Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/189

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,

Улсын яллагч Ч.Батзориг,

Хохирогч Э.Ө-,

Шүүгдэгч Б.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д холбогдох эрүүгийн 2038000000193 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.А-,

Шүүгдэгч Б.А- нь 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төвд хохирогч Э.Ө-ы хэвлий, зүүн бугалга, шуунд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.А- нь 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөлаймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төвд хохирогч Э.Ө-ы хэвлий, зүүн бугалга, шуунд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай 2 учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038000000193 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Э.Ө-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б.А- дээрээс ирж явсан тэгээд хүрч ирээд шууд чамайг ална пизда минь гээд хавсарсан би унаагүй хойшоогоо болтол өөрөө унасан. Тэгэхээр нь боль гээд хашаа руугаа орох гээд эргээд явж байтал араас зүүн мөрлүү юмаар хатгах шиг болсон тэгээд юу болов гээд хартал гартаа цагаан иштэй хутга барьсан байсан тэгээд чи намайг хутгалчихлаа гэсэн чинь чамайг ална гээд дайрахад нь би баруун гараараа бариад автал зүүн гарын шуунд дээр хутгаласан тэгээд буцаагааад баруун талын хавирганы доод хэсэгт хутгалах шиг болсон....” гэх мэдүүлэг/хх-ийн 7, 10-р хуудас/

Гэрч Б.Д-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 03-р сарын 22-ны өглөө 09 цагийн Б.А- нэг шил барьчихсан манай гэрт орж ирээд юм ярьж сууж байгаад тэр архиа ганцаараа уусан. Тэгээд орой 18 цагийн үед байх гадаа хүмүүс дуугараад, маргаан болоод байх шиг байхаар нь хүүхдээ гараад хардаа ямар хүмүүс байна гээд гаргасан чинь аав нэг хүнтэй маргалдаад байна гэхээр нь би гараад хартал Б.А- ирчихсэн тэр хоёр заамдалцаад, Б.А- хутга барьсан ална гээд дайраад байсан. Э.Ө-ыг эмнэлэг рүү аваад явсан юм Эмнэлэг дээр очиод үзүүлэхэд 4 удаа хутгалсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/

Шүүгдэгч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болоншүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Э.Ө-тай гэрийн үүдэнд таарсан тэгээд бид хоёр маргалдаад бид хоёр зодолдсон. Тэгээд би биед байсан хутгаа гаргаж ирээд 2-3 удаа Э.Ө-г хатгасан. Тэгээд Э.Ө-ы эхнэр Мандууш гарч ирээд салгаад аваад явсан юм. Тухайн үед би нэлээн согтуу байсан болохоор яг юу болсон талаар сайн санахгүй байна. Ямар ч байсан Э.Ө- ахтай маргалдаад зодолдож байсан. Тэгээд хутга гаргаад хутгалсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 178 дугаартай: Э.Ө-ы биед үүссэн гэмтлүүд тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 17-р тал/

Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгсэл, бичгээр 3 гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2-р тал/ Гомдол мэдээлэл, хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7-р тал/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбарХөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны тодорхойлолт, малын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ххийн 24-28-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэншалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.А- нь 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төвд хохирогч Э.Ө-ы хэвлий, зүүн бугалга, шуунд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. Энэ үйлдэл нь хохирогч Э.Ө-ы мэдүүлэг /хх-ийн 7, 10-р тал/, гэрч Б.Даваацэнгэлийн мэдүүлэг /хх-ийн 14-р тал/, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 178 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдож байна.

Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгч нарын дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ. Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, уг ухамсарлагдсан идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршиг үүсэхийг зориуд хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн 4 шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгчийн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, нийгэмд тогтсонхэв, журам, ёс суртахууны шаардлагыг үл хүндэтгэсэн байдал нь нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыгүндэслэн шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.А- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24/-аар тогтоогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгчийн гэмт үйлдлээр хохирогч Э.Ө-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учирсан бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасныг баримтлан эмчилгээний зардал, цаашид гарах хохирлыг шүүгдэгч Б.А-ээс хохирогч Э.Ө- нь нэхэмжлэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 740.000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогч Э.Ө- нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс 500.000 төгрөгийн цалингийн зөрүү, цаашид гарах эмчилгээний зардлыг шүүгдэгч Б.А-ээс нэхэмжилж байх бөгөөд энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, тодохой тооцоо гаргах бололцоогүй байна. Иймд хохирогч Э.Ө- нь 500.000 төгрөгийн цалингийн зөрүү, цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.А-ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан зарим хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч Б.А-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа 5 хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор гурван зуун дөчин /340/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Эрүүгийн 2038000000193 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хохиролучруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн Аийг гурван зуун дөчин /340/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

4. Эрүүгийн 2038000000193 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.А- нь 740.000 төгрөгийн хохирлыг хохирогч Э.Ө-д төлсөн болохыг, хохирогч Э.Ө- нь 500.000 төгрөгийн хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас 6 хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР