Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 55

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг 08-06 тоотод оршин суух Чогсом овогт Баянжаргалын Энхтөрийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг Өнөр гудамж 33а тоотод оршин суух Боржигон овогт Даваагийн Мягмарсүрэнгээс 2600000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Энхтөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Д.Мягмарсүрэн нь зээлийн гэрээ байгуулан 2600000 төгрөгийг өдрийн 2%-ийн хүү төлөхөөр 3 хоногийн хугацаатай зээлж авсан. Д.Мягмарсүрэн нь зээлээ төлөхгүй удсан учир 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сарын 10%-иар бодож хүүг авсан. Түүнээс хойш хүүгээ төлөхгүй өдийг хүрлээ. Иймд Д.Мягмарсүрэнгээс 2600000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Энхтөр шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Мягмарсүрэнгээс 2600000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага 2600000 төгрөгнөөс 600000 төгрөгийг авахгүй байхаар,2000000 төгрөг авахаар эвлэрч тохирсон болно. Иймд бидний эвлэрлийг баталж хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах гомдол гаргах эрхгүй гэдгийг ойлголоо гэжээ.

Хариуцагч Д.Мягмарсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 2600000төгрөгнөөс 600000 төгрөгийг Б.Энхтөрд нь төлөхгүй байхаар, 2000000 төгрөгийг төлөхөөр эвлэрч тохирсон болно. Иймд бидний эвлэрлийг баталж хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах гомдол гаргах эрхгүй гэдгийг ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Энхтөр нь Д.Мягмарсүрэнгээс 2600000 төгрөг гаргуулах"-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч Б.Энхтөр нь хариуцагч Д.Мягмарсүрэнгээс 2000000 төгрөг гаргуулахаар эвлэрч тохирсон тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

  Хуульд зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс 50%-иар чөлөөлөх үндэслэлтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6, 75, 123 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр  зүйлийн74.2-т зааснаар нэхэмжлэгч  Б.Энхтөр нь хариуцагч  Д.Мягмарсүрэнгээс 2000000 төгрөг авахаар  зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 56550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Мягмарсүрэнгээс 28275 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогын / Хаан банкны 5540607728 тоот данснаас/ 28275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Энхтөрд олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Н.ЭНХМАА