Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 39

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багт оршин суух, 1966 онд төрсөн, 51 настай, Онолт овгийн Шаравын Дуламсүрэнгийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга П.Дониддолгор оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ш.Дуламсүрэн шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Чойбалсанч нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл малчнаар, 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл төмс, хүнсний ногооны ажилчнаар, 1988 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл зочид буудлын үйчлэгчээр, 1988 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 1989 оны 07 дугаарсарын 24-ний өдөр хүртэл төрөхийн өмнөх байрны үйлчлэгчээр, 1989 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр малчнаар тус тус ажилласан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул намайг Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Чойбалсанч нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл малчнаар, 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл төмс, хүнсний ногооны ажилчнаар, 1988 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл зочид буудлын үйчлэгчээр, 1988 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 1989 оны 07 дугаарсарын 24-ний өдөр хүртэл төрөхийн өмнөх байрны үйлчлэгчээр, 1989 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ш.Дуламсүрэн Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Ш.Дуламсүрэн нь Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Чойбалсанч нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл малчнаар, 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл төмс, хүнсний ногооны ажилчнаар, 1988 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл зочид буудлын үйчлэгчээр, 1988 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 1989 оны 07 дугаарсарын 24-ний өдөр хүртэл төрөхийн өмнөх байрны үйлчлэгчээр, 1989 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 898 тоот архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Чойбалсанч нэгдлийн даргын 1987 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 13 тоот болон 1988 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 15 тоот, 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 32 тоот, 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 20 тоот тушаал, 1990 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 41 тоот тушаалууд, гэрч А.Янжиндулам, Т.Бүдбальд нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ш.Дуламсүрэн өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарОнолт овгийн Шаравын Дуламсүрэнг Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Чойбалсанч нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл малчнаар, 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл төмс, хүнсний ногооны ажилчнаар, 1988 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл зочид буудлын үйчлэгчээр, 1988 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 1989 оны 07 дугаарсарын 24-ний өдөр хүртэл төрөхийн өмнөх байрны үйлчлэгчээр, 1989 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА