Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 49

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 3 дугаар баг, Мазар гэх газар оршин суух, 1964 онд төрсөн, 52 настай, Салха овгийн Гаваагийн Буянтогтохын хүсэлттэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Буянтогтох, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Буянтогтох шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 1980 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ялалт нэгдэлд ногоочноор ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй гээд улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Г.Буянтогтох Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэдгаргажээ.

Г.Буянтогтох нь 1980 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ялалт нэгдэлд ногоочноор ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1566 тоот лавлагаа, гэрч Б.Туяа, Ц.Цэцэгмаа, Д.Алтантогтох нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт 1980 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ажилт томилосон тушаалыг нөхөн бичилт хийсэн, 1980 оны 06 дугаар сарын 30-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт хүсэлт гаргагчийн төрсөн он, сар, өдөр буруу бичигдсэн байх тул дээрх хөдөлмөрийн дэвтрүүдийн нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарСалха овгийн Гаваагийн Буянтогтохыг 1980 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ялалт нэгдэлд ногоочноор ажиллаж байсанболохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА