долоо. Шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч нараас гаргасан санал, хүсэлт, мэтгэлцээний байр суурьт дараах байдлаар хариулж,  шийдвэр гаргасан болно.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Ш, Н.Б, Н.У, Д.Б, М.Н, Н.А, тэдгээрийн өмгөөлөгч нар нь  2020 оны 05 дугаар сарын 28 өдөр, 2020 оны 06 дугаар сарын 11 өдөр, 2020 оны 06 дугаар сарын 17 өдөр шүүх хуралдаан, 2020.06.26, 2020.07.02-ны өдрийн шүүх хуралдаандуудад ямар нэгэн байдлаар шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлт гаргаагүй, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй тус тус оролцож санал, дүгнэлтээ гаргаж, шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцсон болно.

Мөн шүүгдэгч Б.Н, Н.Н нар нь энэ хэрэгт анхнаасаа нэг өмгөөлөгчтэй буюу Х.Базаррагчаа өмгөөлөчийг сонгон авч үйлчлүүлсэн боловч 2020 оны 06 дугаар сарын 26-нд болсон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Базаррагчаа шүүх хуралдаанд өмгөөлөхөөс татгалзан хурлын орхин гарсан болно.

Харин шүүгдэгч Н.Н-ын хувьд өмгөөлөгч Н.Мандах уг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, өмгөөлөгч Х.Баззаррагчаа өмгөөлөх боломжгүй гэж шүүх хурлын орхин гарч, шүүгдэгч өмгөөлөгчөөсөө тус тус татгалзсан байна.

Уг хуралдааныг шүүгдэгч Б.Н, Н.Н нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангах үүднээс, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.5 дах хэсэгт заасан харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан болно.

Шүүх хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр дахин товлож, шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Н өмгөөлөгч П.Баасанжавыг, шүүгдэгч Н.Н өмгөөлөгч Г.Должинсүрэнг шинээр авч, хэргийн материалтай танилцах тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй, мөн шүүгдэгч Н.Н-ыг үндсэн хуулинд заасан өмгөөлөгчөөр хангах, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцуулж хууль зүйн туслалцаа авах боломжийг хязгаарласан, гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Н нь гэрчээр нэр бүхий 10 гэрч оролцуулах хүсэлт гаргасан болон яллах дүгнэлтээ гардаж аваагүй тул боломжоор хангаж өгнө үү гэх гомдлыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхэд мэдүүлэг, тайлбар өгөхдөө гаргаж байсан тул шүүх дээрх шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлах нь зүйтэй байна.

Шүүх улсын яллагчийн шүүх хуралдаан дээр гаргасан шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү гэсэн саналыг хүлээн авч, хүсэлтийг хангахаас татгалзжээ.

Уг эрүүгийн 1902000070348 тоот хэрэгт шүүгдэгч Н.У, Н.А, Н.Н нар нь Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн хэрэгт яллах дүгнэлтээ гардаж аваагүй бөгөөд тэдэнд яллах дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан арга, хэлбэрээр яллах дүгнэлтийг гардуулах ажиллагаа хийгдсэн боловч “Н.У ...энэ хэргийг хийгээгүй учраас гардаж авах боломжгүй... гэж хэлж гардаж аваагүй /20хх-146х/, шүүгдэгч Н.А нь хэргийн материалтай танилцаагүй тул яллах дүгнэлтийг гардаж авахаас татгалзсан тухай тэмдэглэл /20хх-148 хуудас/, шүүгдэгч Н.Н нь яллах дүгнэлтийг гардаж авахаас татгалзсан тухай тэмдэглэл /20хх-203 хуудас/” зэрэг прокурорын тэмдэглэл үйлдсэн байх тул шүүгдэгч нарт шүүхийн шатанд яллах дүгнэлтийг гардуулан өгөх болон яллах дүгнэлт гардаж аваагүй тухай гомдол, хүсэлтийг шүүх хангах үндэслэлгүй, тэдний эрхээ эдлэх бүх талын боломжийг олгосон боловч сонголтоо өөрсдөө хийсэн гэж дүгнэнэ.

Мөн шүүгдэгч Н.Н нарт холбогдох эрүүгийн хэрэг 2020 оны 05 дугаар сарын 08-нд прокуророос шүүхэд шилжиж ирүүлсэн байна.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2020 оны 05 дугаар сарын 28-нд хийж, хэргийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр эцэслэн хянан шийдвэрлэсэн хугацаа хүртэл нийт 5 удаа шүүх хуралдаан явагдаж, нэг шүүгдэгчийн эрх ашгаас болж өмгөөлөгч ирээгүй, шүүгчээс татгалзах, өмгөөлөгчөөс татгалзах, дахин өмгөөлөгч авах зэргээр нийт 55 хоног хэрэг шүүхийн шатанд ажиллагаа явуулсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон үндсэн хугацаанаас их, мөн 1966 оны Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын Арвандөрөвдүгээр зүйлийн 2(b) хэсэгт заасан шүүгдэгч нарын өмгөөлүүлэх эрхээр хангагдахад хүрэлцэхүйц хугацаа авах, мөн зүйлийн 3(c) заасан ...зохистой хугацаанд шүүлгэх...эрхийг  хангасан гэж шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл шүүх өмгөөлөгч авах, солих, хэргийн материалтай танилцах, өмгөөлүүлэх эрхээр хангагдахад хүрэлцэхүйц хугацаагаар хангасаар байтал сонгон авсан өмгөөлөгчөөсөө татгалзах, шинээр солих зэргээр зориуд хууль зүйн туслалцаа авалгүй шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн байна.

2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаан болохоос нэг өдрийн өмнө шүүгдэгч Б.Н өмгөөлөгч авсан, шүүгдэгч Н.Н шүүх хуралдааны өдөр өмгөөлөгч сонгон авч хэргийн материалтай танилцах, шүүх хуралдааныг хойшлуулах, мөн өмгөөлөгч Н.Мандах нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүгдэгч Б.Н-гийн өмгөөлөгч П.Баасанжав шүүх хуралдаанд ирсэн боловч хэргийн материалтай танилцах зэрэг хүсэлт гаргаж байгаа нь дан ганц шүүх хуралдааныг явуулахгүй байх санаа, зорилгыг өмгөөлөгч, шүүгдэгч нар агуулж байна гэж үзэхээр байна.

Хэдийгээр шүүгдэгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан заасан эрхээ шүүхийн хэлэлцүүлэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн эдлэх учиртай боловч энэ нь хэтэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад оролцогч нарын эрхийг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа болж хувирахаас сэргийлж оролцогчдын эрх , үүргийн тэнцвэрт харьцааг хадгалж аль нэг оролцогчдод давуу эрх олгохгүй байхыг, хууль шүүхийн өмнө бүгд эрх тэгш байх зарчимыг үндэслэн шийдвэрлэсэн болно.

Энэ хэргийн шүүгдэгч нар өөрсдийн эрхийн зарим хэсгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг буюу шүүн таслах ажиллагааг саатуулах, мухардалд оруулах зорилгоор ашиглаж буй тухайн тохиолдолд олон улсын гэрээ, конвенци, нийтээр хэрэглэж заншсан олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчимд тусгалаа олсон шүүгдэгч нарын шүүн таслах ажиллагаанд эдлэх наад захын эрхийг ханган нэг талаас шүүгдэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол, нөгөө талаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт, зарчимд тусгалаа олсон олон нийтийн эрх ашиг сонирхолын тэнцвэртэй байдлыг хангаж, шүүн таслах ажиллагааны эрх ашигт нийцүүлэн шүүх шүүгдэгч нарын дээр дурьдсан хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл нь хоёр ба түүнээс дээш удаа давтагдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл байдал болж байвал шүүх хуралдааныг хойшлуулахгүй байж болно...” гэж зааснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно.

Мөн дээр дурьдсан нөхцөл байдлыг харгалзан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх ашиг сонирхолд нийцүүлэн хууль зүйн дээд боловсролтой, эрх зүйч /хуульч/ мэргэжилтэй шүүгдэгч Н.Н-ыг МУ-ын Үндсэн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх боломж олгон шүүх хуралдааныг явуулахаар шийдвэрлэсэн юм.

Мөн шүүхээс үл хамаарах нөхцөл байдлын улмаас зарим өмгөөлөгч нар хэргийн материалтай бүрэн танилцаагүйг харгалзан шүүхийн хэлэлцүүлгээр нотлох баримт шинжлэн судлах ажиллагааг талуудад цагаар үл хязгаарлан хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай бөгөөд хүрэлцээтэй хэмжээнд явууллаа.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж хууль ёсны зарчим болон эх сурвалжийг тодруулан хуульчилсан байна.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 2 дугаар зүйлийн 1-д “Төрийн албан тушаалтан” гэж: (i) оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад байнга буюу түр хугацаагаар томилогдсон буюу сонгогдсон, цалинтай буюу цалингүй ажилладаг хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран”, Авлигын эсрэг тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 20.2-т заасан “улс төрд нөлөө бүхий этгээд” гэж зааснаас үзвэл гэмт хэрэгт үйлдэх үедээ Улсын Их хурлын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч Н.Н-ыг “улс төрд нөлөө бүхий этгээд”-д хамаарч байна.

Авлигын эсрэг хуулийн 3.1.3.“албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг;

Мөн хуулийн 3.1.4.“давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд /4.1.1.төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан/ албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг гэж томьёолсон байна.

Авлига ихэнх тохиолдолд аль аль талд нь ямар нэг байдлаар ашигтай байдаг. Нэг талд өөрт нь бусдаас итгэж олгосон боломж, эрх мэдэл, албан тушаал, боломжийг ашиглан хувьдаа болон бусдад давуу байдал бий болгох, өмч хөрөнгө, ашиг хонжоо олж авч буй этгээд байдаг бол, нөгөө талд нь шударга бусаар асуудлаа шийдүүлж байгаа аж ахуй нэгж, хүн байдаг.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосноор төгсдөг ба энэ гэмт хэргийн улмаас заавал хохирол, хор уршиг учирсан байх, түүнийг заавал тодорхойлохыг шаарддаггүй.

Өөрөөр хэлбэл энэ гэмт хэргийн улмаас ямар нэгэн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан байх бөгөөд халдлагын зүйл нь иргэдийн болон олон нийтийн эрх ашиг байдаг онцлогтой юм.

Иймд хэрэгт хохирлын асуудлыг прокурорын дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 19 дүгээр зүйлд “Оролцогч улс бүр төрийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар зүй бусаар давуу тал олгох зорилгоор чиг үүрэг буюу албан тушаалаа урвуулан ашиглах, өөрөөр хэлбэл аливаа үйлдлийг хууль тогтоомж зөрчин гүйцэтгэх буюу гүйцэтгэхгүй байх үйлдлийг санаатайгаар үйлдсэнийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авах асуудлыг авч үзнэ” гэж чиг үүргээ урвуулан ашиглахыг тодорхойлсон бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд уг ойлголтыг бататган хуульчилсан байна.

Энэхүү гэмт үйлдэл нь албан тушаалтны эрх хэмжээнд хамаарах чиг үүргийг хэрэгжүүлэх, онцгой нөхцөлд буюу тусгай зөвшөөрөл авснаар гүйцэтгэх үйл ажиллагааг дур мэдэн явуулах, зөвхөн хамтын зарчмаар шийдвэрлэх асуудлыг дангаар шийдвэрлэх, эсхүл хууль бус бүрэлдэхүүнтэй шийдвэр гаргах зэрэг хэлбэрээр илэрдэг.

Шүүгдэгч Н.Н нь Монгол Улсын Сайд, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга буюу “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Ш, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б, гишүүд М.Н, Д.Б, Д.Г, Н.У нартай бүлэглэн, улс төрд нөлөө бүхий бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 

2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 276 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.11 дүгээр зүйлд заасан “Жижиг зээлийн хэмжээ иргэнд 10,0 сая хүртэл, иргэдийн бүлэгт нэг гишүүнд 2,0 сая хүртэл, аж ахуй нэгжид 20,0 сая хүртэл төгрөг байна” гэж, 

Мөн журмын 2.7.3 дахь хэсэгт “жижиг зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны зээлийн хүүгийн доод түвшингээс бага байх бөгөөд гэрээний туршид банкны олгож байгаа хүүгийн доод түвшингээс доогуур байх” гэж,

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанд “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл хөтөлбөр”-ийг “төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг банкаар дамжуулан зээл хэлбэрээр олгож, хүү тооцох” мэтээр танилцуулж,

Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2017 оны төсөвт багтаан зорилтот төсөл хэрэгжүүлэхийг дэмжиж, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх тайлан мэдээллийг Засгийн газарт тайлагнаж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Н-т даалгасан шийдвэр гарсан байхад, 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолыг гаргахдаа:

-“санхүүжилтийг банкаар дамжуулах, зээлийн хүү тооцох” асуудлыг шийдвэрлэлгүй,

-нэгж төслийн төсөвт өртгийг 200,0 хүртэл сая төгрөг байхаар тусгаж, улмаар “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл”-ийн шалгаруулалтад тэнцсэн 29 төсөлд давуу байдал бий болгосон хэргийг удирдаж  зохион байгуулагчаар  хамтран оролцож, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэгт тооцно

Иймээс шүүгдэгч Н.Н, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын “Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоол гаргахдаа журам зөрчсөн, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмын 5.3 дугаар зүйлд заасныг зөрчиж нэг аж ахуй нэгж, нэг иргэнд олгох 5.000.000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 200.000.000 төгрөг болгосон. Монгол улсад 3.9 тэрбум төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл хуралдаагүй байхад хуралдсан мэтээр хуурамч хурлын тэмдэглэл үйлдсэн, дээрх 3 үйлдлээр нэр бүхий Улсын их хурлын 14 гишүүдэд давуу байдал бий болгох зорилгоор тухайн төслүүдийг сонгон шалгаруулсан гэснийг зөвшөөрөхгүй, өөртөө давуу байдал бий болгоогүй, хамтран оролцсон үйлдэл байхгүй, хохирол учраагүй тул гэмт хэрэг биш гэсэн тайлбарууд нь  үгүйсгэгдэж байна.

Найм. Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийг цагдан хорихдоо Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр цагдан хорьсон гэх асуудлын талаар шүүх үндэслэл бүхий тайлбарыг өгөх нь зүйтэй гэж үзлээ.

2019 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт “Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно: 35.2.1. эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорих; 35.2.2. орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл болон биед нь үзлэг, нэгжлэг хийх” гэж заажээ.

Хэдийгээр дээрх эрх зүйн хэм хэмжээ нь Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийн компанит ажлын баталгааг хангах, нэр дэвшигчийн сонгогчидтой уулзах, сонгуулийн сурталчилгааг саадгүй явуулах боломжийг хангах зорилготой боловч нэгэнт эрх бүхий байгууллагаас үүсгэсэн эрүүгийн хэргийг мөрдөн шалгах, шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас нэр дэвшигчийг хамгаалах зорилго бүхий заалт биш байна. Тодруулбал, нэр дэвшихээс өмнө мөрдөн байцаалт, прокурорын шатанд эрүүгийн хэрэг үүсгэж, түүнтэй холбоотойгоор мөрдөн байцаалтын ажиллагаа нэгэнт явагдаж дууссан, шүүхэд хэрэг нь шилжиж ирсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа нэр дэвшигчийн хувьд аливаа таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа шүүх хэн нэг этгээдээс зөвшөөрөл авах асуудлыг зохицуулаагүй болно.

Мөн дээр дурдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэг нь тус хуулийг хүчин төгөлдөр мөрдөж эхлэх хугацаанаас хойш буюу 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс хойш үйлчлэх цаг хугацааны үйлчлэлтэй бөгөөд нэр дэвшигчийн статусыг Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсоор авахаас өмнөх хугацаанд нэр дэвшигч этгээдтэй холбоотойгоор нэгэнт үүсгэсэн эрүүгийн хэрэгт хамааралгүй болно. Өөрөөр хэлбэл, нэгэнт үүсгэсэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй гэж ойлгох нь хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчмын үүднээс зүйд нийцнэ гэж дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Н.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Д.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр тусгаарлаж, түүнд холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг жич товлосугай.

3. Шүүгдэгч Н.Н-ыг “Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал бий болгосон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж оролцсон гэм буруутайд,

-шүүгдэгч Б.Н-г “Улс төрд нөлөө бүхий этгээдийн бусдад давуу байдал бий болгосон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр, бүлэглэж оролцсон гэм буруутайд,

-шүүгдэгч Б.Ш-ыг “Улс төрд нөлөө бүхий этгээдийн бусдад давуу байдал бий болгосон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр, бүлэглэж оролцсон гэм буруутайд,

-шүүгдэгч Н.Б-ийг “Улс төрд нөлөө бүхий этгээдийн бусдад давуу байдал бий болгосон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр, бүлэглэж оролцсон гэм буруутайд,

-шүүгдэгч Д.Б, М.Н, Н.У нарыг “Улс төрд нөлөө бүхий этгээдийн бусдад давуу байдал бий болгосон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэрэгт хамжигчаар, бүлэглэж оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.

4. Шүүгдэгч Н.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 5 /тав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар,  

-шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

-шүүгдэгч Б.Ш-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар,

-шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялаар,

-шүүгдэгч Д.Б, М.Н, Н.У нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, тус бүрийг 15.000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н, Б.Н, Б.Ш нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг уг хорих ялыг эдэлж дууссан үеэс, шүүгдэгч Н.Б, М.Н, Н.У, Д.Б нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тус тус тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н, Б.Н, Б.Ш нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, М.Н, Н.У, Д.Б нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, М.Н, Н.У, Д.Б нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Н-ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 40 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох, шүүгдэгч Б.Н, Б.Ш нарт урьд авсан албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шүүгдэгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан материаллаг хохиролтой холбоотой нэхэмжлэлийг эрх бүхий байгууллага жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Б.Н, Б.Ш, Н.Б, Н.У, Д.Б, М.Н, Н.А нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тэмдэглэсүгэй.

11. Шүүгдэгч Н.Б, Н.У, Д.Б, М.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар цагаан өнгийн 4 гегабайт багтаамжтай Самсунг маркийн 1 ширхэг флаш дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

13. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

14. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н, Б.Н, Б.Ш нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Н.Б, Н.У, Д.Б, М.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ