| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2020/0182/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/193 |
| Огноо | 2020-06-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2020/ШЦТ/193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,
Шүүгдэгч С.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Г-т холбогдох эрүүгийн 2038001040188 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, С.Г-,
Шүүгдэгч 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ж.Э-ын гэрийг сахиж байхдаа ТОЗ-8 маркийн бууг хулгайлж 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ж.Э-ын гэрийг сахиж байхдаа ТОЗ-8 маркийн бууг хулгайлж 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038001040188 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Хохирогч Ж.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 15-ны үед би эхнэр Нарангэрэл бид хоёр Арбулаг сум руу ургийн баярт явсан. Би гэрээ гаднаас нь цоожпоод явсан. ... Би гэртээ ирээд 2018 оны 07 сарын 23-ны өдөр буу гэртээ байхгүйг мэдсэн. Тухайн үед эхнэр Нарангэрэлийг өөр газар хийсэн юм болов уу гэж бодоод тоохгүй байсан. Буугаа алдсан байна гэж битүүхэндээ тандаад байсан чинь Ганхуяг гэдэг манай гэрийн хажуухан талд байдаг нөхөр миний бууг зарна гэсэн явж байсан байна лээ. Дараа нь сонссон чинь Золоо гэдэг хүнд Ганхуяг зарсан байсан юм. Миний буу ТОЗ-8 маркийн буу надад үнэмлэх нь байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/
Гэрч П.З-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2018 оны 8 сард яг өдрийг нь санахгүй байна. Г- нь надад ТОЗ-8 маркийн буу зармаар байна чи худалдаж аваач гэсэн. Тэгээд миний регистрийн дугаарыг цаасан дээр бичиж аваад нэр дээр шилжүүлж өгнө гэсэн. Надтай манай гэрт уулзахдаа буугүй ирсэн. Маргааш нь ТОЗ-8 маркийн буу авчирсан. С.Г- нь надад ярихдаа мөнгөний хэрэг болоод аавын буу юм гэж хэлж байсан. Би 150.000 төгрөг бэлэн өгсөн. 2018 оны 12 дугаар сар гарч байхад С.Г-тай Түнэл сумын төвд таарсан тэгэхээр нь би нөгөө бууны бичиг баримт яасан бэ гэж асуусан чинь удахгүй өгнө гэж хэлээд яваад өгсөн” гэх мэдүүлэг, /хх-ийн 18-20-р хуудас/
Шүүгдэгч С.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Ж.Э-ын гэрийг харж байсан. Надад түлхүүрээ үлдээгээд явсан байсан. Би тэгээд гэрийг нь эргэж тойч байсан. Тэгсэн чинь Ж.Э-ыг явсны 2 хоногийн дараа гэрт нь юм түчигнээд байх шиг байхаар нь ороод харсан чинь зүгээр байх шиг байсан. Тэгээд яг гарах гэтэл буу шиг юм харахдахаар нь авмаар санагдаад авчихсан. Би хийсэн үйлдэлдээ үнэхээр гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-р тал/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р тал/ Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 27-28-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Алтгана багийн Засаг даргын тодорхойлолт, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн сумын эмч И.Ө-н эмнэлгийн тодорхойлолт, малын тооллогын баримт, буу эзэмших гэрчилгээ, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 33-38-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хузаасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Г- нь 2018 оны 07 дусарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ж.Э-ын ТОЗ-8 маркийн бууг хулгайлж 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь хохирогч Ж.Э-, гэрч П.Золбаяр нарын мэдүүлэг, шүүгдэгч С.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, Хөрөнгө үнэлсэн тайлан, дүгнэлт /хх-ийн 27-28-р тал/ зэрэг хэрэгт тусгагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Шүүгдэгч нь хохирогчийн өмчлөх эрхэд халдахдаа өөрийн үйлдлийг хуульшинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа түүнийг хүсч, хохиролд зориуд хүргэсэн гэмт үйлдэл нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэшүүгдэгч С.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хэргийн зүйлчлэл зөв байна гэж дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар, үнэ төлбөргүйгээр бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах гэсэн шунахайн сэдэл, хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн эд хөрөнгөдөө анхаарал, хяналт тавиагүй зэрэг нөхцөл байдал нь нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэшүүгдэгч С.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.Г- нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 38-43-р тал/-аар тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч С.Г- нь хохирогч Ж.Э-ын өмчлөх эрхэд халдан хохирол учруулсан бөгөөд шүүгдэгчээс Ж.Э-ын хохирлыг барагдуусан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохиогчид учруулсан хохирлыг төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч С.Г- нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, гийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун /300/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Эрүүгийн 2038001040188 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сын Гийг гурван зуун /300/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман/8/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн 2038001040188 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР