Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/192

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж,

Шүүгдэгч А.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б-т холбогдох эрүүгийн 1938009170044 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, А.Б-,

Шүүгдэгч А.Б- нь согтуурсан үедээ 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багт Аванти ХД маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тухайн тээврийн хэрэгсэлд зорчин явсан Ё.Б-ийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

А.Б- нь согтуурсан үедээ 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багт Аванти ХД маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тухайн тээврийн хэрэгсэлд зорчин явсан Ё.Б-ийн амь насыг хохироосон гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Хохирогч Ё.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр миний төрсөн ах Ё.Б- нь зам тээврийн осолд орж нас барсан. Миний төрсөн ах Ё.Б- нь хүнд тусархуу хүн байсан. Тогтсон ажилгүй ч гэсэн ажил хийж өөрийгөө гэр бүлээ тэжээгээд амьдарч байсан. Сүүлийн хэдэн жилүүдэд архи уудаг болсон...Урьд өмнө архи ууж байгаад давсгаа хагалуулж байсан...А.Б- миний хохирлыг барагдуулж эвлэрлийн гэрээ хийсэн...Надад санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18, 19-р хуудас/,

Гэрч Ё.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 18-ны шөнийн 00 цаг үед Түнэл сумаас түлээ ачиж Мөрөн сум руу явж байтал Үерт гэх газар 2 эрэгтэй хүн зам дээр гар өргөсөн зогсож байсан ба машинаа унагаачихлаа ах машин өргөлцөж босголцож өг гэсэн. Тэгээд бид нар машиныг нь өргөж дарагдсан байсан хүнийг нь доороос нь гаргаж өгсөн. Тэгээд би утасгүй байсан тул Мөрөн сум руу орж цагдаад мэдэгдье гэж яваад Мөрөн суманд орж ирээд шууд цагдаад мэдэгдсэн. Тухайн машин Мөрөн сум руу явж байсан бололтой зүүн хойд зүгт чиглэлтэй 4 дугуй нь дээшээ харсан, дарагдсан хүний цээжин дээр машины тал хэсэг дарсан байсан. Дарагдсан хүнтэй нийлээд 3 хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

Гэрч Ц.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 12 дугаар сарын 17-ны өглөө 9 цагийн үед А.Б- машин шатахуунгүй болчихлоо. Чи шатахуун аваад ирээч гэхээр нь би мал руугаа хөдөө гарах ажилтай гээд дэлгүүрээс 2 шил архи аваад Т.Ү-, Ё.Б-, А.Б- нарын хамтаар А.Б-ын машинтай Уст гэх газарт очиж миний төрсөн ах Ц.Ц-ын гэрт очоод 1 шил архи уугаад Үерт рүү манай мал байгаа айл руу очоод ирье гээд явах гэтэл машиных нь шатахуун тасалдаад байхаар нь шууд аймгийн төв рүү явж байсан. Тэгээд төв рүү явж байгаад юу болсон талаар санахгүй байна. Нэг сэрсэн чинь машин хөмрөөд унасан байсан. Би машинаас мөлхөж гараад хартал Ё.Б- хөдлөхгүй байна гээд барьж авч татаж байж А.Б-тай хамт гаргаж ам хамар руу нь үлээгээд цээжин дээр нь дарж амьсгал хийгээд замын унаа зогсоож дуудлага өгөөд Ё.Б-ийн хөлийг өвөр рүүгээ хийж дулаацуулаад байж байтал цагдаа нар ирсэн. Ц.Ц- ахын гэрээс гарахад А.Б- машинаа жолоодож явсан ба осол гараад босоход намайг жолоодож явсан гээд байсан. ... улсын дагууртай тээврийн хэрэгсэл А.Б-ын эзэмшлийнх байгаа юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 21-22-р хуудас/

Гэрч Т.Ү-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Машиндаа бензин хийж асааж аваад Ё.Б-ийн гэрт очоод А.Б-, Ц.Ц-, Ё.Б- бид дөрөв хамт А.Б-ын машинаар Олны өтөг гэх газар руу явж замдаа 1 шил архи уугаад Ц.Ц-ын гэрт очсон. Тэр айлд цай хоол болж байгаад дахин 1 шил архи уусан. Тэгээд буцаад Мөрөн сум руу явж байсан ба Үерт гэх газарт явж байтал машин гэнэт шарваж бөгсөө шидээд машин онхолдсон. Тэр үед би хэсэг ухаангүй болоод машин дотроос тойроод гараад иртэл Ё.Б- машин доор орсон байсан тул бид гурав машиныг босгох гээд хүчрээгүй. Тэгээд бид гурав яахаа мэдэхээ байгаад түргэн дуудахгүй бол болохоо байлаа гээд би өөрийнхөө утсыг бариад уулын энгэр өөд алхаад явсан. Тэгээд би явсаар байгаад шөнө 3-4 цагийн үед алхаж Мөрөн сум руу орж ирсэн. Тухайн үед Мөрөн сумаас А.Б- машинаа жолоодож хөдөө Ц.Ц-ын гэрт очоод байнга өөрөө барьж яваад Ц.Ц-ын гэрээс өөрөө жолоодож явж байгаад осол гаргасан. А.Б- жолоо бариад хажууд нь Ц.Ц- суугаад би жолоочийн ард талд Ё.Б- миний хажууд суусан явж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 26-28-р хуудас/,

Гэрч Ц.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би Мөрөн сумын төвөөс 20 цаг болоогүй байхад Түнэл сумын Үертын Уст гэх газарт хөдөө гэртээ очоод байж байтал 21 цаг өнгөрч байхад миний төрсөн дүү Ц.Ц-, А.Б-, Ё.Б-, Т.Ү- нар гэрт очсон. Тэгээд манай гэрт 1 шил архитай ирээд хоол идээд тэр архиа уугаад Мөрөн явцгаасан. Тэр үед би гарч өгч машинд нь суулгасан ба А.Б- жолоогоо бариад Ц.Ц- жолоочийн хажууд суугаад хойд талын суудал дээр Үүрмөнх, Ё.Б- нар суугаад хөдөлсөн....” гэх мэдүүлэг/хх-ийн 30-31-р хуудас/,

Шүүгдэгч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ё.Б-ийн гэрт архи уусан. Тэгээд Ё.Б-ийн гэрээс Ц.Ц- бид хоёр орой нь явсан. 2019 оны 12 дугаар сарын 17-ны үед би Ц.Ц-г дуудаж машины шатахуун дууссан айлын гаднаас машинаа авч чадахгүй байна, Шатахуун аваад ирээч гэж дуудахад Ц.Ц- мотоцикльтой шатахуун авч ирж өгөөд өөрөө жоохон халамцуу архи уусан ирсэн. Тэрнээс өмнө Ё.Б- айлд архи уусан байсан. Тэгээд бид гурав бас Т.Ү-тэй хамт хөдөө явахаар болж 2 шил архи аваад Ё.Б-, Ц.Ц-, Т.Ү- бид нар хамт Ц.Ц-гийн ах Ц.Ц-ын гэр рүү Үертийн ам өгсөж очсон. Тэгээд тэндээсээ шөнийн 00 цагийн үед гараад Мөрөн рүү явж байх шиг байсан. Би архи уусан нэлээд согтсон байсан. Тэгтэл би машин онхолдож унасан байсан.Цонхоор нэг хүн шидэгдэж цээж хэсгээрээ дарагдсан байсан. Тэр үед Т.Ү-, Ц.Ц- бид гурав Ё.Б-ийг машин доороос гаргах гээд машиныг дийлэхгүй байсан ба тэр үед Т.Ү- гүйгээд явсан. Тэгэхээр нь би зам тосож гүйж яваад модны машин зогсоож хүн гуйж Ё.Б-ийг машин доороос гаргаж аваад би чихээ наагаад амьд босгоод машины арын суудал дээр би Ё.Б-ийн хөлийг өвөр рүүгээ хийгээд Ц.Ц- толгой цээж хэсгийг нь өвөр дээрээ тавиад сууж байсан ба тэр үед мэдрэгдэхүйц бие нь хөрж байсан. Тэгээд удалгүй байж байтал эмнэлэг ирсэн ба цагдаа нар ирээд хэргийн газарт үзлэг хийж, түргэн тусламжийн машин 30 минутын дараа ирж Ё.Б-ийг нас барсан байна гэж хэлээд аваад явсан ”гэх мэдүүлэг /хх-ийн 89-91 -р хуудас/

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 13- ны өдрийн 03 дугаартай: Ё.Б-ийн биед дух ясны баруун хэсгээс доош гавлын урд хонхор буюу бага далавч хүрсэн шугаман хугарал, тархины шүүр болон уртавтар тархи дахь няцралын голомт, элэг дэлүүний холбооны цус хуралт, элэгний 7-р сегментэд няцрал, духны баруун хэсэг баруун хөмсөгний дээд хэсгээс баруун хацар хүртэл зүсэгдсэн шарх, дух, баруун дээд зовхи, баруун хацар, хамрын нуруу, баруун, шуу, зүүн сурвуу, дунд хурууны 3-р шивнүүр, баруун ташаанд зулгаралт, дух, баруун дээд зовхи, баруун хацар, хамрын нуруу, дээд, доод уруул, хоолой, цээж, зүүн мөр, баруун зүүн бугалга, зүүн шуу, зүүн ташаа, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. Ё.Б-ийн цуснаас 2.7%-ийн промиллийн спиртын агууламж илэрсэн ба талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан байна. Ё.Б- нь гавал, тархины урт сэртэнгийн тархмал гэмтэл, хэвлийн хавсарсан гэмтлийн улмаас нас барсан байна...” гэх дүгнэлт /хх-ийн 33-34-р хуудас/

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 1 дугаартай: “... Аванте ХД маркийн 1806 УНС улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А, 12.1 дүгээр зүйлүүдэд заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодохыг хориглоно.” Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 55-56-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р тал/ Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5-р тал/ Зам тээврийн осол газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ххийн 6-11-р тал/ Цогцост гадна үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 37- 42-р тал/ Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 24- ний өдрийн 02 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 46-51-р тал/ Итгэлт Эстимэйт ХХК-ийн авто техникийн үнэлгээний тайлан,эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт /хх-ийн 63-64-р тал/ Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 2 дугаар сарын 07- ны өдрийн 19-ний өдрийн дүгнэлт /хх-ийн 70-р тал/ зэрэг болно.

Шүүгдэгч А.Б-ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Эрх чөлөө сонины баримт, жолоочийн лавлагаа, мэдээлэл, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын иргэний лавлагаа, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2018 оны тооллого, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74-79, 82-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Шүүгдэгчийн дээрх гэмт үйлдэл нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, зам тээврийн осол, хохирогчийн амь хохирсон шинж байдлыг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь согтуурсан үедээ замын хөдөлгөөнд оролцох нь зам тээвослоос урьдчилан сэргийлэх болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлж чадахгүй, түүний үйлдлээс хохирол, хор уршиг учирч болно гэдгийг мэдэх ёстой буюу боломжтой байсаар атал тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хийж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Ё.Б-ийн амь насыг хохироосон болгоомжгүй үйлдэл нь нийгэмд аюултай, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан төгссөн гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй байна.

Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэшүүгдэгч А.Б-ын гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Тухайн үед надад өгөхөөр нь би амандаа хүргээд өгч байсан болохоор намайг архи уусан гэж бодсон байх...гэх, Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж: Шүүгдэгч А.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багт Аванти XT маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тухайн тээврийн хэрэгсэлд зорчин явсан Ё.Б-ийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн байдаг...Миний үйлчлүүлэгч хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэдэг. Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан шүүгдэгчийн согтуурлын зэргийг шалгахдаа хөндлөнгийн гэрч оролцуулах ёстой байсан. Тийм зүйл байхгүй байна. Бодит байдал дээр шүүгдэгчээс цусны шинжилгээ аваагүй байгаа нь хууль бус ажиллагаа болсон гэж үзэж байна. Хүний амаар энэ хүнийг архи уусан гэж яриад байгаа юм. Мөн замын дүгнэлт гаргахдаа ямар шалтгааны улмаас машин унасан гэдгийг хийсвэр бодлоор гаргасан байгаа юм. Н.А.Б-ыг согтуу байсан учраас замын ховилд цохигдож машин унасан байна гэдэг. Ингэж үзэхээр замын акт дутуу харагдаж байна. Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. Энэ байдлуудыг шалгаж үзэх ёстой юм...” гэх боловч гэрч Ц.Ц-гийн “...Уст гэх газарт очиж миний төрсөн ах Ц.Ц-ын гэрт очоод 1 шил архи уугаад Үерт рүү манай мал байгаа айл руу очоод ирье гээд явах гэтэл машиных нь шатахуун тасалдаад байхаар нь шууд аймгийн төв рүү явж байсан. Тэгээд төв рүү явж байгаад юу болсон талаар санахгүй байна. Нэг сэрсэн чинь машин хөмрөөд унасан байсан. Би машинаас мөлхөж гараад хартал Ё.Б- хөдлөхгүй байна гээд барьж авч татаж байж А.Б-тай хамт гаргаж ам хамар руу нь үлээгээд цээжин дээр нь дарж амьсгал хийгээд замын унаа зогсоож дуудлага өгөөд Ё.Б-ийн хөлийг өвөр рүүгээ хийж дулаацуулаад байж байтал цагдаа нар ирсэн. Ц.Ц- ахын гэрээс гарахад А.Б- машинаа жолоодож явсан ба осол гараад босоход намайг жолоодож явсан гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/

Гэрч Т.Ү-ийн “ ... Машиндаа бензин хийж асааж аваад Ё.Б-ийн гэрт очоод А.Б-, Ц.Ц-, Ё.Б- бид дөрөв хамт А.Б-ын машинаар Олны өтөг гэх газар руу явж замдаа 1 шил архи уугаад Ц.Ц-ын гэрт очсон. Тэр айлд цай хоол болж байгаад дахин 1 шил архи уусан. Тэгээд буцаад Мөрөн сум руу явж байсан ба Үерт гэх газарт явж байтал машин гэнэт шарваж бөгсөө шидээд машин онхолдсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 26-28-р хуудас/,

Гэрч Ц.Ц-ын “...2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би Мөрөн сумын төвөөс 20 цаг болоогүй байхад Түнэл сумын Үертын Уст гэх газарт хөдөө гэртээ очоод байж байтал 21 цаг өнгөрч байхад миний төрсөн дүү Ц.Ц-, А.Б-, Ё.Б-, Т.Ү- нар гэрт очсон. Тэгээд манай гэрт 1 шил архитай ирээд хоол идээд тэр архиа уугаад Мөрөн явцгаасан. Тэр үед би гарч өгч машинд нь суулгасан ба А.Б- жолоогоо бариад Ц.Ц- жолоочийн хажууд суугаад хойд талын суудал дээр Үүрмөнх, Ё.Б- нар суугаад хөдөлсөн....” гэх мэдүүлэг/хх-ийн 30-31-р хуудас/

Шүүгдэгч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд бид гурав бас Т.Ү-тэй хамт хөдөө явахаар болж 2 шил архи аваад Ё.Б-, Ц.Ц-, Т.Ү- бид нар хамт Ц.Ц-гийн ах Ц.Ц-ын гэр рүү Үертийн ам өгсөж очсон. Тэгээд тэндээсээ шөнийн 00 цагийн үед гараад Мөрөн рүү явж байх шиг байсан. Би архи уусан нэлээд согтсон байсан. Тэгтэл би машин онхолдож унасан байсан.Цонхоор нэг хүн шидэгдэж цээж хэсгээрээ дарагдсан байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 89-91 -р хуудас/ мэдүүлгүүдээр шүүгдэгч А.Б-ын замын хөдөлгөөнд оролцож явахдаа буюу зам тээврийн осол гарах үед согтууруурлах ундааны зүйл хэрэглээгүй гэх байдал нь үгүйсгэгдэж байна.

Хэрэгт тусгагдсан гэрч Ц.Ц-, Т.Ү-, Ц.Ц- нарын мэдүүлгүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл, гэмт хэрэг гарсан үйл баримтын талаар эргэлзээгүй байдлаар авагдсан. Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтад үнэлсэн болно. Мөн шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхий хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг харьцуулан үзэж, түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг нь хэрэгт тусгагдсан дээрх нотлох баримтуудаар батлагдаж байна гэж дүгнэн нотлох баримтын хэмжээнд тооцох үндэслэлтэй.

Харин жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 13-14-р тал/ авагдсан байх боловч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль заасан үндэслэл журмыг зөрчсөн гэж үзэн нотлох баримтаар тооцоогүй болохыг дурдав. Шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцон зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдэл, хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч А.Б-ыг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцхүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Б-ын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдсэн нөбайдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч А.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хувьд: Шүүгдэгчийн гэмт үйлдээс хохирогч Ё.Б-ийн амь нас хохирсон. Шүүгдэгч А.Б- хохирогч Ё.А-д оршуулгын зардлыг төлсөн тухай эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн 19380091170044 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шүүгдэгч А.Бт оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн хугацааг тоолсугай. 

5. Эрүүгийн 1938009170044 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

6.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР