Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 38

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Баянбулагийн 1-20а тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 56 настай, Будан овгийн Бандийн Уранчимэгийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга П.Дониддолгор оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Уранчимэг шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Өвөрхангай аймгийн Ханын материалын үйлдвэрт 1983 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 11-ний өдөр сантехникийн техникчээр, ДКВР зуухан цехед 1985 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл ээлжийн мастераар, 1990 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сантехникийн техникчээр тус тус ажилласан. Өнөдр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэрт ажлаас гарсан тушаал бичигдээгүйгээс зөрчилтэй болсон. Иймд намайг Өвөрхангай аймгийн Ханын материалын үйлдвэрт 1983 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 11-ний өдөр сантехникийн техникчээр, ДКВР зуухан цехед 1985 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл ээлжийн мастер, 1990 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сантехникийн техникчээр тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Уранчимэг Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Б.Уранчимэг нь Өвөрхангай аймгийн Ханын материалын үйлдвэрт 1983 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 11-ний өдөр сантехникийн техникчээр, ДКВР зуухан цехед 1985 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл ээлжийн мастер, 1990 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сантехникийн техникчээр тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 136 тоот архивын лавлагаа, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Өвөрхангай аймгийн Ханын материалын үйлдвэрийн даргын 1983 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 90 тоот болон 1985 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 26 тоот, 1990 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 12 тоот тушаалууд, гэрч Я.Цэрэндолгор, Д.Батцэцэг, Ж.Уранчимэг нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бурмаа өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарБудан овгийн Бандийн Уранчимэгийн Өвөрхангай аймгийн Ханын материалын үйлдвэрт 1983 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 11-ний өдөр сантехникийн техникчээр, ДКВР зуухан цехед 1985 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл ээлжийн мастераар, 1990 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сантехникийн техникчээр тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА