Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 53

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дэх хэсэгт зааснаар Д.Хү-н нэхэмжлэлтэй О.Б-д холбогдох Хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Б-н сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21830 төгрөгийг тус тус орон нутгийн орлгод хэвээр үлдээсүгэй.

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатнышүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА