| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2020/0155/Э |
| Дугаар | 116 |
| Огноо | 2020-06-09 |
| Зүйл хэсэг | 12.1.3., |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0155/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Э.Одхүү, Н.Баярбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,
Улсын яллагч Г. Мөнхболд,
Иргэдийн төлөөлөгч А.Намжинсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал,
Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М-д холбогдох 2039000000123 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Г.М
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.М нь өөрийн гэр бүлийн харилцаа бүхий хамааралтай этгээд болох 16 насанд хүрээгүй төрсөн охин М.Сг Хэнтий аймгийн .......... сумын 6 дугаар баг .......... хороололд байх өөрийн гэртээ 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр болон 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрүүдэд тус тус хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.М нь 2019 оны 10 дугаар сарын 20, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрүүдэд Хэнтий аймгийн .......... сумын 6 дугаар баг .......... хороололд байх гэртээ өөрийн төрсөн охин 14 настай М.Сг хүчиндсэн болох нь:
1. Насанд хүрээгүй хохирогч М.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий аймгийн .......... сумын 6 дугаар баг .......... хороололд өөрийн аав Г.М, ээж Ж.Ш, дүү М.С, бага дүү М.С нарын хамтаар амьдардаг. Би одоогоор Хэнтий аймгийн . сумын ерөнхий боловсролын сургуулийн ......... ангид суралцдаг. Манай ангийн багшийг Г.С гэдэг. Анх 2019 оны хавар 03 дугаар сард ээж маань .......... сумын 7 дугаар баг Шар тал руу ажилдаа явсан хойгуур нэг орой аав маань согтуу гэртээ орж ирсэн. Тэр үед би гэрийнхээ зүүн талын орон дээр 2 дүүтэйгээ унтаж байхад аав маань намайг сэрээгээд гэрийн баруун талын ор луу чирж аваачаад намайг орон дээр хэвтүүлээд миний хацар, уруул хүзүүг олон удаа үнсэж байгаад хүзүүг маань шимчихсэн. Тэр үед би аавыг эсэргүүцэж болиулах гээд өөрөөсөө түлхээд байсан боловч дийлэхгүй байсан чинь аав маань надад хандан “Багшдаа хэлэх юм бол ална шүү” гээд байсан. Удалгүй зүүн орон дээрээс манай М.С сэрээд орон дээрээ суусан чинь аав мэдээд намайг үнсэхээ болиод дүүг очиж нэг алгадаад та 3 миний нүдэнд их хүйтэн харагдаад байгаа шүү гээд согтуу бахираад байсан. Тэр үед намайг аав маань хүчиндээгүй. 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ээж маань ажилдаа явсан гэртээ байхгүй хойгуур өдөр 2 дүү маань гадаа гарч тоглохоор нь би хамт гарч тоглох гэсэн чинь аав маань 2 дүүг маань гэрээс гаргачихаад намайг гаргахгүй гэрээ дотроос нь цоожлоод миний бөгс, хөл гарыг илээд байхаар нь би “та болиоч гэж уурласан” чинь аав маань надад хандан “Би яасан юм, сүртэй ш дээ, ээждээ хэлвэл ална шүү чамайг” гэж хэлсэн. Ингээд бас өнгөрсөн. 2019 оны 10 дугаар сарын 20-д гаргаад шиг санаж байна ээж маань “Атар-60” жилийн ойн баяр гээд Хэнтий аймгийн Чингис хот руу баяраа тэмдэглэхээ явсан хойгуур нэг орой аав гэртээ жоохон архи уучихсан согтуу орж ирсэн. Ингээд аав, 2 дүү бид 4 гэртээ унтацгаасан. Тухайн үед эрэгтэй дүү маань манай аавтай гэрийн баруун талын орон дээр унтаад би бага эмэгтэй дүүтэйгээ зүүн орон дээр унтсан. Шөнө намайг унтаж байхад миний хөнжил дотуур цэв хүйтэн гар ороод ирэхээр нь би унтаж байсан учраас цочсондоо гараараа хүн алгадах шиг болсон чинь аав маань орны хажууд зогсож байсан. Тэгээд аав эргүүлж намайг хацар дундуур маань алгадаад намайг босгоод өөрийн унтаж байсан ор луу чирээд аваад явсан. Тэгээд орон дээрээ ирээд намайг дээш нь харуулж хэвтүүлээд миний хувцас хунарыг тайлсан. Тэр үед би хувцастайгаа унтаж байсан юм. Ингээд би ааваа та болиоч яагаад байна гэж хэлээд уурлаад аавыг өөрөөсөө холдуулах гэсэн боловч аав маань үргэлжлүүлэн миний хувцсыг тайлж байснаа надад хандан “Одоо хоёулаа унтъя, чиний мэдэх нас чинь болсон” гэж хэлээд миний бүх хувцсыг тайлаад 2 хөлийг маань дэлгэж байгаад өөрийн эрхтнээ миний бие засдаг эрхтэн рүү оруулаад 10 минут гаран миний дээр хөдлөөд миний хажууд хэвтэхээр нь би босоод унтаж байсан зүүн ор луугаа очиж унтсан. Тэр үед миний бэлэг эрхтнээс шингэн зүйл урсаж гарч байсан. Бас миний хөлийн салтаа бэлэг эрхтэн маань их өвдөж байсан. Ингээд маргааш өглөө нь би салтаагаа харахад миний өмсөж байсан түрсийк маань цус болчихсон байсан. 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр манай өвөө Жигжидсүрэнгийн бие нь аймгийн төвд муудаад аав ээж 2 Хэнтий аймаг руу яваад орой нь аймгаас аав маань ганцаараа ирсэн. Тэгээд тэр орой аав маань 2 дүүг маань цааш нааш харахаар л миний бөгс, хөл гарыг илээд байсан. Тэр үедээ зүгээр унтсан. Ингээд маргааш орой нь буюу 2020 оны 03 дугаар сарын 26-ны орой аав ээж 2 гар утсаар яриад аав ээжид уурлаад хэрэлдэж маргалдаад байсан. Тэгээд би 2 дүүгээ гэрийнхээ зүүн талын орон дээр аваад унтсан. Ингээд шөнө нь унтаж байсан чинь аав маань намайг ор луугаа хүрээд ир гэж дуудахаар нь би очихгүй байсан чинь аав өөрөө орноосоо босож ирээд намайг өргөж аваад өөрийнхөө орон дээр хэвтүүлсэн. Тухайн үед би дээгүүрээ пудволктой, доогуураа түрсиктэйгээ унтаж байсан юм. Ингээд аав маань надад хандан “Аав нь чамд гар утас авч өгнө, бас мөнгө өгнө” гэж ярьж байгаад миний түрсикийг тайлаад миний дээр гарч мөн л намайг хүчирхийлж 5-с 6 минут хөдөлж байгаад миний хажууд хэвтэхээр нь би ор луугаа очиж унтсан. Тухайн үед би аавыгаа эсэргүүцэж байсан боловч дийлээгүй. Ингээд аав маань намайг 2 удаа хүчирхийлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22 тал/
2. Насанд хүрээгүй хохирогч М.Сгийн хууль ёсны төлөөлөгч Ж.Шийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий аймгийн .......... сумын 6 дугаар баг .......... хороололд өөрийн нөхөр Г.М, охин М.С /14 нас 6 сартай/, дунд хүү М.С /9 настай/, бага охин М.С /6 настай/ нарын хамтаар амьдардаг юм. Би өөрийн нөхөр Г.Мтэй хамт амьдраад 17 жил гаран болж байна. Би одоогоор Хэнтий аймгийн .......... сумын 7 дугаар баг Хурх тосгонд “Порлок” нэртэй газар тариалангийн компанид ажилладаг юм. 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр би өөрийн охин М.Сд хандан “ээж нь одоо ажил төрөл хийхгүй бол болохгүй ээ. Аав чинь ажил төрөл хийхгүй юм чинь ээж нь буцаад тариа руу явлаа” гэсэн чинь охин маань гэнэт уйлахаар нь би яасан охин минь гэж охиноосоо асуухад охин маань надад хандан “та битгий яв л даа, би таныг явуулмааргүй байна ” гээд уйлаад байсан. Тэгэхээр нь би гайхаад охиноосоо юу болсон юм ээждээ хэлчих гэсэн чинь охин маань надад юм хэлж чадахгүй л уйлаад байхаар нь би охиноо тайвшруулах гээд хувцсыг нь өмсгөөд гэрээсээ гараад сумын төвөөр явсан. Ингээд охин маань гайгүй болохоор нь би юу болсон юм бэ ээждээ хэлчих яагаад ээжийгээ явуулахгүй гээд байгаа юм, ээж нь өөр хүнд хэлэхгүй чамайг цохиж, зодохгүй гэж хэлсэн чинь охин маань надад хандан “таныг Хурх тосгон руу ажилдаа явсан хойгуур аав миний хөл гарыг илээд, бөгсийг маань бариад ээждээ хэлвэл ална шүү гээд байдаг. Надад үнэхээр хэцүү байна. Аавыг өөр тийш нь явуулж болдоггүй юм уу” гээд байсан. Ингээд би аавд нь хэлэхгүйгээр охиныхоо ангийн багш руу утсаар яриад охин маань ийм зүйл ярьж байна одоо яах вэ гэсэн чинь ангийнх нь багш С нь “иймэрхүү зүйлийг нууж болохгүй шүү Шинэбилэг эгчээ” гэж хэлээд сургуулийн нийгмийн ажилтантай охин бид хоёрыг уулзуулсан. Ингээд сургуулийн нийгмийн ажилтан Д.Шижиртуяа багштай уулзахад охин маань миний хажууд сайн ярихгүй байсан. Ингээд би өрөөнөөс гарсны дараа охин маань ангийнхаа багш болон сургуулийн нийгмийн ажилтанд их зүйлийг ярьсан юм байна лээ. Сүүлд цагдаагийн байгууллагад охин бид 2 мэдүүлэг өгөхөд охин маань өөрийн аавдаа 2019 оны 10 дугаар сарын 20-д гаргаад, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрүүдэд намайг байхгүй байхад хүчиндүүлсэн талаар мэдүүлж байсан. Эхний 2019 оны 10 дугаар сарын 20-д гаргаад би Хэнтий аймгийн төвд “Атар-60” жилийн ойд баярт оролцоод гэртээ байхгүй байсан. Харин 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр миний 80 гарсан настай аав Жигжидсүрэнгийн бие нь аймгийн төвд муудаад тэр өдөртөө нөхрийнхөө хамтаар аймгийн төвд ирээд орой нь манай нөхөр .......... сум руу яваад би аавыгаа сахиж гэрт нь үлдсэн. Тэгэхээр охин маань үнэн л яриад байна. Би 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр аймгийн төвд ирж охинтойгоо цагдаад мэдүүлэг өгчихөөд эргээд тэр өдрөө .......... сум руу очсон юм. Маргааш нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр манай нөхөр Г.М нь охин М.Сд хандан “ээжтэйгээ аймаг руу явж юу хийсэн юм бэ? Ээждээ илүү дутуу зүйл ярьж хэлээгүй биз дээ” гэх зэргээр асуугаад байсан гэсэн. Би 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2 охиноо аваад хөдөө айлын малыг тарилцахаар явсан хойгуур нөхөр маань дунд хүүгээс ээж чинь эгч дүү 2-г чинь аваад хашаа явсан гэж асуусан гэсэн. Мөн өнөөдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр би нөхөртөө хандан охиноо аваад аймгийн төв орж үзүүлэхээ явлаа гэж хэлсэн чинь нөхөр маань “би ер нь хөдөө явна айлд сар гаран мал маллана” гээд үлдсэн... Миний хувьд нөхөртөө үнэхээр гомдож байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/
3. Гэрч Д.Шижиртуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 11 цагийн үед 9В ангийн сурагч Сг өөрийнх нь төрсөн ээж болох Н.Шинэбилэг, анги удирдсан багш Г.С нарыг дуудаж уулзалт хийсэн. Тэр үед М.С өөрийнх нь ээж, ангийнх нь багш 2 байсан учраас нээх их юм ярихгүй дуугарахгүй байсан. Ингээд ээж болон ангийн багш 2-г өрөөнөөс гаргаж байгаад М.Стай уулзалт хийхэд М.С надад хандан “манай төрсөн аав М нь одоогоос 1 жил гарны өмнөөс ээжийг маань байхгүй байх үед намайг хүчирхийлж эхэлсэн. Мөн аав маань ээжийг байх үед намайг цохиж зодож байгаа дүр үзүүлж миний хөл гарыг маань базлаад байдаг байсан. Хамгийн сүүлд аав маань 2020 оны хавар буюу цагаан сарын дараа ээжийг байхгүй байх хойгуур дүү нарыг маань унтсаны дараа намайг хүчиндсэн” гэж хэлсэн. Мөн төрсөн эцэг нь “2019 оноос хойш нийтдээ 2 удаа хүчиндсэн” гэж хэлсэн. ...Мөн М.С нь надад хэлэхдээ “ ээжийг байхгүй хойгуур М.С ааваасаа айгаад хажуу айлын ээжийнхээ хамаатны гэрт орохоор араас нь аав нь орж ирээд гэртээ харь гээд загнаад байдаг байсан” гэж хэлсэн. Бас ээжийг нь байхгүй хойгоор С нь хоёр дүүтэйгээ орон дээр унтах гэхээр аав нь уурлаад дүү нараа цаанаа авч унт, чи өөрөө миний хажуугаар унт гээд загнаад байдаг байсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-28 тал/
4. Гэрч Г.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий аймгийн .......... сумын ерөнхий боловсролын сургуульд багш ажилтай. Одоо 9В ангийн багшаар ажиллаж байна. ...С одоо манай ангид суралцаж байгаа. ...М.С нь .......... сумын 6 дугаар баг Малчдын хороонд аав Г.М, ээж Ж.Ш эгч, 2 дүүгийнхээ хамтаар амьдардаг юм. Ар гэрийн хувьд хараа хяналт дунд, ээж нь ихэнхдээ хөдөө гадаа ажил төрөл эрхэлдэг, голдуу аав, дүү нартайгаа л байдаг хүүхэд байгаа юм. ...аав Г.М нь архи уудаг байх, ээж нь архи уудаггүй. ...өнгөрсөн намар шиг санаж байна М.Сгийн хүзүү хэсэг нь шимсэн юм шиг улайсан байхаар нь би М.Сгаас яасан талаар нь асуухад М.С нь “Би дүү нартайгаа гэртээ байгаа юм. Бага дүү маань хазчихсан юм” гэж хэлж байсан. Би тэр үед харахад хазаж улайсан харагдаагүй. Яг л шимүүлсэн юм шиг харагдаж байсан. ...С нь найз залуу байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-35 тал/
5. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №205 дугаартай: “...
1. М.Сгийн охин хальс хуучин урагдалтай байна.
2..М.С нь бэлгийн бойжилт бүрэн олоогүй байна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 73-74 тал/
6. Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаартай: “...
1. М.С нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байгаагүй.
2. М.С нь одоо сэтгэцийн хувьд эрүүл.
3. М.С нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.
4. М.С нь бусдад хүчирхийлүүлсний улмаас одоогоор сэтгэцийн байдалд илэрсэн хурц өөрчлөлт үгүй.
5. М.Сд одоогоор сэтгэцийн талаас илэрсэн хурц өөрчлөлт байхгүй тул сэтгэл санааны хохирлыг одоогоор тогтоох боломжгүй... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 81-82 тал /
7. Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 24 дугаартай: “...
1. Г.М нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байгаагүй болно.
2. Одоо Г.М нь сэтгэцийн хувьд эрүүл.
3. Г.М нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.
4. Г.М нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтой гэдгийг мэдэх чадвартай.
5. Г.М нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 86-87 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн гэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол тогтоогдоогүй ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахаар дуудахад “...шүүх хуралд оролцохгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, маш их гомдолтой байна...” гэсэн хариу өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Мд ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” байдлыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.М-г гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мг 14 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд оногдуулсан 14 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгч Г.Мгийн цагдан хоригдсон 43 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ
ШҮҮГЧИД Н.БАЯРБААТАР
Э.ОДХҮҮ