Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/205

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч Т.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б-д холбогдох эрүүгийн 2038000000185 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Т.Б-,

Шүүгдэгч Т.Б- нь 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн барилгын байрны 16 тоотод хохирогч П.Э-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Б- нь 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймМөрөн сумын 7 дугаар багийн барилгын байрны 16 тоотод хохирогч П.Э-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038000000185 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтушинжлэн судлав.

Үүнд: 1. Хохирогч П.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би тухайн үед эмнэлгээр явж 150.000 төгрөг зарлагдсан. Мөн эмчийн бичиж өгсөн эм тарианы мөнгө нийлээд 400.000 төгрөг нэхэмжилж байна. Миний дээрх зардлыг өгчих юм бол өөр нэхэмжлэх зүйл байхгүй...2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэртээ байж байтал манай хөрш Д.Ү- манай гэрт орж ирээд над руу нүдээ ирмээд гарья гээд байсан. Би тэгээд Д.Ү-ыг дагаад гэрээсээ гарсан чинь Д.Ү- надад хандан чамайг таньдаг хүн дуудаад байна гэж хэлээд манай байрны эсрэг талын байранд яваад орсон чинь миний хуучны танил Лхагваням болон миний танихгүй 3 залуутай дөрвүүлээ сууж байсан. Тэнд байсан хүмүүсийн 2 нь унтаж байсан. Хоёр хүн нь архи уугаад сууж байсан. Тэгээд Д.Ү- бид хоёр тэр архи уугаад сууж байсан 2 залуутай хамт архи уусан. Тэгтэл нэг танихгүй залуу надад архи хийж өгөөд уучих гэхээр нь би ганц нэг хундага уугаад тэнд байсан хүмүүст хандаж би одоо архи уухгүй эхнэр гэртээ байгаа хэрвээ уучихсан орвол уурлана гэж хэлсэн чинь тэнд байсан нэрийг нь мэдэхгүй нэг залуу чи наанаа сууж бай сүртэй ш дээ чи уучихаад гараач гээд надад дахин дахин архи хийж өгөөд байхаар нь би босоод гарах гэтэл миний араас хоолой боогоод пийшин рүү толгойг гараараа тойруулж багалчихаад доош нь дараад байсан. Тэгтэл нэг юмаар миний толгой руу тас гээд цохих шиг болсон. Тэрнээс хойш би юу болсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8, 12-13-р хуудас/,

Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Тэр орой ажлаа тараад гэртээ хариад байж байтал орой 22 цагийн үед хажуу айлын маань Д.Ү- орж ирээд манай нөхөр П.Э-ийг дагуулаад гарсан. Тэгээд 40 орчим минутын дараа П.Э- гадаа орилоод байхаар нь цонхоо онгойлгоод хартал нүүр ам нь цустай хутгалдаад хүн харахын аргагүй болчихсон байсан. Тэгэхээр нь гарч П.Э-ийг аваад гэр рүүгээ оруулж хэвтүүлээд түргэн дуудаж үзүүлсэн. Тэр үед гаднаас цагдаа орж ирээд П.Э-ийн болон П.Э-ийг зодсон гэх залуугийн байсан өрөөнд орж, цагдаа тэр залууг яагаад хүн цохиж байгаа юм бэ гэж асуухад яадгийн дургүй хүрээд байхаар нь цохисон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9- 11-р хуудас/,

Гэрч Д.Ү-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би авч иархинаас нь 1 хундагыг уугаад байж байсан чинь Нямлхагва гэдэг залуу надтай хамт ажилладаг байсан П.Э- байгаа юу байгаа бол та оруулаад ирээч гэж хэлэхээр нь би П.Э-ийг гэрээс нь дагуулж гарч ирээд нөгөө айл руу орсон. Тэгтэл тэнд байсан нэрийг нь мэдэхгүй залуу П.Э- хоёр муудалцаад байсан. Би юунаас болж маргалдсаныг мэдэхгүй. Тэгтэл П.Э- зуухны таг аваад нөгөө залуугийн мөр рүү хальт цохисон чинь нөгөө залуу архины шилээр П.Э-ийн толгой руу цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/

Шүүгдэгч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллгааны явцад болон шүүххэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би тэр өдөр П.Э-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулснаа бүрэн хүлээн зөвшөөрч байна...Би П.Э-тай маргалдаад түлхэж унагааж байснаа санаж байна. Харин цааш нь яг яаж, хаана нь юугаар цохиж зодсоноо санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-32-р тал/

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 170 дугаартай: П.Э-ийн биед хоёр хөмсөгний голд зүсэгдсэн шарх, баруун, зүүн дээд зовхинд цус хуралт, баруун сарвууны долоовор дунд хуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн хэд хэдэн зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. П.Э-ийн биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар 10 хувиар тогтонги алдагдана...гэх дүгнэлт /хх-ийн 26-р тал/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-39-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хузаасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Б- нь 2020 оны 03 дугаасарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн барилгын байрны 16 тоотод согтуурсан үедээ хохирогч П.Э-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.

Энэ үйлдэл нь Хохирогч П.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 6-8, 12-13-р тал, гэрч Б.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 9-11-р тал/, гэрч Д.Ү-ын мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 170 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдож байна.

Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгч нарын дүйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, уг ухамсарлагдсан идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршиг үүсэхийг зориуд хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэшүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглбайдал, шүүгдэгчийн нийгэмд тогтсон хэв, журам, ёс суртахууны шаардлагыг үл хүндэтгэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдааншинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Т.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор гурван зуун хорин /320/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Т.Б- нь хохирогч П.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч П.Э- нь 400.000 төгрөгийн эмчилгээний зардал нэхэмжилсэн боловч энэ талаарх нотлох баримтаа хавтаст хэрэгт ирүүлээгүй байна. Иймд хохирогч нь хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.Б-өөс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн 2038000000185 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт Тгийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Тгийн Бийг гурван зуун хорин /320/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

4. Эрүүгийн 2038000000185 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч П.Э нь 400.000 төгрөгийн эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.Бөөс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР