Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 145/2017/00041/И |
Дугаар | 41 |
Огноо | 2017-01-27 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 41
Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг, 21-12 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, 52 настай, Малчин овгийн Цэндийн Лхампүрэвийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Лхампүрэв, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Лхампүрэв шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Алдар нэгдэлд 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул намайг Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Алдар нэгдэлд 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.Лхампүрэв нь Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Ц.Лхампүрэв нь Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Алдар нэгдэлд 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 588 тоот архивын лавлагаа, гэрч Б.Түмэнжаргал, Д.Дуламсүрэн нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Малчин овгийн Цэндийн Лхампүрэвийг Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Алдар нэгдэлд 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураажинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн доторӨвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА