Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 33

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 1-4 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, 51 настай, Боржигон овгийн Дэнсмаагийн Өлзийсайханы нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг, 8-9 тоотод оршин суух, Намжаагийн Долгормаад холбогдох

120000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Өлзийсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Долгормаа нь 2013 оны 08 дугаар сард мөнгөн аяга зээлээр авсан. 7 хоногийн дараа мөнгийг нь өгнө гэсэн боловч одоог хүртэл өгөхгүй иргэн намайг хохироож байна. Иймд Н.Долгормаагаас 120000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Долгормаа шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь Д.Өлзийсайханы нэхэмжилж буй 120000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүйг ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Өлзийсайхан нь Н.Долгормаад холбогдуулан 120000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Долгормаа нь 120000 төгрөг гаргуулахнэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаарД.Өлзийсайханы нэхэмжлэлтэй Н.Долгормаагаас 120000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгтхариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгтзааснаар хариуцагч Н.Долгормаагаас 2875 төгрөг, орон нутгийн орлогийн 5540607728 тоот данснаас 2875 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Өлзийсайханд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 5750 төгрөгөөс 2875 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА