Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/195

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,

Улсын яллагч Ч.Батзориг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Доржханд,

Шүүгдэгч Б.Б-, Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн 2038000000227 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн Б.Б-,

Монгол Улсын иргэн, Б.Б-,

Шүүгдэгч Б.Б-, Б.Б- нар нь бүлэглэж 2018 оны 4 дүгээр сард Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар багийн нутаг Айргийн эмнэлгийн эх 2 гэх газраас 4.6 метр куб хуурай шинэс модыг хууль бусаар бэлтгэж, тээвэрлэн, экологи-эдийн засагт 496.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.П-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Бүрэнтогтох сумын Эрчим, Бүрэнхаан багийг хариуцсан байгаль хамгаалагч ажилтай. Мөрөн сумын 10 дугаар багийн иргэн Б.Б- нь тус багийн Айргийн эмнэлэг гэх газраас зохих зөвшөөрөл эрхийн бичиг авалгүй шургааг бэлдэж малын хашаа барьсан байсныг эргүүл шалгалтын ажлаар явж байгаад мэдсэн юм. Б.Б- нь өрхийн гоожин байнга авдаг хүн урьд өмнө нь ингэж хууль бусаар мод бэлтгэж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/

Хөвсгөл аймгийн “Эрчим-Идэр” сум сумдын ойн ангийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 05 дугаартай: “...Б.Б-, Б.Б- нарын бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ 496.800 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 29-30-р хуудас/

Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн: Иргэн Б.Б-, Б.Б- нь экологи эдийн засгийн 496.800 төгрөг, ойн санд учруулсан нөхөн төлбөр 1.490.400 төгрөгийн хохирол учруулсан...гэх дүгнэлт /хх-ийн 37-р тал/

Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай ээж Н- ах Б.Б- нарын гэр Бүрэнтогтох сумын 6 дугаар багийн Айргийн эмнэлэг гэх газар байдаг. Тэндээ 30 гаран жил амьдарч байгаа. Ээж Н-ийн малын өвөлжөөний хашааг шинэчилж 2019 оны 4 дүгээр сарын үед барьсан юм. Уг хашааны модыг 2018 оны өвөл, өвөлжингөө ээж Н-ийн гэрийн ойролцоо байдаг Айргийн эмнэлгийн эхээс уулнаас 54 ширхэг модыг бэлтгэсэн. Бэлтгэхдээ ууланд унасан байсан мод хаягдсан модны үзүүр зэргийг цуглуулж шараар уулнаас цагаалж ээж Н-ийн гэрийн хажууд авчирсан. Би уг модыг бэлтгэхдээ өөрийн төрсөн ах Б.Б-тэй цуг бэлтгэж цуг шараар оруулж ирсэн. Ганц хүн угаасаа хийх боломжгүй...Би зохих байгууллагаас нь зөвшөөрөл аваагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 24 дүгээр тал/

Шүүгдэгч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манайх Бүрэнтогтохсумын Айргийн эмнэлэг гэх газарт амьдардаг. Уг газарт малын хашаагаа шинэчлэх гэж дүү Б.Б-ын хамтаар 2018 оны өвөл Айргийн эмнэлгийн ногоон хавтгайгаас унасан мод болон хүмүүсийн хаясан модны үлдэгдэл зэргийг хамж түүж шар тэргээр зөөж оруулж ирэн гэрийнхээ хажууд барьсан юм...Зөвшөөрөл эрхийн бичиг гоожин аваагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 26 дугаар тал/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р тал/ Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8-р тал/ Эд мөрийн баримт битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /ххийн 13-16-р тал/ Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтыг хүлээн авах тухай тэмдэглэл /хх-ийн 9-12-р тал/

Шүүгдэгч Б.Б-гийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52, 55, 57-р тал/,

Шүүгдэгч Б.Б-ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53, 58-59-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б-, Б.Б- нар нь 2018 оны 4 дүгээр сард Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар багийн нутаг Айргийн эмнэлгийн эх гэх газраас малын хашаа барих зорилгоор 4.6 метр куб хуурай шинэс модыг хууль бусаар бэлтгэж, экологи-эдийн засагт 496.800 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. Шүүгдэгч нарын үйлдэл нь хохирогч Б.П-йн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/, Хөвсгөл аймгийн “Эрчимт-Идэр” сум сумдын ойн ангийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/, Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлт /хх-ийн 37-р хуудас/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан 4 тэмдэглэл /хх-ийн 6-р тал/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8-р тал/, эд мөрийн баримт битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 13-16-р тал/, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтыг хүлээн авах тухай тэмдэглэл /хх-ийн 9-12-р тал/ зэрэг тусгагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэрэгт тусгагдсан хохирогчийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэлхэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Экологи-эдийн засагт учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ. Шүүгдэгч нар нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэхдээөөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, байгаль орчин, ойн санд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэхдээ бүлэглэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэншүүгдэгч Б.Б-, Б.Б- нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нарын Ойн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, энэ талаарх хууль тогтоомжийг таниулах урьдчилан сэргийлэх ажиллагаа хийгдээгүй зэрэг нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б-, Б.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн 5 хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Б.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-р тал/, Шүүгдэгч Б.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б-, Б.Б- нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын яллах дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б-, Б.Б- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй. Шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Б-, Б.Б- нарын гэм буруутай үйлдлийн улмаас ойн экологи-эдийн засагт 496.800 төгрөгийн хохирол учирсан байна. Монгол Улсын Байгаль Орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр заасан байна. Шүүгдэгч нар нь экологи-эдийн засгийн хохирол, нөхөн төлбөрт 496.800 x3=1.490.400 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн талаар 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Төрийн банкны кассын орлогын баримт, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн эвлэрлийн гэрээг үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн 4.6 метр куб хэмжээтэй 54 ширхэг шинэс модыг хурааж, хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг эрх бүхий байгууллагад даалгахыг, Эд мөрийн баримтаар хураагдсан 1.20 см урттай модон бариултай гар хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бгийн Б, Бгийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Бгийн Б, Бгийн Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Б нарыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Б, Б.Б нарт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн битүүмжлэгдэн 4.6 метр куб хэмжээтэй, 54 ширхэг хуурай шинэс модыг хурааж, хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

7. Эрүүгийн а дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1.20 см-ийн урттай модон бариулттай гар хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

8. Эрүүгийн а дугаартай хэрэгт шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР