| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00189/И |
| Дугаар | 190 |
| Огноо | 2017-02-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 190
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сум, 5 дугаар баг, 14-24 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, РД:ОЮ66031408, Оготор овогт Баянхүүгийн Цэцэгмаагийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Цэцэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1966 онд төрсөн, 51 настай. Би 1980 оноос эхлэн Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт асрагч, 10 жилийн 4 дүгээр сургуульд үйлчлэгч зэрэг ажлуудыг 2016 он хүртэл хийсэн. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох болоход Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажилласныг нотлох тушаал олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 1980 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл асрагчаар, 1984 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн арьс өнгөний тасагт асрагчаар, 1985 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт асрагчаар 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Ш.Батсүх, М.Даваацэцэг нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Цэцэгмаа нь Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 1980 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл асрагчаар, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн арьс өнгөний тасагт 1984 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл асрагчаар, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 1985 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Баянхүүгийн Цэцэгмаад 1983 оны 3 дугаар сарын 27-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
2. Увс аймгийн Төвийн нэгдсэн эмнэлгийн 1985 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 5 тоот “Ажилд томилох тухай” тушаалд “…арьс өнгөний тасагт асрагчаар ажиллаж байсан Б.Цэцэгмааг 9 дүгээр сарын 03-ны өдрөөс хүүхдийн тасагт Б.Цэцэгмааг 12 дугаар сарын 22-ны өдрөөс арьс өнгөний тасагт түр асрагчаар томилон ажиллуулсугай” гэжээ,
3. Увс аймгийн Төвийн нэгдсэн эмнэлгийн 1985 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 88 тоот “Ажилд томилох тухай” тушаалд “…арьс өнгөний тасагт асрагчаар ажиллаж байсан Б.Цэцэгмааг хүүхдийн тасагт 9 дүгээр сарын 03-ны өдрөөс томилон ажиллуулсугай” гэжээ,
4. Увс аймгийн Төвийн нэгдсэн эмнэлгийн 1986 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 36 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт асрагчаар ажиллаж байсан Б.Цэцэгмааг өөр газар шилжих болсон тул 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлж ХНХ-ийн хэлтсийн мэдэлд шилжүүлсүгэй” гэж бичигджээ,
5. Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 643 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
6. Гэрч Ш.Батсүхийн шүүхэд өгсөн: “Би 1978 оноос Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн арьс өнгөний тасагт карт хөтлөгчөөр 1991 он хүртэл ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан юм. Б.Цэцэгмаа 1980 оноос эхлэн Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт асрагчаар ажилд орж 1986 он хүртэл ажиллаад өөр газарт шилжин ажиллах болсон юм. Тухайн үед би ээлжинд гарсан сувилагч, асрагч нарын цагийг бүртгэдэг байсан учраас нийт ажилчидаа сайн таньж мэднэ. Манайх Б.Цэцэгмаа, Жаргал, Оюунцэцэг гэх 3 асрагчтай байлаа. Б.Цэцэгмаа нь ажлдаа их сайн өөрт оногдсон ажлаа цаг тухайд нь хийж гүйцэтгэдэг, олон нийтийн ажилд идэвхитэй ажилчин юм” гэх мэдүүлэг,
7. Гэрч М.Даваацэцэгийн шүүхэд өгсөн: “Би 1969 оноос Улсын цацраг туяа эмнэлгийн сувилагчаар 1970 оны 8 дугаар сар хүртэл ажиллаад 1970 оноос эхлэн Увс аймгийн Эрүүлийг хамгаалах газрын нэгдсэн больницад сувилагчаар 1991 он хүртэл ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан юм. Б.Цэцэгмаа 1980 оноос эхлэн Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт асрагчаар ажилд орж 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаад өөр газарт шилжин ажиллах болсон юм. Тухайн үед миний асрагчаар ажиллаж байсан учраас бид хоорондоо ойр дотно, уялдаа холбоотой ажиллаж нэг ээлжинд гардаг байлаа. Манай тасаг 3 ээлжийн асрагч, сувилагчтай үйл ажиллагаа явуулж байсан” гэх мэдүүлэг,
8. Гэрч Ш.Батсүх, М.Даваацэцэг нарын Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Б.Цэцэгмаа нь Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 1980 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл асрагчаар, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн арьс өнгөний тасагт 1984 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл асрагчаар, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 1985 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хоног асрагчаар тус тус ажиллаж байсан болох нь Б.Цэцэгмаад 1983 оны 3 дугаар сарын 27-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Төвийн нэгдсэн эмнэлгийн 1985 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 5 тоот “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Төвийн нэгдсэн эмнэлгийн 1985 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 88 тоот “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Төвийн нэгдсэн эмнэлгийн 1986 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 36 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, гэрч Ш.Батсүх, М.Даваацэцэг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Б.Цэцэгмаагийн Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 1980 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 4 жил, 10 сар, 29 хоног асрагчаар, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн арьс өнгөний тасагт 1984 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 8 сар, 11 хоног асрагчаар, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 1985 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 6 сар, 27 хоног асрагчаар, нийт 6 жил, 2 сар, 7 хоног асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Цэцэгмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Оготор овогт Баянхүүгийн Цэцэгмаагийн Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 1980 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 4 /дөрөв/ жил, 10 /арав/ сар, 29 /хорин ес/ хоног асрагчаар, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн арьс өнгөний тасагт 1984 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 8 /найм/ сар, 11 /арван нэг/ хоног асрагчаар, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 1985 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 6 /зургаа/ сар, 27 /хорин долоо/ хоног асрагчаар, нийт 6 /зургаа/ жил, 2 /хоёр/ сар, 7 /долоо/ хоног асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Цэцэгмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР