Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 185

 

    Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 8 дугаар гудамжны 11а тоотод оршин суух, 1970 онд төрсөн, 47 настай, эмэгтэй, РД:ТЕ70070168, Борлууд овогт Даваагийн Туяагийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Тогтохбуян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Д.Туяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1970 онд төрсөн, 47 настай. Би 1986 онд 8 дугаар анги төгсөөд үйлдвэрлэлд хуваарилагдаж 1986 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн тоосго шатаах дугуй зууханд 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ам нээгч, хаагчаар, 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Барилгын биржийн Барилга материалын үйлдвэрийн тоосго шатаах дугуй зууханд ам нээгч, хаагчаар тус тус ажиллаж байсан.  Тухайн үед миний ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийг дэвтрийг Барилгын биржийн боловчон хүчин дээр ирээгүй гээд надад өгөөгүй юм. Иймд надад байгаа баримтуудад үндэслэн Д.Туяа миний ажиллаж байдлыг ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Тогтохбуян шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Туяа нь 1986 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн тоосго шатаах дугуй зууханд 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ам нээгч, хаагчаар, 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Барилгын биржийн Барилга материалын үйлдвэрийн тоосго шатаах дугуй зууханд ам нээгч, хаагчаар тус тус ажиллаж байсан. Тухайн үед түүний ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийг дэвтрийг байгууллагаас нь өгөөгүй юм. Иймд Д.Туяагийн Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн тоосго шатаах дугуй зууханд 1986 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал ам нээгч, хаагчаар, Барилгын биржийн Барилга материалын үйлдвэрийн тоосго шатаах дугуй зууханд 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ам нээгч, хаагчаар тус тус ажиллаж байдлыг ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Д.Туяа нь Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн тоосго шатаах зуухны ам нээгч, хаагчаар 1986 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал, Барилгын биржийн Барилга материалын үйлдвэрийн тоосго шатаах зуухны ам нээгч, хаагчаар 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн даргын 1986 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 43 тоот “Ажилд томилох тухай” тушаалд “Даваа овогтой Туяаг 1986 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоосго шатаах зуухны ам нээгч, хаагчаар авч ажиллуулсугай” гэжээ,

2. Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1986 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 445 тоот “Зарим тэргүүний ажилчдыг шагнах тухай” тушаалын хавсралтын 181 дүгээрт Д.Туяа 70 төгрөг гэж бичигджээ,

3. Увс аймгийн Барилга угсралтын трестээс 1989 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Д.Туяаг шагнасан диплом,

4. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн лавлагаа,

5. Увс аймгийн Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 85 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “Барилгын биржийн Барилга материалын үйлдвэрийн дугуй зууханд ам нээгч, хаагч ажилтай Даваа овогтой Туяаг 1994 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй” гэжээ,

6. Гэрч З.Нансалжавын шүүхэд өгсөн: “Би 1982 оноос Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа Барилга материалын үйлдвэрийн заслын бригадад будагчин, шаварчнаар ажилд орж 1991 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаад 1992 оноос Барилгын биржийн Барилга материалын үйлдвэрийн заслын бригадад 1994 оныг дуустал тус тус ажилласан юм. Д.Туяа 1986 оноос эхлэн манай Барилга материалын үйлдвэрт дугуй зуухны ам нээгч, хаагчаар ажилд орж 1991 оныг дуустал ажиллаад 1992 оноос Барилгын биржийн Барилга материалын үйлдвэрт дугуй зуухны ам нээг, хаагчаар 1994  оныг дуустал тус тус ажилласан. Бид 1986 оноос эхлэн бие биенээ таньж мэдэх бөгөөд найз нөхдийн холбоотой олон жил явсан, одоо ч хамт хувиараа бизнес эрхэлж байна. Тухайн үед дугуй зуух нь 8, 16 цагийн зайтай 2 ээлжээр ажилладаг байсан бөгөөд би манай нөхөр дугуй зууханд галч байсан юм” гэх мэдүүлэг,

7. Гэрч Г.Ганхуягийн шүүхэд өгсөн: “Би 1981 оноос Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа Барилга материалын үйлдвэрт дугуй зуухны нүүрс оруулагч, галчаар ажилд орж улмаар өрөгч, гаргагчаар 1991 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаад 1992 оноос Барилгын биржийн Барилга материалын үйлдвэрт дугуй зуухны өрөгч, гаргагчаар 1994 оныг дуустал ажиллаад “Их барилга” ХХК-д 1996 оныг дуустал тус тус ажилласан юм. Д.Туяа 1986 онд 8 дугаар анги төгсөөд манай Барилга материалын үйлдвэрт дугуй зуухны ам нээгч, хаагчаар ажилд орж 1994 оныг дуустал ажилласан байхаа. Тухайн үед манайх бирж нэртэй болсон байлаа. Д.Туяагийн хувьд олон амтай дугуй зууханд шатаасан тоосгыг гаргахад бэлэн болгож амыг нь нурааж бэлтгэдэг, би тоосго оруулж өрөх, гаргах ажил хийж байсан юм. Ер нь бидний ажил уялдаа холбоотой байсан учраас бид байнга гар нийлж ажиллаж байсан хүмүүс юм” гэх мэдүүлэг,

8. Гэрч З.Нансалжав, Г.Ганхуяг нарын Увс аймгийн Барилга угсралтын трестэд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

     Нэхэмжлэгч Д.Туяа нь Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн тоосго шатаах зуухны ам нээгч, хаагчаар 1986 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал, Барилгын биржийн Барилга материалын үйлдвэрийн тоосго шатаах зуухны ам нээгч, хаагчаар 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн даргын 1986 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 43 тоот “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1986 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 445 тоот “Зарим тэргүүний ажилчдыг шагнах тухай” тушаал, ажиллаж баайхдаа буюу 1989 онд Увс аймгийн Барилга угсралтын трестээс шагнуулсан диплом, Увс аймгийн Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 85 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, гэрч З.Нансалжав, Г.Ганхуяг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

   Иймд нэхэмжлэгч Д.Туяагийн Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн тоосго шатаах зуухны ам нээгч, хаагчаар 1986 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал 5 жил, 5 сар, 25 хоног, Барилгын биржийн Барилга материалын үйлдвэрийн тоосго шатаах зуухны ам нээгч, хаагчаар 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 2 жил, 10 сар, 20 хоног, нийт 8 жил, 4 сар, 15 хоног тоосго шатаах зуухны ам нээгч, хаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Туяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Борлууд овогт Даваагийн Туяагийн Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн тоосго шатаах зуухны ам нээгч, хаагчаар 1986 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал 5 /тав/ жил, 5 /тав/ сар, 25 /хорин тав/ хоног, Барилгын биржийн Барилга материалын үйлдвэрийн тоосго шатаах зуухны ам нээгч, хаагчаар 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 2 /хоёр/ жил, 10 /арав/ сар, 20 /хорь/ хоног, нийт 8 /найм/ жил, 4 /дөрөв/ сар, 15 /арван тав/ хоног тоосго шатаах зуухны ам нээгч, хаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Туяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР