| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0421/Э |
| Дугаар | 463 |
| Огноо | 2020-06-11 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 463
2020 06 11 2020/ШЦТ/463
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч С.Солонго,
хохирогч Г.Ганзориг,
шүүгдэгч Б.Б, Г.Д /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Д, Б.Б нарт холбогдох эрүүгийн 1811 02763 0403 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарйш 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “Янмал” ХХК-д чанар шалгагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 76-855 тоотод оршин суух хаягтай, урьд
-2011 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 8.640.000 төгрөгөөр торгох ял,
-2019 оны 09 дүгээр сарын 20-ны Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 719 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн,
Г.Д, регистрийн дугаар / /,
Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 76-852 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Б.Б, регистрийн дугаар / /.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Г.Д, Б.Б нар нь бүлэглэж 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Ганзоригийн толгой, нүүр зэрэг газар нь олон удаагийн үйлдлээр цохиж, өшиглөн түүний эрүүл мэндэд баруун богтос ясны далд хугарал, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зулгаралт, зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны гадна салстын цус харвалт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруул, дотор салстын язарсан шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Г.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч Г.Ганзориг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд харилцан тохиролцож хохирол төлбөр барагдуулж болно гэсэн. Тиймээс би 20.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс хойш 1 сар гаруй хугацаанд шүүх хурал болохоос өмнө шүүгдэгч нар баримтаар гаргасан 520.000 төгрөг төлье гэсэн. 1 сар гаруй хугацаанд надруу санаачлага гаргаж нэг ч удаа утсаар яриагүй. Өнөөдөр шүүх хуралдааны өмнө надад 520.000 төгрөг төлье гэж хэлсэн учраас би шүүх хуралдаанаар шийдвэрлүүлье гэж хэлээд мөнгө аваагүй. Би 20.000.000 төгрөг нэхэмжилж байна. Одоогоор баримт гаргаж өгөөгүй байна.Би ажил хийх боломжгүй байсан. Сард 1200 000-1 300 000 төгрөг цалин авдаг.Цалингын талаар тодорхойлолт байхгүй байгаа.Би баруун гартаа төмөр тавиулж, хадуулсан. 1 жилийн дараа төмрөө авахуулах хагалгаанд орох ёстой байсан ч одоогоор хагалгаанд ороогүй. Үүнд мөн тодорхой хэмжээний зардал гарна.Гэхдээ баримтаар гаргаж өгөөгүй байгаа.Зүүн чихний хэнгэрэг цоорсон. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Би гомдолтой байна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Г.Ганзориг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...миний бие “Морин жолооч” ХХК-нд гэрээгээр дуудлагын жолоочийн ажил хийдэг юм. Тэгээд хуваарийн дагуу шөнийн ээлжийн гараандаа ээлжит дуудлага аваад долоон буудлын автобусны буудал дээр үйлчлүүлэгчээ хүргэж өгөөд түгээлтийн машинаа угтан зургаан буудал тийм алхаж явах замд шөнийн 01 цаг 44 минутаас 46 минутын орчимд өөдөөс хоёр залуу ирж харагдсан. Би тэр 2 этгээдтэй зөрж өнгөрөх үед саравчтай малгайтай залуу нь шалтгаангүйгээр өдөж хоргоосон. Би уг үйлдлийг үл тоон цааш явсан боловч араас 40-50 метрийн зайд хөөн гүйцэж барьцалдаж авсан. Малгайгүй этгээд нь миний куртикнээс дугтарч доош дарж, малгайтай этгээд нь нүүр лүү 10 удаа өвдөглөн зодсон. Энэ үед би нүүрээ гараараа хамгаалах гэж оролдсон боловч өвдгөлсөөр байсан бөгөөд баруун гарын нарийн савхан ясыг хугалсан. Сүүлд уг хоёр этгээд нийлэн намайг газар унагааж бүлэглэн зодсон. Миний хувьд газар атиралдан хэвтэж нүүрээ гараараа дарж хэвтсэн, нүүр нүдгүй зодсон бөгөөд миний биеийн хаана хэдэн удаа цохиж өшиглөсөнг би мэдэхгүй байна. Голцуу толгой руу өшиглөж, цохиж байсан. Тэгээд 01 цаг 45 минутын орчимд хоёр эмэгтэй хар хөх өнгийн Тоёота приус-20 маркийн машинтай ирж, нөгөө хоёр залууг суулгаад яаран зугтсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-28, 156-157 дугаар хуудас/,
Гэрч Т.Хишигжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би тооцоогоо авах гээд нөгөө 5 залуучууд болон 3 ах, эгч нартай зууралдаад байж байсан. Би ахимаг настай ахыг зуураад байж байтал нөгөө 5-н залуучуудын саравчтай малгайтай, туранхай цагаан, хар хөх өнгийн ноосон цамцтай залуучууд долоон буудлын зүг рүү хоёулахнаа алхаад явсан. Тэгтэл нүдний шилтэй залуу нь 2 хүүхэний хамт машинд суучихсан. Тэгтэл нөгөө долоон буудлын чигтэй явсан хоёр залуу нь өөдөөс нь ирж байсан залуутай маргалдаад замын нөгөө тал руу хөөгөөд гүйчихсэн. Манай оргилуун төвийн харалдаа Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт төв зам дагуу нөгөө залууг хоёулаа нийлээд зодож эхэлсэн. Тэгтэл манай төвийн гадаа зогсож байсан машин хөдлөөд хүн зодож байгаа хэсэгт очиж зогсоод нөгөө хоёр залуугаа машиндаа суулгаад зугтаагаад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.Д нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Б.Б тэр залуутай барилцаад байж байхад нь би хойноос нь очоод баруун хөл рүү нь өөрийнхөө баруун хөлөөр хавираад зүүн гараараа татаад баруун тийш нь унагаасан. Унасан хойноо тэр залуу нүүрээ хамгаалаад хэвтсэн байхад нь дээрээс нь би толгой чих хавьд нь гараараа 2-3 удаа цохиод, биен дээр нь 2-3 удаа хөлөөрөө дэвссэн. Б.Б бол эхлээд барилцаад харилцан цохилцож байх шиг байсан. Дараа нь Б.Бг яг хаана нь цохисон талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан бие толгой хэсэг рүү өшиглөж байсан ба би явъя гэж хэлээд бид хоёр эргээд машинд суугаад явсан. Ямар учраас тэр залуутай хэрэлдэж маргалдсан талаар бол мэдэхгүй байна. Б.Б нэг юм яриад л маргалдах шиг болсон. Ямар ч байсан би гүйгээд очиход Б.Б тэр хоёр харилцан зодолдож байх шиг байхаар нь би тэр залууг нь ямар ч байсан цохисон ба, яг хаана нь цохисон талаар бол мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36, 71-72 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 09 дүгээр сарын 27-ны орой багын найзууд болох Г.Д, Чагнаадорж, Бямбасүрэн, мөн нэг эмэгтэйн хамт уулзаад 6 буудлын замынхаа зүүн талд байрлах бааранд орсон. Эхлээд паабад нь сууж байгаад дараа нь караокед нь орсон. Тэндээ сууж байгаад нилээд орой болсон ба баар хаах гэж байх үед хажууд сууж байсан хүмүүстэй маргалдацгаагаад тэндээсээ бараг хөөгдөөд гарсан. Тэндээс гараад Г.Д бид хоёр замын эсрэг тал руу буюу баруун талд нь гараад тамхи авах гэж байсан. Тэгтэл тэрүүгээр явж байсан нэг залуутай муудалцсан ба юунаас болсныг бол би мэдэхгүй байна. Ямар ч байсан тэр залууг Г.Д унагаасан ба уначихсан байхад нь хоёулаа нийлээд урд талаас нь толгой, нүүр орчим руу нь өшиглөцгөөсөн. Яг хэдэн удаа, хаана нь онож өшиглөсөн талаар санахгүй байгаа бөгөөд бид хоёр зэрэгцэж зогсож байгаад л толгой хавьцаа нь өшиглөцгөөсөн. Миний зүүн гар талд Г.Д зогсож байгаад хоёулаа нийлж өшиглөсөн. Тэгэхэд хамт явсан хэд машинтай ирээд зам дээр зогсчихсон явъя гэж хэлэхээр нь бид хоёр машинд нь суугаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40, 66-67 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11780 дугаартай “....Г.Ганзоригийн биед баруун богтос ясны далд хугарал, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зулгаралт, зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны гадна салстын цус харвалт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруул, дотор салстын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1250 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47 дугаар хуудас/,
Хохирогч Г.Ганзоригийн бусдад зодуулсны дараах нөхцөл байдалд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 75-77 дугаар хуудас/,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 82-84 дүгээр хуудас/,
Оргилуун төвийн хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /85-89 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Г.Д-ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 116/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 115/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 120-оршин суугаа газрын тодорхойлолт /хх 131/, шүүгдэгч Б.Б-гийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх 88/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 139/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 140/, урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 141/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Д, Б.Б нар нь бүлэглэж 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Ганзоригийн толгой, нүүр зэрэг газар нь олон удаагийн үйлдлээр цохиж, өшиглөн түүний эрүүл мэндэд баруун богтос ясны далд хугарал, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зулгаралт, зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны гадна салстын цус харвалт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруул, дотор салстын язарсан шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Г.Ганзоригийн “...миний бие “Морин жолооч” ХХК-нд гэрээгээр дуудлагын жолоочийн ажил хийдэг юм. Тэгээд хуваарийн дагуу шөнийн ээлжийн гараандаа ээлжит дуудлага аваад долоон буудлын автобусны буудал дээр үйлчлүүлэгчээ хүргэж өгөөд түгээлтийн машинаа угтан зургаан буудал тийм алхаж явах замд шөнийн 01 цаг 44 минутаас 46 минутын орчимд өөдөөс хоёр залуу ирж харагдсан. Би тэр 2 этгээдтэй зөрж өнгөрөх үед саравчтай малгайтай залуу нь шалтгаангүйгээр өдөж хоргоосон. Би уг үйлдлийг үл тоон цааш явсан боловч араас 40-50 метрийн зайд хөөн гүйцэж барьцалдаж авсан. Малгайгүй этгээд нь миний куртикнээс дугтарч доош дарж, малгайтай этгээд нь нүүр лүү 10 удаа өвдөглөн зодсон. Энэ үед би нүүрээ гараараа хамгаалах гэж оролдсон боловч өвдгөлсөөр байсан бөгөөд баруун гарын нарийн савхан ясыг хугалсан. Сүүлд уг хоёр этгээд нийлэн намайг газар унагааж бүлэглэн зодсон. Миний хувьд газар атиралдан хэвтэж нүүрээ гараараа дарж хэвтсэн, нүүр нүдгүй зодсон бөгөөд миний биеийн хаана хэдэн удаа цохиж өшиглөсөнг би мэдэхгүй байна. Голцуу толгой руу өшиглөж, цохиж байсан. Тэгээд 01 цаг 45 минутын орчимд хоёр эмэгтэй хар хөх өнгийн Тоёота приус-20 маркийн машинтай ирж, нөгөө хоёр залууг суулгаад яаран зугтсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-28, 156-157 дугаар хуудас/, гэрч Т.Хишигжаргалын “...би тооцоогоо авах гээд нөгөө 5 залуучууд болон 3 ах, эгч нартай зууралдаад байж байсан. Би ахимаг настай ахыг зуураад байж байтал нөгөө 5-н залуучуудын саравчтай малгайтай, туранхай цагаан, хар хөх өнгийн ноосон цамцтай залуучууд долоон буудлын зүг рүү хоёулахнаа алхаад явсан. Тэгтэл нүдний шилтэй залуу нь 2 хүүхэний хамт машинд суучихсан. Тэгтэл нөгөө долоон буудлын чигтэй явсан хоёр залуу нь өөдөөс нь ирж байсан залуутай маргалдаад замын нөгөө тал руу хөөгөөд гүйчихсэн. Манай оргилуун төвийн харалдаа Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт төв зам дагуу нөгөө залууг хоёулаа нийлээд зодож эхэлсэн. Тэгтэл манай төвийн гадаа зогсож байсан машин хөдлөөд хүн зодож байгаа хэсэгт очиж зогсоод нөгөө хоёр залуугаа машиндаа суулгаад зугтаагаад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Дийн “...Б.Б тэр залуутай барилцаад байж байхад нь би хойноос нь очоод баруун хөл рүү нь өөрийнхөө баруун хөлөөр хавираад зүүн гараараа татаад баруун тийш нь унагаасан. Унасан хойноо тэр залуу нүүрээ хамгаалаад хэвтсэн байхад нь дээрээс нь би толгой чих хавьд нь гараараа 2-3 удаа цохиод, биен дээр нь 2-3 удаа хөлөөрөө дэвссэн. Б.Б бол эхлээд барилцаад харилцан цохилцож байх шиг байсан. Дараа нь Б.Бг яг хаана нь цохисон талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан бие толгой хэсэг рүү өшиглөж байсан ба би явъя гэж хэлээд бид хоёр эргээд машинд суугаад явсан. Ямар учраас тэр залуутай хэрэлдэж маргалдсан талаар бол мэдэхгүй байна. Б.Б нэг юм яриад л маргалдах шиг болсон. Ямар ч байсан би гүйгээд очиход Б.Б тэр хоёр харилцан зодолдож байх шиг байхаар нь би тэр залууг нь ямар ч байсан цохисон ба, яг хаана нь цохисон талаар бол мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36, 71-72 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Бгийн “...2018 оны 09 дүгээр сарын 27-ны орой багын найзууд болох Г.Д, Чагнаадорж, Бямбасүрэн, мөн нэг эмэгтэйн хамт уулзаад 6 буудлын замынхаа зүүн талд байрлах бааранд орсон. Эхлээд паабад нь сууж байгаад дараа нь караокед нь орсон. Тэндээ сууж байгаад нилээд орой болсон ба баар хаах гэж байх үед хажууд сууж байсан хүмүүстэй маргалдацгаагаад тэндээсээ бараг хөөгдөөд гарсан. Тэндээс гараад Г.Д бид хоёр замын эсрэг тал руу буюу баруун талд нь гараад тамхи авах гэж байсан. Тэгтэл тэрүүгээр явж байсан нэг залуутай муудалцсан ба юунаас болсныг бол би мэдэхгүй байна. Ямар ч байсан тэр залууг Г.Д унагаасан ба уначихсан байхад нь хоёулаа нийлээд урд талаас нь толгой, нүүр орчим руу нь өшиглөцгөөсөн. Яг хэдэн удаа, хаана нь онож өшиглөсөн талаар санахгүй байгаа бөгөөд бид хоёр зэрэгцэж зогсож байгаад л толгой хавьцаа нь өшиглөцгөөсөн. Миний зүүн гар талд Г.Д зогсож байгаад хоёулаа нийлж өшиглөсөн. Тэгэхэд хамт явсан хэд машинтай ирээд зам дээр зогсчихсон явъя гэж хэлэхээр нь бид хоёр машинд нь суугаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40, 66-67 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11780 дугаартай “....Г.Ганзоригийн биед баруун богтос ясны далд хугарал, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зулгаралт, зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны гадна салстын цус харвалт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруул, дотор салстын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1250 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47 дугаар хуудас/, хохирогч Г.Ганзоригийн бусдад зодуулсны дараах нөхцөл байдалд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 75-77 дугаар хуудас/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 82-84 дүгээр хуудас/, Оргилуун төвийн хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /85-89 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Б, Г.Д нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч Б.Б, Г.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, уг торгох ялыг 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Г.Д нарт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Хохирогч Г.Ганзориг нь эмчилгээний болон бусад зардалд нийт 20,529,333 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Г.Д, Б.Б нар нь баримтаар нэхэмжилсэн 529.333 төгрөгийг шүүх хуралдааны шатанд төлсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Харин хохиогчийн сэтгэл санааны хохиролд 5 сая төгрөгийн нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлвэл Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд шүүх бодит хохиролыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж зааснаар сэтгэл санааны хохирлыг мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй байна.
Цаашид гарах эмчилгээний зардалд нэхэмжилсэн 15.000.000 төгрөгийг нотлох баримт хангалтгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Д, Б.Б нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б, Г.Д нарыг 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Г.Д нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Г.Д нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Б.Б, Г.Д нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Г.Ганзориг нь сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээний зардалд нэхэмжилсэн хохирол, төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Г.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ