Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 27

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 212 дугаар байрны 13 тоотод оршин суух Далай овогт Бямбын Дангины Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, хүсэлт гаргагч Б.Дангина нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Б.Дангина шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх харладаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1979 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 1979 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн сувилагчаар, 1979 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Улсын эм хангамж үйлдвэрлэлийн газрын харъяа Өвөрхангай аймгийн эмийн сангуудыг удирдах конторын дэргэдэх нүдний шилний тасагт нүдний шилчнээр тус тус ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэрт тухайн үеийн эрх бүхий хүмүүс бичилт дутуу хийсэн, ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаагаас улсад ажиллаж байсан хугацаа маань тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Дангина нь 1979 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 1979 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн сувилагчаар, 1979 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Улсын эм хангамж үйлдвэрлэлийн газрын харъяа Өвөрхангай аймгийн эмийн сангуудыг удирдах конторын дэргэдэх нүдний шилний тасагт нүдний шилчнээр тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт,Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1979 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 10 дугаартай, Улсын эм хангамж үйлдвэрлэлийн газрын харъяа Өвөрхангай аймгийн эмийн сангуудийн удирдах конторын даргын 1979 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 39 дугаартай тушаалууд, 1981 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн эмийн сангуудийн удирдах конторын даргаас, 1982 оны 02 дугаар сарын 28-ны өдөр,1983 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, 1985 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, 1987 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр, 1988 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн эмийн сангуудийн удирдах контороос, 1994 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Нүдний шилний үйлдвэрийн даргаас хүсэлт гаргагчид олгосон баярын бичгүүд, гэрч Д.Даариймаа, Л.Нямсүрэн, Б.Оргодол нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 133-р зүйлийн 133.1.1-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар Далай овогт Бямбын Дангиныг 1979 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 1979 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн сувилагчаар, 1979 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Улсын эм хангамж үйлдвэрлэлийн газрын харъяа Өвөрхангай аймгийн эмийн сангуудыг удирдах конторын дэргэдэх нүдний шилний тасагт нүдний шилчнээр тус тус ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.

2. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА