Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 35

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сум 2 дугаар баг 13-10 тоотод оршин суух, 1968 онд төрсөн, 49 настай, Лувсандорж овгийн Өлзийбатын Батчимэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 38-9 тоотод оршин суух, 1979 онд төрсөн, 38 настай, Боржигон овгийн Намжаагийн Долгормаад холбогдох,

800000 төгрөг гаргуулах-ыг хүссэн тухай иргэний хэрэгт зохигчдоос гаргасан хүсэлтийг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Батчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 9 дүгээр сард Н.Долгормаа нь манай Согоот Хайрхан хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллаж байх үедээ хүнсний бараа зээлээр авъя гэж гуйсан юм. Мөнгийг нь удахгүй өгнө гэж хэлсэн. Ингээд бид тохиролцсоны үндсэн дээр барааны 800000 төгрөгөө авъя гэхэд одоо байхгүй, дараа удахгүй өгнө гэсэн боловч одоо хүртэл өгөхгүй байна. Иймд 800000 төгрөгийг Н.Долгормаагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ө.Батчимэг, хариуцагч Н.Долгормаа нар шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Н.Долгормаагаас 800000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Бид харилцан тохиролцож дараах эвлэрлийн гэрээг байгууллаа. Нэхэмжилж байгаа 800000 төгрөгнөөс 400000 төгрөгийг хасч, 400000 төгрөгийг Ө.Батчимэгийн Хаан банкны 5561021265 тоот дансанд 2017 оны 09 дүгээр сарын дотор шилжүүлж төлж дуусгахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.Батчимэг нь Н.Долгормаад холбогдуулан 800000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ө.Батчимэг нэхэмжлэлийн шаардлагаа 400000 төгрөг болгон багасгаж нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрч зохигчид эвлэрсэн нь бусдын хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй тул зохигчдийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгожшийдвэрлэх нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ө.Батчимэг, хариуцагч Н.Долгормаа нар 400000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн хүрээнд зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Н.Долгормаагаас 11875 төгрөг, орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 11875 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 23750 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагч нарт мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА