Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 29

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг, 4-8 тоотод оршин суух, 1953 онд төрсөн, 64 настай, Харчин овгийн Давгын Батсүхийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 4 дүгээр уурын зуухны сахиул, Бямбадоржийн Адъяад холбогдох

180000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Батсүх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 10 дугаар сард Б.Адъяа нь надаас түлшний мод зээлээр авсан. Модны үнэ болох 180000 төгрөгийг өгөхийг удаа дараа шаардсан боловч өдийг хүртэл өгөхгүй байна. Иймд Б.Адъяагаас 180000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Адъяа шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь Д.Батсүхийн нэхэмжилж буй 180000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дотор төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүйг ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Батсүх нь Б.Адъяад холбогдуулан 180000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Адъяа нь 180000 төгрөг гаргуулахнэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаарД.Батсүхийн нэхэмжлэлтэй Б.Адъяагаас 180000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгтзааснаар хариуцагч Б.Адъяагаас 3025 төгрөг, орон нутгийн орлогийн 5540607728 тоот данснаас 3025 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Батсүхэд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 6050 төгрөгөөс 3075 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА