Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 56

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяадаргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хас банкны Өвөрхангай салбарын захирал Ж.Болормаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг, 10-11 тоотод оршин суух, Олгонууд овгийн Цэдэндоржийн Наранчимэг,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг, 10-11 тоотод оршин суух, Тавхайгэлэн овгийн Ганбаатарын Мөнхсайхан нарт холбогдох

8489093,8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гончигсүрэн, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Өвөрхангай салбарын захирал Ж.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Наранчимэг, Г.Мөнхсайхан нар нь тус банкнаас 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 111004224 дугаарт зээлийн гэрээгээр 7000000 төгрөгийг жилийн 32 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч Ц.наранчимэг нь зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчин сар бүр хэтрүүлж байсан бөгөөд 111004224 тоот зээлийг 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй 420 хоногийн хугацаа хэтрээд байна. Банкны зүгээс зээлдэгч Ц.Наранчимэг, Г.Мөнхсайхан нарт зээлийн төлбөрөө төлж, үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч зээлдэгч шаардлагыг биелүүлэхгүй өнөөдрийг хүрлээ. Иймд Ц.Наранчимэг, Г.Мөнхсайхан нараас нийт 8489093,8 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Г.Мөнхсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: Хас банкны нэхэмжилж буй 8489093,8 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ээс эхлэн сар бүр 500000 төгрөгийг 17 сарын хугацаанд төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гончигсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч талаас 17 сараар зээлийн эргэн төлөлтийг хийе гэсэн санал гаргасан. Энэ саналыг нь банкны зүгээс хүлээн зөвшөөрч байна. Харин сар бүр 500000 төгрөг төлөөд байя гэсэн байгаа. Сар бүр хуваарийг алдагдуулахгүйгээр төлөөд явах нөхцөл тавьж байгаа. Эргэн төлөлтийн хуваарийг нэг сар зөрчих юм бол шүүхийн шийдвэрээр албадан гүйцэтгүүлэх арга хэмжээ авна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Өвөрхангай салбарын захирал Ж.Болормаа хариуцагч Ц.Наранчимэг, Г.Мөнхсайхан нартхолбогдуулан 8489093,8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Г.Мөнхсайхан нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгтзаасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хас банкны Өвөрхангай салбарын захирал Ж.Болормаагийн нэхэмжлэлтэй Ц.Наранчимэг, Г.Мөнхсайхан нарт холбогдох8489093,8 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчЦ.Наранчимэг, Г.Мөнхсайхан нараас 75390 төгрөг, орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 75390 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 150775,50 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээрүлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА