Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 145/2017/00048/И |
Дугаар | 48 |
Огноо | 2017-01-30 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 48
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү О.Э-г төрсөн эх Б.Б-н асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт тус тусзааснаар 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү О.Э-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл эцэг Д.О-с хүүхдийн тэтгэлэг гаргуулж, сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б-с 7800000 төгрөг гаргуулан хариуцагч Д.О-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 139750 төгрөг гаргуулан хариуцагчид, хариуцагчаас 28626 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод тус тус оруулсугай.
5. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатнышүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.