Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 28

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг Дэнжийн 2 тоотод оршин суух Чих овогт Иновын Оюуны нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 36 дугаар байр 2-15 тоотод оршин суух Даваажаргалын Баттулгаас 1850000 төгрөг гаргуулах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доньддолгор, оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

И.Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Баттулгыг мөнгө зээлүүлээч, би Төв аймгийн Заамарт ажиллаж байгаа уурхай дээрээ очоод удахгүй мөнгийг чинь өгчихнө гээд байхаар нь итгээд ломбарданд хашааны бичиг баримтаа барьцаанд тавьж 500000 төгрөгийг сарын 15%-ийн авч өгсөн. Гэтэл одоог хүртэл төлөөгүй. Би хашаа байшингаа алдахгүйн тулд ломбарданд 1850000 төгрөг төлж хохироод байна. Иймд Б.Баттулгаас 1850000 гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч И.Оюун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие Д.Баттулгаас 1850000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасанаас 1000000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор, 2017 оны 06 дугаар сарын 01-нй өдрийн дотор 850000 төгрөгийг авахаар эвлэрч тохирсон болно. Шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1000000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор, 2017 оны 06 дугаар сарын 01-нй өдрийн дотор 850000 төгрөгийг И.Оюунд өгөхөөр эвлэрч тохирсон болно. Шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  И.Оюун нь Д.Баттулгаас 1850000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч 1000000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор, 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор 850000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

  Хуульд зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс 50%-иар чөлөөлөх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасныгудирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаархариуцагч Д.Баттулга нь нэхэмжлэлийн шаардлага 1850000 төгрөгнөөс 1000000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор, 2017 оны 06 дугаар сарын 01-нй өдрийн дотор 850000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 44550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баттулгаас 22275 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогын / Хаан банкны 5540607728 тоот данснаас/ 22275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.Оюунд олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Н.ЭНХМАА