Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 124

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0154/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                                  Г.М

Шүүгдэгч                                                          П.Ц,     Э.Ш

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                             Б.Б  нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.О хөтлүүлж Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.М  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  П.Ц, Э.Ш нарт холбогдох 2039000000126 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар  сарын 27-ны өдөр  хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч П.Ц нь 2020 оны 04 дүгээр сарын 18-ны  өдөр Хэнтий аймаг Хэрлэн сумын  4 дүгээр баг  3б-19 тоотод байх  иргэн   Ж.Хгэрээс  иргэн Ж.Хэзэмшлийн  7 кг ямааны  ноолуурыг нууцаар, хууль бусаар авч хулгайлан бусдад нийт 455.000 төгрөгийг хохирол   учруулсан,

Яллагдагч  Э.Ш  нь яллагдагч П.Цын  2020 оны 04 дүгээр сарын  18-ны өдөр  Хэнтий аймаг Хэрлэн сум 4 дүгээр баг 3б-19 тоотод байх иргэн Ж.Х гэрээс хулгайлсан 7 кг  ямааны ноолуурыг  гэмт хэргийн улмаас  олсон  хөрөнгө болохыг  мэдсээр байж  түүний хууль бус  эх үүсвэрийг  нь нуун  далдлах, гэмт хэрэг үйлдэхэд  оролцсон аливаа  этгээдэд хуулийн  хариуцлагаас зайлсхийхэд  туслах зорилгоор  өөрчилсөн  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Ж.Хөгсөн: Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын  4 дүгээр баг Хэрлэнгийн 3Б-19 тоотод хүү  Баатарын хамт  амьдардаг юм.  Манай хэдэн тооны мал  хойшоо Дулааны  энгэр лүү байдаг юм. Би одооноос 10-аад хоногийн   хөдөө байдаг  хэдэн ямаагаа самнах болоод  өөрийнхөө нутгийн хүүхэд  болохЦ, Жамц гэх  хоёр  залуугаар  самнуулахаар болоод хэдэн ямаан дээрээ  очсон юм.  Тэгээд тэр хоёр залуугаар  өөрийнхөө 28 тооны ямааг  самнуулаад 1 шуудайнд чихэж  хийлгүүлээд ямаа байгаа айлынхаа  хилээр  хиллэн үзэхэд  8 кг  800 грамм  байсан.  ТэгээдЦ, Жамц  хоёрт  эгч  нь ноолуураа  өгөхөөр  та хоёрт ямаа самнасан  хөлсийг нь  өгнө гэж  хэлсэн.  Тэгээд 8.800 грамм ноолуураа  гэр дотроо зүүн орон доогуураа авчираад хийчихсэн юм...Тэгээд одооноос 2 хоногийн  өмнөЦ та ноолуураа  хаана хийсэн гэж асуухаар  нь эгч нь  өөр айлд аваачаад  орхисон гэж хэлсэн. Тэгээд уржигдар би шүдээ үзүүлэхээр  эмнэлэг явсан юм. Тэгээд  түүнээс хойш би  гэрээсээ гараагүй ноолуураа гэртээ байгаа л гэж  бодоод яваад байсан юм.  Тэгээд өнөөдөр зүүн орон доогуурх  ноолуураа үзсэн чинь  алга болчихсон байсан...Баатар манай төрсөн хүү болохоор  миний юмыг захиран  зарцуулах эрхтэй...Тэгээд  би Баатарт  уурлаад чи өөрийнхөө ноолуурыг гэрээсээ  хулгай хийлээ  гээд  уурлаад хэлсэн чинь  Баатар би аваагүй, одооноос 2-3 хоногийн өмнө  таны ноолуурыг зүүн орон  доогуур  байхадЦ, Э хоёр гаргаж ирээд харуулахаар нь  би дээрээс  1 кг орчим ноолуур  өгч явуулаад  1 шил архи, 1 тамхи,  бэлэн 10.000 төгрөг авсан нь үнэн, үлдсэн ноолуурыг нь бол  буцаагаад хийсэн, үлдсэн  ноолуурыг чинь  тэрЦ л аваа биз сүүлд авсныг  нь бол мэдээгүй гэж  хэлсэн.  ТэгээдЦыг  цагдаа нар дуудаад уулзуулахад би авсан гэж хэргээ хүлээсэн...Ц манай хогийг цэвэрлэж  өгч байхдаа  миний нүдийг хариулж байгаад  хулгайлсан байсан...Ц, Э хоёр манайхаар орж  ирээд намайг  тоглоё гээд суугаад байсан, би тоглохгүй зүрх өвдөөд байна гэж  хэлсэн, тэгсэнЦ нь орж гарж байснаа  танай хашаанд чинь хог тарчихсан байна гээд орж  ирэхээр нь танай  нохой л  тарааж байгаа  биз гэсэн чинь манай  нохой уяатай  байгаа  гээд таахалзаад байсан, тэгвэл чи хамт гараад  цэвэрлээд өгчих  гэж  гуйсан, тэгээд Цтай  хамт гарч  хашаан доторх  хогоо жоохон цэвэрлэсэн, би тэр  үед  нь 00 ороод санаанд оролгүй л байсан.  ТэгээдЦ хогоо цэвэрлэчихээд надад  түмпэнд нүүрс хийж өгчихөөд явсан.Ц надтай  хог цэвэрлэж  байхад  бол Э нь  байгаагүй...П.Цын аав Пүрэвийнх  манайх  хоёр  Сүхбаатар аймгийн Мөнххаан  сумын нэг  нутаг усны  хүмүүс байгаа юм.  Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт мөн л  энэ айлтай олон  жил  ойролцоо амьдарч байгаа юм.  Миний нас өндөр гарсан учраас  П.Ц зарим үед  манай гэрийн ажилд  тус  нэмэр болдог юм.  Сүүлийн үед түүний найз гэх  Ц гэдэг залуу манайхаар  хамт ирэх болсон. Түүнийг бид нар  Э гэж дууддаг юм...Тэр өдөр  П.Ц  миний ноолуурыг  хулгай хийх  зорилготой  манай гэрт  ирж намайг  гэрээс гаргах  гэж зориуд хашаанд байсан шуудайтай хогийг  асгаж  тараасан байх...П.Ц хулгайлсан ноолуурынхаа  хохирлыг  бүрэн төлж  барагдуулсан учраас  одоо надад санал, гомдол  гэх зүйл байхгүй...Ц надад бэлэн 460.000 төгрөг өгсөн, мөн Цагдаагийн газраас 4 кг 450 гр ноолуур хүлээлгэн өгсөн, одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 23- 28 хуу/

 

Гэрч Т.Алтансүхийн өгсөн: ...би 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гэртээ байж байхад манай зүүн талын хашаанд буюу Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 3б-20 тоотод оршин суух Хэрлэн гэдэг хүүхэн над руу залгаад “таксинд яваад өгөхгүй юу” гэж 11 цагийн орчимд гуйхаар нь би машинтайгаа тэдний гэрт очиход Хэрлэн, түүний хадам дүүЦ, Ц гэдэг гурван хүн ноолуур зарах гэсэн юм гэж хэлээд миний машинд суугаад Хэрлэн сумын 3 дугаар баг Баяржаргал гэдэг ноолуурын ченж дээр очиж нөгөө 1 шуудайтай ноолуураа өгч кг-ийг нь хэмжүүлчихээд Баяржаргал шуудайг нь хутгаар зүсээд контейнер дотроо асгасан байсан задгай ноолуур дээрээ асгахад тэд нарын шуудайтай ноолуур дундаас нь модны үртэс, хог гарсан учраас энэ бохир ноолуурыг чинь авахгүй гэж буцааж өгсөн. Гэхдээ шуудайтай ноолуурнаас модны үртэсгүй цэвэрхэн ноолуурыг нь Баяржаргал ченж ялгаж, хиллэж авсан. Баяржаргал ченж чухам хэдэн кг ноолуур худалдаж авсныг нь би мэдээгүй. Тэгээд ноолуурынх нь шуудайг зүсүүлчихсэн учраас Баяржаргал ченж 1 ширхэг саарал шуудай тэд нарт өгч, голсон үлдэгдэл ноолуурыг нь хийгээд өгсөн. Тэгээд тэндээс зүүн тийшээ явж Агчин гэдэг ченж дээр очиж нөгөө гологдсон үлдэгдэл ноолуураа зарсан. Чухам хэдэн төгрөгөөр зарсаныг мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуу/

 

Гэрч Н.Баяржаргалын өгсөн:... би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт хувиараа ноолуур худалдан авч байгаа юм. 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр намайг хашаандаа ноолуур худалдаж аваад байж байхад таксинд явдаг Алтансүх гэдэг ахын машинд үл таних 3 хүн сууж ирээд 1 шуудайтай ноолуур өгье гэхээр нь би ноолуурыг нь жинлэхэд 7 кг болж байсан. Тэгээд ноолуурын шуудайг нь хутгаар зүсэж задлаад урьд өмнө нь хүмүүсээс авсан байсан задгай ноолуур дээрээ асгаж шидэх гэтэл уг шуудайтай ноолууран дотроос модны үртэс, хог доош унахаар нь тэр ноолуураас нь цэвэрхэн 2.6 кг ноолуурыг нь 169.000 төгрөгөөр худалдаж аваад үлдэгдэл модны хогтой ноолуурыг нь авахгүй гээд тэд нарт бүтэн шуудайд хийж өгч явуулсан. Тэд нарын нэг нь болох урт үстэй, үсээ задгай тавьсан нөхөр нь ноолуур өгөхдөө сандраад хоёр гар нь салгалаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуу/

 

Гэрч Д.Баатарын өгсөн:...Би Хэнтий аймгийн Хэрлэн сум 4 дүгээр баг Хэрлэн 3б-19 тоотод ээжийн хамт амьдардаг юм. Манайхаар  нэг нутгийн хүүхэд гээдЦ, Э  гэх хүүхдүүд орж гараад  ээжид ойр зуурын  юм хунарт  нь туслаад явдаг юм. Би хөдөө айлын мал харж байгаад одоогоос 5-6 хоногийн өмнө аймагт гэртээ ирээд байсан юм. Тэгээд гэртээ хэвтэж байхадЦ, Э гэх хоёр залуу орж ирээд манайд сууж байснаа зүүн орон доороос шуудайтай ноолуур гаргаад ирсэн. Тэр өдөр ээж эмнэлэгт шүдээ эмчлүүлэхээр явчихсан байсан юм. Би ээжийг хэзээ нь ямаагаа самначихаад ирснийг нь мэдээгүй. Тэгсэн тэр хоёр “Баатараа ахаа энэ ноолуураас 1 кг ноолуур авчихъя л даа” гэхээр нь би ганц юм уух гээд шуудайтай ноолуураас 1 кг орчмыг тэр хоёрт хийж өгөөд явуулсан. Тэгээд дараахан нь тэр хоёр намайг гэрээс дуудаад надад 0.75 литрийн “Стандарт” архи 1 ширхэг, тамхи 1, бэлэн 10.000 төгрөг өгчихөөд яваад өгсөн. Би ч өөрөө архинд дуртай болохоор тэр ноолуур нь хэдэн төгрөг болсныг нь асуугаагүй. Тэгээд тэр хоёрын авч ирж өгсөн архийг нь уугаад тэр өдөр гэртээ хэвтсэн... Сүүлд харин  үлдсэн  ноолуурыг  нь тэр  хоёр авсныг  мэдээгүй, өнөөдөр л харин  ээж зүүн  орон доогуур  байсан ноолуур  алга  болчихсон байна гэж  хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 41хуу /

Гэрч А.Агчинсүрэнгийн өгсөн:... Намайг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тус газарт ноолуур худалдан авч байхад үл таних 2 хүн шуудайд хийсэн багахан хэмжээтэй ноолуур авч ирээд худалдсан нь 1.6 кг болсон. Тэр үед би ноолуур 1 кг-г нь 63.000 төгрөгөөр авч байсан учраас 100.800 төгрөг болж түүнд нь 100.000 төгрөгийг нь өгч худалдан авсан. Би ноолуураа 7 хоногт 1 удаа Улаанбаатар хот руу ачуулдаг учраас тэр ноолуур миний ноолууртай хамт Улаанбаатар хот “Эмээлт” зах руу ачигдсан. Мөн 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр намайг иргэдээс ноолуур худалдан авч байхад нөгөө хоёр хүний нэг болох эрэгтэй хүн шиг бүдүүн хоолойтой, урт үстэй, үсээ задгай  тавьсан хүн нь машинаас бууж ирээд 1 шуудайтай ноолуур надад худалдсан. Би түүний авч ирсэн ноолуурыг нь худалдаж авахад 4.5 кг болж байсан учраас 1 кг тутмыг нь 65.000 төгрөгөөр тооцож шуудайны 100 граммыг хасаж 4.4 кг ноолуурыг 286.000 төгрөгөөр худалдаж авсан. Би тэр хоёр хүнийг харах юм бол танина. Сүүлийн 4.4 кг ноолуур нь шуудайтайгаа контейнер дотор байсныг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр цагдаагийн алба хаагч ирээд хурааж авсан. Энэ ноолуурын шуудайг хутгаас зүсэж, ноолуурыг нь үзэхэд бага зэрэг модны хогтой байсан. Би тухайн үед би тэр хүнийг хулгайн ноолуур өгч байна гэдгийг мэдээгүй. Тэр хүн надад 4.4 кг ноолуур зарахдаа сандарч яарсан байдалтай байсан...Хураалгасан ноолуурын үнэ болох 286.000 төгрөгийгЦ гэгч нь надад буцааж бүрэн төлж барагдуулсан учраас надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл болон санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг, /хх-ийн 43-44хуу/

Гэрч О.Хэрлэнцэцэгийн өгсөн:...Ц гурилын улаан өнгийн ярликтай шуудайнаас ноолуурыг гаргаж өгөхөд Ц аваад гурилын цэнхэр өнгийн ярликтай шуудайнд чихэж хийж нийлүүлээд нэг шуудай ноолуур болгосон...гэх мэдүүлэг /хх-ийн 46 хуу/

Э.Шын яллагдагчаар өгсөн:..БиЦыг танина 2019 оны 04 дүгээр сарын  үеэр хотод танилцаад 2019 оны 07 дугаар сардЦтай  Хэнтий  аймагт аавынд нь ирж  хамт амьдарддаг болсон.  Бид хоёрын хувьд  бол найзууд гэж явдаг. Хүрэлтогоо эмээг танинаЦ бид хоёр  тэднийхээр  орж гараад  эмээд ойр зуурынх нь  юманд  туслаад  явдаг юм.  Хүрэлтогоо эмээ өөрийнхөө хэдэн тооны  ямааг самнана гээдЦ бид хоёрыг  аваад мал байгаа газраа аваачаад  нийт 30-аад тооны  ямаа самнасан, бид хоёрын ямаа самнах  хөлсийг  ноолуураа өгөхөөрөө  өгнө гэж  хэлээд эмээ  ноолуураа аймагт  авчирсан.  Тэгээд тэрнээс хойш  4 сарын 10-даар Ц бид хоёр  Хүрэлтогоо  эмээгийнхээр  ороход  эмээгийн хүү  нь  Баатараа ах гэртээ хэвтэж байсан, эмээг шүдээ  үзүүлэхээр  явсан гэж  хэлсэн. Тэгээд Ц зүүн орон доогуур нь шагайж  байснаа эмээгийн  шуудайтай  ноолуурыг  гаргаж ирээд Баатараа ахад  харуулсан.  Тэгсэн Баатараа ах  шуудайтай  ноолуурнаас  нь задлаад  дээрээс нь  1 шуудайнд  хийж авсан,  тэгээд үлдсэн ноолуурыг нь буцаагаад  орон доогуур хийгээд  нөгөө авсан ноолуураа зарах  гээд Ц  Баатар бид гурав  гэрээс нь гарсан. Тэгсэн Баатараа ах  Тамир  дэлгүүрийн тэнд ирсэнээ  та хоёр  наадах  ноолуураа аваачаад  өгчих  надад 1 шил архи, 1 тамхи, бэлэн 10.000 төгрөг аваад  ирэхгүй юу гээд өөрөө  буцаад  явсан.  Тэгээд бид хоёр Эвт худалдааны  хойд талд  ноолуур авч байгаа газар ирээд нөгөө  ноолуураа  өгөхөд 1 кг 600 грамм  ноолуур  болсон тэгээд 95.000 төгрөг аваад тэндээсээ дэлгүүр орж  1 шил 75 граммын  стандарт, 1 хайрхаг тамхи аваад  Баатараа  ах дээр  ирж тамхи  архи болон  10.000 төгрөг  өгчихөөд харьсан. Үлдсэн  мөнгөөр ньЦ мөрийтэй  тоглоод  алдсан гэж  байсан.  Тэгээд түүнээс хойш  буюу 4 дүгээр сарын 18-ны  өглөө 09 цагийн үед  хөгшинийнд  ирэхэд хөгшин  гэртээ хэвтэж байсан. Харин Баатараа ах  байгаагүй, тэгээд Ц бид хоёр  хөгшинийнд  сууж байхад гаднаас нэг залуу  орж ирээд Цтай  буур тоглоод хэсэг  суусан,  тэгэхэд хөгшин  бие өвдөөд  байна  гээд   тоглоом  тоглоогүй гэртээ хэвтэж байсан.  ТэгсэнЦын ээж  бид хоёр луу утасдаад та хоёр  ирж хоолоо ид  гэж хэлэхээр нь би  хөгшинийхөөс гараад  явсан.  ТэгэхэдЦ хөгшиний зүүн  зүүн орны урд  суугаад үлдсэн.  Тэгээд би харьж  хоолоо идчихээд  сууж байхадЦ  над руу  залгаснаа чи  хүрээд ирээ  гэж хэлэхээр  нь чи  урд  хэргээ яая гэж  байж болио,  би аавд будаг авч өгөхөөр  явах гэж  байна гэж  хэлсэн.  ТэгээдЦын аавынхаас  гараад Мэндээ ахынх руу  нь будаг  авахаар  хашааных нь ойролцоо  явж байхадЦ эмгэний хашаан дээгүүр  шуудайтай ноолуурыг нь давуулаад  шидээд  өөрөө араас  нь хашаа даваад  гарч ирсэн.  Тэгээд нөгөө ноолуураа аваад  урд талын хашааны  Мэндээ ахынх руугаа  шуудайтай  ноолуураа  өргөөд  орсон...Ц  сүүлийн  ноолуурыг авья  гэж надад хэлэхээр нь  чи урьдах  хэргээ яая гэж  байж  би наад  хэрэгт чинь  оролцохгүй гэж хэлсэн...Ц тухайн ноолуурыг хашаан дээгүүр давуулаад  гаргаж  ирэхэд  нь би  наад  ноолуураа  буцаагаад  оруулж  өг гэхэд  би өөрөө мэдэж байна  чамд хамаагүй ухааны юм ярьсан.  Би хулгайн  ноолуурыг  хамт заралцсан нь бол үнэн...гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 хуу/

П.Цын яллагдагчаар өгсөн:... Би  Хүрэлтогоо эмээтэй  нэг нутгийнх гээд  Ц   бид хоёр Хүрэлтогоо эмээгийнхээр орж гараад  юм хунарт нь туслаад   явдаг юм...2020 оны 04 дүгээр сарын 16-ны  өдөр Ц  бид хоёр  хөгшинийх рүү ороход хөгшин  шүдээ авахуулахаар  эмнэлэг  явчихсан гээд Баатар ах гэртээ  хэвтэж байсан, тэгээд зүүн  орон доогуур нь шагайгаад  харахад шуудайтай  ноолуур нь  харагдсан, тэгэхээр нь  Баатар  ахад  эмээгийн  ноолуур нь доогуур  байна шүү дээ  гэж хэлсэн чинь  Баатар ах  босож  ирээд 1 кг орчим ноолуур  шуудайнд хийж авсан.  Тэгэхэд Ц  наад  ноолуурнаас чинь авч болж байгаа  муу  хөгшин мэдвэл яах  юм гэж  хэлсэн.  Тэгсэн Баатар ах ээж мэдвэл би  л авсан  гээд хэлчихье та хоёрт хамаагүй гэж хэлсэн. Тэгээд нөгөө 1 кг орчим ноолуураа  Ц  бид хоёр аваад  Кино монтажийн  хажууханд ноолуур  авдаг  газар өгөхөд  1кг 600 грамм  болсон тэгсэн  ченж нь  шуудайнд нь 100 граммыг хасна  гээд 1 кг 500 грамм   ноолуур  гээд 90.000 төгрөг  өгсөн. Тэгээд Ц бид хоёр мөнгөөрөө дэлгүүр орж  0.75 граммын архи  улаан шонхор  тамхи аваад  хөгшиний гадаа ирээд  Баатар ахад архи, тамхи мөн бэлэн 10.000 төгрөгтэй  нь  өгчихөөд  бид хоёр харьсан. Тэр мөнгөнөөс Ц  надаас 10.000 төгрөг  аваад хөдөө  явсан. Тэгээд би цагдаа дээр албадан  ажил хийж байгаа  болохоор  үлдсэн мөнгөөрөө  хоол унданд ороод дуусгасан.  Тэгээд 04 сарын 19-ний өглөө 09 цагийн үед Ц бид хоёр  хөгшинийнд ирсэн хөгшинийнд ирэхэд  хөгшин гэртээ  ганцаараа  сууж байсан.  Тэгээд Ц бид хоёрыг сууж байхад нэг залуу  орж ирээд хөзөр тоглох уу  гэсэн чинь  хөгшин бие өвдөөд  байна гээд тоглоогүй тэгээд тэр  залуутай би  жоохон хөзөр тоглож  байгаад  нөгөө залуу  гараад явсан. Араас нь Ц хоол идэхээр  явсан,  Тэгээд би  Цын араас  утасдаад  чи хүрээд  ир ээ хоёулаа  хөгшиний үлдсэн ноолуурыг яаж  хийж  байгаад  авья гэсэн чинь  Ц  одоо  болохгүй  байхаа хөгшин мэдвэл бид хоёрыг л авсан гэж бодно, чи хэрэг  дээрээ  хэрэг нэмээд  яах гээд байгаа  юм гээд янзгүй байхаар нь би  утсаа  тасалсан. Тэгээд эмээтэй  хамт гараад хогийг нь цэвэрлэж байхад эмээ 00-д орохоор нь  би гялс гэр лүү нь  ороод зүүн  орон доогуур  байсан шуудайтай  ноолуурыг нь авч гараад  амбаарынх  нь баруун  талд тавьчихсан тэгээд хөгшин  нь 00-оос гарч  ирсэн, тэгээд  би түмпэнд нь  нүүрс хийж өгчихөөд  гэрт нь орж гараа угаачихаад  явлаа шүү  гээд  хөгшинийхөөс гараад  явсан.  Тэгээд гарч явахдаа амбаарных нь  баруун талд тавьсан  байсан ноолуураа  урд талынх  нь хашаа дээгүүр  давуулж  хашаанаас гарахад Ц  зүүн гудамаар  ахынх руу чигтэй  явж байхаар нь Цыг  дуудаад  хамт  ноолуураа өргөөд  хөгшиний урд  байдаг ахын  хашаа руу  явж орсон...гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 хуу/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 13-15  хуу/

А.Агчинсүрэнгээс саарал өнгийн шуудайтай 4.45 кг ямааны ноолуурыг хураан авч хохирогч Ж.Хүрэлтогоод хүлээлгэн өгсөн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 18-20  хуу/

 

Хохирогч Ж.Хүрэлтогоогын алдсан 7 кг ямааны ноолуурын үнэлгээг 455.000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний ФЭЙР ВАЛУШН ХХК-ий шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ШД183 дугаартай дүгнэлт /хх-ийн 58-62 хуу/

Э.Ш, П.Ц нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 102, 103 хуу/

Э.Ш, П.Ц нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 106, 126 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 133-135 хуу/

Хохирогч Ж.Хүрэлтогоогоос  гаргасан “П.Цт  гомдол, санал байхгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан” тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 132 хуу/

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч П.Ц, Э.Ш нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

   Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч П.Ц нь 2020 оны 04 дүгээр сарын 18-ны  өдөр 10 цагийн үед Хэнтий аймаг Хэрлэн сумын  4 дүгээр баг  3б-19 тоотод байх хохирогч Ж.Хгэрт байхдаа  Ж.Хэзэмшлийн  7 кг ямааны  ноолуурыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч   455.000 төгрөгийг хохирол   учруулсан,

Шүүгдэгч   Э.Ш  нь шүүгдэгч П.Цын  2020 оны 04 дүгээр сарын  18-ны өдөр Хэнтий аймаг Хэрлэн сум 4 дүгээр баг 3б-19 тоотод байх иргэн Ж.Х гэрээс хулгайлсан 7 кг  ямааны ноолуурыг  гэмт хэргийн улмаас  олсон  хөрөнгө болохыг  мэдсээр байж  авсан, өөр өнгийн шуудайнд сольж хийсэн, хамт явж худалдан борлуулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд эдгээр  нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

  Шүүгдэгч П.Ц, Э.Ш нарт нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь хохирогч Ж.Хүрэлтогоо, гэрч Т.Алтансүх, Н.Баяржаргал,  Д.Баатар,  А.Агчинсүрэн,  нарын мэдүүлэг  болон  бусад нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас 455.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Ж.Хүрэлтогоо нь хохирлоо бүрэн барагдуулж авсан, нэхэмжлэх зүйлгүй тухай тодорхойлолт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

Шүүгдэгч П.Цын үйлдлийн улмаас бусдад 455.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан бага хэмжээний хохирлоос их /300.000 төгрөгөөс дээш/ байх тул түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж үзлээ.

Аймгийн Прокурорын газраас П.Цын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Э.Шын үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус  зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч П.Цыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,  шүүгдэгч Э.Шыг гэмт хэргийн улмаас олсон  хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан, түүний хууль бус эх үүсвэрийг  нуун далдлах зорилгоор өөрчилсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн  18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Ц, Э.Ш нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2  дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч П.Цт 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Э.Шад хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх  үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч П.Ц, Э.Ш нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн ПүрэвийнЦыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг  үйлдсэн, шүүгдэгч Боржигон овгийн Эрдэнэчимэгийн Цыг  мөнгө угаах  гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт  заасныг журамлаж шүүгдэгч Э.Шад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар  тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч П.Цыг 10 /арав/  сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 3. Шүүгдэгч П.Цт оногдуулсан 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч П.Ц, Э.Ш нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч П.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялын хугацааг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдасугай.

 

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Цт авсан цагдан хорих, шүүгдэгч Э.Шад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Э.ОДХҮҮ