| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2020/00081/Э |
| Дугаар | 00078 |
| Огноо | 2020-07-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 00078
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч О.Нандинцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг
Шүүгдэгч Д.Да, Ж.До нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Да, Ж.До нарт холбогдох 2032000000079 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, *өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын * тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай,
Урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 11 дүгэзр сарын 13-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 145.2 дугаар зүйлийн 145.2-т зааснаар гэм буруутайд тооцож, 03 жилийн хорих ял оногдуулсан бөгөөд 2013 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1405 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулсан, /өмнөх ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгггэн, нийт 01 жил, 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан./ бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 05-ний өдөр өршөөлийн тухай хуулийн дагуу суллагдсан.
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ний өдөр 305 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг эдэлж дууссан, Боржигон овогт Дамдинжамцын Да /РД:МР87102418/,
2. Монгол Улсын иргэн, * өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай. Эрэгтэй. Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын / оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай,
Урьд Сэлэнгэ аймгийн шүүхийн 1976 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн а/56 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 109.6-д зааснаар хорих ял,
1979 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн №172 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 200.а-д зааснаар хорих ял ,
1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн 68.6, 63.6-д зааснаар хорих ял,
1984 оны 08 дугаар сарын 02-ний өрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн 168.6, 76.6-д зааснаар хорих ял,
2001 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 239.1-т зааснаар торгуулийн ял,
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99.1 дүгээр зүйлийн 99.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 03 жил, 05 сар, 05 хоногийн хорих ял,
Сэлэнгэ аймаг дахь Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн 53 дугаартай топгоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн ялаар тус тус шийтгэгдэж байсан, Боржигон овогт Жамсрангийн До /РД:М362072311/
Холбогдсон хэргийн талаар ирүүлсэн яллах дүгнэлтэнд дурдсанаар:
Дамдинжамцын Да нь 2020 оны 02 дугаар сарын 08-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэр, дэнжийн задгай тоотод Д.Готой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Дамдинжамцын Да, Жамсрангийн До нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 23-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум, 1 дүгээр баг, баруун Өлөнтийн нутаг дэвсгэрт Х.Гтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Жамсрангийн До нь 2020 оны 06 дугаар сарын 13- ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг "Сансар зах"-ын орчим "ундаа өгсөнгүй" гэх шалтгааны улмаас Н.Нгийн баруун мөрний дээд хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Да мэдүүлэхдээ: ... 2020 оны 02 сарын 08-ны өдөр Түнхэл тосгоны дэнжийн задгайд Го ахтай маргалзаж, муудалцаад биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Намайг Го ах араас цохиж унагаагаад Э хүрч ирээд салгахад нь би цохиод зугтаасан. Хохирол төлбөрийн талаар бид нар хоорондоо зохицсон. Дараа нь Гтай Мандал сумын Баруун-Өлөнт гэх газар явж байгаад гудамжинд тааралдаад нэг шил архи авч өгөөд ууж байхдаа маргасан. Г миний гар утсыг хулгайлчихсан байсан юм. Тэгээд хэзээ миний гар утсыг төлөх юм бэ гээд маргалдсан, архи ууж агрсаад, муудалцаад тийм зүйл болсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөр төлөөгүй хоорондоо тохирсон... гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.До мэдүүлэхдээ: ... 2020 оны 05 сарын 23-ны өдөр Г, Да нартай хамт архи ууж байгаад Гыг би гарынхаа араар нэг цохиж унагаад тэгээд бид хоёр барилцаж авсан нь үнэн. Буруугаа хүлээж байна. Дараа нь 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр бараан захын урд талд байж байтал М Н нар ирээд М надад ундаа өгхөд уух гэтэл Н надаас булааж авхаар нь би араас нь дагаж яваад жаахан шаралхаад хар иштэй хутгаар хатгасан нь үнэн. Нэг удаа л хатгасан. Тэгээд л явсан. Өөр юм болоогүй. Хохирол төлбөр байхгүй гэсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
Хохирогч Д.Го мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ"...Да, Э 2 миний эрүүл мэндэд гэмтэл учруулсан. Хэрэг гардаг өдөр Да миний хамар луу цохиж, Э миний баруун нуд руу цохиж гэмтэл учруулсан.Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан хэдий ч биеэ хянах чадвартай байсан. Эхлээд манай гэрт хэрүүл маргаан болж Да миний хамар луу цохихоор нь би Даыг гэрт зодолдохгүй гаръя гээд Даыг гэрээс авч гарсан. Араас Э гарч ирсэн. Гэрээс гарангуутаа би Даын нүүр лүү цохьсон чинь хажуугаас Э орж ирээд миний баруун нүд рүү цохьсон. Тэгээд зодолдсон..." гэх мэдүүлэг/хх-ийн 10 дугаар хуудас/,
Гэрч Н.Га мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...Дараа нь манай хоёр охин гаднаас орж ирэхдээ Гомбо ах хоёр хүнтэй зодолдоод байна гэхээр нь гэрээс гарсан чинь Гомбо ах гэрийнхээ хажууд тал тоосго барьчихсан зогсож байсан. Да Гомбо ахын гэрийн хаяаг налчихсан хэвтэж байсан. Мөн Э газар хэвтэж байхаар нь та нар болиоч гэж хэлчихээд ойртож чадаагүй гэрлүүгээ явчихсан" гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Шүүхийн шинжилгээний хэсгийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 29 дугаартай "...Д.Гоийн биед баруун, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэпг хамаарна" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Гэрч Ц.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...Го ах бид 2 барилдаж ноцолдож байхдаа би санамсаргүй гараараа Го ахын зүүн нүдэнд цохьчихсон юм. Тухайн үед би Гомбоо ахаас уучлалт гуйсан. Маргааш нь тааралдахад зүүн нүд нь хөхөрчихсөн байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Шинжээч Г.Ган-Эрдэнийн "...Дээрх гэмтэлүүд нь хэрэг учрла болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Харин Гоийн зүүн нүдний хөхрөлт нь цаг хугацааны хувьд хэрэг гарахаас өмнөх гэмтэл байсан. Учир нь зүүн нүдний хөхрөл нь эдгэрч, эрүүл болж байгаа хуучин хөхрөл байсан. Харин бусад хамар ам болон баруун нүдний хөхрөл, зүүн хацрын зөөлөн эдийн гэмтэл хэрэг гарах үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэлүүд нийлээд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Зүүн нүдний цус хуралт гэмтэлийг тусад нь салгасан нь гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй." гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,
Яллагдагч Д.Да мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...Архи ууж байхдаа Го ахтай маргалдаад Го ах эхлээд намайг гэрийхнээ гадаа зодсон. Энэ үед Э гарч ирээд салгах гэхэд Го ах Эг барьж аваад зодсон. Тэгэхээр нь би босож ирээд Го ахын нүүр лүү цохьчихоод зугтсан. ...Хамран тус газар нь нэг удаа цохьсон. ...Хамрын гэмтлийг нь би учруулсан. ...учруулсан хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би ийм асуудал гаргасандаа буруугаа хүлээж их гэмшиж, харамсаж байна. " гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 103-105 дугаар хуудас/,
Хохирогч Х.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...Баруун Өлөнтийн айлуудын баруун талд уулын энгэрт сууж байгаад архиа хувааж уусан. Архиа хувааж ууж дуусах үед Да "энэ пиздаг ална аа" гээд наадахаа ал До ах гээд байсан. Тэгэхээр нь би намайг зодох гээд байна гээд босож зугтаах гэтэл согтуу байсан болохоор зугатаж чадалгүй унасан чинь Да араас хурч ирээд нүүр лүү өшиглөсөн. Намайг манараад байж байхад До гэгч нь боогоод Да нийлээд учир зүггүй өшиглөөд дэвсээд зодсон. Намайг Да босоод ир гэхэд би босож чадахгүй ямар ч тэнхэлгүй болсон. Зодуулах хугацаандаа би 2 удаа ухаан алдсан. Тэгээд нэг мэдэхэд эмнэлэгт ирсэн байсан" гэх мэдүүлэг./хх-ийн 107-108 дугаар хуудас/,
Гэрч Д.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...Сэлэнгэ аймгийн Мандал сумын *тоотод байрлах гэртээ боорцог хийж байгаад, цонхоор гадагшаа хартал жалган дотор 3 хүн сууж байсан. Ямар хүмүүс ирээд юу хийгээд суугаад байгаа юм бол гээд дахин цонхоор харахад, 2 залуу хоорондоо зодолдоод байсан. Тухайн үед цагаан өнгийн цамцтай залуугийн хувцас болон нүүр хэсэг нь цус мэт зүйл болсон залуу нь манай гудамаар ороод, доошоо буюу ертөнцийн зүгээр урд зүгт гуйгээд явсан" гэх мэдүүлэг /хх-ийн 117-118 дугаар хуудас/,
Ж.До мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ”..Хараа архи аваад бид нар Баруун Өлөнтийн хажуу талын уулын энгэрт очиж архиа уусан. Архи ууж байхдаа Да "чи миний 1200000 гэл үү, 1300000 гэл үү төгрөгийн үнэтэй утсыг хулгайлсан, одоо миний утсыг өг" гээд Г луу дайраад тэр 2 барилцаж аваад зодолдоод байсан. Г намайг хөгшин баньд, пизда гээд элдвээр хэлээд байсан учраас бид хоёр маргалдаад би барьж аваад нүүр лүү нь 1 удаа цохьчихоод яваад өгсөн. ...Датай зодолдож байхад нь би салгах гэтэл Г над руу дайрч давшлаад байсан. Намайг элдвээр хэлээд байхаар нь би Гыг цохьсон. ...Тэр хоёр барилцаж аваад зодолдоод байсан. Да бас нүүр лүү нь цохиод байсан. Яг хаана нь хэдэн удаа цохьсон талаар мэдэхгүй. Ямар байсан зодолдож дууссаны дара Гын завжнаас цус гараад, нүүр лүү нь цохиулснаас болоод халцарсан байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 136-137 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 6211 дугаартай "...Х.Гын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, дээд уруулын нцарсан шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун шанааны цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, арьсны зулгаралт, хүзүү хоолой, зүүн чихний дэлбэнгийн арьсны зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 120-122 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 172-173 дугаар хуудас/,
Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүүлэлтүүд /хх-ийн 177- 178 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах, ажиллагааг хүчингүйд тооцсон тогтоол, /хх-ийн 179-181 дүгээр/,
Хохирогч Н.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...Би 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн орчим бараан захын "Ундрага" хоолны газар хоол идчихээд бараан захаар нэвт урагшаа гартал захын үүдэнд До ах сууж байсан. Тухайн үед би найз Мын хамт явж байсан. Тэгтэл До ах Маас ундаагаа өгчих гэхээр М ундаагаа өгсөн чинь До ах уусан. Тэгэхээр нь би за явлаа гээд До ахаас ундаагаа аваад Мтай хамт Сансар зах дээр ирээд таксинд суух гэж байтал араас нэг хүн миний хүзүүний баруун талд хутгалсан. Эргээд хартал До ах хутга барьчихсан зогсож байснаа буцаад хойшоо бараан захын зүг рүү явсан. Ийм л асуудал болсон. ...Хүзүүний баруун хэсэгт 1 удаа хутгалсан." гэх мэдүүлэг /хх-ийн 183-184 дүгээр хуудас/,
Гэрч Г.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...Н бид хоёр бараан захын хашаагаар дамжин гарахад захын үүдэнд До ах зогсож байхад нь мэндэлчихээд цааш явсан. Тухайн үед До Нгээс ундааг нь гуйж авсан. Тэгээд Н бид 2 Сансар зах руу явж байхад До ах араас ирж яваа харагдсан. Зах дээр ирээд би нэг таксинд суутал араас Н орж ирж суусан. Тэгтэл Нгийн мөрнөөс цус гараад байсан. Яасан талаар асуухад өө До ах хутгалчихаж гэхээр нь би машинаас буугаад хартал До ах хар өнгийн иштэй хутга барьчихсан цааш хараад буцаад явж байсан. " гэх мэдүүлэг /хх-ийн 186 дугаар хуудас/,
Г.До мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...Би Мыг таньдаг болохоороо Маас ундааг нь гуйж аваад ууж суутал хамт явсан залуу нь энэнд ундаа өгөөд байхдаа яадаг юм гээд миний ууж байсан ундааг надаас булааж аваад Мтай хамт цаашаа "Сансар" зах руу чиглэлд явсан. Тэгэхээр нь би ундааг буцааж авах гээд араас нь явсаар "Сансар" захын урд машины зогсоол дээр очиход Н нэг хүнтэй маргалдчихсан зогсож байхаар нь уурандаа баруун гутлын түрийнд байсан хутгаа гаргаж ирээд араас нь очоод хүзүүн дээр нь нэг удаа хатгачихаад буцаад бараан зах руу явсан" гэх мэдүүлэг /хх-ийн 196-197 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-Эрдэнийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №102 дугаартай "1. Н.Нгийн биед баруун мөрний дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдсон. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна 4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх дүгнэлт /хх-ийн 188-189 дүгээр хуудас/ болон шүүгдэгч Д.Даын хувийн байдлыг тогтоосон баримтууд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 54 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 52 дугаар хуудас/,Шүүгдэгч Ж.Догийн хувийн байдлыг тогтоосон баримтууд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн Засаг даргын тодрхойлолт / хх-ийн 138 дугаар хуудас/, Шүүгдэгч Ж.Догийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /хх-146 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Дамдинжамцын Да нь 2020 оны 02 дугаар сарын 08-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэр, дэнжийн задгай тоотод Д.Готой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Д.Да, Ж.До нар нь 2020 оны 05 дугаар сарын 23-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум, 1 дүгээр баг, баруун Өлөнтийн нутаг дэвсгэрт Х.Гтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан мөн Жамсрангийн До нь 2020 оны 06 дугаар сарын 13- ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг "Сансар зах"-ын орчим "ундаа өгсөнгүй" гэх шалтгааны улмаас Н.Нгийн баруун мөрний дээд хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Д.Гоийн мэдүүлсэн:...Манай гэрт хэрүүл маргаан болж Да миний хамар луу цохихоор нь би Даыг гэрт зодолдохгүй гаръя гээд Даыг гэрээс авч гарсан. Араас Э гарч ирсэн. Гэрээс гарангуутаа би Даын нүүр лүү цохьсон чинь хажуугаас Э орж ирээд миний баруун нүд рүү цохьсон. Тэгээд зодолдсон... гэх мэдүүлэг /хх-ийн 10 хуудас хуудас/, Гэрч Н.Гаийн мэдүүлсэн: ...Да Гомбо ахын гэрийн хаяаг налчихсан хэвтэж байсан. Мөн Э газар хэвтэж байхаар нь та нар болиоч гэж хэлчихээд ойртож чадаагүй гэрлүүгээ явчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-Эрдэний 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №29 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/, Шүүгдэгч Д.Даын мэдүүлсэн:... Го ахын нүүр лүү цохьчихоод зугтсан. ...Хамран тус газар нь нэг удаа цохьсон. ...Хамрын гэмтлийг нь би учруулсан. ...учруулсан хэргээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 103-105 дугаар хуудас/, Хохирогч Х.Гын мэдүүлсэн:…Да "энэ пиздаг ална аа" гээд наадахаа ал До ах гээд байсан. Тэгэхээр нь би намайг зодох гээд байна гээд босож зугтаах гэтэл согтуу байсан болохоор зугатаж чадалгүй унасан чинь Да араас хурч ирээд нүүр лүү өшиглөсөн. Намайг манараад байж байхад До гэгч нь боогоод Да нийлээд учир зүггүй өшиглөөд дэвсээд зодсон. Намайг Да босоод ир гэхэд би босож чадахгүй ямар ч тэнхэлгүй болсон. Зодуулах хугацаандаа би 2удаа ухаан алдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 107-108 дугаар хуудас/, Шүүгдэгч Ж.Догийн мэдүүлсэн:…Г намайг хөгшин баньд, пизда гээд элдвээр хэлээд байсан учраас бид хоёр маргалдаад би барьж аваад нүүр лүү нь 1 удаа цохьчихоод яваад өгсөн. ...Датай зодолдож байхад нь би салгах гэтэл Г над руу дайрч давшлаад байсан. Намайг элдвээр хэлээд байхаар нь би Гыг цохьсон. ...Тэр хоёр барилцаж аваад зодолдоод байсан. Да бас нүүр лүү нь цохиод байсан. Яг хаана нь хэдэн удаа цохьсон талаар мэдэхгүй. Ямар байсан зодолдож дууссаны дараа Гын завжнаас цус гараад, нүүр лүү нь цохиулснаас болоод халцарсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 136-137 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-Эрдэний 2020 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн №6211 дугаартай дүгнэлт /хх-ийн 120-122 дугаар хуудас/, гэрч Г.Мын мэдүүлсэн: ... Зах дээр ирээд би нэг таксинд суутал араас Н орж ирж суусан. Тэгтэл Нгийн мөрнөөс цус гараад байсан. Яасан талар асуухад өө До ах хутгалчихаж гэхээр нь би машинаас буугаад хартал До ах хар өнгийн иштэй хутга барьчихсан цааш хараад буцаад явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 186 дугаар хуудас/, Шүүгдэгч Г.Догийн мэдүүлсэн: ...би ундааг буцааж авах гээд араас нь явсаар "Сансар" захын урд машины зогсоол дээр очиход Н нэг хүнтэй маргалдчихсан зогсож байхаар нь уурандаа баруун гутлын түийнд байсан хутгаа гаргаж ирээд араас нь очоод хүзүүн дээр нь нэг удаа хатгачихаад буцаад бараан зах руу явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 196-197 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-Эрдэний 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №102 дугаартай дүгнэлт /хх-ийн 120-122 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Д.Да, Ж.До нарт хүний биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Дамдинжамцын Да нь 2020 оны 02 дугаар сарын 08-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэр, дэнжийн задгай тоотод Д.Готой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Д.Да, Ж.До нар нь 2020 оны 05 дугаар сарын 23-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум, 1 дүгээр баг, баруун Өлөнтийн нутаг дэвсгэрт Х.Гтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Жамсрангийн До нь 2020 оны 06 дугаар сарын 13- ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг "Сансар зах"-ын орчим "ундаа өгсөнгүй" гэх шалтгааны улмаас Н.Нгийн баруун мөрний дээд хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нарт ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч нар нь шүүгдэгч нараас хохирол төлбөр нэхэмжилэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 25.5 см урттай, 15 см урттай ажлын хэсэгтэй, 10.5 см урттай иштэй /иш нь хагарч төмөр нь гарсан/ 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй зэргийг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Дамдинжамцын Да, Боржигон овогт Жамсрангийн До нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Даыг 700 /долоон зуу/ нэгж буюу 700000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ж.Дог 700 /долоон зуу/ нэгж буюу 700000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Да, Ж.До нарын торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Д.Да, Ж.До нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бичиг баримт хураагдан ирээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 25.5 см урттай, 15 см урттай ажлын хэсэгтэй, 10.5 см урттай иштэй /иш нь хагарч төмөр нь гарсан/ 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргах, мөн хэргийн газрын үзлэгийн үед бичиж авсан дүрс бүхий 1 ширхэг хуурцаг /CD/-г уг хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргах зэргийг шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Да, Ж.Должноо нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.