Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 95

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: Г.О,

Нарийн бичгийн дарга: Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бо овгийн Г-ын Оад холбогдох 2028000000111 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 19.. оны ... дүгээр сарын ...-ны өдөр .................аймгийн .............. суманд төрсөн, эрэгтэй, .............. настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ........................................... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Бо овгийн Г-ын О, регистрийн дугаар .................................,

Шүүгдэгч Г.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 23 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Нисэхийн 5-16 тоотод Э.Өтай маргалдан толгойн тус газар нь шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Оыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.О шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Өчигдөр буюу 06 сарын 08-ны орой эхнэр Ба нялх хүүхдийн хамт эхнэрийн найз Огийнд 18 цаг өнгөрч байхад Нисэхийн 5-16 тоотод очсон. Тэгэхэд О гэдэг гэрийн эзэн нь нэг найзтайгаа Хараа нэртэй архи уучихсан сууж байсан. Би нэг шил 0,75 литрийн Хараа нэртэй архитай очсон. Тэрийгээ задалж бид бүгдээрээ хувааж уусан. Тэгж байгаад найз нь гэх залуу гараад явчихсан. Тэгээд байж байсан чинь Огийн эхнэр нь дахиад нэг архи авч ирсэн. Тэр архийг нь задлаад ууж байсан чинь О согтуурхаад эхнэртээ агсам тавиад эхнэрийгээ чи муу янхан биз дээ гэх мэтээр хэлээд хоорондоо хэрэлдээд байсан. Тэгж байгаад эхнэр нь гарчихаад ороод ирсэн чинь нөхөр нь гэрийнхээ үүдэнд очоод чи муу хаагуур яваад байна гээд эхнэрийгээ зодох гээд байхаар нь би очоод тэр хоёрыг салгаад голоор нь орж зогссон чинь О миний толгойн зүүн тал руу нэг хатуу зүйлээр цохьсон чинь шил хагараад бутарчихсан байсан. Тэгээд миний толгой эргээд манараад цамцаараа толгойныхоо хажуу талаас гарсан цусыг дарж байсан. Тэгж байхад цагдаа нар ирж авч явсан... Зүүн талын чихний ар хэсэгт зүсэгдсэн, бас зүүн талын мөрний гадна хэсэгт зүсэгдсэн, хагарсан шилэн дээр нь гишгэснээс болж хөлийн уланд жаахан зүсэгдсэн, өөр гэмтэл байхгүй... Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 19-20-р хуудас/

Гэрч Б.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Өчигдөр буюу 06 сарын 08-ны өдөр би найз Цгийнд нөхөр нь нэг хүнтэй архи хувааж уугаад байж байсан. Бид нар 1 шил 0,75 литрийн архи авч очиж өгсөн. Тэгээд бид нар тэр архийг хувааж уугаад дуусгасан. Тэгээд Ц дахиж нэг шил авч ирж хувааж уусан. Тэгж байсан чинь гэнэт нөхөр нь уурлаад эхнэрийгээ чи муу янхан гэх мэтээр доромжлоод байсан. Тэгэхээр нь бид нар явах гэж байна чи битгий эмэгтэй хүнийг тэгж хэл гэж хэлсэн чинь нөхөр нь за одоо болилоо гэж хэлсэн хэр нь дахиад л эхнэрээ доромжлоод байсан. Тэгээд Ц бас өмнөөс нь хэрэлдээд байсан. Тэгэхэд манай 7 сартай нялх хүүхэд уйлахаар нь би хүүхдээ аваад гадаа гарч машинд сууж байгаад гэрт орсон чинь Цгийн нөхөр манай нөхөр хоёр гэрийнх нь зүүн урд талд манай нөхөр Ө чи болиоч гээд зогсож байсан. Тэгсэн чинь О шкафан дээр тавиастай байсан нэг том шилийг аваад Өын толгой руу цохьсон чинь шил нь хагараад газраар хагархай шил бутарсан. Тэгэхээр нь би гадаа гараад цагдаад дуудлага өгсөн... Шилээр цохиулснаас болоод зүүн талын чихний ар талд зүсэгдсэн байсан, бас хагархай шилэн дээр гишгэснээс болоод хөлнийх нь уланд зүсэгдсэн. /хх-ийн 22-23-р хуудас/

Гэрч Т.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: О миний нөхөр байгаа юм. Гэр бүл болоод 3 жил болж байна. Ө нь миний найзын нөхөр байгаа юм. Би энэ эрхийг эдэлж нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй.

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №365 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Э.Өын биед тархины доргилт, зүүн чамархай, 2 хөлийн тавхай дахь зүсэгдсэн шарх, зүүн мөрний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 27-р хуудас/

Шүүгдэгч Г.О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр би гэртээ байж байтал манай найз Ши гэдэг залуу 1 шил 0.5 литрийн архи авч ирээд бид хоёр хувааж уусан. Тэгээд Шиыг явсны дараа манай эхнэрийн найз Ба нөхөр хүүхэдтэйгээ ирсэн. Тэр хоёр 1 шил 0.75 литрийн архи авч ирснийг Ба болон түүний нөхөр Ө бид нар хувааж ууж байснаа санаж байгаа. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй архиндаа согтоод тасарчихсан байсан, нэг сэргэхэд цагдаа дээр эрүүлжүүлэхэд ирчихсэн байсан. Би иргэний үнэмлэх дээрээ Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 8-р хороо холбоо толгой 9-85б тоотод бүртгэлтэй амьдарч байсан боловч, 2016 онд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 3-р баг Мазар луу шилжиж очин тэндээ хөдөө мал маллаж амьдарч байгаад 2018 онд Цтай танилцан гэр бүл болж Өмнөговь аймгийн Даланзадгад сум 6-р баг Нисэхийн 5-16 тоотод ирж амьдарч байгаа. Ц бид хоёр дундаасаа 1 хүүхэдтэй. Өмнөговь руу албан ёХсоор шилжиж ирээгүй. /хх-ийн 36-37-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-13-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-р хуудас/

Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 43-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 23 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Нисэхийн 5-16 тоотод Э.Өтай маргалдан толгойн тус газар нь шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болох нь тогтоогдож байна.     

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Өын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №365 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Э.Өын биед тархины доргилт, зүүн чамархай, 2 хөлийн тавхай дахь зүсэгдсэн шарх, зүүн мөрний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 27-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.  

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Ө “...Надад одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 19-20-р хуудас/ гэж мэдүүлэг, мөн шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Анх эмчилгээний мөнгө 200,000 төгрөг өгсөн. Дараа нь 500,000 төгрөг өгсөн” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Г.Оыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.   

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Г.О нь хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд “Бүртгэгдээгүй” /хх-ийн 39-р хуудас/ гэснээр, ....................................../ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тодорхойлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэх үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Г.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Өт 700.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэв.     

Шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оад 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Г.О нь шүүхээс оногдуулсан 650.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.   

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хараа нэртэй архины шил 2 ширхэг, хагархай шил зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.     

Шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Өт 700.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Шүүгдэгч Бо овгийн Г-ын О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-ад 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Г.О нь шүүхээс оногдуулсан 650.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.         

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хараа нэртэй архины шил 2 ширхэг, хагархай шил зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.Шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Ө-т 700.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ДЭЛГЭРМАА