| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2020/0200/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/184 |
| Огноо | 2020-05-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Батзаяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2020/ШЦТ/184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч Д.Батзаяа, Ч.Батзориг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Батсүх,
Шүүгдэгч Д.У-, М.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Д.У-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Э- нарт холбогдох эрүүгийн 203800000225 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, М.Э-,
Монгол Улсын иргэн, Д.У-,
Шүүгдэгч М.Э- нь 2020 оны 04 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.У- нь 2020 оны 04 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө өөрийн төрсөн ах Д.Д-г өмөөрч хохирогч М.Э-ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Э- нь 2020 оны 04 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.У- нь 2020 оны 04 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө өөрийн төрсөн ах Д.Д-г өмөөрч хохирогч М.Э-ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038000000225 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Д.Д-гийн мөрдөн шалгах шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай найз М.Э- хаана очих гэж байгаан гэхээр нь очих газраа хэлтэл тэнд бид нарыг очихоос өмнө ирчихсэн хүлээж байсан тэгээд бид нар М.Э-тай цуг ороод хоёр том пиво задлаад ууж байтал М.Э- нэг сонин байдалтай байгаад байсан тэгээд гараад явахаар нь би араас нь гараад миний найз сэтгэл санаа чинь гайгүй юу гэтэл намайг шууд толгой чихрүү хоёроос гурван удаа цохиод авахаар нь чи согтуу байна ярих зүйл байвал дараа эрүүл болохоор чинь ярилцъя гээд буцаад байшин руугаа орох гээд үүд онгойлгоод орсон...” гэх мэдүүлэг /ххийн 23 дугаар тал/,
Гэрч Ц.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 ондүгээр сарын 22-ны өдөр 01:10 цагийн үед гэртээ унтаж байтал манай гэрийн цонхыг нэг хүн хагалаад дуу чимээ гараад байхаар нь босоод байж байтал манай том хүү Д.Д- хаалга онгойлгож өгтөл тамбарт Д.Д-гийн найз М.Э- орж ирэнгүүтээ Д.Д-г цохиж зодоод.өшиглөөд унагаасан тэгээд дүү нь өмөөрч манай тамбарт барилцаж аваад би Энхтайвнийг аваад гарсан. Тэгээд хашааны хаалган дээр очоод гаргах гэтэл гарч өгөхгүй зууралдаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр тал/,
Гэрч В.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 ондүгээр сарын 22-ны шөнийн 01 цаг өнгөрч байхад...Ц.Д- гэх айлын хашаан дотор хүмүүс хэрэлдээд байхаар нь манай хөрш учир би санаа зовоод яваад очсон чинь Ц.Д- ах хоёр хүүтэйгээ бас нэг залуу нэг охин байсан тэд нар хоорондоо маргалдсан Д.У- нэг залуутай барилцаад авсан би салгаад тэр залууг гаргасан. Тэгтэл Ц.Д- ах энэ залуу ирээд амгалан тайван байдал алдагдуулаад байна гэж байсан...зууралдаж зодолдоод дээр доороо ороод байсан тэрнээс хойш удаагүй цагдаа ирсэн цагдаа ирхэд тэр хоёр больцгоосон байсан тэгээд нөгөө залуу намайг энэ залуу зодсон гээд цус нөжөө цагдаад үзүүлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар тал/,
Гэрч Ж.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...шөнийн 1 цагийн үед М.Э- гэртээ ирэхгүй болохоор нь би Д.Д-гийн гадаа очсон чинь М.Э- машинтайгаа байж байсан тэгээд надруу уурлаад чи Д.Д-тэй унтая гэсэн юм биш үү чи тэгж чаат бичдэг юм биш үү гэх мэтээр яриад байсан та хоёрыг нүүрэлдүүлье гээд байсан тэгэхээр нь би за тэгвэл орьё гээд тэдний хашааруу яваад орсон. Тэгтэл М.Э- ороод байшингийн цонхыг нь хагалсан. Тэгтэл Д.Д- аав, дүүтэйгээ хаалгаа тайлж өгөөд зогсож байсан М.Э- манай найз охин чамтай унтая гэж хэлээгүй гэж байна чи юу гээд худлаа яриад байгаа юм бэ гээд Д.Д-г цохих гээд оноогүй тэгсэн чинь Д.Д-гийн дүү Уугий / Д.У- / орж ирээд М.Э-г зодож цохиод эхэлсэн...”гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/,
Шүүгдэгч Д.У-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө 1-2 цагийн хооронд манай хашааны гадаа машин хаазалсан тэгэхээр нь би сэрээд сонсоод хэвтэж байхад манай хашааг хүн давж орж ирээд манай гэрийн цонхыг хагалсан тэгээд манай ах Д.Д- хаалга онгойлгоод аав хамт гарсан. Тэгэхэд манай ах Д.Д-г хөлрүү нь өшиглөөд авсан. Тэгээд манай ахыг зодоод эхлэхээр нь би ахыгаа өмөөрөөд М.Э-тай зодоон хийсэн...” гэх мэдүүлэг /хх-иин 12 дугаар тал/,
Шүүгдэгч М.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр би гэртээ байж байгаад өмнөх хоёр гурав хоногийн өмнө Д.Д- манайд ирж хонохдоо манай найз охиныг намайг гараад явсны дараа үнсэх гэж оролдсон байсан...гэрийнхээ хаалгыг хэн онгойлгож өгснийг нь санахгүй байна орход Д.Д- аавтайгаа дүүтэйгээ бүгд зогсож байсан би Д.Д-г түлхээд би аавд нь хандаж үр хүүхдээ ёс суртахуунтай байлгаач гэж хэлсэн тэгтэл намайг өөдөөс түлхээд Д.У- нь надруу дайраад цохиж аваад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар тал/
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 ондүгээр сарын 22-ны өдрийн № 222 дугаартай: Д.Д-гийн биед зүүн гуянд цус хуралт, зүүн хөхлөг сэртэнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгджээ. Д.Д-гийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар тал/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарынны өдрийн № 220 дугаартай “...М.Э-ы биед дагз яс болон зулай ясыг хамарсан цууралт, дух, зүүн хацар, баруун чих, зүүн шуу, баруун бугуйнд зулгаралт, дээд уруул, дагз, зулайн хуйханд няцралт, дээд талын 2 ширхэг шүдэнд бага зэргийн сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. М.Э-ы биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 47-р тал/
Зөрчлийн амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6-р тал/
Шүүгдэгч Д.У-ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64-67-р тал/
Шүүгдэгч М.Э-ы хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийнхуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68-71-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хузаасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч М.Э- нь 2020 оны 04 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.У- нь 2020 оны 04 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө төрсөн ах Д.Д-г өмөөрч хохирогч М.Э-ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.
Шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь хохирогч Д.Д-гийн мэдүүлэг /хх-ийн 23- р тал/, гэрч Ц.Д-гийн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/, гэрч В.Б-ын мэдүүлэг /хх-ийн 37-р тал/, гэрч Ж.Х-ийн мэдүүлэг /хх-ийн 40-41-р тал/, хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрүйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэшүүгдэгч Д.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг, шүүгдэгч М.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч М.Э- хохирогч Д.Д- нарын таарамжгүй харилшүүгдэгч нарын нийгэмд тогтсон хэв, журам, ёс суртахууны шаардлагыг үл хүндэтгэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэшүүгдэгч Д.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг, шүүгдэгч М.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.У-, М.Э- нь урьд ял шийтгэл эдэлж байггаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67, 71/-аар тогтоогдож байна. Шүүгдэгч Д.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч Д.У-, М.Э- нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Д.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.Э-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулав.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Д.Ундрах-Оргихохирогч М.Э-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, шүүгдэгч М.Э- нь хохирогч Д.Д-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч нар нь хохирлоо нөхөн төлсөн тухай эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Д.У-, М.Э- нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2038000000225 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г овогт Д-гийн Уыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И овогт Мягдагмаагийн Эг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.У, М.Э нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн 2038000000225 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.У, М.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР