| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2020/00073/Э |
| Дугаар | 00064 |
| Огноо | 2020-06-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 00064
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа
Улсын яллагч О.Нандинцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч А.Ал, М.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн А.Ал, М.Э нарт холбогдох 2032000000044 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *нд өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын *тоотод оршин суух хаягтай,хэрэг хариуцах чадвартай,
Урьд 2018 оны 08 дугаар сарын 12-нй өдрийн 120 дугаартай шийтгэх тоггоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил, 1 хоног хорих ялаар шийтгүүлж хорих ялыг биеээр эдэлж байгаад ялын хугацаа дуусч, 2019 оны 08 дугаар сарын 12-нд суллагдсан Ончуул овогт Амарын Ал /РД:*/,
Монгол улсын иргэн, *ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч, түүний хүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын * тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай,
Урьд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулсныг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 4 сар, 10 хоногийн хугацаагаар хорих ял,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 18-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 719 дугаартай захирамжаар "шинээр дагаж мөрөж буй хуулинд баривчлах ялын төрөл байхгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож ялаас чөлөөлсөн.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай анггийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 107 дугаартай Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн захирамжаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 47 хоног хорих ялаар сольсон Наваан овогт Мягмаржавын Э /РД: М386041213/
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Сэлэнгэ аймгийн Мандал сумын * оршин суух хаягтай Ончуул овогт Амарын Ал нь 2019 оны 11 дүгээр сарын 09- ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг 36-р байрны гадна талбайд байрлах авто машины зогсоолд зогсож байсан иргэн Б.Нийн 69-19 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслээс Самсунг Нөт-8 загварын гар утсыг хулгайлж 400000 төгрөгийн хохирол учруулсан, М.Э, А.Ал нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын * дугаар байрны зогсоолд байсан Ц.Бын эзэмшлийн 91-97 УБД улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслээс Ц.Богийн эзэмшлийн 530000 төгрөгний эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ал мэдүүлэхдээ:...Тухайн үед Э бид хоёр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн 45-р байрны гадаа байсан нэг машин дотор орж хувцас авсан гэх тэр үед хэнтэй хамт орсонг мэдэхгүй байна. Архи их уусан байсан болохоор тэгээд 50-р байрны орцонд хоносон. Тийм зүйл болсон. 45-р байрны гадаа байсан тээврийн хэрэгсэлд Э гадаа хүн хараад зогсож байсан. Би машинд орж хар цүнхтэй хувцас авсан. Тэгээд Э нүхэн гарцны урд нэг танихгүй хүнд зарсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э мэдүүлэхдээ: ... Ал гар утас барьчихсан зарна гээд замын хойно явж байсан. Тэгээд бид 2 нүхэн гарцны таксины зогсоол дээр Ба гэх хүнтэй таараад 20000 төгрөгөөр өгсөн. Маргааш нь С гэдэг ахтай таараад “И гээд хүнд 20000 төгрөгөөр самсунг гээд гар утас тавьсан байгаа, та авах уу” гэж Ал асуусан. С ах тэр утсыг чинь харъя гээд Игийн ажил дээр очоод 200000 төгрөгийг нь Ид өгөөд тухайн утсыг авсан. Би 2020 оны 03 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Мандал сумын 1 дүгээр баг, 45 дугаар байрны гадаа зогсож байсан тээврийн хэрэгслээс Ал цүнхэй хувцас авсан. Би машины гадаа хүн хараад зогсож байхад Ал орж авсан. Тэгээд тэр орой ногоон 5 давхарын орцонд хоносон. Өглөө босоод ногоон дээр зогсдог Ш гэх хүнд хувцасыг 10000 төгрөгөөр 5 хувцас, 1 гутал зарсан. Миний буруу бага ял оноож өгөөч гэжээ.
Хохирогч Б.Н мөрдөн байцаалтанд мэлүүлэхдээ: ...2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр өгсөн “...2019 оны 11 сарын 09-ний өдөр 36-р байрны 3-р орцны гадаа байх машиндаа өөрийн гар утас болох Нөте-8 загварын гар утсаа мартаад 40 орчим минутын дараа гарч ирээд үзэхэд утас алга болсон байсан. Миний машины цоож тухайн үед цоожлогдохгүй байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 13 дугаар хуудас/,
Гэрч О.С мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Өглөө 08 цагт нүхэн гарцны таксины зогсоол дээр зогсож байхад Сансараа гэх залуу ирээд надаас утас авах уу утас зарах гэсэн юм гээд үзэхэд гайгүй утас байхаар нь би 50.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Гэрч Л.Л мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Самсунг нөт 8 маркийн гар утас 800000 төрөгний үнэтэй зарагдаж байсан. 2019 оны 11 дүгээр сард 800000 төгрөгний үнэтэй зарагдаж байсан. Самсунг нөт 8 маркийн хуучин, хэрэглэж байсан гар утас 2019 оны 11 дүгээр сард 400000 төгрөгөөр зарагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Гэрч М.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Самсунг нөт 8 маркийн гар утас 2019 оны 11 дүгээр сард 850000 төгрөгөөр зарагдаж байсан. Харин хэрэглэж байсан самсунг нөт 8 маркийн гар утас 400000 төгрөгөөр зарагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
2020 оны 03 дугаар сарын 25-ний өдрийн “Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрах гар утас түүний дагалдах хэрэгсэл борлуулдаг “Samsung center” төвд Самсунг нөт 8 маркийн хуучин гар утас нь ашиглалтын байдал, чанар, үзүүлэлтээс шалтгаалж 2019 оны 11 дүгээр сард 350000-450000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байсан ба зарын “Үнэгүй” сайтад дээрх төрлийн гар утсыг 350000-550000 төгрөгийн хооронд үнэлгээтэйгээр зарна гэсэн зарыг иргэд байршуулсан байх тул иргэн Б.Нийн алдагдсан гэх Samsung note-8 маркийн гар утсыг 400000 төгрөгөөр үнэлэв” гэх мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 20 дугаар хуудас/,
2020 оны 03 дугаар сарын 26-ний өдрийн “Таньж олуулах ажиллаганы тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд” /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 31 дүгээр хуудас/,
2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,
Хохирогч Ц.Бо мөрдөн байцаалтанд мэүүлэхдээ:“....Би 2019 оны 11 дүгээр сард Турк улсад аялаж яваад ирэхдээ худалдан авсан хувцас байгаа юм. Тухайн үед би хотод байдаг дүүдээ зарж борлуулаад өгөөч гээд үлдээсэн байсан. Тэгээд зарагдаагүй 9 ширхэг цамцыг Б гэх дүү надад хотоос машиндаа хийгээд 2020 оны 03 дугаар сарын 20-ны орой авчирсан. Би тухайн үед авч амжилгүй маргааш авна гээд манай дүү надад хэлээд хоносон тэр шөнө нь машинаа түгжилгүй хоноод машин дотроос хулгайч аваад явсан байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Р.Ш мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:... “Би Эрдэнсансараас 10000 төгрөгөөр эмэгтэй хүний 4 ширхэг цамц, хар өнгийн хос гутал 1 ширхэгийг худалдаж авсан юм. Гэтэл миний худалдаж авсан эд зүйлс нь хулгайн эд зүйлс байсан гэдгийг би мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас,/
Гэрч Ц.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:... “Би 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 14 цагт Улаанбаатар хотоос Мандал сум руу гараад 19 цагг ирсэн. Тэгээд би өөрийн эзэмшлийн унаж ирсэн 91-97 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг 45-р байрны хойд талд хүүхдийн тоглоомын талбайн баруун урд талын буланд зүүн тийш харуулан зогсоож байршуулсан. 2020 оны 03 сарын 21-ний өглөө 10 цагийн орчим машинаа нээхэд машин онгорхой дотор нь буюу арын суудал дээр байсан манай эгч Ц.Богийн эзэмшлийн хайрцаганд дотор байсан 2 кг чихэр, хар өнгийн цүнхтэй эмэгтэй хүний цамц, жинсэн өмд зэрэг бэлэн хувцаснууд алга болсон байсан. ... Би өөрийн машиныг онгорхой орхисон байсан юм шиг байна билээ. Өнөө өглөө миний машин онгорхой, хаалга цонх болон бусад эд зүйл нь ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 48 дугаар хуудас/,
Гэрч Б.Лд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:... “Би 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 14 цагт Улаанбаатар хотоос Мандал сум руу өөрийн нөхрийн хамт өөрсдийн машинтай гараад 19 цагт ирсэн. Тэгээд нөхөр өөрсдийн эзэмшлийн 91-97 УБд улсын дугаартай тээврийн хэрэгслийг хадам ээжийн байр болох замын хойно байх 45-р байрны хойд талд хүүхдийн тоглоомын талбайн баруун урд талын буланд зүүн тийш харуулан зогсоож байршуулсан. 2020 оны 03 сарын 21-ний өглөө 10 цагийн орчим нөхөр бид хоёр машинтайгаа хөдлөх гээд нээхэд машин онгорхой дотор нь буюу арын суудал дээр байсан манай эгч Ц.Богийн эзэмшлийн хайрцаг болон цүнхтэй эд зүйлс алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,
Гэрч Ч.З мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би хугацааг нь сайн санахгүй байна. “Тод” хүнсний дэлгүүрийн хажууд явж байхад Э гэх хүнтэй таарсан. Тухайн үед Э ууттай бүтэн чихэр барьчихсан явж байхаар нь би 1 шил архиар худалдаж авсан. Өөрөө намайг та зараад өгөөч гэхээр нь дэлгүүр лүү ороод 9000 төгрөгийн архиар зарж өгсөн юм.Тухайн үед Э Ал хоёр цуг явж байсан. Надад гэрээсээ авчихсан юм, гэртээ орж чадахгүй байна л гэж ярьсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Мандал сумын эд зүйлийн үнэлгээний комиссийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн 223-227 дугаартай “ Ц.Бод учирсан хохирлын үнэлгээ 530000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 57 дугаар хуудас/,
2020 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 39-42 дугаар хуудас/,
2020 оны 04 дүгээр сарын 02-ний өдрийн А.Алгийн ял шалгах хуудас /хх-ийн 89 дүгээр хуудас/,
2020 оны 04 дүгээр сарын 02-ний өдрийн М.Эын ял шалгах хуудас /хх-ийн 90 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: А.Алгийн урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоол /ХХ-н 98-103 дугаар хуудас/, М.Эын урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолууд /ХХ-ийн 104-116 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.Ал нь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг 36-р байрны гадна талбайд байрлах авто машины зогсоолд зогсож байсан иргэн Б.Нийн 69-19 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслээс Самсунг Нөт-8 загварын гар утсыг хулгайлж 400000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч М.Э, А.Ал нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, 45 дугаар байрны зогсоолд байсан Ц.Бын эзэмшлийн 91-97 УБД улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслээс Ц.Богийн эзэмшлийн 530000 төгрөгний эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Б.Н мөрдөн байцаалтанд өгсөн: ...2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр өгсөн “...2019 оны 11 сарын 09-ний өдөр 36-р байрны 3-р орцны гадаа байх машиндаа өөрийн гар утас болох Нөте-8 загварын гар утсаа мартаад 40 орчим минутын дараа гарч ирээд үзэхэд утас алга болсон байсан. Миний машины цоож тухайн үед цоожлогдохгүй байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 13 дугаар хуудас/, Гэрч О.С мөрдөн байцаалтанд өгсөн “...Өглөө 08 цагт нүхэн гарцны таксины зогсоол дээр зогсож байхад Сансараа гэх залуу ирээд надаас утас авах уу утас зарах гэсэн юм гээд үзэхэд гайгүй утас байхаар нь би 50000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 14 дүгээр хуудас/, Хохирогч Ц.Бо мөрдөн байцаалтанд мэүүлэхдээ:“....Би 2019 оны 11 дүгээр сард Турк улсад аялаж яваад ирэхдээ худалдан авсан хувцас байгаа юм. Тухайн үед би хотод байдаг дүүдээ зарж борлуулаад өгөөч гээд үлдээсэн байсан. Тэгээд зарагдаагүй 9 ширхэг цамцыг Б гэх дүү надад хотоос машиндаа хийгээд 2020 оны 03 дугаар сарын 20-ны орой авчирсан. Би тухайн үед авч амжилгүй маргааш авна гээд манай дүү надад хэлээд хоносон тэр шөнө нь машинаа түгжилгүй хоноод машин дотроос хулгайч аваад явсан байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,Иргэний нэхэмжлэгч Р.Ш мөрдөн байцаалтанд өгсөн:... “Би Эрдэнсансараас 10000 төгрөгөөр эмэгтэй хүний 4 ширхэг цамц, хар өнгийн хос гутал 1 ширхэгийг худалдаж авсан юм. Гэтэл миний худалдаж авсан эд зүйлс нь хулгайн эд зүйлс байсан гэдгийг би мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас, /Гэрч Ц.Б мөрдөн байцаалтанд өгсөн:... “Би 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 14 цагт Улаанбаатар хотоос Мандал сум руу гараад 19 цагг ирсэн. Тэгээд би өөрийн эзэмшлийн унаж ирсэн 91-97 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг 45-р байрны хойд талд хүүхдийн тоглоомын талбайн баруун урд талын буланд зүүн тийш харуулан зогсоож байршуулсан. 2020 оны 03 сарын 21-ний өглөө 10 цагийн орчим машинаа нээхэд машин онгорхой дотор нь буюу арын суудал дээр байсан манай эгч Ц.Богийн эзэмшлийн хайрцаганд дотор байсан 2 кг чихэр, хар өнгийн цүнхтэй эмэгтэй хүний цамц, жинсэн өмд зэрэг бэлэн хувцаснууд алга болсон байсан. ... Би өөрийн машиныг онгорхой орхисон байсан юм шиг байна билээ. Өнөө өглөө миний машин онгорхой, хаалга цонх болон бусад эд зүйл нь ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 48 дугаар хуудас/, Гэрч Б.Лд мөрдөн байцаалтанд өгсөн:... “Би 2020 оны 03 дугаар сарын 20-н ыөдөр 14 цагт Улаанбаатар хотоос Мандал сум руу өөрийн нөхрийн хамт өөрсдийн машинтай гараад 19 цагт ирсэн. Тэгээд нөхөр өөрсдийн эзэмшлийн 91-97 УБд улсын дугаартай тээврийн хэрэгслийг хадам ээжийн байх болох замын хойно байх 45-р байрны хойд талд хүүхдийн тоглоомын талбайн баруун урд талын буланд зүүн тийш харуулан зогсоож байршуулсан. 2020 оны 03 сарын 21-ний өглөө 10 цагийн орчим нөхөр бид хоёр машинтайгаа хөдлөх гээд нээхэд машин онгорхой дотор нь буюу арын суудал дээр байсан манай эгч Ц.Богийн эзэмшлийн хайрцаг болон цүнхтэй эд зүйлс алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/, Гэрч Ч.З мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би хугацааг нь сайн санахгүй байна. “Тод” хүнсний дэлгүүрийн хажууд явж байхад Э гэх хүнтэй таарсан. Тухайн үед Э ууттай бүтэн чихэр барьчихсан явж байхаар нь би 1 шил архиар худалдаж авсан. Өөрөө намайг та зараад өгөөч гэхээр нь дэлгүүр лүү ороод 9000 төгрөгийн архиар зарж өгсөн юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 52 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын эд зүйлийн үнэлгээний комиссийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн 223-227 дугаартай “ Ц.Бод учирсан хохирлын үнэлгээ 530 000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 57 дугаар хуудас/, 2020 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 39-42 дугаар хуудас/, болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос А.Ал, М.Э нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч А.Ал, М.Э нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч А.Ал, М.Э нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч А.Ал, М.Э нар нь уг гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг барагдуулсанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэхдээ бүлэглэн үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Хохирогч Б.Н, Ц.Бо болон иргэний нэхэмжлэгч Ц.Ш, Ч.З нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэнг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, А.Ал, М.Э нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ончуул овогт Амарын Ал, Наваан овогт Мягмаржавын Э нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Алг хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч М.Эыг хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
4.Энэ хэрэгт А.Ал, М.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурьдсугай.
5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Ал, М.Э нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.