Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2020/0134/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                Г.О

Улсын яллагч                                             Ж.Б

Шүүгдэгч                                                     О.Т нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр   зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх  заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Т холбогдох 2039000000026  дугаартай /1939000000072 дугаартай эрүүгийн хэргээс тусгаарласан/ эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр  сарын 29-ний  өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч  О.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш.Э бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний  шөнө  Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг  Цацалын 3б-1 тоотод байрлах хүн  байнга оршин суух Д.О4 ханатай  монгол гэрт хууль бусаар  нэвтрэн  булган малгай 1 ширхэг, повер  банк 1 ширхэг, 750 граммтай Соёрхол 1 ширхэгийг    хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч О.Т нь “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хулгайлсан эд зүйлийн талаар болон Ш.Э өгсөн мэдүүлэгтэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй, Ш.Э мэдүүлгийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Д.Оөгсөн:..Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг  Цацалын  3Б-1  тоотод  нөхөр хүүхдийн хамтаар амьдарлаг.  2019 оны 12 дугаар сарын  27-ны өдөр хүүхдийн  сургуулийн амралт эхлэхээр  нь нөхөр хүүхэдтэйгээ  Хэнтий аймгийн Баянхутаг сум  хөдөө гэр лүүгээ  явсан. Тэгээд  нөхөр бид хоёр  2019 оны 12 дугаар сарын 31-ний  өдөр  хөдөөнөөс орж ирээд  аймгаар ойр зуурын хүнс цуглуулж  байгаад орой  19 цагийн үед  Хэрлэн сумын  4 дүгээр баг  Цацалын 3Б-1 тоотод байх  4 ханатай  монгол  гэрээ шалгачихаад  эргээд  хөдөө гэр лүүгээ  явсан. Ингээд   хөдөө гэртээ байж байхад 2020 оны 01 дүгээр сарын  02-ны өдөр  манай хөдөө  гэр лүү цагдаагийн байгууллагаас  утасдаад  аймгийн төвийн гэрт маань   хулгай орсон талаар хэлсэн.  Ингээд өнөөдөр буюу  2020 оны 01 дүгээр сарын  02-ны өдөр  гэртээ ирсэн.  Гэртээ ирээд гэрийнхээ  эд хогшилыг үзэхэд манай гэрийн  хойд авдар  дотор байсан булган  малгай,  Жи-мобайлийн  хайрцагтай  хар өнгийн  товчлууртай  суурин  утас, гар утас цэнэглэдэг powerbank, 0.75 л бүтэн  Соёрхол нэртэй архи  зэрэг эд зүйл алдсан байсан...Алдсан зүйлээ эргүүлж олж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн18-19 хуу/

Ш.Э яллагдагчаар өгсөн:...Тэгээд он гарсны дараа Т надад хандан гарах уу айлын эзэнгүй гэрт орж хулгай хийе гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр Сумъяа ахын гэрээс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний шөнийн 03 цагийн үед гараад Хэрлэн сум 4 дүгээр баг хорихын байр луу чиглээд явсан. Тэгээд замдаа Цацалын 3б-1 тоот хашааны гадна ирээд Т энэ айл руу орно гэж хэлсэн. Тэгээд би тэр айлыг харахад гэр угаасаа л хүнгүй байх шиг байсан. Тэгээд бид хоёр хашаагаар ороод 4 ханатай монгол гэрийн гадаа ирээд Т биедээ авч явсан хутгаар уг монгол гэрийн хаалгыг хөшиж онгойлгоод надад хандан чи гадаа хүн хараад байж бай би ороод ирье гээд гэр лүү ороод би гэрийн гадаа хүн хараад үлдсэн. Тэгээд удалгүй гэрээс гарч ирэхдээ Т булган малгай, хар өнгийн суурин жимобайлын утас, 0.75 л Соёрхол нэртэй зэргийг нь хулгайлан гарч ирсэн. Тэгээд бид хоёр эргээд Сумъяа ахынд очиж хулгайлсан архиа ууя гээд явж байгаад Хийдийн сууринд цагдаа нарт баригдаад цагдаа дээр ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 38 хуу/

О.Тийн  яллагдагчаар өгсөн:....2019 оны 12 дугаар сарын 31-ний  өдөр би  Наранхүү эгчийн  гэрт байсан.   Тэгсэн Энхтүвшин  гэх  залуу  өдөр 11 цагийн орчим  1 шил  архитай  орж ирсэн, тэр архийг  бид хувааж уусан.  Тэгээд дахиж  нэмж хэдэн  шил архи  уусан, тэгээд  орой болсон он солигдох болж  байсан.  Би нилээд  согтсон байсан. Энхтүвшин бас  согтуу байсан.  Наранхүү эгч  согтоод  унтаад  өгсөн.  Энхтүвшин намайг гарья гэсэн, би Наранхүү  эгчийн гал тогооны  шүүгээнээс  1 хутга аваад гарсан.  Энхтүвшин бид хоёр согтуу  нилээн гадуур  согтуу гудамжаар явсан.  Шөнийн 03 цаг болж байсан байх гэж бодож байна. Цацал хороололд очсон байсан, Энхтүвшин  энэ айл хүнгүй байна  орох уу гэсэн,  би тэгэхээр  зөвшөөрөөд  тэр айлын хашааны  хаалгаар орсон хашааны хаалга нь  онгорхой байсан.  Хашаанд нэг гэр байсан, цоожтой байсан би Наранхүү эгчийн гэрээс  авч гарсан  хутгаараа  гэрийн хаалганы цоожийг  хөшиж  онгойлгосон.  Гэрт Энхтүвшин  бид хоёр орсон, тэр айл хойноо  авдартай байсан авдарны хаалга нь цоожгүй байсан, онгойлгож  үзэхэд Соёрхол нэртэй архи, булган малгай,  повербанк, том гар суурин утас байхаар нь авсан. Тэгээд гэрээс гараад  баруун зүгт  явж байхад машинтай цагдаа  нар ирээд  Энхтүвшин бид  хоёрыг  цагдаа дээр авчирсан.  Айлаас авсан юмнуудаа  хураалгасан. Бид хоёр  авсан  эд зүйлээ бүтэн  хүлээлгэж өгсөн...гэх мэдүүлэг / хх-ийн 42-43 хуу/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 07-10 хуу/

О.Т, Ш.Энарын биед үзлэг хийж, Ш.Э биеэс жимобайлын суурин утас, 0.75 л Соёрхол архи, Т.Тийн биеэс эрэгтэй хүний булган малгай, цагаан өнгийн повербанк зэргийн хурааж авсан тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 11-14 хуу/

О.Т, Ш.Энараас хураан авсан эрэгтэй хүний булган малгай, Жи мобайлын суурин утас, гар утас цэнэглэдэг powerbank,  мөн 0.75 л Соёрхол нэртэй архи зэргийг  хохирогч Д.Отгончимэгт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 15 хуу/ 

 

Хохирогч Д.О алдсан  эрэгтэй хүний булган малгай, Жи мобайлын суурин утас, гар утас цэнэглэдэг powerbank, 0.75 л Соёрхол нэртэй архины нийтэд  285.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2020 оны 01 дүгээр   сарын 03-ны өдрийн №004 дугаартай дүгнэлтийн хуулбар /хх-ийн 24 хуу/

О.Тийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 69 хуу/

О.Т  нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 хуу/

Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 83-84 хуу/

Улсын яллагчийн шүүх хуралдааны үед гаргаж өгсөн “ О.Тэд оногдуулсан 1.200.000 төгрөгийн торгох ялыг 2 сар 20 хоногийн хорих ялаар сольж эдлүүлсэн тухай” Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1/801 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч О.Тэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

  Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч О.Т нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний  шөнө 03 цагийн үед  Ш.Э бүлэглэн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг  Цацалын 3б-1 тоотод байх Д.О4 ханатай  монгол гэрийн хаалгыг хөшиж нэвтрэн эрэгтэй хүний  булган малгай 1 ширхэг, повербанк 1 ширхэг, 750 гр Соёрхол нэртэй архи 1 ширхэг, жимобайлын суурин утас 1 ширхэг зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 285.000 төгрөгийн хохирол учруулсан  нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.        

 

Шүүгдэгч О.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч Д.Отгончимэг, яллагдагч Ш.Энарын мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл болон  бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэргийн нөхцөл байдал болон учруулсан хохирол, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Тийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан  хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд... Хэрлэн сумын 4 дүгээр баг, Цацалын 3б-1 тоотод байх 4 ханатай монгол гэрт үзлэг хийж...гэрийн  хүрэн өнгийн хаалгаар  гэр лүү  ороход  гэрийн ертөнцийн зүгээр  баруун  талын хүрэн өнгийн  модон  орон дээр эмх цэгцгүй орхисон хувцас хунар байв... гэрийн хойд  талд улбар  шар өнгийн  авдар байх ба  уг авдарыг хаалга нь  онгойлгож  тавьсан доторх  эд зүйлийг онгичиж эмх замбараагүй  болгосон... гэж дурдсан, хохирогч Д.Отгончимэг нь... Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Цацалын 3б-1 тоотод хүүхдзздийн хамтаар амьдардаг...нөхөр бид хоёр  2019 оны 12 дугаар сарын 31-ний  өдөр  хөдөөнөөс орж ирээд  аймгаар ойр зуурын хүнс цуглуулж  байгаад орой  19 цагийн үед  Хэрлэн сумын  4 дүгээр баг  Цацалын 3Б-1 тоотод байх  4 ханатай  монгол  гэрээ шалгачихаад  эргээд  хөдөө гэрлүүгээ  явсан... гэж мэдүүлэг өгсөн  байх бөгөөд уг гэрийн гаднах болон дотоод байдлыг харуулсан гэрэл зураг, гэрч хохирогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд уг гэр нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр гэж үзэх үндэслэлтэй, шүүгдэгч О.Тийн үйлдлийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн байна гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч О.Тийг Ш.Эбүлэглэн хулгайлах  гэмт хэргийг  хүн байнга  амьдрах зориулалттай  орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2  дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах журмыг хэрэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх  нь зүйтэй  гэж үзлээ. 

Гэмт хэргийн улмаас хохирогч П.О 285.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогчид “булган малгай, Жи мобайлын суурин утас, гар утас цэнэглэдэг powerbank ,  0.75 л  Соёрхол нэртэй архи зэргийг  хүлээлгэн өгсөн /хх-ийн 15 хуу/   байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч О.Т нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс цагдан хоригдсон 03 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Оорцог овгийн Осгоны Тийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч  үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг,  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасны дагуу шүүгдэгч О.Тийг 1 /нэг/ жил 10  /арав/  сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тэд оногдуулсан 1 жил 10  сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.  Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч О.Тийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс цагдан хоригдсон 03 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Тэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Э.ОДХҮҮ