| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2020/0087/Э |
| Дугаар | 97 |
| Огноо | 2020-06-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 23.1.1, |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 97
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч: Х.А, Х.Ш,
Өмгөөлөгч: Н.Нармандах,
Нарийн бичгийн дарга: Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Х-ийн А, Тууд овгийн Х-ийн Ш нарт холбогдох 2028000000073 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны ... дугаар сарын ....-ны өдөр ........... аймгийн ............. суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, “...........” ХХК-нд талбайн инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхэд, ах нарын хамт .............................. тоотод оршин суух, урьд нь Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Т овгийн Х-ийн А, регистрийн дугаар ...............................
Монгол Улсын иргэн, 19..... оны .... дүгээр сарын .....-ний өдөр ................... аймгийн ............. суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, дүү нарын хамт ....................... оршин суух, урьд нь Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 41 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Сум дундын 16 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 80 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, Тууд овгийн Х-ийн Ш, регистрийн дугаар ......................,
Шүүгдэгч Х.Ш, Х.А нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 06 цагийн үед Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг баг Элстэй гэх газарт Номгон сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Д, хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Б нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн,
Мөн шүүгдэгч Х.Ш, Х.А нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 06 цагийн үед Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг баг Элстэй гэх газарт цагдаагийн дэслэгч Д.Д, цагдаагийн дэд ахлагч О.Б нарыг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Х.Ш, Х.А нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Элстэй гэх шорооны газар руу явсан. Тухайн үед хар өнгийн X-trail машин уулын орой дээр зогсож байсан. Бид хэд наана нь очиж зогсож байтал тэр машин хүрээд ирсэн. Тэр машин дотор явж байсан нутгийн ах хүү наадах чинь манай нутгийн дүү байгаа юм уулзаадахъя зогсож байгаарай гэж хэлсэн. Яг очоод зөрөөд зогсоход жолоочийнх нь эсрэг талаас нэг хүн бууж ирсэн. Тухайн үед тэр хүн цагдаа хүн гэхээргүй энгийн хувцастай нүүрээ таглачихсан байсан. Тэр хүн машины хамар руу 2 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би энэ хүн яаж байна гээд машинаа асаагаад зугтаасан чинь ардаас тас түс буугаад явахаар нь чигээрээ зугтаасан. Ардаас чулуу шидээд онохоор нь би зогссон. Би зогсоод буухад төлөөлөгч нь хүрч ирээд тэр бид 2 зууралдаад байж байхад БАя бууж ирээд та хоёр больцгоо гэж хэлсэн. Тэгэхэд зууралдаж байсан хүн би сумын төлөөлөгч Д байна, чи бичиг баримтаа шалгуулчих хаанаас явж байгаа хүн юм бэ гэсэн. Тэгээд би бичиг баримтаа шалгуулахад чи чинь Номгон сумын хүн юм байна шүү дээ гэж хэлээд энэ хүмүүс яваад өгсөн. Станц хамт хайгаад өгчих гээд станцыг нь хайлцахад чулуу шидсэн газрынх нь хажууд байсан. Тэгээд Баынд станцыг нь авч очиж өгсөн.
Шүүгдэгч Х.Ш шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Өглөө 6 цагт хар машинтай хүмүүстэй уулзсан. Би тэр Ба гэж хүнийг таньдаг. Тэгээд Ба гэх хүний машинд байсан хүмүүс уулзаадахъя гээд бид хэдтэй уулзсан. Төлөөлөгч гээд байгаа намхан шар залуу нь машинаасаа гарч ирсэн. Тэгээд араас нь шар хувцастай залуу гарч ирсэн. Би машиныхаа цонхыг тал онгойлгосон байхад машины урд талыг бороохойгоор 2 удаа бороохойдсон. Тэгээд машинаараа хөдлөхөд араас 3 удаа чулуу шидсэн. Тэгээд бид нар цаашаагаа явж байгаад ер нь зогсож уулзъя гээд уулзсан. Б гээд цагдаа нь сүүлд машинаас бууж ирсэн. Тэр хүн хугархай бороохойгоороо бариад далайгаад над руу ирж байсан. Тэгэхээр нь би 2 гарнаас нь барьж аваад түлхсээр байгаад ойчсон. Тэгээд зууралдаж байгаад салсан. Б, Ба гэх хоёр залуучууд машинаас буугаагүй. Бид нарыг юу хэлж байгааг сонсохооргүй хол зогсож байсан.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Номгон сумын Эмгэнбулаг 4-р баг Элстэй гэх газарт 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн иргэд хууль бусаар гар аргаар иргэд ашигт малтмал олборлож эхэлсэн. Түүнээс хойш Номгон сумын Засаг дарга, Эмгэнбулаг багийн Засаг дарга, Номгон сумын ЗДТГ-ын ажилтан, алба хаагчидтай хамтран тухайн газарт хууль бусаар гар аргаар ашигт малтмал олборлож байгаа зөрчлийг таслан зогсоох, бүлэг бөөгнөрлийг тараах зорилгоор ажиллаж байна. 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Номгон сумын Эмгэнбулаг 4-р баг Элстэй гэх газарт хууль бусаар гар аргаар ашигт малтмал олборлож буй зөрчлийг таслан зогсоох, бүлэг бөөгнөрлийг тараах зорилгоор ЗДТГ-ын жолооч Мө, Иргэний бүртгэлийн Пү, Нийгмийн халамжийн байцаагч Бу, хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Б нарын хамтаар тамгын газрын албаны Ланд Круйзер-100, УАЗ фургон маркийн 2 тээврийн хэрэгсэлтэй очсон. Анх тухайн газарт 20 цагийн орчимд очиход 40-50 тээврийн хэрэгсэлтэй 100-150 орчим хүн цугларсан байсныг хууль ёсны шаардлага тавьж цугларсан бөөгнөрлийг тарааж ажилласан. Шөнийн 02 цаг хүртэл цугларсан иргэдийг тарааж ажиллахад Элстэй гэх газарт 4 тээврийн хэрэгсэлтэй хүмүүс үлдэж биднээс зугтаад энд гарч нүх ухах гээд дайраад байсан. Тэдгээр хүмүүстэй хөөцөлдөж байгаад шөнийн 4 цаг өнгөрч байхад УАЗ фургон машинтай хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Б, Х.Б миний бие явж байхад машины шатахуун дуусаад алт гарч байгаа газрын зүүн талд ойролцоо байх Ба гэх айлд очсон. Тэр айлд очиход Ба гэх хүн эхнэр, хүүхэдтэйгээ байж байсан бид нар шатахуун дууссан гэдгээ хэлэхэд бид нарт 5 литр бензин гаргаж хийж өгөөд хоол цай хийж өгөхөөр нь идчихээд 4 цаг 30 минутын орчимд тэр айлаас машинтайгаа хөдөлсөн. Айлаас хөдлөхөд манай фургон машинд Х.Б, О.Б миний бие хамт фургон машинтайгаа, нөгөө хамт явж байсан ЗДТГ-ын ажилчид буцаад сум руугаа явчихсан. Тэгээд бид 3 нөгөө үлдсэн 4 машиныг тухайн алт гарч байгаа газраас гаргах гэсэн боловч тойрч зугтаад ухах гээд дайраад байсан. Тэгж хөөцөлдөж байгаад өглөөний 06 цаг болж байхад манай машины шатахуун дахин дуусах дөхөөд ирэхээр нь Баын гэрт очиж Баыг машиныг нь бариулаад бид 3 дотор нь суугаад дахин нөгөө газарт очиход уулын орой дээр цагаан саарал өнгийн Ланд-100 маркийн дээрээ цайран ачаатай тээврийн хэрэгсэл зогсож байхаар нь машинтай хүрээд очтол цаашаа хөдлөөд явсан. Бид нар тэр газар нь зогсож байтал буцаад хүрээд ирэхээр нь миний бие машиных нь урд талд зогсоод дэд ахлагч О.Б хажууд нь, Х.Б ард нь гараад зогссон. Би тэр саарал машины жолоочийг бичиг баримтаа аваад буугаад ир гэхэд бүх хаалгаа түгжээд намайг шууд дайраад хөдлөх гээд байхаар нь би машиных нь хамар дээр гараараа 1-2 удаа чанга цохьсон. Тэгээд байхад зогсохгүй чигээрээ хөдлөөд явахад нь О.Б араас нь резинэн бороохойгоор машин руу нь 1 удаа хүчтэй цохьсон. Тэгээд тэр машин зогсолгүй чигээрээ хөдлөөд явчихсан. Бид нар араас нь машиндаа суугаад хөдөлтөл байсан газрынхаа баруун орой дээр гарчихсан хүрээд ир пиздаануудаа та нарыг алнаа бид нар бусад хүмүүсээ дуудаадахъя гээд орилоод байхаар нь хүрээд очтол Ланд-100 маркийн тээврийн хэрэгслээс 3 хүн бууж ирээд чулуу автал зүүн талаас нь бас нэг Ланд-80 маркийн тээврийн хэрэгсэл тэр хүмүүс дээр очсон. Бид нар луу чулуу шидэх гээд байхаар нь машинаа хол зогсоогоод би өөрийн биеэр хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Бгийн хамтаар хүрээд очтол гартаа чулуу барьсан 4-5 залуу 2 машинаас хуваагдаж бууж ирээд Б бид хоёр луу чулуу шидээд байсан. Тэгээд бид хоёр чулуунаас нь бултаад нөгөө хэд дээр дөхөж очиход Х овогтой А гэх залуу намайг заамдаж аваад цохихоор нь би тонгойтол миний нүүрний хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд би дээшээ босоод Бг хартал газар уначихсан Ш гэх залуу резинэн бороохойг нь барьчихсан зогсож байхад нэг хүн наад пиздаагаа өөрийг нь бороохойгоор нь цохиж ал гэж хэлсэн чинь Ш Бгийн толгой руу бороохойгоор цохиход бороохой нь хугарч байгаа харагдаж байсан. Намайг А өөр бас ахмад үл таних 2 хүн зуурчихсан хажуу талаас цохиод нуруу, бөөр, толгой руу цохиод байсан. Надтай зууралдаж байхдаа А “бид нар та нарын юмыг ухаагүй, өөрийнхөө газар шороог ухаж байна, та нартай шөнөжингөө хөөцөлдлөө одоо зайлцгаа” гэж хэлж байсан. Тухайн үед би нөхцөл байдлыг хүндрүүлэхээс зайлсхийж та нар хаанахын хүмүүс юм бэ? Үнэн учраа хэлээд шаардлага биелүүлээд бичиг баримтаа шалгуулсан бол ийм нөхцөл байдалд хүрэхгүй байсан шүү дээ гэх мэтээр Атэй ярилцаад жаахан тайвшруулсан. Тухайн үед тэр А, Ш нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан архи үнэртэж байсан. Хэсгийн цагдаагийн хамтаар Баын машинаас буухаасаа өмнө би Бг энгэрийн камераа асаагаад хийгээрэй гэж хэлээд Б энгэрийн камераа асаагаад буусан. Тэгээд тэнд учиргүй зодоон нүдээн болоод дууссаны дараа бичлэгээ үзэх гэсэн чинь Бгийн энгэрийн камер нь байхгүй байсан. Бид 2 зодоон болсон газраас хайгаад байхад ерөөсөө олдоогүй. Х.Б надад хэлэхдээ зодоон болж байхад тэр хүмүүсийн нэг нь аваад халаасандаа хийчих шиг болсон гэж хэлсэн. Миний мэдэж байгаагаар бол А намайг барьж аваад нүүр рүү цохьсон, би тонгойсон чинь нүүр рүү өшиглөсөн. Тэгээд би Атэй зууралдаж байхад Ш гэдэг залуу хажуунаас ирээд миний толгой руу гараа раа цохиж авсан. Атэй зууралдаж байхад хажууд байсан залуучууд миний энд тэндээс зуураад байсан. Тэр залуус миний биед халдсан эсэхийг мэдэхгүй байна. Би А, Ш нарт зодуулаад миний баруун нүдний дор хөхөрч шалбарсан, толгой маш их өвдөж байсан. Нуруу хөшиж өвдөж байсан. Мөн гол хэсгээрээ хөхөрсөн байсан, баруун даланд зулгарч өвчин орсон байсан. Одоо биеийн байдал гайгүй байна. Тухайн асуудал болсон дараагаар суманд ирээд өвчин намдаах эм уугаад толгойны өвчин гайгүй болсон... Бид хоёр албаны дүрэмт хувцастай явсан. Миний хувцас урагдаж гэмтсэн зүйл байхгүй. Манай цагдаа О.Бгийн хээрийн хувцасны өмд урагдсан байсан. Мөн гадуур өмссөн өвлийн куртик нь цус, тоос болсон байсан. Мөн нүүр хэсгээр нь цус болсон байсан. Бид хоёр үүрэг гүйцэтгэж явахдаа архи согтууруулах ундаа хэрэглээгүй явсан. Мөн тамгын газрын ажилтан нар архи согтууруулах ундаа хэрэглээгүй явсан. Цагдаа бид хоёр үүрэг гүйцэтгэж явахдаа албаны ёс зүйг чанд сахиж иргэдэд жигд шаардлага тавьж явсан... Албан үүргээ гүйцэтгэж яваад бусдад зодуулсандаа гомдолтой байна. Мөн эвдэрсэн тусгай хэрэгсэл болон алга болсон камер, цагдаагийн дэд ахлагч О.Бгийн урагдсан албаны хувцас зэргийг төлүүлж авмаар байна. /хх-ийн 17-19-р хуудас/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 11 сард Номгон суманд хэсгийн цагдаагаар томилогдож ирсэн. Тухайн суманд 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Номгон сумын Эмгэнбулаг багийн Элстэй гэдэг газарт алт гарсан. Уг газар нь Номгон сумаас зүүн хойшоо 20 орчим км-т байдаг нэлээд том талбай хамарсан газар байдаг. Алт гарч эхэлсэн цагаас хойш би хэсгийн төлөөлөгч болон Эмгэнбулаг багийн дарга Х.Б нарын хамтаар алт гарч гарч байгаа газарт цугларсан хүмүүсийг хөөхөөр хөөлгөнд явдаг. 2020 оны 04 дүгээр сарын 12-ны орой алтны хөөлгөнд очсон хүмүүсийг хөөх зорилгоор хэсгийн төлөөлөгч Д.Д, Эмгэнбулаг багийн дарга Х.Б, сумын Нийгмийн даатгалын байцаагч Сумъяа, Иргэний бүртгэлийн байцаагч Пүрвээ, Засаг даргын жолооч М нарын хамтаар Засаг даргын албаны машин 105, манай албаны УАЗ фургон машин зэрэг 2 машинтай явсан. Манай албаны машинд хэсгийн төлөөлөгч Д.Д, багийн дарга Х.Б бид гурав явсан. Бид нар хоёр машинтай тэнд байсан, машинуудыг хөөж яваад шөнө дунд болгосон. Шөнийн 03-04 цагийн үед Ланд 105-тай хамт явсан. Улсын бүртгэлийн байцаагч, Нийгмийн даатгалын байцаагч, Засаг даргын жолооч нар сум руу буцсан. Хэсгийн төлөөлөгч, багийн дарга бид гурав өглөө 05 цаг хүртэл машинтай хүмүүстэй хөөцөлдөж байхад манай машины бензин дуусах дөхсөн, тэгээд тухайн газрын зүүн талд 5 орчим км газарт байх нэрийг нь мэдэхгүй хөдөөний малчин айлд очиж айлын ахтай уулзаад машинтай нь гуйж аваад эргэж алтны газарт ирэхэд алтны газарт саарал ачаатай мөнгөлөг 105 маркийн автомашин ирсэн байсан. Тэр машин руу яваад очиход зогсож байсан газраасаа хөдлөөд явсан. Тэгээд бид нар зогсож байсан газарт ирээд зогсож байсан чинь нөгөө мөнгөлөг 105 машин бид нар дээр хүрч ирээд хажууд зогссон. Тэгэхээр нь хэсгийн төлөөлөгч, багийн дарга бид гурав бууж очоод хэсгийн төлөөлөгч машины урд талд нь очсон, би машины ард талд нь очсон. Тэгээд зогс гэсэн чинь чигээрээ хөдлөөд хэсгийн төлөөлөгчийг мөргөж унагасан. Тэгчихээд хажуугаар нь тойроод гараад явчихсан. Тэгээд бид гурав буцаж машиндаа суугаад нөгөө машины араас нь явсан. Тэгсэн нөгөө машин баруун хойд зүг рүү явсан, цонхоороо хүрээд ир гээд хашхираад байсан. Тэгээд араас нь явж байхад нөгөө машин зогсоод манай машин руу чулуу шидээд байсан. Тэгсэн төлөөлөгч наанаа зогсчих гээд жолоочид хэлээд бид хоёр машинаас буугаад нөгөө хүмүүс рүү дөхсөн. Тэр машинаас 2 хүн буугаад ирчихсэн бид хоёр руу чулуу шидээд байсан. Бид хоёр чулуунаас нь бултаад дөхөж явахад хар ногоон өнгийн Ланд круйзер 80 маркийн автомашин нөгөө хүмүүсийн хажууд хүрээд ирсэн. Тэгээд тэр машинаас хүмүүс бууж ирсэн байх сайн анзаараагүй. Хэсгийн төлөөлөгч Дийг мөнгөлөг саарал 105 машины жолоо барьж явсан өндөр шар залуу ирээд бариад авсан. Намайг хажууд нь сууж явсан хөх цэнхэр өнгийн саравчтай малгайтай намхан залуу ирээд бариад авсан, би тэр залууг нь тавь гэж хэлсэн. Тэгээд нэг мэдэхэд хамарнаас цус гарчихсан, мөнгөлөг 105 машины хажууд зогсож байсан. Тэгээд би өөрийн барьж байсан бороохой хугарсан байсныг машины урд талаас олж авсан. Тэгээд машиндаа суугаад нөгөө хөдөөний айл руу явсан. Би машинд очоод суухад энгэрийн камер байхгүй байсан. Тэгээд өөрийн унасан байсан газруудаар хайсан боловч олдоогүй. Хэсгийн төлөөлөгч бид хоёр чулуу шидээд байсан залуучуудыг одоо боль уулзъя гээд дөхөөд очсон. Тэгсэн чинь төлөөлөгчийг нэг залуу нь бариад авсан. Намайг барьж авсан залуу миний тархины ар хэсэг рүү ямар нэгэн зүйлээр цохиж намайг ухаан алдуулсан юм. Би сүүлд нь бодохдоо миний бороохойгоор намайг цохиж авсан байх гэж бодож байна. Би хэсэг хугацаанд ухаан алдсан байсан. Намайг ухаан алдуулаад газар унагаж зодсон бололтой байсан. Би босоод ирэхэд хувцас хунар тоос шороо бие хөндүүр, хамраас цус гарсан байдалтай байсан... Миний тархины ар хэсгээр маш их хөндүүр байна. Ханиахаар их өвдөж байна. Зүүн гуяны хэсэгт хөндүүртэй явж болохгүй байгаа. Одоо өвчин намдаах тариа хийлгэсэн учраас өвчин нь арай гайгүй байна... Би хээрийн хувцастай дээгүүрээ өвлийн цагдаа куртиктэй явсан. Хэсгийн төлөөлөгч Д.Д саарал нимгэн цамц өмсөөд гадуур нь хангалтын ноосон цамц өмссөн байсан. Миний хээрийн өмдний зүүн талын хажуу халаас урагдсан, салтаа урагдсан байсан, мөн миний хувцас түйрэн тоосоор их бохирлогдсон, хувцасны энгэр цусаар бохирлогдсон байсан. Хэсгийн төлөөлөгчийн хувцас урагдсан зүйл байгаагүй. Архи согтууруулах ундаа хэрэглээгүй явсан. Би бусдад эвдлүүлсэн тусгай хэрэгсэл болон алдсан албаны камераа олж авмаар байна. Мөн урагдсан хувцсаа төлүүлж авмаар байна. /хх-ийн 24-26-р хуудас/
Гэрч Д.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манайх Номгон сумын Эмгэнбулаг багийн Гүнгэнэх гэх газарт хаваржиж байгаа юм. Манайхаас баруун талд 1 км орчим газарт байх Элстэй гэх газарт алт гараад хүмүүс гар аргаар алт олборлож байгаа юм. 2020 оны 04 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 22 цаг өнгөрч байхад сумаас ирсэн хөөлгийн хүмүүс буюу хэсгийн төлөөлөгч, цагдаа нар болон тамгын газрын ажилчдыг манайд очиж хоол ид гэж хэлсэн. Тэгээд тэр хүмүүс манай гэрт шөнө 03 цаг өнгөрч байхад ирж хоол идсэн. Тэгээд хоол идчихээд яваад өгсөн. Тэгээд гэртээ унтаж байхад 05 цаг өнгөрч байх үеэр хэсгийн төлөөлөгч, цагдаа манай багийн дарга Х.Б нар манай гэрт хүрээд ирсэн. Тэгээд алтны газарт 2 машин байна энгийн машинтай очих хэрэг байна яваад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би босоод өөрийн port ska гэх өөрийн машинаар явсан. Тэгээд алтны газарт очиход ганц машин байсан, тэр машин руу яваад очиход нөгөө машин цаашаа явмаар болоод эргэж хургаад байсан. Тэгээд бид нар зогсож байхад нөгөө машин бид нарын хажууд хүрээд ирсэн. Тэгсэн хэсгийн төлөөлөгч машинаас буугаад нөгөө машины хамар хэсэгт нь очоод зогссон. Тэгсэн нөгөө машин шууд хөдлөөд зугтаасан. Тэгсэн манай машинд байсан цагдаа, багийн Засаг дарга хоёр буусан. Тэр машин зугтаах үед нь төлөөлөгч бороохойгоор машин дээр нь цохиж авсан байх тэгээд төлөөлөгч, цагдаа хоёр явган араас нь хэсэг явсан, нөгөө хүмүүс цонхоороо юм хэлээд байсан. Тэгээд нөгөө машинтай хүмүүс цаашаа холдож яваад зогсохоор нь би төлөөлөгч, цагдаа хоёрын араас очоод авсан. Тэгсэн төлөөлөгч дөхөөд оч гэхээр нь дөхсөн чинь чулуу шидээд байхаар нь машин чулуугаар цохичих байх гэж бодоод нэг их ойртоогүй. Тэгсэн төлөөлөгч, цагдаа хоёр буугаад явахад өмнөөс нь чулуу шидээд байсан. Тэгж байгаад Ш, А хоёр гүйж ирээд цагдаа, төлөөлөгч хоёрыг нэг нэг бариад авсан. Тэгээд тэр хоёрыг газар унагааж байхыг нь харсан. Тэр үед хар ногоон өнгийн Ланд круйзер 80 маркийн автомашин ирсэн. Тэр машинаас хэдэн хүн бууж ирсэн, яг хэдэн хүн бууж ирснийг нарийн сайн мэдэхгүй байна. Тэр бууж ирсэн хүмүүс цагдаа, төлөөлөгч, А, Ш нар дээр ирээд хэрүүл хийгээд байсан.Тэнд тийм зүйл болж байгаад хоёр тийшээ салсан. Тэгээд төлөөлөгч цагдаа хоёр эргээд ирсэн, ирэхдээ цагдаагийн нүүр цус болсон хөл нь хазгар болсон байдалтай хугарсан бороохой бариад ирсэн. Энгэрийн камер алга болчихлоо гээд эргэж нөгөө газарт очиж хайсан боловч олдоогүй. Тэгээд бид нар гэрт хүрээд ирэхэд нөгөө мөнгөлөг саарал өнгийн 105-тай Ш, А нар араас давхиад ирсэн. Тэгээд хэсгийн төлөөлөгч Д 5 литр бензин хэрэгтэй байна гэсэн түүнийг нь өгсөн. Тэгээд тэд нар яваад өгсөн ийм зүйл болсон... Цагдаа нар цагдаагийн дүрэмт хувцастайгаа явсан. Зодуулсны дараагаар хувцас нь ямар байсан талаар мэдээгүй. Миний хажууд ямар ч байсан хууль бус шаардлага тавьсан зүйл болоогүй. /хх-ийн 27-28-р хуудас/
Гэрч И.Ула мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манайх одоо Номгон сумын Хармагтай багийн Хөх хаД гэх газарт нутаглаж байгаа юм. 2020 оны 04 дүгээр сарын 11-ний орой би гэртээ байхад манайд Ш, А, БАя нар мөнгөлөг саарал өнгийн ланд круйзер маркийн машинтай 20 цагийн үед манайд ирсэн. Манайд тэр гурвыг ирэхэд манай эхнэр Бу, манай хүү Амгаланбаяр, ач охин Аминсод нар байсан. Тэгээд тэр гурав манайд хоол унд идэж уугаад амарсан. Маргааш нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өглөө цай унд уучихаад Номгон сумын Эмгэнбулаг багийн нутаг Элстэй гэх газар руу явж алт ухна гэсэн. Тэгээд намайг цуг явах уу гэсэн, тэгэхээр нь би машинд нь суугаад хамт явсан. Алтны газарт 15 цагийн үед очиход сумаас хөөлгө гарч байна гэсэн сураг сонсоод алт ухаад буцаад манай гэр рүү явцгаасан.Тэгээд гэрт ирэхэд 18 цаг болж байсан байх. Ш, А, БАя нар аймаг явлаа гээд яваад өгсөн. Би мал хуйгаа хотлуулчихаад гэртээ амарч байсан чинь шөнө 23 цаг өнгөрч байхад нөгөө 3 эргээд хүрээд ирсэн. Тэгээд банкны мөнгө шахагдаад байна хэдэн төгрөг хэрэгтэй байна, танд мөнгө байна уу гэхээр нь би мөнгө байхгүй гэсэн чинь тэгвэл алтны газар руу хамт яваад ирье гэсэн. Тэгээд шөнө 03 цагийн үед алтны газар руу Ш, А, БАя бид 4 явсан. Алтны газарт очиход өглөө үүр цайгаад нар гарах гэж байсан. Тэгээд уулын ар дээр очиж зогссон. Тэгсэн урдаас жижиг хар машин гараад ирсэн. Тэгээд тэр машиныг харсан чинь Эмгэнбулаг багийн малчин Баын машин байсан. Тэгэхээр нь би энэ хүнтэй уулзъя гэж хэлсэн. Тэгээд Баын машины хажууд очиж зогссон чинь Баын машинаас хэсгийн төлөөлөгч Д буугаад ирсэн. Хэсгийн төлөөлөгч машинаас бууж ирээд машины өмнө талд ирж зогсоод тулаад зогссон. Тэгэхээр нь би хөдөл гэж хэлсэн, тэгсэн тухайн үед машин явсан. А чигээрээ эргэж хөдлөөд явсан чинь крилан хэсэгт нь бороохой цохих шиг болсон. Тэгээд цаашаа явж байхад машин барьж явсан А машин юмаар цохчихоо эргэж уулзъя гэсэн. Тэгэхээр нь би хэрэггүй гэсэн чинь уулзана гээд эргээд зогссон урдаас төлөөлөгч, цагдаа, багийн дарга хүү нар буугаад ирсэн. Тэгсэн Ш, А нар машинаас буугаад нөгөө хэд рүү чулуу нүүлгэсэн. Тэгсэн БАя хөөе больцгоо гээд машинаас буусан. Би больцгоо гээд машинаас буусан. Тэгээд буцаад машинд суусан. Тэр үед хажууд хар хөх өнгийн ланд машин ирж зогсоод машинаас Хармагтай багийн гарлын Энхмандахын хүү нэрийг нь мэдэхгүй залуу бууж ирсэн. Хажууд нь мөн 3 залуу бууж ирсэн. Тэр залуучуудыг нь танихгүй. Тэгээд Ш цагдаатай барилцаад авсан. А хэсгийн төлөөлөгчтэй барилцаад авсан. Тэгээд хэсэг дээр доороо оролцож ноцолдож байгаад босоод ирсэн. Тэгсэн хэсгийн төлөөлөгч Д эв зүйгээ ольё та нар бичиг баримтаа шалгуул та нар хаанахын хүмүүс вэ гэсэн. Тэгээд А бичиг баримтаа шалгуулсан. Тэгээд бид нарыг явцгаа гэсэн нөгөө машинтай хүмүүс мөн давхиад явчихсан. Тэгээд бид нар буцаад гэрт 08 цагийн үед ирсэн. Тэр 3 манайд хоол идэж гэрт хэвтэж байгаад 17 цагийн үед аймаг руу яваад өгсөн. Ийм зүйл болсон... А, Ш нар чулуу шидсэн, машин юмаар цохичихлоо гэж уурлаад чулуу шидсэн байх... Цагдаагийн хамраас цус гарсан байсан. Тэр хоёрын хувцас хунар тоос түйрэн болсон байсан... Барилцаад авсны дараагаар бороохой нь хугарсан байсан. Мөн дараа нь энгэрийн камер алга болсон талаар цагдаа хэлээд тэр хавиар хайсан боловч олдоогүй. /хх-ийн 29-30-р хуудас/
Гэрч Э.Пү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 04 дүгээр сарын 12-ны орой бүтэн сайн өдөр гэртээ амарч байхад Засаг даргын жолооч Мө залгаад Халамжийн мэргэжилтэн Бу та хоёрыг надтай хамт Элстэй гэдэг газар руу хөөлгөнд яв гэж байна, хэсгийн төлөөлөгч, цагдаа нар мөн гарч байгаа гэж хэлсэн. Тэгээд би Засаг даргын машинаар Буийн хамтаар Засаг даргын жолооч Мөын хамтаар Элстэй рүү 19 цаг өнгөрөөгөөд явсан. Элстэйд очиход тухайн газарт хүн, машин олон байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч, цагдаа нарыг хайж яваад бид нар уулзалдсан. Тэгээд хэсгийн цагдаа О.Б Засаг даргын машинд суугаад би хэсгийн төлөөлөгчийн фургон машинд суугаад машинуудыг хөөсөн. Тэгж явсаар байгаад шөнө 04 цагийн үед нутгийн малчин Ба ахынд очиж хоол, цай идэж уусан, мөн фургонд 5 литр бензин хийж өгсөн. Тэгээд тэр айлаас гараад сум руу явж амаръя гэж ярилцаад тэндээс гарсан. Тэгээд би Засаг даргын машинд суугаад Бг төлөөлөгчийн машинд суулгаад явсан. Тэгээд бид хэд айлаас гараад алтны газраар орсон. Тэгж байгаад машин цөөхөн болчихоор нь шууд сум руу гараад явчихсан. Цагдаагийн машин постны гэрийн ард үлдсэн. Тэгээд шууд суманд ирээд амарсан. Тэр хоёр цагдаагийн дүрэмт хувцастайгаа явсан. Хэсгийн төлөөлөгч Д.Д цагдаагийн ноосон цамц, цагдаагийн өмд, түрийтэй гуталтай явсан. Цагдаа Б, цагдаагийн хээрийн хувцастай, хар түрийтэй гуталтай явсан. /хх-ийн 31-р хуудас/
Гэрч Б.Мө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай сумын Эмгэнбулаг багийн Элстэй гэх газарт хууль бусаар иргэд алт олборлохоор газар ихээр ухаж байгаа. 2020 оны 04 дүгээр сарын 12-ны орой бүтэн сайн өдөр гэртээ амарч байхад Засаг дарга Ж.Ба залгаад ажилчдаас 2-3 хүн аваад Элстэй рүү яв гэж хэлсэн. Тэгээд би Халамжийн мэргэжилтэн Бу, Улсын бүртгэгч Пү нарын хамтаар 19 цаг өнгөрч байхад Элстэй рүү явсан. Тухайн үед хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр Элстэй рүү явчихсан байсан. Тэгээд Элстэйд очиход тухайн газарт хүн, машин олон байсан. Хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр үргээсэн байдалтай машинууд уул, толгод дээр гараад зогсчихсон байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч, цагдаа нартай нийлээд тэнд байсан машин, мотоциклиудыг хойш нь тал руу хөөсөн. Тэгээд шөнө 04 цагийн үед нутгийн малчин Ба ахынд очиж хоол, цай идэж уусан, мөн фургонд 5 литр бензин авсан. Тэгээд тэр айлаас гараад сум руу явж амаръя гэж ярилцаад тэндээс гарсан. Тэгээд би шууд Номгон сум руу түрүүлээд хөдөлсөн хэсгийн төлөөлөгч, цагдаа нар ард үлдэж байгаад хөдөлж байсан, би чигээрээ явж ирээд амарсан. Би сумын төв дээр ирэхэд 05 цаг 40 минут болж байсан... Хэсгийн төлөөлөгч Д.Д цагдаагийн ноосон цамц, цагдаагийн өмд, түрийтэй гуталтай явсан. Цагдаа Б цагдаагийн хээрийн хувцастай, хар түрийтэй гуталтай явсан. Бид нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл огт байгаагүй. /хх-ийн 32-р хуудас/
Гэрч Ц.Бу мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай сумын Эмгэнбулаг багийн Элстэй гэх газарт хууль бусаар иргэд алт олборлохоор газар ихээр ухаж байгаа. 2020 оны 04 дүгээр сарын 12-ны орой бүтэн сайн өдөр гэртээ амарч байхад Засаг даргын жолооч Мө ах манай гадаа ирээд Засаг дарга хөөлгөнд яв гэж байна гэж хэлсэн. Тэгээд би хувцсаа өмсөөд гарсан. Тэгээд замаараа Улсын бүртгэгч Пүийг аваад бид гурав 19 цаг өнгөрч байхад Элстэй рүү явсан. Тухайн үед хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр Элстэй рүү явчихсан байсан. Тэгээд Элстэйд очиход тухайн газарт хүн, машин олон байсан. Хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр үргээсэн байдалтай машинууд уул, толгод дээр гараад зогсчихсон байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч, цагдаа нартай нийлээд тэнд байсан машин, мотоциклиудыг хойш нь тал руу хөөсөн. Тэгээд шөнө 04 цагийн үед нутгийн малчин Ба ахынд очиж хоол, цай идэж уусан. Тэгээд тэр айлаас гараад сум руу явж амаръя гэж ярилцаад тэндээс гарсан. Тэгээд би Пү, Мө ах бид гурав сум руу явлаа гэж багийн дарга Бд хэлчихээд шууд Номгон сум руу түрүүлээд хөдөлсөн. Хэсгийн төлөөлөгч, цагдаа, Б гурав ард үлдсэн. Бид нар чигээрээ явж ирээд гэртээ амарсан. Хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын биед иргэд халдсан асуудлын талаар ажил дээрээ ирээд жолооч Мө ахаас сонссон. Мө ах хэлэхдээ бид нарыг түрүүлээд явсан дараагаар хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёрыг хүмүүс зодсон байна гэж хэлсэн. Хэсгийн төлөөлөгч, цагдаа нар цагдаагийн дүрэмт хувцастай явсан. Бид нарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл огт байгаагүй. Иргэдэд хууль бус шаардлага тавьсан асуудал байхгүй. /хх-ийн 33-р хуудас/
Гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Номгон сумын Эмгэнбулаг багийн Засаг даргаар ажилладаг. Манай багийн Элстэй гэдэг газарт алт гараад иргэдийн бөөгнөрөл үүсээд байгаа. Уг газар нь Номгон сумаас зүүн хойшоо 20 орчим км-т байдаг нилээд том талбай хамарсан газар байдаг. Алт гарч эхэлсэн цагаас хойш би хэсгийн төлөөлөгч Д.Д, хэсгийн цагдаа О.Б нарын хамтаар алт гарч байгаа газарт цугларсан хүмүүсийг хөөхөөр хөөлгөнд явдаг юм. 2020 оны 04 дүгээр сарын 12-ны орой алтны хөөлгөнд очсон хүмүүсийг хөөх зорилгоор хэсгийн төлөөлөгч Д.Д, хэсгийн цагдаа О.Б нарын хамтаар хэсгийн төлөөлөгчийн фургон машинаар явсан. Сумын тамгын газраас сумын халамжийн мэргэжилтэн Бу, Иргэний бүртгэлийн байцаагч Пүрвээ, Засаг даргын жолооч Мө нар Засаг даргын албаны ланд круйзер 105 маркийн автомашинтай явсан. Тасгийн газрын ажилтан нар түрүүлээд явчихсан араас бид нар очоод элстэйн энгэрт байсан машинуудыг баруун хойш нь аймгийн зам руу хөөгөөд эргээд баруун талаас нь тамгын газрын машинтай нийлээд голоор байсан машинуудыг хөөж гаргасан. Бид нар шөнө 04 цаг өнгөрч байхад машин тэрэг цөөрсөн учраас нутгийн малчин Ба ахынд очиж хоол идсэн. Бид нар тэндээс 05 цаг өнгөрөөгөөд эргээд гарсан. Тамгын газрын машинтай хүмүүс гэрийн хойд орой дээр зогсож байгаад шууд сум руу яваад өгсөн. Төлөөлөгч, цагдаа бид гурав хойгуур тойрч явахдаа станцаа оролдож байсан чинь хөндлөнгийн яриа ороод ирсэн. Тэгээд яриаг нь сонсож байсан чинь тэнд байсан 4 машинтай хүмүүс төлөөлөгч, цагдааг орохоор эргээд алт руу орно гэсэн юм яриад байсан учраас сум руу явах гэж байгаад болиод тэрүүгээр эргэлдэж байхад машины бензин дуусах дөхсөн учраас Ба ахын гэрт очиж Ба ахыг босгоод машинтай нь аваад гарсан. Тэгээд Элстэйн хойд зоон дээр зогсож байхад мөнгөлөг саарал өнгийн ланд круйзер-105 маркийн автомашин хажууд ирээд зогссон. Тэгсэн хэсгийн төлөөлөгч Д эхлээд буусан араас нь хэсгийн цагдаа О.Б буусан би араас нь буусан. Тэгсэн Д машины өмнө талд очиж зогсоод жолоочийг нь буугаад ир гэсэн чинь Дийг мөргөж унагаад хажуугаар тойрч гараад зугтаагаад яваад өгсөн. Тэгээд бид нар машиндаа суусан чинь нөгөө машинтай хүмүүс 100 метр орчим газар яваад эргэж харж зогсоод 3 залуу бууж ирээд хүрээд ир гээд бид нар руу чулуу авч шидээд эхэлсэн. Тэгээд бид нар машинтайгаа жаахан дөхөж очиж зогсоод хэсгийн төлөөлөгч Д, цагдаа Б бид гурав машинаас буугаад өмнөөс нь алхсан чинь цаанаас нь хар ногоон өнгийн ланд круйзер-80 маркийн машин гараад ирсэн. Тэр машинаас 3-4 хүн бууж ирсэн байх, тэгээд бид гурав дөхөж явахад нөгөө залуус нар чулуу шидээд эхэлсэн. Тэгэхээр нь би эргэж машин руу гүйгээд утас авч бичлэг хийх санаатай машинд ирсэн чинь жолоо барьж явсан Ба утсаа орхисон гэсэн. Тэгээд Баын машин руу чулуу шидээд байхаар нь бид хөдлөөд жоохон зайд гараад зогсоод эргээд харахад Дийг унгачихсан дээр нь 3 залуу гарчихсан зодож байсан. Мөн хажууд Бг унгачихсан 3 залуу дээр нь гарчихсан зодож байсан. Тэгж байгаад төлөөлөгч, цагдаа хоёрыг босгочихсон. Тэгсэн тэндээс Шүрээ гэдэг манай сумын Хармагтай багийн залуу бид хоёр дээр гүйгээд ирсэн. Тэгэхээр нь бид хоёр машины хаалгаа түгжсэн чинь цонхон дээр ирчихээд ална шүү буугаад ир гээд сүрдүүлээд байсан. Тэгэхээр нь би багийн дарга нь байгаа юм хамт явж байна гэж хэлсэн. Тэгсэн нөгөө залуу яваад өгсөн. Хэсгийн төлөөлөгч Дий хувцас, үс толгой нь шороо болчихсон байдалтай тэр хүмүүстэй уулзаад ярилцаад байсан. Хажууд нь хэсгийн цагдаа О.Б хамраас нь цус гарсан байдалтай, мөн хувцас нь шороо, тоос, түйрэн болсон байдалтай зогсоод байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч Д тэр машинтай хүмүүстэй нэлээд ярилцаад байсан. Хэсгийн төлөөлөгч Б тэнд байж байгаад бид хоёр дээр хүрээд ирсэн. Тэгээд энгэрийн камер авсан уу алга болгочихлоо гэсэн. Тэгэхээр нь бид хоёр аваагүй гэсэн чинь эргэж нөгөө зодуулсан газраа очоод камераа хайгаад байсан. Сүүлдээ хэсгийн төлөөлөгч Д мөн хамт хайлцаад байсан боловч олдоогүй. Тэр үед нөгөө 2 машинтай залуучуудын зарим нь машиндаа ороод суучихсан зарим нь гадаа байгаад байсан. Тэгээд хэсэг хайж байгаад төлөөлөгч, цагдаа хоёр камер олдохгүй байна гээд хүрээд ирсэн. Б гартаа хугарсан бороохой бариад ирсэн. Бгээс бороохойгоо яасан юм бэ гэхэд хэсгийн төлөөлөгч Д Бг бороохойгоор нь толгой руу нь цохьсон. Тэгсэн бороохой нь хугарсан гэж хэлсэн. Тэгээд бид нар яваад Баын гэрт очоод 5 литр бензин Баясалбадрхахаас авч фургондоо хийсэн. Тэгээд байж байхад нөгөө мөнгөлөг саарал өнгийн Ланд круйзер-105 маркийн автомашинтай хүмүүс хүрээд ирсэн. Тэр хүмүүстэй хэсгийн төлөөлөгч Д уулзаад байсан. Би тэр үед бензин машинд хийж байсан хэсгийн цагдаа гадаа гараа угаачихаад гэрийн гадаа толгой өвдөөд манараад байна гээд суугаад байсан. Тэгээд удаагүй машиндаа суугаад сум руу ирсэн хөдлөөд чигээрээ яваад суманд ирсэн. Миний харснаар бол Дий 3 залуу газар унагаагаад зодож байгаа харагдсан. Хэн хэн ямар байдлаар цохьсон талаар бол мэдээгүй. Яг хэн хэн нь Дийг зодсон талаар мэдээгүй. Тэнд байсан 6-7 хүний дотор таних хүн нь Шүрээ гэдэг залуу байсан. Тэр Шүрээгийн дүү А гэдэг залуу байсан. Мөн манай сумын Хармагтай багийн малчин У гэдэг ахимаг насны ах байсан. Тэр ах зодоонд оролцоогүй байх гэж бодож байна. Мөнгөлөг саарал өнгийн ланд круйзер-105 машины арын суудалд суугаад байсан. Сүүлд зодоон дууссаны дараа машинаас бууж ирсэн. Д бусдад зодуулсны дараагаар баруун нүдний доод хэсэгт хөх туяатай болсон байсан, мөн толгойны зүүн шанаа улайсан, нурууны гол хэсгээр улайж хавдсан байсан. Мөрний ар хэсэгт улай, шалбарч цус гарсан байдалтай байсан. Бг яг хэн нь зодсон гэдгийг мэдээгүй. Тухайн хүмүүс нь бүгд нүд нь гардаг бусад нь харагддаггүй баг өмссөн байсан. Ямар хувцастай хүмүүс байсныг нь санахгүй байна. Тухайн үед би бас сандарсан байсан. Б зодуулсны дараагаар хамраас нь цус гарсан хамар нь хавдсан байдалтай байсан. Зүүн хөл нь гишгэж чадахгүй хазгар болсон байсан. Сүүлд нь машинд суусан дараагаар юм асуухад юм санахгүй байна гэж хэлж байсан... Хууль бус шаардлага тавьсан зүйл болоогүй. Анх машин хажууд ирээд зогсоход нь төлөөлөгч Д машинаас буугаад жолоочийг буугаад ир гэхэд мөргөж унагаагаад яваад өгсөн. Сүүлд нь чулуу шидээд байхад нь өмнөөс нь Д алхаад уулзъя гэсэн зүйл хэлсэн, өөр зүйл хэлээгүй. Хэсгийн төлөөлөгч Д.Дд нэг резинэн бороохой байсан. Б нэг гав, Г бороохой, энгэрийн камер зэрэг байсан. Бгийн Г бороохой хугарсан. Энгэрийн камер нь алга болсон... Бид нарт архи согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл байгаагүй... Тухайн үед машин хөдөлж давхиад Д уначихаар Дийг дайрчихав уу гэж бодоод машины баруун талын хойд хонго хэсэг рүү Дий авч явсан резинэн бороохойгоор цохиж авсан. /хх-ийн 36-37, 38-р хуудас/
Гэрч Б.БАя мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Номгон суманд алт гарч байгаа сураг гараад байсан. Тэгээд Х.Ш, Х.А нартай хамт Номгон сум руу алтанд явахаар шийдээд Номгон сум руу 2020 оны 04 дүгээр сарын 12-ны үдээс хойш Номгон сум руу гарсан. Тэгээд бид нар шууд яваад Х.Ш, А нарын аавынх нь дүүгийнх болох Номгон сумын Хармагтай багт байх малчин Уийн гэрт очсон. Уийг аваад шар юм гарч байгаа газарт очсон. Тэгсэн хүмүүс хөөлгөтэй байна гэж хэлсэн. Тэгээд явж байгаад 105-тай хүмүүстэй таарсан. Тэгсэн нөгөө хүн бууж ирээд бид нар хөөлгөөр явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар ярилцаад буцахаар болсон. Буцаад Уийн гэрт очиж хоол цай идэж уугаад унтаж амарч байгаад өглөө үүрээр буцаад нөгөө алтны газар руу явцгаасан. Тэгээд нар гарч байх үед алтны газарт очсон. Тэгээд нэг овооны ард зогсож байсан, тэгсэн чинь жижиг хар машинтай хүмүүс араас гараад ирсэн. Тэгэхээр нь бид нар хөдлөөд явсан тэгсэн чинь Ш, А хоёр энэ чинь таньдаг нутгийн хүн явж байна гэж хэлсэн. Тэгээд уулзъя гэсэн. Тэгээд ухарч зогсоод уулзсан Ш цонхоо нээгээд жолоочтой мэндэлсэн. Тэгсэн нэг хүн бууж ирээд машины өмнө талд ирээд машины ар хэсэг рүү цохиж авсан. Тэгсэн А хөдлөөд явсан, араас нэг чулуу ирээд цонх хэсэгт цохиж авсан. Тэгсэн цааш жаахан явж байгаад А зогсъё машин тэргээ үзье гэсэн. Тэгээд А, Ш хоёр буугаад машинаа үзэж байсан. Тэгсэн араас нөгөө хар машинтай хүмүүс дөхөж ирээд хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр бууж ирсэн. Тэгсэн өмнөөс нь Ш тонгойгоод чулуу авч байгаа харагдсан. Тэгээд Ш, А нар өмнөөс нь очоод бариад авсан. Тэгээд тэр 4 хэсэг зууралдсан. Тэгж байхад Ланд-80-тай залуучууд ирчихсэн байсан. Тэр машинаас хүмүүс бууж ирсэн байх тэрийг би анзаараагүй. Тэгээд би хэсгийн төлөөлөгч, А хоёр дээр очоод тэр хоёрыг салгасан. Тэгээд буцаад би машиндаа суучихсан. Би машинд ороод сууж байхад А, төлөөлөгч хоёр манай машины хажууд ирсэн. Тэгээд А машинд орж ирээд бичиг баримтаа аваад буусан бичг баримтаа шалгуулчихаад буцаж орж ирээд бид нарыг яв гэж байна ухуулахгүй гэж байна гэж хэлсэн. Тэр үед Ш цагдаатай уулзаж байгаад буцаад хүрээд ирсэн. Тэгээд бид нар машиндаа суугаад буцаад Уийн гэр рүү явцгаасан. Улам-Өрнхийг гэрт нь хүргэж өгчихөөд бид нар наашаа аймаг руу гарцгаасан... Тухайн үед Ш, А, У бид нар согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Би цагдааг согтуу байна гэж харсан. Төлөөлөгчөөс архи үнэртэж байх шиг байсан. Бусад хүмүүсийг нь мэдээгүй. /хх-ийн 41-42-р хуудас/
Гэрч Ж.Од мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 04 дүгээр сарын 12-ны орой 21 цагийн үед Номгон сум Элстэй гэх газар Жа, Ба, Г бид 4 Ланд 80 машинтай очоод цагдаад хөөгдөөд буцаад хойшоо тал руу гарсан. Тэгээд хөөгдөөд буцаж очиж явсаар байгаад үүр цайлгасан. Тэгээд тал дээр оччихоод Номгон сум Элстэй гэх газар руу эргэж харахад 2 энгийн машин ирчихсэн байсан. Тэгээд бид 4 тэнд оччихоод саарал ланд, хар өнгийн экстрайл байсан. Хажууд нь 4 хүн хоёр хоёроороо зууралдаад байж байсан. Цагдаа хувцастай залуугийн нүүр нь цус болчихсон гуйваад зогсож байсан, нөгөө цагдаа нь энгийн хувцастай Ланд машиныг тойроод машин руу та нар чулуу шидсэн, бороохойдсон гээд тойроод алхаж байсан. Тэгээд Ба, Ж, бид 3 бууж очоод цагдаа хувцастай хүний хажуугаар гарахад архи үнэртэж байсан. Харин энгийн хувцастай цагдаа нь камер хайж байхаар нь Ба, Ж бид 3 хамт хайсан. Тэгээд цагдаа энгийн хувцастай төлөөлөгч гэх залуу ба машин дотор нь 2 залуу байсан. Тэр 4 экстрайл машинтай урагшаа явсан. Саарал ланд хөдлөөд явахаар нь Ба, Ж, Г бид ₮ машиндаа суугаад алт гарч байгаа жарга руу очсон. Тэгээд олигтой юм олдохгүй болохоор нь 2020 оны 04 сарын 13-ны үдээс хойш Ба, Ж, Г бид 4 буцаад аймаг явсан. Хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёртой хэн хэн зодолдож байсныг анзаараагүй. Бид нарыг очиход хэсгийн төлөөлөгч, цагдаа, Ш, А нар зодолдож дуусаад салж байсан. Цагдаа Бгээс машинаас бууж очоод хажуугаар нь гарахад архи үнэртэж байсан. /хх-ийн 43-р хуудас/
Гэрч Э.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 04 дүгээр сарын 12-ны орой 22 цагийн үед Од, Ж, Г бид 4 Одийн ахынх нь эзэмшлийн 43-55 ӨМА улсын дугаартай Ланд 80 маркийн тээврийн хэрэгслээр Номгон сумын Элстэй гэх газар очсон. Тэгээд тэр газар хөөлөг ирчихсэн байхаар нь хөөлөгнөөс зугатаж хойшоо тал руу явсан. Шөнө хоол хийж идчихээд ахиад алт гарч байгаа газар очсон чинь хөөлөг гараад ирсэн. Тэгэхээр нь зүүн хойд тал руу явсан. Тэгээд ирж буцсаар байгаад үүр цайлгасан. Өглөө үүрээр алт гарч байгаа газар руу явахад хар өнгөтэй xtrail, саарал өнгөтэй ланд 105 гэх 2 энгийн машинтай хүмүүс зогсож байсан. Тэгээд Од, Ж, Г бид 4 машинтайгаа тэр 2 машин дээр очиход төлөөлөгч саарал машины 2 хүнтэй ярилцаад зогсож байсан. Цагдаа нь хар xtrail машины хажууд чичрээд байгаа юм шиг зогсож байсан. Тэгээд төлөөлөгч нь энгэрийн камер алга болчихсон байна хамт хайгаад өгөөч гэхээр нь Од, Ж бид 3 цагдаа төлөөлөгчтэй хамт хайсан. Тэгээд удалгүй төлөөлөгч цагдаа 2 хар өнгийн xtrail машинтайгаа хөдлөөд явчихсан. Тэгээд саарал 105 машин бас яваад өгсөн. Тэгэхээр нь бид 4 машиндаа суугаад алт гарч байгаа газар очоод юм олдохгүй болохоор нь үдээс хойш аймаг явсан. /хх-ийн 44-р хуудас/
Гэрч Э.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 04 дүгээр сарын 12-ны орой 21 цаг өнгөрч байхад Од, Ба, Г бид 4 Одийн ахынх нь эзэмшлийн 43-55 ӨМА улсын дугаартай ланд 80 маркийн тээврийн хэрэгслээр Номгон сумын элстэй гэх газар очсон. Тэгээд тэр газар хөөлөг ирчихсэн байхаар нь хөөлөгнөөс зугатаж хойшоо тал руу явсан. Тэгээд шөнө буцаж очиход хөөлөг байхаар нь буцаад тал руу явсан. Тэгээд ирж буцсаар байгаад үүр цайлгасан. Өглөө нар гарсны дараа эргэж алт гарсан газарт очиход хар өнгөтэй xtrail, саарал өнгөтэй ланд 100 гэх 2 энгийн машинтай хүмүүс байсан. Машины гадна талд 4 хүн хоёр хоёроороо хоорондоо зууралдаад байж байсан. Хар өнгөтэй xtrai, саарал өнгөтэй ланд 100 машины дотор талд бас хоёр хоёр хүн сууж байсан. Тэгээд зууралдаж байсан 4 хүн салаад цагдаа төлөөлөгч 2 камераа хайж байхаар нь манай машинд сууж байсан Ба, Од бид 3 бууж камерыг нь хамт эрэлцэж байхад цагдаа болон төлөөлөгчөөс архи үнэртэж байсан. Тэгээд төлөөлөгч цагдаа 2 машинд сууж байсан 2 хүнтэй хамт xtrai маркийн машинтай урагшаа нэг айл руу явсан. Тэгээд ланд 100 маркийн машинтай хүмүүс яваад өгсөн. Од, Ба бид 3 машиндаа суугаад алт гарч байгаа газарт очоод нэг ухсан нүх рүү ороод олигтой юм гарахгүй болохоор нь үдээс хойш аймаг руу явсан... Бид нарыг очиход төлөөлөгч цагдаа 2 хүмүүстэй зодолдсон юм шиг байсан. Цагдаагийн гар нь цус болчихсон хувцас нь бас шороо болчихсон байсан. /хх-ийн 45-р хуудас/
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 04 дүгээр сарын 12-ны орой 20 цагийн үед найз Од, Ба, Ж нарын хамтаар Одийн ахын машинаар Өмнөговь аймгийн Номгон сумын Элстэй гэх газар руу алт ухахаар явсан. Бид нарыг алтны газарт очиход хөөлгө ирчихсэн гээд хүмүүс тарчихсан байсан. Цагдаагийн машин яваад байсан. Тэгээд бид нар ухсан нүх рүү орох гэж үзсэн чинь цагдаагийн машин ирээд бид нар зугтаагаад хойшоо тал руу гарсан. Бид нар тал руу гарч байж байгаад шөнө 02 цаг өнгөрч байхад дахин алтны газар руу очсон. Тэгсэн хөөлгө яваагүй эргэж байсан. Тэгээд бид нар зугтаагаад бас зүүн хойшоо тал руу гарсан. Тэгээд би нөгөө хэдийгээ унтъя гэж хэлсэн нөгөө хэд бид нар явж байя чи унтаж бай гэж хэлсэн. Тэгээд ухахаар болвол бид нар сэрээе гэсэн, тэгээд би унтсан. Тэгж байсан намайг Од сэрээсэн. Тэгээд би хөөлгө яасан юм бэ гэсэн чинь манай 3 сая цагдаа нартай хүмүүс муудалцаад цагдааг зодчихсон юм шиг байна лээ. Цагдаагаас нь цус гарсан байсан гэж хэлсэн. Тэгээд бид нар тэнд удаагүй буцаад явцгаасан. /хх-ийн 46-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №251 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: О.Бгийн биед тархины доргилт, зүүн зулайн хуйх, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 49-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №252 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.Дий биед тархины доргилт, баруун нүдний доод зовхи, баруун чих орчмын цус хуралт, баруун нүдний доод зовхи, хүзүү, баруун мөрний ар хэсэг, нугалам харалдаах зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 53-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №262 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. 2. 3. 4. Х.Агийн биед гэмтэл тогтоогдоогүй. /хх-ийн 56-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №263 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. 2. 3. 4. Х.Шгийн биед гэмтэл тогтоогдоогүй. /хх-ийн 58-р хуудас/
“Хас үнэлгээ” ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №490 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээгээр: Цагдаагийн энгэрийн хяналтын камер 1 ширхэг 250.000 төгрөг, цагдаагийн хангалтын хээрийн өмд /гитель/ 1 ширхэг 70.000 төгрөг, нийт 335.000 төгрөг гэжээ. /хх-ийн 60-р хуудас/
Шүүгдэгч Х.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би 1985 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Номгон суманд төрсөн. Бага насаа хөдөө аав, ээжийн хамтаар хөдөө өнгөрөөгөөд 1993-1997 онуудад Номгон сумын ЕБСургуульд сурч 4-р анги төгсөөд хөдөө мал дээр гарсан. Түүнээс хойш мал маллаж байгаад 2003-2004 онд Хилийн цэргийн 0168 дугаар ангид цэргийн алба хаасан. Цэргийн албанаас ирээд хөдөө мал маллаж байгаад 2007 онд Б.Ичинхорол гэдэг эмэгтэйтэй гэр бүл болоод Даланзадгад суманд шилжин суурьшсан. Түүнээс хойш Даланзадгад сум болон Номгон сумын Хармагтай багт байх мал хоёрынхоо дунд явж байна. Эхнэрээсээ 2015 онд салаад тусдаа амьдрах болсон. 2020 оны 03 дугаар сарын 12-ны орой дүү Х.А, ах БАя нарын хамтаар Номгон сумын Эмгэнбулаг багийн Элстэй гэх газар руу дүүгийн ланд круйзер-100 маркийн машинаар алтанд явсан. Бид нар аймгаас яваад Элстэйгээр дайраад чигээрээ яваад У ахын гэрт очиж хоол идчихээд У ахыг аваад буцаад Элстэйд ирсэн. Тэгсэн хөөлгө ирчихсэн байсан. Тэгээд бид нар олны жишгээр хойш урагшаа давхиад байсан, тэгж байгаад У ахын гэр рүү явцгаасан. Тэнд очиж унтаж байгаад өглөө буцаад Элстэйдээр очсон. Тэгээд хөөлгө явчихсан юм байн гэж ярилцаад байж байхад Баын машин явж байхаар нь машиныг нь хараад машины хажууд нь очоод зогссон. Тэгсэн машины арын хаалганаас нэг шар хувцастай залуу бууж ирээд машины арын цонх руу бороохойдсон. Тэгсэн Баын машины урд суудлаас нэг жижиг биетэй нөхөр бууж ирээд машины өмнө талд ирээд машины хамар дээр гараа раа цохиод түлхүүрээ аваад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би дүүгээ хөдөл гэсэн чинь араас машин дээр чулуугаар цохиод байсан. Тэгэхээр нь би зогс зогс наад хүмүүс чинь ямар учиртай юм бэ? Яахаараа машин тэрэг рүү чулуу шидээд байдаг юм гэсэн. Тэгээд зогссон чинь Ба машинтайгаа дөхөж ирээд зогссон. Тэгсэн машинаас нөгөө хүмүүс буугаад ирсэн, тэгээд өмнөөс яваахаар нь дүү бид хоёр өмнөөс нь очсон. Тэгээд манай дүү төлөөлөгчтэй барилцаад авсан, би цагдаатай очоод барилцаж аваад нудралцаж байгаад цаашаа яваад Баын машин дээр очоод тэр машин бороохойдсон залууг чи гараад ир чи яахаараа машин бороохойддог юм бэ? гэсэн чинь машинаа түгжээд гарч ирээгүй. Тэгээд би эргээд машин дээрээ ирэхэд төлөөлөгч, цагдаа, манайд үү нар манай машиныг тойроод энд цохьсон гээд ярилцаад байж байсан. Тэгээд төлөөлөгч бид нарт хандаад та нар үнэхээр Номгон сумынх мөн юм уу гэсэн. Тэгэхээр нь мөн гэсэн чинь бичиг баримтаа үзүүлчих гэсэн, тэгээд ярилцаад зогсож байсан чинь манай ах БАя энэ хоёр архи уучихсан байна энэ хоёрыг дээд газарт нь мэдэгд гэж хэлсэн. Би Баын машин дээр очоод эргээд ирэхэд манай машины хажууд ланд круйзер 80 маркийн машин ирчихсэн байсан. Машинаас хэдэн хүн буучихсан байсан. Тэр хүмүүс ч гэсэн цагдаа, төлөөлөгч хоёрыг архи үнэртүүлж байна гэж байсан, тэгээд бид нарыг явцгаа гэсэн. Бид нарыг машиндаа сууж байхад төлөөлөгч, цагдаа хоёр газраас нэг юм хайгаад байсан, тэгж байгаад яваад өгсөн. Бид нар юм хайж байсан газрын ойролцоо очиход гар станц нь газар байхаар нь авч яваад Баын гэрт хүргэж өгсөн. Тэгээд тэндээсээ салсан. Тэгээд ийм асуудал болохыг мэдэж байсан учраас аймаг дээр очоод байж байя гээд аймаг дээр ирсэн... Анхнаасаа ямар ч шаардлага тавиагүй. Би цагдаагийн өмнөөс хүрээд очиход хугархай бороохой бариад явж байсан. Тэгээд над руу далайхаар нь би суганы доод хэсгээс нь барьж авсан. Би жаахан ширүүн татсан байх, тэгсэн газар унасан. Тэгээд би буцааж татаж босгочихоод цаашаа яваад өгсөн... Ба архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэхийг би мэдээгүй. Бат-Эрдэнийг би архи уусан байсан гэж бодож байна. Дөөс бол бага зэрэг архи үнэртэж байсан, Б согтуу байсан... Би машинаас буугаад 1 удаа чулуу шидсэн. Өөр чулуу шидсэн хүн байхгүй. /хх-ийн 82-84-р хуудас/
Шүүгдэгч Х.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би 1992 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Номгон суманд төрсөн. Бага насаа хөдөө аав, ээжийн хамтаар хөдөө өнгөрөөгөөд 200-2008 онуудад Номгон сумын ЕБСургуульд сурч төгсөөд бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 2008-2010 онд Даланзадгад сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурч бүрэн дунд боловсролтой болсон. 2010-2011 онд Хилийн цэргийн 0168 дугаар ангид цэргийн алба хаасан. 2011-2012 онд Говь дулаан ХХК- туслахаар ажиллаж байгаад 2012-2014 онд Улаанбаатар хтод Политехник коллежид дулааны инженерээр сурч төгсөөд 2017-2019 онд Оюу толгойн гэрээт компани Пермун конкрейт ХХК-д дулааны инженерээр ажиллаж байгаад ажлаасаа гараад 2019 оны 06 дугаар сараас эхлэн Говь дулаан ХХК-д ажиллаж байна. Одоо эхнэр, хүүхэд, ах Х.Ш нарын хамтаар амьдардаг. 2020 оны 04 дүгээр сарын 12-ны орой Номгон сум руу төрсөн ах Ш, манай хамаатан ах БАя нарын хамтаар миний эзэмшлийн мөнгөлөг саарал өнгийн ланд круйзер-100 маркийн автомашинтай явсан. Бид 3 Номгон сумын Эмгэнбулаг багийн нутагт алт гарч байгаа газраар дайраад чигээрээ яваад Хармагтай багийн Баян-Улаан гэх газарт нутагладаг манай аавын төрсөн дүү Х.У ахын гэрт очсон. У ахынд очоод хоол цай идчихэд У ахыг аваад алт гарч байгаа Элстэй гэх газар руу явсан. Алтны газарт очиход хөөлгө ирчихсэн байна гээд бужигнаж байсан. Тэгээд хар ногоон өнгийн 105 маркийн машинтай хүмүүстэй уулзсан чинь Засаг даргын тамгын газраас явж байна энд хөөлгө хийж байна гэсэн. Тэгээд бид нар буцаад У ахын гэр рүү явцгаасан. Тэгээд У ахын гэрт очиж хоноод маргааш өглөө нь 06 цаг болж байхад дахин У ахыг аваад алт гарч байгаа газарт ирсэн. Тэгэхэд 07 цаг болж байсан. Бид нар яваад шар юм гарч айгаа газрын ар хэсэгт гараад очиход хар өнгийн дунд гарын жип машин гарч ирээд чиглээд ирэхээр нь хөдлөөд хойд толгод дээр гараад ирсэн, тэгсэн нөгөө машин алга болчихсон. Тэгээд зогсож байхад хар өнгийн машин араас гараад ирсэн. Тэгсэн У ах, Ш ах нар нутгийн Ба байна очиж уулзъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би эргээд Баын машины хажууд очоод зөрөөд зогсоод ухарсан чинь машины урд хаалганаас нүүрээ цамцны захаар хаасан хүн бууж ирсэн. Тэр хүн манай машины өмнө ирээд копут 2 удаа цохиж авсан. тэгсэн хойноос машин руу бороохойгоор шавхарсан, тэгэхээр нь би хөдлөөд явсан. Тэгэхэд ардаас чулуугаар шидсэн. Тэгээд би 50 орчим метр газар яваад зогсоод эргээд харсан чинь бид нар руу чулуу шидэж байсан. Тэгээд бид нарыг зогссоныг хараад бид нар руу алхсан. Тэгсэн араас нь Баын машин ирээд бид нар дээр дөхүүлээд ирсэн. Тэгсэн нөгөө энгийн хувцастай залуу бууж ирээд бид нар дээр дөхүүлээд ирсэн. Тэгсэн нөгөө энгийн хувцастай залуу бууж ирээд над руу гүйгээд ирсэн. Тэгээд бид хоёр барилцаж авсан. Бид хоёр зууралдаж байхад БАя ах бууж ирэхэд бид хоёрыг салгасан. Тэгсэн тэр хүн надад би хэсгийн төлөөлөгч Д байна гэж хэлсэн. Тэгсэн БАя ах Дий танаас архи үнэртэж байна чи даргынхаа дугаарыг өг гэж хэлсэн. Д юу гэж хариулсан талаар мэдэхгүй байна. Д намайг чи бичиг баримтаа аваад ир гэж хэлсэн. Тэгээд төлөөлөгч миний бичиг баримтыг үзчихээд буцаагаад өгсөн. Тэгээд ид хоёр машины чулуугаар цохиулсан газар болон бороохойгоор цохьсон газрыг үзсэн, тэгсэн чинь тэнд олон хүн ирчихсэн байсан. Тэгээд Д эргэж яваад цагдаа дээр очоод камер гээд хайгаад байсан. Тэгж байгаад намайг дуудаад станц, камер хоёр гээчихлээ хамт эрэлцээдэх гэхээр нь би хамт эрсэн чинь олдохгүй байсан. Д хэсэг эрж байгаад машиндаа суугаад тэд нар яваад өгсөн. Тэгээд би тэд нарын анх чулуу шидсэн газар дээр нь очоод хайж байхад станц нь газар хэвтэж байхаар нь станцыг нь аваад Баын гэрт араас нь хүргэж өгсөн. Д тэндээс сум руу яваад өгсөн. Бид нар ч гэсэн буцаад У ахын гэр рүү явсан... Д дээгүүрээ хөх өнгийн хоолойтой ноосон цамцтай байсан. Доогуураа хар өмдтэй байсан. Хөлдөө хүрэн хагас түрийтэй гуталтай байсан. Цагдаа Б цагдаа хар хөх өнгийн дүрэмт хувцастай байсан... Бид нар бүгдээрээ архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан... Араас миний машиныг хэн бороохойдсоныг хараагүй. Чулууг тэр гурав гурвуулаа шидсэн тэр гурван чулуу нь миний машин дээр оносон. Миний машинд хохирол учирсан зүйл байхгүй. Мөн миний машинд үнэлгээ хийлгэх шаардлага байхгүй. /хх-ийн 90-92-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-09-р хуудас/
“Говь дулаан” ХХК-ний 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 49 дугаартай тодорхойлолт /хх-ийн 98-р хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100, 107-р хуудас/
Ажилтан, алба хаагчийн дэлгэрэнгүй анкет /хх-ийн 128-129-р хуудас/
Д.Дий биед үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 131-132-р хуудас/
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 133-134-р хуудас/
Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 135-138-р хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 139-144-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Ш, Х.А нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 06 цагийн үед Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг баг Элстэй гэх газарт Номгон сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Д, хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Б нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн,
Мөн шүүгдэгч Х.Ш, Х.А нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 06 цагийн үед Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг баг Элстэй гэх газарт цагдаагийн дэслэгч Д.Д, цагдаагийн дэд ахлагч О.Б нарыг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.А, Х.Ш нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэлийн хувьд үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн атлаа дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал болох эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан: Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна...гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж үзэн шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ...эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах...гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна гэж үзэв.
Улсын яллагч ...шүүгдэгч Х.Ш, Х.А нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 06 цагийн үед Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг баг Элстэй гэх газарт цагдаагийн дэслэгч Д.Д, цагдаагийн дэд ахлагч О.Б нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байгаа талаар бичсэн атлаа шүүгдэгч нарыг энэхүү үндэслэлээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байгааг шүүхээс зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.
Шүүхийн зүгээс хууль хэрэглээний асуудлаар ийнхүү зөвтгөх нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзсэн бөгөөд шүүгдэгч нарын үйлдэлтэй холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл болон хүндрүүлэн зүйлчилсэн зүйлчлэлд өөрчлөлт орохгүй тул улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.9 болон 2.11-т заасан хүндрүүлэх шинжтэй байна гэж үзсэнийг өөрчилж, шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 болон 2.11-т заасан хүндрүүлэх шинжтэй байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Х.Ш, Х.А нарыг бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 06 цагийн үед Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг баг Элстэй гэх газарт Номгон сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Д, хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Б нарыг буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн,
Мөн шүүгдэгч Х.Ш, Х.А нар нь 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 06 цагийн үед буюу мөн цаг хугацаанд Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг баг Элстэй гэх газарт цагдаагийн дэслэгч Д.Д, цагдаагийн дэд ахлагч О.Б нарыг бүлэглэн зодож, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна гэж үзэв.
“Хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгох ба хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Б, Д.Д нар нь хууль сахиулагч болох нь: Ажилтан, алба хаагчийн дэлгэрэнгүй анкетад: “Овог ............., Нэр Б, Албан тушаал: ...................” /хх-ийн 128-р хуудас/, “Овог Дашням, Нэр Д, Албан тушаал: ................... төлөөлөгч” /хх-ийн 129-р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Ш, Х.А нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 06 цагийн үед Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг баг Элстэй гэх газарт Номгон сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Д, хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Б нарыг буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Дий “...2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Номгон сумын Эмгэнбулаг 4-р баг Элстэй гэх газарт хууль бусаар гар аргаар ашигт малтмал олборлож буй зөрчлийг таслан зогсоох, бүлэг бөөгнөрлийг тараах зорилгоор ЗДТГ-ын жолооч Мө, Иргэний бүртгэлийн Пү, Нийгмийн халамжийн байцаагч Бу, хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Б нарын хамтаар тамгын газрын албаны Ланд Круйзер-100, УАЗ фургон маркийн 2 тээврийн хэрэгсэлтэй очсон. Анх тухайн газарт 20 цагийн орчимд очиход 40-50 тээврийн хэрэгсэлтэй 100-150 орчим хүн цугларсан байсныг хууль ёсны шаардлага тавьж цугларсан бөөгнөрлийг тарааж ажилласан... уулын орой дээр цагаан саарал өнгийн Ланд-100 маркийн дээрээ цайран ачаатай тээврийн хэрэгсэл зогсож байхаар нь машинтай хүрээд очтол цаашаа хөдлөөд явсан. Бид нар тэр газар нь зогсож байтал буцаад хүрээд ирэхээр нь миний бие машиных нь урд талд зогсоод дэд ахлагч О.Б хажууд нь, Х.Б ард нь гараад зогссон. Би тэр саарал машины жолоочийг бичиг баримтаа аваад буугаад ир гэхэд бүх хаалгаа түгжээд намайг шууд дайраад хөдлөх гээд байхаар нь би машиных нь хамар дээр гараараа 1-2 удаа чанга цохьсон. Тэгээд байхад зогсохгүй чигээрээ хөдлөөд явахад нь О.Б араас нь резинэн бороохойгоор машин руу нь 1 удаа хүчтэй цохьсон. Тэгээд тэр машин зогсолгүй чигээрээ хөдлөөд явчихсан... ” /хх-ийн 17-19-р хуудас/ гэх мэдүүлэг, хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Бгийн “...2020 оны 04 дүгээр сарын 12-ны орой алтны хөөлгөнд очсон хүмүүсийг хөөх зорилгоор хэсгийн төлөөлөгч Д.Д, Эмгэнбулаг багийн дарга Х.Б, сумын Нийгмийн даатгалын байцаагч Сумъяа, Иргэний бүртгэлийн байцаагч Пүрвээ, Засаг даргын жолооч М нарын хамтаар Засаг даргын албаны машин 105, манай албаны УАЗ фургон машин зэрэг 2 машинтай явсан. Манай албаны машинд хэсгийн төлөөлөгч Д.Д, багийн дарга Х.Б бид гурав явсан... хөдөөний малчин айлд очиж айлын ахтай уулзаад машинтай нь гуйж аваад эргэж алтны газарт ирэхэд алтны газарт саарал ачаатай мөнгөлөг 105 маркийн автомашин ирсэн байсан. Тэр машин руу яваад очиход зогсож байсан газраасаа хөдлөөд явсан. Тэгээд бид нар зогсож байсан газарт ирээд зогсож байсан чинь нөгөө мөнгөлөг 105 машин бид нар дээр хүрч ирээд хажууд зогссон. Тэгэхээр нь хэсгийн төлөөлөгч, багийн дарга бид гурав бууж очоод хэсгийн төлөөлөгч машины урд талд нь очсон, би машины ард талд нь очсон. Тэгээд зогс гэсэн чинь чигээрээ хөдлөөд хэсгийн төлөөлөгчийг мөргөж унагасан. Тэгчихээд хажуугаар нь тойроод гараад явчихсан...” /хх-ийн 24-26-р хуудас/ гэх мэдүүлэг, гэрч Д.Баын “...алтны газарт очиход ганц машин байсан, тэр машин руу яваад очиход нөгөө машин цаашаа явмаар болоод эргэж хургаад байсан. Тэгээд бид нар зогсож байхад нөгөө машин бид нарын хажууд хүрээд ирсэн. Тэгсэн хэсгийн төлөөлөгч машинаас буугаад нөгөө машины хамар хэсэгт нь очоод зогссон. Тэгсэн нөгөө машин шууд хөдлөөд зугтаасан. Тэгсэн манай машинд байсан цагдаа, багийн Засаг дарга хоёр буусан. Тэр машин зугтаах үед нь төлөөлөгч бороохойгоор машин дээр нь цохиж авсан байх тэгээд төлөөлөгч, цагдаа хоёр явган араас нь хэсэг явсан, нөгөө хүмүүс цонхоороо юм хэлээд байсан. Тэгээд нөгөө машинтай хүмүүс цаашаа холдож яваад зогсохоор нь би төлөөлөгч, цагдаа хоёрын араас очоод авсан...” /хх-ийн 27-28-р хуудас/ гэх мэдүүлэг, гэрч И.Уийн “...шөнө 03 цагийн үед алтны газар руу Ш, А, БАя бид 4 явсан. Алтны газарт очиход өглөө үүр цайгаад нар гарах гэж байсан. Тэгээд уулын ар дээр очиж зогссон. Тэгсэн урдаас жижиг хар машин гараад ирсэн. Тэгээд тэр машиныг харсан чинь Эмгэнбулаг багийн малчин Баын машин байсан. Тэгэхээр нь би энэ хүнтэй уулзъя гэж хэлсэн. Тэгээд Баын машины хажууд очиж зогссон чинь Баын машинаас хэсгийн төлөөлөгч Д буугаад ирсэн. Хэсгийн төлөөлөгч машинаас бууж ирээд машины өмнө талд ирж зогсоод тулаад зогссон. Тэгэхээр нь би хөдөл гэж хэлсэн, тэгсэн тухайн үед машин явсан. А чигээрээ эргэж хөдлөөд явсан чинь крилан хэсэгт нь бороохой цохих шиг болсон...” /хх-ийн 29-30-р хуудас/ гэх мэдүүлэг, гэрч Э.Пүийн “...Тэгээд хэсгийн цагдаа О.Б Засаг даргын машинд суугаад би хэсгийн төлөөлөгчийн фургон машинд суугаад машинуудыг хөөсөн. Тэгж явсаар байгаад шөнө 04 цагийн үед нутгийн малчин Ба ахынд очиж хоол, цай идэж уусан, мөн фургонд 5 литр бензин хийж өгсөн... Цагдаагийн машин постны гэрийн ард үлдсэн. Тэгээд шууд суманд ирээд амарсан. Тэр хоёр цагдаагийн дүрэмт хувцастайгаа явсан. Хэсгийн төлөөлөгч Д.Д цагдаагийн ноосон цамц, цагдаагийн өмд, түрийтэй гуталтай явсан. Цагдаа Б, цагдаагийн хээрийн хувцастай, хар түрийтэй гуталтай явсан. /хх-ийн 31-р хуудас/ гэх мэдүүлэг, гэрч Б.Мөын “...Элстэйд очиход тухайн газарт хүн, машин олон байсан. Хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр үргээсэн байдалтай машинууд уул, толгод дээр гараад зогсчихсон байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч, цагдаа нартай нийлээд тэнд байсан машин, мотоциклиудыг хойш нь тал руу хөөсөн. Тэгээд шөнө 04 цагийн үед нутгийн малчин Ба ахынд очиж хоол, цай идэж уусан, мөн фургонд 5 литр бензин авсан. Тэгээд тэр айлаас гараад сум руу явж амаръя гэж ярилцаад тэндээс гарсан. Тэгээд би шууд Номгон сум руу түрүүлээд хөдөлсөн хэсгийн төлөөлөгч, цагдаа нар ард үлдэж байгаад хөдөлж байсан, би чигээрээ явж ирээд амарсан. Би сумын төв дээр ирэхэд 05 цаг 40 минут болж байсан... Хэсгийн төлөөлөгч Д.Д цагдаагийн ноосон цамц, цагдаагийн өмд, түрийтэй гуталтай явсан. Цагдаа Б цагдаагийн хээрийн хувцастай, хар түрийтэй гуталтай явсан... /хх-ийн 32-р хуудас/ гэх мэдүүлэг, гэрч Ц.Буийн “...Элстэйд очиход тухайн газарт хүн, машин олон байсан. Хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр үргээсэн байдалтай машинууд уул, толгод дээр гараад зогсчихсон байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч, цагдаа нартай нийлээд тэнд байсан машин, мотоциклиудыг хойш нь тал руу хөөсөн. Тэгээд шөнө 04 цагийн үед нутгийн малчин Ба ахынд очиж хоол, цай идэж уусан. Тэгээд тэр айлаас гараад сум руу явж амаръя гэж ярилцаад тэндээс гарсан... Хэсгийн төлөөлөгч, цагдаа, Б гурав ард үлдсэн... Хэсгийн төлөөлөгч, цагдаа нар цагдаагийн дүрэмт хувцастай явсан. Бид нарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл огт байгаагүй. Иргэдэд хууль бус шаардлага тавьсан асуудал байхгүй. /хх-ийн 33-р хуудас/ гэх мэдүүлэг, гэрч Х.Бат-Эрдэнийн “...Алт гарч эхэлсэн цагаас хойш би хэсгийн төлөөлөгч Д.Д, хэсгийн цагдаа О.Б нарын хамтаар алт гарч байгаа газарт цугларсан хүмүүсийг хөөхөөр хөөлгөнд явдаг юм. 2020 оны 04 дүгээр сарын 12-ны орой алтны хөөлгөнд очсон хүмүүсийг хөөх зорилгоор хэсгийн төлөөлөгч Д.Д, хэсгийн цагдаа О.Б нарын хамтаар хэсгийн төлөөлөгчийн фургон машинаар явсан. Сумын тамгын газраас сумын халамжийн мэргэжилтэн Бу, Иргэний бүртгэлийн байцаагч Пүрвээ, Засаг даргын жолооч Мө нар Засаг даргын албаны ланд круйзер 105 маркийн автомашинтай явсан. Тасгийн газрын ажилтан нар түрүүлээд явчихсан араас бид нар очоод элстэйн энгэрт байсан машинуудыг баруун хойш нь аймгийн зам руу хөөгөөд эргээд баруун талаас нь тамгын газрын машинтай нийлээд голоор байсан машинуудыг хөөж гаргасан... Элстэйн хойд зоон дээр зогсож байхад мөнгөлөг саарал өнгийн ланд круйзер-105 маркийн автомашин хажууд ирээд зогссон. Тэгсэн хэсгийн төлөөлөгч Д эхлээд буусан араас нь хэсгийн цагдаа О.Б буусан би араас нь буусан. Тэгсэн Д машины өмнө талд очиж зогсоод жолоочийг нь буугаад ир гэсэн чинь Дийг мөргөж унагаад хажуугаар тойрч гараад зугтаагаад яваад өгсөн...” /хх-ийн 36-37, 38-р хуудас/ гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Х.Ш, Х.А нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 06 цагийн үед Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг баг Элстэй гэх газарт цагдаагийн дэслэгч Д.Д, цагдаагийн дэд ахлагч О.Б нарыг буюу хоёр хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Дий “...Х овогтой А гэх залуу намайг заамдаж аваад цохихоор нь би тонгойтол миний нүүрний хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд би дээшээ босоод Бг хартал газар уначихсан Ш гэх залуу резинэн бороохойг нь барьчихсан зогсож байхад нэг хүн наад пиздаагаа өөрийг нь бороохойгоор нь цохиж ал гэж хэлсэн чинь Ш Бгийн толгой руу бороохойгоор цохиход бороохой нь хугарч байгаа харагдаж байсан. Намайг А өөр бас ахмад үл таних 2 хүн зуурчихсан хажуу талаас цохиод нуруу, бөөр, толгой руу цохиод байсан... Миний мэдэж байгаагаар бол А намайг барьж аваад нүүр рүү цохьсон, би тонгойсон чинь нүүр рүү өшиглөсөн. Тэгээд би Атэй зууралдаж байхад Ш гэдэг залуу хажуунаас ирээд миний толгой руу гараа раа цохиж авсан. Атэй зууралдаж байхад хажууд байсан залуучууд миний энд тэндээс зуураад байсан. Тэр залуус миний биед халдсан эсэхийг мэдэхгүй байна. Би А, Ш нарт зодуулаад миний баруун нүдний дор хөхөрч шалбарсан, толгой маш их өвдөж байсан. Нуруу хөшиж өвдөж байсан. Мөн гол хэсгээрээ хөхөрсөн байсан, баруун даланд зулгарч өвчин орсон байсан. Одоо биеийн байдал гайгүй байна... Бид хоёр албаны дүрэмт хувцастай явсан. Миний хувцас урагдаж гэмтсэн зүйл байхгүй. Манай цагдаа О.Бгийн хээрийн хувцасны өмд урагдсан байсан. Мөн гадуур өмссөн өвлийн куртик нь цус, тоос болсон байсан. Мөн нүүр хэсгээр нь цус болсон байсан... /хх-ийн 17-19-р хуудас/ гэх мэдүүлэг, хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Бгийн “...Хэсгийн төлөөлөгч Дийг мөнгөлөг саарал 105 машины жолоо барьж явсан өндөр шар залуу ирээд бариад авсан. Намайг хажууд нь сууж явсан хөх цэнхэр өнгийн саравчтай малгайтай намхан залуу ирээд бариад авсан, би тэр залууг нь тавь гэж хэлсэн. Тэгээд нэг мэдэхэд хамарнаас цус гарчихсан, мөнгөлөг 105 машины хажууд зогсож байсан. Тэгээд би өөрийн барьж байсан бороохой хугарсан байсныг машины урд талаас олж авсан. Тэгээд машиндаа суугаад нөгөө хөдөөний айл руу явсан. Би машинд очоод суухад энгэрийн камер байхгүй байсан. Тэгээд өөрийн унасан байсан газруудаар хайсан боловч олдоогүй. Хэсгийн төлөөлөгч бид хоёр чулуу шидээд байсан залуучуудыг одоо боль уулзъя гээд дөхөөд очсон. Тэгсэн чинь төлөөлөгчийг нэг залуу нь бариад авсан. Намайг барьж авсан залуу миний тархины ар хэсэг рүү ямар нэгэн зүйлээр цохиж намайг ухаан алдуулсан юм. Би сүүлд нь бодохдоо миний бороохойгоор намайг цохиж авсан байх гэж бодож байна. Би хэсэг хугацаанд ухаан алдсан байсан. Намайг ухаан алдуулаад газар унагаж зодсон бололтой байсан. Би босоод ирэхэд хувцас хунар тоос шороо бие хөндүүр, хамраас цус гарсан байдалтай байсан...” /хх-ийн 24-26-р хуудас/ гэх мэдүүлэг, гэрч И.Уийн “...Цагдаагийн хамраас цус гарсан байсан. Тэр хоёрын хувцас хунар тоос түйрэн болсон байсан... Барилцаад авсны дараагаар бороохой нь хугарсан байсан. Мөн дараа нь энгэрийн камер алга болсон талаар цагдаа хэлээд тэр хавиар хайсан боловч олдоогүй. /хх-ийн 29-30-р хуудас/ гэх мэдүүлэг, гэрч Ц.Буийн “...Мө ах хэлэхдээ бид нарыг түрүүлээд явсан дараагаар хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёрыг хүмүүс зодсон байна гэж хэлсэн...” /хх-ийн 33-р хуудас/ гэх мэдүүлэг, гэрч Х.Бат-Эрдэнийн “...Баын машин руу чулуу шидээд байхаар нь бид хөдлөөд жоохон зайд гараад зогсоод эргээд харахад Дийг унгачихсан дээр нь 3 залуу гарчихсан зодож байсан. Мөн хажууд Бг унгачихсан 3 залуу дээр нь гарчихсан зодож байсан. Тэгж байгаад төлөөлөгч, цагдаа хоёрыг босгочихсон. Тэгсэн тэндээс Шүрээ гэдэг манай сумын Хармагтай багийн залуу бид хоёр дээр гүйгээд ирсэн. Тэгэхээр нь бид хоёр машины хаалгаа түгжсэн чинь цонхон дээр ирчихээд ална шүү буугаад ир гээд сүрдүүлээд байсан. Тэгэхээр нь би багийн дарга нь байгаа юм хамт явж байна гэж хэлсэн. Тэгсэн нөгөө залуу яваад өгсөн. Хэсгийн төлөөлөгч Дий хувцас, үс толгой нь шороо болчихсон байдалтай тэр хүмүүстэй уулзаад ярилцаад байсан. Хажууд нь хэсгийн цагдаа О.Б хамраас нь цус гарсан байдалтай, мөн хувцас нь шороо, тоос, түйрэн болсон байдалтай зогсоод байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.БАяын “...хар машинтай хүмүүс дөхөж ирээд хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр бууж ирсэн. Тэгсэн өмнөөс нь Ш тонгойгоод чулуу авч байгаа харагдсан. Тэгээд Ш, А нар өмнөөс нь очоод бариад авсан. Тэгээд тэр 4 хэсэг зууралдсан...” /хх-ийн 41-42-р хуудас/ гэх мэдүүлэг, гэрч Ж.Одийн “...Номгон сум Элстэй гэх газар руу эргэж харахад 2 энгийн машин ирчихсэн байсан. Тэгээд бид 4 тэнд оччихоод саарал ланд, хар өнгийн экстрайл байсан. Хажууд нь 4 хүн хоёр хоёроороо зууралдаад байж байсан. Цагдаа хувцастай залуугийн нүүр нь цус болчихсон гуйваад зогсож байсан, нөгөө цагдаа нь энгийн хувцастай Ланд машиныг тойроод машин руу та нар чулуу шидсэн, бороохойдсон гээд тойроод алхаж байсан... Бид нарыг очиход хэсгийн төлөөлөгч, цагдаа, Ш, А нар зодолдож дуусаад салж байсан... /хх-ийн 43-р хуудас/ гэх мэдүүлэг, гэрч Э.Жын “...Бид нарыг очиход төлөөлөгч цагдаа 2 хүмүүстэй зодолдсон юм шиг байсан. Цагдаагийн гар нь цус болчихсон хувцас нь бас шороо болчихсон байсан...” /хх-ийн 45-р хуудас/ гэх мэдүүлгээр тус тус шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.А, Х.Ш нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №251 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: О.Бгийн биед тархины доргилт, зүүн зулайн хуйх, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 49-р хуудас/ гэснээр,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №252 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.Дий биед тархины доргилт, баруун нүдний доод зовхи, баруун чих орчмын цус хуралт, баруун нүдний доод зовхи, хүзүү, баруун мөрний ар хэсэг, нугалам харалдаах зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 53-р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасан ба шүүгдэгч Х.А, Х.Ш нар нь бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдэх явцдаа бүлэглэн дээрх хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүгдэгч нарыг хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцож, гэмт хэрэг тус бүрд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь үйлдлээрээ нэгдэж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус бүлэглэн үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж хуульчилсан бөгөөд энэхүү шинж тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Х.А, Х.Ш нарыг бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, бүлэглэн, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч тус бүрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Б, Д.Д нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч шүүхэд хандан “...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Х.А, Х.Ш нарыг хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Б, Д.Д нарт төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Цагдаагийн байгууллагад 335.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь: “Хас үнэлгээ” ХХК-ний №490 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээгээр: Цагдаагийн энгэрийн хяналтын камер 1 ширхэг 250.000 төгрөг, цагдаагийн хангалтын хээрийн өмд /гитель/ 1 ширхэг 70.000 төгрөг, нийт 335.000 төгрөг.../хх-ийн 60-р хуудас/ гэснээр тогтоогдож байх тул шүүгдэгч Х.А, Х.Ш нараас дээрх эд зүйлийн үнэ болох 335.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт олгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Х.А, Х.Ш нарыг бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэн эсэргүүцсэн, бүлэглэн, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон шийдвэрийг танилцуулсны дараа шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд хохирол төлбөр барагдуулахаар завсарлага авах хүсэлт гарган, шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулсан бөгөөд шүүгдэгч Х.А, Х.Ш нар нь дээрх хугацаанд иргэний нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт 335.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан гэж үзэв.
Шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болж байна.
Шүүгдэгч Х.А нь хувийн байдлын хувьд “Говь дулаан” ХХК-ний 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 49 дугаартай тодорхойлолтод: Х овогтой А РД: КЖ92050714 нь манай компанийн Өмнөговь аймгийн “Баян-Овоо сумын дулааны шугам, цэвэр усны шугам шинэчлэлийн ажил”-ын талбайн инженерээр ажиллаж байгаа нь үнэн болохыг тодорхойлов.” /хх-ийн 98-р хуудас/ гэснээр эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан” /хх-ийн 107-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан хувийн байдлыг нь тогтоосон баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Шгийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 41 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Сум дундын 16 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 80 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан. ” /хх-ийн 100-р хуудас/ гэснээр түүний хувийн байдал тодорхойлогдож байна.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.А, Х.Ш нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялд шилжүүлж нийт 40 хоногийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч нарын нийт эдлэх ялыг 1 жил 3 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож хорих ял оногдуулах саналыг гаргав.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлж барагдуулсан нь ял шийтгэлийг оногдуулахад хөнгөрүүлэн үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялын доод хэмжээ болох 2.700.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр тус тус торгох ял шийтгэж өгнө үү гэх санал гаргав.
Шүүх шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал болон бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ад 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Х.Шд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялд, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3200 /гурван мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Х.Шд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялд, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3200 /гурван мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял эдлүүлэхээр тус тус шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.А, Х.Ш нар нь шүүхээс оногдуулсан 3.200.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А, Х.Ш нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн үзүүр болон бариул хэсэг нь хугарсан бороохой 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Д, О.Б нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.А, Х.Ш нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, мөн хуулийн 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Х-ийн Аг бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэн эсэргүүцсэн, бүлэглэн, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Тууд овогт Х-ийн Шг бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэн эсэргүүцсэн, бүлэглэн, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ад 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Х.Шд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялд, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3200 /гурван мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож, шүүгдэгч Х.Шд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялд, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3200 /гурван мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоосугай.
4. Шүүгдэгч Х.А, Х.Ш нар нь шүүхээс оногдуулсан 3200 /гурван мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А, Х.Ш нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А, Х.Ш нар нь иргэний нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт гэмт хэргийн улмаас эд хөрөнгөд учруулсан хохирол, төлбөрт 335.000 /гурван зуун гучин таван мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн үзүүр болон бариул хэсэг нь хугарсан бороохой 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Д, О.Б нар хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.А, Х.Ш нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА