Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 32

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар Отгон овгийн  Б.Э, Толин овгийн Д.О нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2000 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Э.Г., 2002 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Э.Б., 2009 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин Э.Лх. нарыг эх Д.О- н асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар2000 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Э.Г., 2002 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Э.Б. нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2009 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин Э.Л-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Э-с хүүхдийн тэтгэлэг гаргуулж, сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

5. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тус тус заасан хүүхдүүддээ гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах, хүүхдийг хууль тогтоомжид заасан нийгмийн үйлчилгээнд хамруулах, хүүхдийн нэр төр, эрүүл мэнд, хувийн нууцыг хадгалж, хувийн орон зайг хамгаалах, хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах, хүүхдийг хөгжиж, төлөвшихэд нь дэмжин туслах, хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх,хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах гэсэн эцгийн үүргээ гэрлэлт цуцалсан эсэхээс үл хамаарч биелүүлэхийг хариуцагч Б.Э-д, уг үүргийг биелүүлэхэд саад болохгүй байхыг нэхэмжлэгч Д.О-д тус тус даалгасугай.

6. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 хоногийн дотор иргэний гэр бүлийн байдлын байгууллагад шийдвэрийн хувийг хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Эрдэнэд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Э-с 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.Э-с 47052 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогын дансанд оруулсугай.

8. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигчид, тэдгээрийн өмгөөлөгч наршийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА