Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 113

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/019/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч  Д.Ганзориг даргалж, шүүгч Э.Одхүү, шүүгч Н.Баярбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                                          Г.О

Улсын яллагч                                                           Б.Б

Иргэдийн төлөөлөгч                                                  Б.Д

Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч                           Б.Ж

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч           Э.М

         Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч       С.Батжаргал                 

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                            Д.Г

Шүүгдэгч                                                                   О.Б нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  О.Бд холбогдох 2039001520091  дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О  нь 2019 оны 12 дугаар сарын дундуур Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр  багт байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй буюу 14 нас 1 сартай дагавар охин А.Н удаа дараа хүчиндсэн гэмт хэрэгт   холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч О нь: “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Мөрдөн байцаалтын үед:

Насанд хүрээгүй хохирогч А.Н өгсөн:...2018 оны 12 дугаар сарын дундуур манай хойд аав Б нь миний өмдний гаднаас миний бэлэг эрхтэнийг илээд байхаар нь болиоч гээд болиулсан. 2019 оны 12 дугаар сарын дундуур манай ээж Алтанцэцэг Хэнтий аймаг руу биеэ үзүүлэхээр явсны дараа манай хойд аав Б намайг гэртээ шалан дээр унтаж байхад хажуугаар орж ирж унтаад миний өмдийг тайлахаар нь би эсэргүүцээд болиоч гээд хэлсэн чинь хөөрхөн болохоор чинь эрхлүүлж байгаа юм гэсэн. Тэгээд миний дээр гараад бэлэг эрхтэнээ миний салтаанд хийгээд хөдөлж байгаад боссон. Маргааш шөнө нь намайг унтаж байсан чинь миний хажуугаар орж ирээд ахиад миний өмдийг тайлаад миний дээр гараад бэлэг эрхтэнээ миний салтаанд хийгээд хөдлөж байгаад буусан. Би байнга л эсэргүүцдэг байсан. Намайг ээждээ хэлнэ гэсэн чинь салаал амьдралгүй болно биз дээ гэж надад хэлсэн. Б нь миний дээр гарч бэлэг эрхтэнээ миний салтаанд хийж хөдлөсөн үйлдэл нь 2 удаа...би эсэргүүцдэг байсан боловч дийлэхгүй байсан...Би өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй...О ах намайг 2019 оны 12 дугаар сарын сүүлээр  ээжийг Хэнтий  аймаг руу  явсан хойгуур 2 өдөр дараалан хүчиндсэн...Би О ахыг түрэмгий ууртай болохоор нь айгаад байдаг...Миний хувьд гомдож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 10-14 хуу/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.М өгсөн:... Би Хэнтий аймгийн  Гэр бүл  хүүхэд залуучуудын  хөгжлийн  газарт  нийгмийн ажилтан ажилтай...Манай байгууллагаас насанд  хүрээгүй хохирогчийн  ар гэрийг нь  судалсаны үндсэн дээр  мөн цагдаагийн байгууллагаас   ирүүлсэн албан бичигтэй  танилцаж,  уг хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр  оролцон ажиллаж байна...Ер нь сэтгэл санаа нь гутарсан  дуугарч өгөхгүй байсан... Манай байгууллагын зүгээс  насанд хүрээгүй хохирогч  А.Нд сэтгэл зүйн  үйлчилгээ шаардлагатай  гэж үзсэний үндсэн дээр  дараагийн шатны арга хэмжээ  авч одоогоор  А.Н нь  Улаанбаатар хотын “Хөөрхөн зүрх “ ТББ-ын сэтгэлзүйн үйлчилгээнд  тэндээ  байрлаж,  хамрагдаж байгаа  хэзээ  сэтгэл зүйн үйлчилгээ дуусахыг  мэдэхгүй байна...Нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19 хуу/

 

Гэрч Д.Булгамаагийн өгсөн:...Би А.Н ангийнх нь багш байсан юм.... А.Н нь 2011 онд анх Норовлин сумын ЕБС-д  элсэн орж  Б.Тунгалагтуяа  багшийн ангид 5 жил  суралцаж  төгсөөд  дунд ангид  би ангийнх нь  багш  болоод суралцаж байгаад 2019 оны намар Хэнтий аймгийн Дадал сум руу  манай ангиас шилжсэн хүүхэд байгаа юм. А.Н нь  хувийн зан  байдлын хувьд төлөв, их  даруухан олон  нийтийн  үйл  ажиллагаанд их идэвхитэй  оролцдог,  хичээл номоо бараг л тасалдаггүй хүүхэд байсан.  Мөн шүлэг  зохиох  дуртай, сургуулиас  зохион байгуулагддаг Хүрэлтулга тэмцээнд  нэг удаа  оролцож  байсан. Ерөнхийдөө дундаж  сурлагатай хүүхэд байсан,сүүлд хичээлдээ сайжирч ирээд  удалгүй Дадал  сум руу  шилжсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/

Гэрч Г.Алтанцэцэгийн өгсөн.... О  нь манай нөхөр,  А.Н, Б.Мөнхзул нь надаас  төрсөн миний  охидууд  байгаа юм.  Би охин Мөнхзулыг  өөрийн ээж  Б.Ганчимэгт өргүүлсэн байсан юм....Би нөхөр 3 хүүхдийн хамтаар  Хэнтий аймгийн  Дадал  сумын төвийн баг Яргайт 15-16 тоотод амьдардаг байсан юм.  Манайх  2019 оны 06 дугаар сарын сүүлээр буюу  сургуулийн зуны  амралтын  дараа Норовлин сумаас  Хэнтий аймгийн Дадал сум руу  гэрээрээ  шилжсэн юм...Би өөрийн гэрт нөхөр О охин А.Н,  Б.Туяацацрал, Б.Базаррагчаа  нарыг үлдээгээд ганцаараа 2019 оны 09 дүгээр сарын 06-ны  өдөр Улаанбаатар хот руу  явж 7 хоног  эмнэлэгээр яваад ирсэн. Мөн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өглөө Дадалын Эрхэмбаяр гэх  жолоочийн унаагаар ганцаараа  нөхөр хүүхдүүдээ гэртээ  орхиод Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр явсан.  Ингээд аймаг яваад 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр  Дадал суманд ирсэн...Тухайн үед охин маань  гэрийн хойд  талаараа  унтаж байсан. Харин нөхөр маань гэрийн  баруун талын орон дээр  унтаж байсан. Би 2 хүүхэдтэйгээ гэрийн зүүн орон дээр унтаж байсан юм. Тухайн үед намайг  гэрээсээ  гарах гэж  байхад бага  хүүхэд маань уйлаад  байхаар нь би А.Н сэрээгээд зүүн орон дээгүүр  2 дүүгийнхээ  хажуугаар  унтаарай  гэж хэлээд явсан юм... Би 2019 оны  12 дугаар сарын 09-ний өглөө аймаг руу үзүүлэхээр явсан. О нь миний охиныг хүчирхийлсэн талаар би Норовлин сумын хэсгийн төлөөлөгчөөс сонссон...Би Оын хоёр хүүхдийг төрүүлсэн ч гэсэн өөрийн охин А.Нд итгэж байна, гэнэт ор үндэсгүй худлаа ярих хүүхэд биш л дээ миний охин А.Н нь...охин маань зан байдлын хувьд төлөв даруухан, хичээл сурлагандаа сайн,  багаасаа манай өвөө эмээ дээр өссөн юм, манай эмээ 2017 оны 07 дугаар сард нас бараад би охиноо өөр дээрээ авсан юм...гэх мэдүүлэг/хх-ийн 33-34 хуу/

Гэрч Ц.Баяраагийн өгсөн:...О нь миний төрсөн хүү байгаа  юм...Би 5 хүүхэд төрүүлж өсгөсөн. О миний  3 дахь хүүхэд байгаа  юм. Хүү маань  1982 оны  09 дүгээр сарын 09-ний  өдөр Хэнтий аймгийн  Дадал суманд төрсөн. Бага насандаа цэцэрлэгээр хүмүүжээгүй хөдөө над дээр байж байгаад  1990 онд Дадал сумын  Ерөнхий боловсролын  сургуульд элсэн орж  1994 онд  4 дүгээр ангиа төгсөөд сургуулиас гарсан. Ингээд хүү маань хөдөө  мал малладаг байсан. Цэргийн алба хаагаагүй. 2010 онд  шиг санаж байна одоогийн эхнэр Алтанцэцэгтэй сууж  айл гэр болоод  2013 онд  анхны хүүхэд нь  төрсөн. Одоо 2 хүүхэдтэй  эхнэртэйгээ Дадал сумын  төвд амьдарч байгаа юм. Хүү маань зан байдлын хувьд төлөв даруухан малч ухаантай, малаа сайн малладаг  хүүхэд  байгаа юм. Хүүгийн маань толгой тархи нь их өвддөг учраас  Улаанбаатар хотод 3 дугаар эмнэлэгт  бас үзүүлж байсан...Хүү маань архи хааяа баяр ёслолын үеэр  хэрэглэдэг, байнга  бол хэрэглэдэггүй, тамхи  татдаггүй хүүхэд байгаа юм...Хүү маань урьд гэмт хэрэг захиргааны  зөрчилд   холбогдон  шалгагдаж  байгаагүй. Харин  машин  мотоцикль явж  байгаад цагдаад  баригдсан  асуудал байгаа л байх... хүү маань 2019 оны намар Норовлин  сумаас  эхнэр 2 хүүхэдтэйгээ ирэхдээ  охин А.Н авчирсан. А.Н нь  бэр  Алтанцэцэгийн  дагавар охин нь  юм байна лээ...Бэр маань зан байдлын хувьд төлөв даруухан хүүхэд байгаа юм. Жаахан бие муутай  өнгөрсөн онд бөөрний дутагдал оноштой  Улаанбаатар хотод хагалгаанд орж  байсан. Байнга л шахуу эмнэлэгээр явдаг хүүхэд байгаа  юм. 2019 оны 07, 08, 10, 12 дугаар саруудад ганцаараа  болон нөхөр  хүүхдүүдтэйгээ сум аймаг, Улаанбаатар хотын  эмнэлэгээр  их явж үйлчлүүлсэн. Намар  хичээл сургууль  эхлэсэн тохиолдолд хүүхдүүдээ  Од үлдээгээд  ганцаараа явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн  123 дугаартай:

  1. А.Н биед охин хальсны  хуучин  урагдал гэмтэл тогтоогдлоо.
  2. Уг гэмтэл нь тухайн  хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт /хх-ийн 63 хуу/

 

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаартай: 

1. О нь сэтгэцийн хувьд эрүүл болно.

2. О нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

3. О нь нь өөрийн үйлдлээс  нийгмийн аюул хор уршиг учрах боломжтойг мэдэх чадвартай.

  4. О нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлт /хх-ийн 77 хуу/

            Оын яллагдагчаар өгсөн:..Надад сонсгосон  Монгол Улсын Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн  3 дахь хэсэгт заасан ялыг  би хүлээн зөвшөөрөхгүй байна...2019 оны  12 дугаар сарын дундуур  манай эхнэр  Г.Алтанцэцэг Улаанбаатар   хотоос ирээд байж байгаад  дахин  Хэнтий аймаг руу  эмнэлэгт үзүүлнэ гээд  ганцаараа яваад би 3 хүүхэдтэйгээ  гэртээ үлдсэн. Ингээд эхнэр  маань  байхгүй байх хооронд би  эхний шөнө нь өөрийн  3 хүүхэдтэйгээ  гэртээ  гэрийнхээ хойд хэсгээр  буюу  авдарын урд  хэсгээр газар ор засаж  унтсан. Яагаад  унтсан гэхээр  нь бага хүү  Базаррагчааг  орон дээр унтуулахаар хүүхдийнхээ   толгойг орны  толгойнд  цохьчих вий, мөн  орноос  унагаачих вий  гэж бодоод газар унтаж  байсан.  Ингээд тэр   шөнө нь  манай бага насны  хүү болох Базаррагчаа  уйлахаар нь би том охин  А.Н сэрээгээд дүү чинь уйлаад байна аваарай гэж хэлээд унтсан. Ингээд өглөө  нь би  өөрийн охин А.Н тэврээд унтаж байсан.  Би тухайн үед  А.Н өөрийнхөө  эхнэр Г.Алтанчимэг гэж бодож  байсан чинь биш байсан. Тэгээд би сандараад буруу хараад унтаад өгсөн. Ингээд  эхнэр Г.Алтанчимэгийг  аймгаас ирэн  иртэл нь орой болгон хамт бид 4 газраар унтдаг байсан....А.Н нь манай эхнэрийн дагавар охин нь байгаа юм...Одоо А.Н нь 14 настай...Би эхнэр Г.Алтанцэцэгтэй 2013 онд шиг  санаж байна. Хэнтий  аймгийн Дадал  суманд анх танилцсан.  Тухайн үед манай суманд наадам  үзээд явж  байсан юм.  ингээд танилцаад  бид хоёр хамт  амьдарч эхлээд эхний  охин Б.Туяацацрал маань 2014 онд  төрсөн юм. эхнэр Г.Алтанцэцэг  бид 2 гэрлэлтээ батлуулаагүй....гэх мэдүүлэг /хх-ийн 96-97 хуу/

Оын  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 98/

Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 101 хуу/

Насанд хүрээгүй хохирогч А.Н төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 118 хуу/

Оролцогчдод хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 116-117 хуу/

Аюулын зэргийн  үнэлгээний маягт /хх-ийн 124-125/

Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /2 хх-ийн 9-15, 22-25 хуу/

Хүүхдийн  эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ маягт /16-21 хуу/

Хөөрхөн зүрхнүүдийн аян төрийн бус байгууллагын  хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх үйлчилгээний нэхэмжлэл / 2 хх-ийн 64 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хуралдааны үед шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч О  нь 2019 оны 12 дугаар сарын 09-11-ний үед  Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр багт байрлах өөрийн гэртээ 14 нас 1 сартай дагавар охин А.Н хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хоёр  удаа хүчээр бэлгийн харьцаанд орсон нөхцөл байдал  тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч О нь шүүх хуралдааны үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний энэ мэдүүлэг нь насанд хүрээгүй хохирогч А.Н, гэрч Г.Алтанцэцэг нарын мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 123 дугаартай дүгнэлт  зэрэг баримтуудаар нотлогдож байх бөгөөд  шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Насанд хүрээгүй хохирогч А.Н нь 2015 оны 11 дүгээр  сарын 08-ны өдөр төрсөн бөгөөд хэрэг гарах үед буюу 2019 оны 12 сарын 09-11-ний өдрүүдэд 14 настай  1 сартай байсан болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбараар /хх-ийн 118 хуу/ тогтоогджээ.  Мөн гэрч Ц.Баяраагийн өгсөн:... хүү маань 2019 оны намар Норовлин  сумаас  эхнэр 2 хүүхэдтэйгээ ирэхдээ  охин А.Н авчирсан. А.Н нь  бэр  Алтанцэцэгийн  дагавар охин нь  юм байна лээ...гэх мэдүүлэг, Оын яллагдагчаар өгсөн... А.Н нь манай эхнэрийн дагавар охин нь байгаа юм...гэсэн мэдүүлэг, гэрч  Г.Алтанцэцэгийн өгсөн:...охин минь багаасаа манай өвөө эмээ дээр өссөн юм, манай эмээ 2017 оны 07 дугаар сард нас бараад би охиноо өөр дээрээ авсан юм...гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд хохирогч А.Н шүүгдэгч Оын дагавар хүүхэд бөгөөд 2017 оны 07 дугаар сараас хойш  Отай хамт амьдарч байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Насанд хүрээгүй хохирогч А.Н нь “2019 оны 12 дугаар сарын дундуур ээж Г.Алтанцэцэгийг  Хэнтий аймаг руу биеэ үзүүлэхээр явсны дараа О нь намайг хүчиндсэн” гэж,  гэрч Г.Алтанцэцэг нь “ би биеэ үзүүлэхээр 2019 оны 12 дугаар сарын 09-нд яваад 12-ны өдөр буцаж ирсэн” гэж, яллагдагч О нь “2019 оны  12 дугаар сарын дундуур  эхнэр  Г.Алтанцэцэгийг биеэ үзүүлэхээр явсаны дараа би  өөрийн охин А.Н тэврээд унтаж байсан,   Би тухайн үед  А.Н өөрийнхөө  эхнэр Г.Алтанчимэг гэж бодож  байсан чинь биш байсан. Тэгээд би сандараад буруу хараад унтаад өгсөн” гэж тус тус мэдүүлэг өгсөн байх бөгөөд хэрэг гарсан цаг хугацааг 2019 оны 12 дугаар сарын 09-11-ний өдрүүд гэж дүгнэв.

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 123 дугаартай дүгнэлтээр А.Н охин хальс 18 цагийн чиглэлд хуучин урагдалтай болох нь тогтоогдсон бөгөөд энэ нь насанд хүрээгүй хохирогч А.Н өгсөн...2 хөлийг маань дэлгэж байгаад өөрийнхөө бэлэг эрхтэнийг миний бэлэг эрхтэн рүү хийж оруулаад нилээд удаан дээр маань хөдлөсөн...гэх мэдүүлэгийг  /хх-ийн 13 хуу/  нотлож байна гэж үзлээ.

Иймд  шүүгдэгчийн  дээрх үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий  16 насанд  хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна, шүүгдэгч нь уг гэмт хэрэгт гэм буруутай байна гэж дүгнэв.    

Аймгийн Прокурорын газраас Оын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн  3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж,  яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Од ял оногдуулахдаа Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнө дагаж мөрдөж байсан эрүүгийн хуулийг хэрэглэх үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээг 8 жилээс 15 жил болгож хүндрүүлэн өөрчилсөн бөгөөд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө уг гэмт хэрэгт 5 жилээс 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байжээ.

О нь 2019 оны 12 дугаар сард буюу Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно. 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж тус тус  заасан байх тул шүүгдэгч Од ял оногдуулахдаа түүний эрхзүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өмнө нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон боловч  насанд хүрээгүй хохирогч А.Н нь “ 2017 оны намраас эхлүүлээд манай ээжийн нөхөр О гэх хүн ээжийг эзгүй үед байнга л илж таалаад хувцасны гаднаас миний салтаа, бэлэг эрхтэн, хөх зэргийг илж таалдаг байсан, 2018 он 12 дугаар сарын дундуур манай хойд аав Б нь миний өмдний гаднаас миний бэлэг эрхтэнийг илээд байхаар нь болиоч гээд болиулсан” гэх мэдүүлгүүдээс  /хх-ийн 10, 12 хуу/ үзэхэд шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Шүүгдэгч Од ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж,  Эрүүгийн хуулийн тусгай нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг буюу хүчиндэх гэмт хэргийг 2 удаа үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож,   гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 10 /арав/ жилийн хугацаагаар  хорих  ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн хохиролтой холбоотой нэхэмжлэл гаргаагүй, нотлох баримт ирүүлээгүй тул шүүгдэгч Оыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч нь хохирогчийн сэтгэлзүйн байдал, хохирол төлбөртэй холбоотойгоор Хөөрхөн зүрхнүүдийн аян ТББ-ын сэтгэл заслын үйлчилгээний дүгнэлт, сэтгэцийн гэмтлийн талаархи онолын товч мэдээлэл,  Б.Мөнхзул, А.Н нарт нийгэм-сэтгэлзүйн нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлсэн болон ирээдүйд үзүүлэх зардалд тооцож 2.950.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн хуулбар, Хөөрхөн зүрхнүүдийн аян  ТББ-д ажиллаж буй даатгуулагчдын 2020 оны 03, 04 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын баримтын хуулбар, Хөөрхөн зүрхнүүдийн аян төрийн бус байгууллагын нийгэм-сэтгэлзүйн нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх журмын хуулбар,  Хөөрхөн зүрх төрийн бус байгууллагын гэрчилгээний хуулбар  зэрэг нийт 10 хуудас /2 хх-ийн 60-70 хуу/ нотлох баримт гаргаж өгчээ.

Өмгөөлөгч Б.Жавхлан нь насанд хүрээгүй хохирогч А.Н өмгөөлөгчөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа ба  2.950.000 төгрөг нэхэмжилж буй  Хөөрхөн зүрхнүүдийн аян төрийн бус байгууллагыг төлөөлөх эрхгүй байх бөгөөд мөн дээрх гэмт хэргийн улмаас “Хөөрхөн зүрх” төрийн бус байгууллагад эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй, мөн “Хөөрхөн зүрх” ТББ нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2019026 дугаартай гэрчилгээтэй байх бөгөөд бусад баримтууд нь “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ  гэсэн  хэвлэмэл хуудас ашигласан, “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ гэсэн нэрээр байгаа нь гэрчилгээн дээрх нэрнээсээ зөрүүтэй байх тул “Хөөрхөн зүрх” төрийн бус байгууллагыг иргэний нэхэмжлэгчээр тогтоох үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Оын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон  89 /наян ес / хоногийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгчөөс прокурорт гаргаж өгсөн “хохирогч нарын хувийн нууцыг задруулсан тухай” өргөдөлтэй холбоотойгоор 108 дугаарын утас руу ярьсан ярианы бичлэг бүхий гэх флаш диск хавтаст хэргийн 138 дугаар хуудсанд хавсаргагдсан байгааг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овгийн О Быг гэр бүлийн хамаарал бүхий  16 насанд  хүрээгүй хүнийг хүчиндсэн буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Оыг  10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Од оногдуулсан 10  жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу  хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгчөөс “хохирогч нарын хувийн нууцыг задруулсан тухай” өргөдөлтэй холбоотойгоор прокурорт гаргаж өгсөн 108 дугаарын утас руу ярьсан ярианы бичлэг бүхий гэх флаш диск хавтаст хэргийн 138 дугаар хуудсанд хавсаргагдсан байгаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Оын цагдан хоригдсон 89 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.10  дугаар  зүйлд заасны дагуу эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ГАНЗОРИГ

 

 

 

                                              ШҮҮГЧ                                   Э.ОДХҮҮ

 

 

 

                                                                                             Н.БАЯРБААТАР