Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
Хэргийн индекс | 145/2017/00050/И |
Дугаар | 50 |
Огноо | 2017-01-30 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 50
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хаан банкны Өвөрхангай салбарын Тарагт тооцооны төвийн эдийн засагч О.Даваанямын нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Тарагт сумын 4 дүгээр багт оршин суух Лувсан тайж овогт Бирагийн Цэвэлдорж, Боржигон овогт Гунгаадашийн Мөнхцэцэг нараас 3595524.56 төгрөг гаргуулах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Дониддолгор, хариуцагч Г.Мөнхцэцэг, нэхэмжлэгчО.Давааням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хаан банкны Өвөрхангай салбарын Тарагт тооцооны төвийн эдийн засагч О.Давааням шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Цэвэлдорж, Г.Мөнхцэцэг нар нь тус банкны Тарагт тооцооны төвөөс 2015 оны08 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/201542361805 тоот зээлийн гэрээ байгуулан 3500000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийн малчны зээлийг жилийн 25.2 хувийн хүүтэй 12 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч зээлээ төлөлгүй 129 хоногийн хугацаа хэтэрсэн. Зээлийн гэрээний 8.1, 8.2-т заасан зээлийн гэрээний хугацаа дууссан ба банк зээлдэгчээс зээлээ төлөхийг шаардаж 4 удаа шаардсан зээл буцаан дуудах мэдэгдэл 1 удаа өгсөн боловч зээлээ төлөхгүй байна. Иймд Б.Цэвэлдорж, Г.Мөнхцэцэг нараас зээлийн үндсэн үлдэгдэл 3135499.76 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 441615.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 18408.98 төгрөг нийт 3595524.56 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Мөнхцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хаан банкны Өвөрхангай салбарын нэхэмжилж байгаа 3595524.56 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хариуцагч Б.Цэвэлдорж нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хаан банкны Өвөрхангай салбарын нэхэмжилж байгаа 3595524.56 төгрөгийг төлөхгүй. Энэ мөнгийг миний эхнэр Г.Мөнхцэцэг ах дүүтэйгээ авсан. Энэ мөнгөнөөс би нэгч төгрөг хэрэглээгүй учир төлөхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Өвөрхангай салбарын Тарагт тооцооны төвийн эдийн засагч О.Даваанямын шүүхэд гаргасанБ.Цэвэлдорж, Г.Мөнхцэцэг нараас 3595524.56 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.Цэвэлдорж, Г.Мөнхцэцэг нар нь Хаан банкны Өвөрхангай салбарын Тарагт тооцооны төвөөс 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/201542361805 дугаартай зээлийн гэрээг байгуулж 3500000 сая төгрөгийг зээлсэн зээлийн гэрээний үүргээ зөрчиж үндсэн зээлийн төлбөр 3135499.76 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 441516.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 18408.98 төгрөг, нийт 3595524.56 төгрөгийг төлөөгүй байгаа нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцаат зээлийн гэрээний хуулбар зэргээр тогтоогдож байна. Хариуцагч Г.Мөнхцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тул хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хариуцагчБ.Цэвэлдорж, Г.Мөнхцэцэг нараас 3595524.56 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Өвөрхангай салбарт олгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Б.Цэвэлдоржийг эзгүйд хэргийг шийдвэрлсэн болно.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.2-т зааснаар Б.Цэвэлдорж, Г.Мөнхцэцэг нараас 3595524.56 төгрөгийг гаргуулан Хаан банкны Өвөрхангай салбарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Цэвэлдорж, Г.Мөнхцэцэг нараас 72478 төгрөгийг, орон нутгийн төсвийнорлогын /Хаан банкны 5540607728 тоот данснаас/ 1162 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Өвөрхангай салбартолгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 73640 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ЭНХМАА