Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 36

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Уянга сумын 5 дугаар багт оршин суух, 1962 онд төрсөн 55 настай, Боржгон овгийн Базарын Дорждуламын хүсэлттэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Дорждулам, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Дорждулам шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул намайг Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Дорждулам нь Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Б.Дорждулам нь Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 499 тоот архивын лавлагаа, гэрч Г.Дүйннагва, Д.Дулам нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржгон овгийн Базарын Дорждуламыг Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураажинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн доторӨвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА