Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 30

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Улаанбаатар хот Баянгол дүүрэг 10 дугаар хороо Зүүннарангийн 10-4 тоотод оршин суух Ранан овогт Цэрэндолгорын Ганцэцэгийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 36 дугаар байр 3-25 тоотод оршин суух Шөгөө овогт Доржсүрэнгийн Бумандолгор, Монгол овогт Дашдондогийн Болдбаяр нарт холбогдох Өмчлөгчөөр тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, нэхэмжлэгч Ц.Ганцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ц.Ганцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие төрсөн ах Ц.Гантулгатай хамт 1992 онд өнчирч, орон гэргүй амьдарч байгаад 2002 оны 6 дугаар сард Мандах нар боловсролын туслалцааны байгууллагаас Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах 36 айлын орон сууцны 3-25 тоотоос хажуу өрөөг зуучлан Америкийн нэгдсэн улсын иргэн Гари Росс гэх хүн хөрөнгө оруулалт хийж Д.Бумандолгороос худалдан авч өгсөн бөгөөд бид одоо хүртэл энэ байрандаа амьдарч байна. Надад байраа худалдсанаас хойш Д.Бумандолгор нь өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа тул миний өмчлөх эрхийг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Д.Бумандолгор шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ц.Ганцэцэгт 12м2 нэг өрөөний гэрчилгээг гаргаж өгөхөд татгалзах зүйл байхгүй. Гэрчилгээг 2018 оны 4 дүгээр сард гаргаж өгнө. Шүүх хуралдаанд оролцохгүй. Давж заалдах гомдол гаргах эрхгүй гэдгийг ойлголоо гэв.

Хариуцагч Д.Болдбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ц.Ганцэцэгт нэг өрөөний гэрчилгээг гаргаж өгөхөд татгалзах зүйл байхгүй. Гэрчилгээг заасан хугацаанд нь гаргаж өгнө. Шүүх хуралдаанд оролцохгүй. Давж заалдах гомдол гаргах эрхгүй гэдгийг ойлголоо гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Ц.Ганцэцэг нь Д.Бумандолгор, Д.Болдбаяр нарт холбогдуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг хуучин 36 айлын орон сууцны 25 тоотын 1 өрөөний өмчлөгчөөр тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

  Хуульд зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс 50%-иар чөлөөлөх үндэслэлтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасныгудирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаархариуцагч Д.Бумандолгор, Д.Болдбаяр нар нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг хуучин 36 айлын орон сууцны 25 тоотын 1 өрөөний өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бумандолгор, Д.Болдбаяр нараас 35100 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогын / Хаан банкны 5540607728 тоот данснаас/ 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ганцэцэгтолгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

   

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Н.ЭНХМАА