Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/194

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,

Улсын яллагч Ч.Батзориг,

Шүүгдэгч Ц.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Э-т холбогдох эрүүгийн 2038000000179 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ц.Э-,

Шүүгдэгч Ц.Э- нь 2020 оны 2 дугаар сард Хөвсгөл аймгийн АлагЭрдэнэ сумын 1 дүгээр багийн Бага хавчиг гэх газраас 7.01 метр куб хэмжээтэй шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж экологи эдийн засагт 420.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Хохирогч Ч.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Албан ажпын хүрээнд 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 1-р багийн нутаг дэвсгэрт ажиллахад Алаг-Эрдэнэ сум, Түнэл сумын нутгийн зааг болох газраар эргүүл шалгалт хийж ажиллахад. 2020 оны 03 сард Апаг-Эрдэнэ сумын нутаг 1-р багийн нутаг “Бага хавчиг” гэх газраас Түнэл сумын иргэн Ц.Э- нь зохих зөвшөөрөлгүй Ойгоос мод бэлтгэж “Бага хавчигийн ам" гэх газар малын хашаа барьсан зөрчил илэрсэн. Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн Бага хавчиг гэх газар Түнэл сумын иргэн Ц.Э- нь Ойгоос зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж малын хашаа барьсан байсан. Мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй ямар ч зөвшөөрөл байхгүй. Байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Иргэдээс ирсэн мэдээлэлийн дагуу хариуцсан нутаг дэвсгэр болох Алаг-Эрдэнэ сумын 1-р баг Шувуут багт Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн багийн засаг даргын хамт хамтарсан хяналт шалгалтаар 1-р баг Шувуут багт ажиллахад Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн нутаг Бага хавчиг гэх газраас зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж Бага хавчигийн ам гэх газар хаваржааны хашаа барьсан зөрчлийг илрүүлж холбогдох шалгалтыг хийж хэн бэлтгэж тээвэрлэснийг тогтооход Мөрөн суманд оршин суух Ж.Ц-а овогтой Ц.Э- нь зохих зөвшөөрөлгүй ойгоос мод бэлтгэсэн байсныг тогтоосон. Алаг-Эрдэнэ сумын 1- р баг Бага хавчигийн аманд шинээр малын хашаа барьсан байсныг очиж үзэхэд 9 ханатай 6-н ширхэг бөөрөнхий модоор дээш нь өндөрлөсөн малын хашаа барьсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/

Гэрч П.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутагтай хил залгадаг Алаг-Эрдэнэ сумын ЗДТГазрын Байгаль орчны тасаг болон 1-р багийн даргын хамт хяналт шалгалтаар явахад Түнэл сумтай хил залгадаг Бага хавчиг гэх газар зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэх зөрчил гарсныг Байгаль орчны тасгийхан шалгасан би харъяалах нутаг дэвсгэрийн цэг авч хэмжилт хийж явсан. Бага хавчиг гэх Газар Алаг-Эрдэнэ сумын нутаг 1-р багийн нутаг дэвсгэр мөн болон газар зүйн солибилцлоор тогтоосон...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-р хуудас/,

Гэрч Ж.Ц-агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын сүүлээр миний төрсөн хүү болох Ц.Э-ыг Мөрөн сумаас Хөдөө байдаг гэр болох Түнэл сумын 4-р баг Ямаан даваа гэх газар руу явуулсан юм. Манай хүү Ц.Э- нь Цагаан сарын үед хөл хорио тогтоосон болохоор хөдөө байсан юм Ц.Э-ыг зүгээр байж байхаар гэж бодоод би Хаваржааны хашааны мод бэлтгээд хашаа барьчих гэсэн юм. Мод бэлтгүүлсэн газар нь Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн нутаг болох Бага хавчиг гэх газраас бэлдээрэй гэж хэлсэн. Тэгтэл хуурай босоо мод 30 гаруй мод бэлтгэж, Бага хавчигийн аманд хашаа барьсан байна лээ. Би л хаваржааны хашаа бариулах гээд өөрийн төрсөн хүү болох Ц.Э-аар мод бэлтгүүлж хашаа бариулсан юм. Уг нь Алаг-Эрдэнэ сумын Байгаль хамгаалагчаас гоожинг авна гэж бодож байсан юм. Тухайн үед Коронавирусийн хөл хорио тогтоосон байсан тул явж гоожин авч чадаагүй юм. Манай хүү болох Ц.Э- нь Бага хавчиг гэх газраас бэлтгэж тээвэрлэж ирсэн хуурай босоо мод 30 гаруй унгааж бэлтгэсэн байсан бусад нь унааг мод бэлтгэсэн гэж надад хэлсэн. ..” гэх мэдүүлэг /ххийн 36-р хуудас/,

Гэрч Х.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 02 дугаар сард нутгийн ах Ц.Э- дээрх газраас мод бэлтгэсэн гээд манай төрсөн ахын Серс машиныг гуйж аваад ачих гэж байхад нь малд явж байгаад тааралдсан юм. Намайг модноос ачилцаад өгөөч гэж гуйхаар нь модноос нь ачиж малын хашаа барих газарт нь буулгаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,

Гэрч С.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 12 дугаар сард аймгийн захын зогсоол дээр дээрх автомашиныг зарна гээд тавьчихсан байхад Түмэнжаргал ирж үзээд худалдаж авахаар болсон. Надаас Түмэнжаргал 7,500,000 мянган төгрөгөөр худалдаж авахаар болоод 7,000,000 сая төгрөгийг өгөөд наймаа хийсэн. Үлдсэн 500,000 мянган төгрөгийг нь өгөхөөр нь эзэмшигчийн нэрийг шилжүүлж өгөхөөр тохиролцсон байсан. Одоо надад Түмэнжаргал үлдсэн 500,000 мянган төгрөгийг өгсөн. Түмэнжаргалыг хөдөөнөөс орж ирэхээр нь машиныг шилжүүлж өгөх юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/,

Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаартай: “...Иргэн Ц.Э-ын бэлтгэсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээ 420.600 төгрөг болно... гэх дүгнэлт, /хх-ийн 46-р хуудас/ Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн: Иргэн Ц.Э-ын эколиго эдийн засагт 1.261.800 төгрөгийн хохирол учруулсан...гэх дүгнэлт /хх-ийн 43-р тал/

Шүүгдэгч Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын сүүлчээр хөдөө Түнэл сумын 4 дүгээр багт мал дээрээ гарч ирсэн. Аав маань хаваржааны хашаа барьж авмаар байна. Би гоожинг нь Алаг-Эрдэнэ сумаас гоожинг нь авчихна гэсэн юм. Тухайн үед хорио тогтоогоод Алаг- Эрдэнэ сумын төврүү орж гоожин авч чадахгүй байсан. Тэгээд ч хорио тавигдах болоогүй байсан болохоор зүгээр байж байхаар малын хашааны модоо бэлтгье гэж бодоод Алаг-Эрдэнэ сумын Бага хавчуу гэх газраас ганцаараа модоо унагааж бэлдээд нутгийн Очироо гэх залуугийн Серс машиныг гуйж аваад нутгийн залуу Х.Т- гэх залууг гуйж модоо ачиж малын хашаа барих Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Хавчиг гэх газарт модоо буулгаж малын хашаа барьсан. Малынхаа хашааг бариад тав хоногийн дараа Алаг-Эрдэнэ сумын байгаль орчны тасгийн алба хаагч, экологийн цагдаа нар ирээд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байна шалгаж эхэлсэн. 2020 онд мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Алаг-Эрдэнэ сумын төврүү орж эрхийн бичиг авах гэхээр хорио тогтоосон учраас орж авч чадаагүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60-р хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р тал/ Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 11-14-р тал/ Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримт битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримтыг битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 15-22- р тал/ Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 58-59-р тал/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2019 оны мал тооллогын баримт, жолооны үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67, 69-78 -р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Э- нь 2020 оны 2 дугаар сард Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн Бага хавчиг гэх газраас малын хашаа барих зорилгоор 7.01 метр куб хэмжээтэй шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж экологи эдийн засагт 420.600 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогч Хохирогч Ч.Х-ийн мэдүүлэг, /хх-ийн 28-29-р хуудас/, гэрч Б.Д-ийн мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/, гэрч П.Н-ийн мэдүүлэг /хх-ийн 34-р тал/, гэрч Ж.Ц-ын мэдүүлэг /хх-ийн 36-р тал/, гэрч Х.Т-ын мэдүүлэг /хх-ийн 39-р тал/, гэрч С.Э-ын мэдүүлэг /ххийн 40-р тал/, Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт, /хх-ийн 46-р хуудас/, Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлт /ххийн 43-р тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 11-14-р тал/, эд хөрнөг битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримт битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримтыг битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 15-22-р тал/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 58-59-р тал/ зэрэг тусгагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Экологи-эдийн засагт учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ. Шүүгдэгч нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөүйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, Байгал орчин, ойн санд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэшүүгдэгч Ц.Э-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгчийн Ойн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, энэ талаарх хууль тогтоомжийг таниулах урьдчилан сэргийлэх ажиллагаа хийгдээгүй зэрэг нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Э- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын яллах дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Ц.Э-ын гэм буруутай үйлдлийн улмаас ойн экологи-эдийн засагт 420.600 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр учирсан байна. Монгол Улсын Байгаль Орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр заасан байна.

Шүүгдэгч нь экологи-эдийн засгийн хохирол, нөхөн төлбөрт 420.600x3=1.261.800 төгрөгийг нөхөн төлсөн талаар 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн ХААН банкны банк хоорондын шилжүүлгээр Төрийн сангийн 100170100988 тоот дансанд тушаасан баримт, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 22- ны өдрийн 01/195 дугаартай Ц.Э- нь 1.261.800 төгрөгийг орон нутгийн дансанд тушааж хохиролгүй болгосон гэх албан бичиг зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Кубань маркийн цахилгаан хөрөө, битүүмжлэгдсэн 7.01 метр куб хэмжээний шинэс модыг хурааж, хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг эрх бүхий байгууллагад даалгахыг, Мөн хэрэгт битүүмжлэгдсэн Ц.Э-ын эзэмшлийн Сэрэс маркийн 50-81 улсын дугаартай автомашиныг ойн экологи эдийн засгийн хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр хууль ёсны эзэмшигчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Цын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Цын Эыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Кубань маркийн цахилгаан хөрөө, 7.01 метр куб хэмжээтэй хуурай шинэс модыг хурааж, хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө битүүмжлэх тухай 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 25 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 50-81 улсын дугаартай Серес маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчид буцааж олгосугай.

6. Эрүүгийн 2038000000179 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР