| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2020/0756/Э |
| Дугаар | 0807 |
| Огноо | 2020-07-16 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 0807
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,
Улсын яллагч М.Сансарсайхан,
Хохирогч Г...., Г...., Н....
Шүүгдэгч С...., түүний өмгөөлөгч О.Баяраа
Шүүгдэгч Б...., түүний өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зйүлйин 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт ...ийн ..., Эрүүгийн хуулийн ерөний ангийн 2.2 дугаар зүйлйин 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Авгатайж овогт ...гийн ... нарт холбогдох 1808040970419 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн, эмэгтэй, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, нөхөр 2 хүүхэд, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн ...тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын ...тоотод түр оршин суух, урьд
- 2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн 398 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 06 сарын хорих ялаар шийтгэгдэж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Харчин овогт ...ийн ... /.../.
Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 38 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын ...тоотод оршин суух, урьд
- 2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн 398 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хорих ялаар шийтгэгдэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Авгатайж овогт ...гийн ... /.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга.
С.... нь хохирогч Г....т “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г....ээс 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 2,700,000 төгрөгийг бэлнээр авч залилсан,
-Хохирогч Г....ийн эгч Г....гаас Т....ийн онгоцны тийзийг захиална" гэж хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 1,400,000 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өөрийн Хаан банкны ... дугаарын дансанд шилжүүлэн авч залилсан, мөн Г....гаас 2018 оны 05 дугаар сард “дүү Г....ий чинь Солонгос улсад зорчих визыг гаргаж өгнө” гэж хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2,500,000 төгрөгийг Г....ий 64,000 төгрөгийн үнэ бүхий Е серийн гадаад паспортын хамт Г....өөр дамжуулан авч залилаж, нийт авч 3,964,000 төгрөгийн хохирол учруулсан,
-”БНСУ-ын виз гаргаж өгнө” гэж хэлж иргэн Н....г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Н....гийн Хаан банкны ... дугаарын данснаас 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 698,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 80,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 230,000 төгрөг, Голомт банкны ... дугаарын данснаас 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 30,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 250,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, нийт 1,438,000 төгрөгийг Хаан банкны ... дугаарын дансанд шилжүүлэн авч залилсан,
-Иргэн Г...., Б.... нарын Е серийн гадаад паспорт дээр наасан Солонгос улсын визийг хуурамч болохыг мэдсээр байж хохирогч Ц...., Г.... нарыг хуурч мэхлэх зорилгоор ашигласан,
Б...., С.... нар нь бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц....д “хүү Б....д нь Солонгос улсад зорчих виз гаргаж өгнө” гэж хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн Хаан банкны ... дугаарын дансанд 1,500,000 төгрөгийг, 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “виз гарсан тул үлдэгдэл мөнгөө шилжүүл” гэж хэлэн 1,500,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, Б....гийн ... дугаартай 32,500 төгрөгийн үнэ бүхий Е серийн гадаад паспортод хуурамч виз дарах замаар хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3,032,500 төгрөгийг авч залилсан,
-2018 оны 11 дүгээр сарын 17-ноос 2019 оны 01 дүгээр сарын 11-ний хооронд Нийслэлийн Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Ард-Аюушийн ...тоотод оршин суух иргэн Э....г гэртээ байхад нь “жолооны эрх сэргээж өгнө” гэж хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 1,005,000 /нэг сая таван мянган/ төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул нотлох баримтууд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг бүрэн нотлон тогтоосон.
1.Шүүгдэгч С.... нь:
- хохирогч Г....т “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж худал хэлж Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 2,700,000 төгрөгийг бэлнээр авсан,
- Г....гаас дүү Г....ийн нь “онгоцны тийзийг захиална" гэж худал хэлж 1,400,000 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өөрийн Хаан банкны ... дугаарын дансанд шилжүүлэн авсан, мөн 2018 оны 05 дугаар сард “дүү Г....ий чинь Солонгос улсад зорчих визыг гаргаж өгнө” гэж худал хэлж 2,500,000 төгрөгийг, Г....ий 64,000 төгрөгийн үнэ бүхий Е серийн гадаад паспортын хамт Г....өөр дамжуулан авч нийт 3,964,000 төгрөгийн хохирол учруулсан,
- Н....д “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн худал хэлж түүний Хаан банкны ... дугаарын данснаас 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 698,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 80,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 230,000 төгрөг, Голомт банкны ... дугаарын данснаас 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 30,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 250,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, нийт 1,438,000 төгрөгийг тус тус өөртөө шилжүүлэн авсан,
2.Шүүгдэгч Б...., С.... нар:
- Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц....д “хүү Б....д нь Солонгос улсад зорчих виз гаргаж өгнө” гэж худал үгээр хуурч 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн Хаан банкны ... дугаарын дансанд 1,500,000 төгрөгийг, 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “виз гарсан тул үлдэгдэл мөнгөө шилжүүл” гэж хэлэн 1,500,000 төгрөгийг, Б....гийн ... дугаартай 32,500 төгрөгийн үнэ бүхий Е серийн гадаад паспортыг виз даруулж өгнө хэмээн авч нийт 3,032,500 төгрөгийн хохирол,
- 2018 оны 11 дүгээр сарын 17-ноос 2019 оны 01 дүгээр сарын 11-ний хооронд Нийслэлийн Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Ард-Аюушийн ...тоотод оршин суух иргэн Э....г гэртээ байхад нь “жолооны эрх сэргээж өгнө” гэж худлаа хэлж хуурч 1,005,000 /нэг сая таван мянган/ төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:
Хохирогч Г....ийн “... Би Солонгос улсын виз гаргуулахаар 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Хархорин дахь салбараас С....д 2,700,000 төгрөгийг карт болон хадгаламжийн данснаасаа бэлнээр авч өгсөн. Дараа нь мөн ... надаас онгоцны тийзны мөнгө гэж 1,400,000 төгрөгийг манай эгч Г....гийн дансаар мобайл банкаар шилжүүлж авсан. Дараа нь ... надад чиний виз гарна, чи Солонгос явна. Харин дүүгийнхээ Солонгос явах материалыг бүрдүүлээд өгчихгүй юм уу паспорт болон мөнгөө өг гэж хэлсэн. Тэр үед манай дүү ... нь ... дээр очиж 1,500,000 төгрөгийг бэлнээр өгч, дараа нь эгч ...гийн дансаар 1,000,000 төгрөг өгсөн. Ингээд виз гарсан ч юм байхгүй худлаа яриад алга болсон. ... надад хэлэхдээ Энхмаа гэх хүнд чиний мөнгийг өгчихсөн гэж хэлсэн. Би Энхмаа гэх хүнтэй уулзаж, утсаар ч ярьж байгаагүй. ... надад Энхмаагийн дугаарыг өглөө гэсэн чинь тухайн дугаар нь ...ын өөрийнх нь нэр дээр байдаг дугаар байна лээ. Энхмаа гэж хүн Элчин сайдын яаманд ажилладаггүй юм шиг байна лээ. Миний хувьд гомдолтой байна. Өөрийн хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна. ...” гэх мэдүүлэг /1 хх 14-16 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Г....гийн “... Манай дүү ... 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ... гэх эмэгтэйд Солонгос улс руу явах виз гаргуулна гэж 2,700,000 төгрөг өгсөн. Түүнээс хойш 2018 оны 03 дугаар сард Солонгосын виз гаргуулахын тулд онгоцны тийз захиалах шаардлагатай гэж ...д 1,400,000 төгрөгийг дүү ...ийн өмнөөс миний бие тийзний мөнгийг нь өгсөн. Мөн 2018 оны 05 дугаар сарын сүүлчээр өөрийн дүү ...д Солонгос улсын виз гаргуулах гэж би өөрөөсөө 1,500,000 төгрөгийг ... гэх эмэгтэйд өгсөн. Тэр өдрөөс хойш 2018 оны 06 дугаар сарын эхээр бас ...д манай дүү ...ий онгоцны тийзны мөнгө гэж дахин 1,000,000 төгрөг өгсөн. Би ... гэх эмэгтэйд нийтдээ 3,900,000 төгрөгийг өгсөн. Энэ мөнгийг би дүү ..., ... нарт Солонгос улсын виз гаргуулах гэж өөрөөсөө өгсөн мөнгө. ...” гэх мэдүүлэг /1 хх 18-19 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Н....гийн “... Манай бага хүүхдийн ангийн хүүхдийн ээж болох ...тай 2016 онд танилцаж байсан. 2019 оны 10 дугаар сараас хойш ...тай нилээн дотно найзалж эхэлсэн юм. ... надад утсаар ярихдаа 2019 оны 10 сард миний Солонгос улс руу гарах 3 сарын аялалын виз гарсан байна гэж ярьж байсан. 2019 оны 11 дүгээр сард би ...ын ажил дээр нь очиж уулзсан. Тэр үед ... би визтэй болохоор намайг дагаж Солонгосын Чежү арал руу нэг сарын хугацаанд ажиллаж болохоор байна. Намайг дагаж 3 хүн гарч болно гэхээр нь таньдаг ... гэх эгч, миний нөхөр ... бид гурав явахаар ...тай тохиролцсон. ... надад хандан 2019 оны 11 сард багтаагаад билетний мөнгө болох 1,310,000 төгрөг өгчих гэж хэлсэн. Тэр үед ... надад хандан би өөрөөсөө мөнгө гаргаад нөхөр бид хоёрын билетийг захиалчихлаа гэж хэлсэн. Би 2019 оны 12 дугаар сарын 05-нд хамгийн эхний мөнгө болох 698,000 төгрөгийг нэгдүгээр хороолол Саппорогийн хойд автобусны буудлын ойролцоо байрлах Начин заан ломбарданд байхдаа мобайл банкаар ...ын өөрийнх нь данс болох ... дугаарын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Дараа нь 250,000, 160,000, 230,000, бас Замын-Үүд орох зардал энэ тэр гээд 120,000 төгрөг ... өөрийнхөө данс руу шилжүүлж авсан. Нөхөр, ... эгч, бид гурвыг ... 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нисгэнэ гэж байсан боловч тэр нислэг нь хойшлогдсоор байна гэж бид гуравт худлаа ярьсан. Тэгээд сүүлдээ ...ын худлаа ярьж залилан хийж байгаа нь мэдэгдээд би 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ хийсэн боловч мөнгөө өгөхгүй байхаар нь цагдаад хандсан. Би ...ын ... дугаарын данс руу өөрийн ХААН банкны ..., Голомт банкны ... гэсэн данснаас мөн өөрийн нөхөр ...ийн ... гэсэн данснаас мөнгөө шилжүүлж байсан. Би гомдолтой байна. ...Би гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /3 хх 215-216 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Ц....гийн “... 2017 онд би өөрийн хүү ...г Солонгос улс руу явуулахаар төлөвлөж байсан. Тэгсэн манай нөхөр ... хүнээс асуухад хамт ажилладаг ... гэдэг залуу нь манай эхнэр ... Солонгос улс руу хүн гаргаад байдаг юм шиг байна лээ асуугаад үзээч гэхээр нь би ...ын ... гэсэн утсаар холбогдож ярихад виз найдвартай гарна, 3 сая төгрөгийн урьдчилгаа болгож 1,500,000 төгрөг шилжүүл, дараа нь виз гарсны дараа үлдэгдэл 1,500,000 төгрөгийг авна гэхээр нь би 2018 оны 01 дүгээр сарын 10-ны орчим ... гэх хүний данс руу 5 шарын Хаан банкны салбар дээрээс 1,500,000 төгрөг шилжүүлээд ...тай ярихад миний дансанд мөнгө чинь ирсэн одоо удахгүй виз гарна, би виз гарахаар таньтай холбогдоно, та тэгэхээр үлдэгдэл 1,500,000 төгрөгийг шилжүүлээрэй гэж хэлсэн, Түүнээс хойш нилээд хугацаа өнгөрөөд утсаар асуухад удахгүй гарна гэж хэлдэг байсан. 2018 оны 05 сарын сүүлээр ... над руу яриад виз гарчихлаа үлдэгдэл мөнгөө шилжүүлээд паспортоо ав гэхээр нь би дахиад 1,500,000 төгрөг ...ын данс руу шилжүүлээд ярихад маргааш 17 цагт манай гэрийн гадаа ирээд аваарай гэхээр нь би маргааш нь 5 шарын тэнд байдаг байрных нь гадаа очоод залгахад нөхөр гэх ... гэдэг залуутай гарч ирсэн тэгээд ... надад манай хүүгийн гадаад паспортыг өгөхөөр нь авч үзээд “энэ паспорт чинь хуурамч юм биш биз дээ” би 2 жилийн өмнө өөрөө Солонгос улс руу гарч байсан минийх энэ байна гээд харуулахад ... “үгүй ээ эгчээ сүүлийн үед ийм болчихсон” гэхээр нь би аан за за гээд итгээд авсан. Тэгсэн хоёр хоногийн дараа ... над руу яриад “би тань руу нөхрийгөө явуулчихья та гадаад паспортоо өгөөд явуулаач, хүнд харуулах гэсэн” юм гээд аваад явсан. Тэгээд хэд хоногийн дараа ... над руу яриад Өргөө 1 кинотеатрын хажууд хүрээд ир гэхээр нь очиход би таны паспортыг шалгуулах гээд энд өгчихсөн, энэ виз мэдүүлдэг газар байгаа юм. Та өөрөө ороод хүүхдийнхээ нэрийг нь хэлээд асуучих гэхээр нь би ороод асуусан чинь урдаас нэг хүүхэд уурлаад та юу яриад байгаа юм бэ, манай байгууллагын нэр хүндэд халдаад гэхээр нь би эргэж гараад ...д хэлсэн чинь би хуурамч юм хийдэггүй, маргааш таны мөнгийг чинь өгнө гэж хэлээд явсан. Түүнээс хойш мөнгө өгөөгүй алга болсон. ......д өгсөн 3,000,000 төгрөг бол миний мөнгө бөгөөд цалингийн зээл аваад өгч байсан юм. ...” гэх мэдүүлэг /2 хх 60-61, 106, 3 хх 147-149 х/,
Хохирогч Э....гийн “... 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн өглөөний 08 цагийн үед ...ийн эхнэр ... нь миний ... гэсэн дугаар руу ... гэсэн дугаараар сайн уу, сэрсэн үү нөгөө жолооны мөнгө 10 цаг 1 гэхэд шилжүүлээрэй. Ажлын өдөр болохоор өнөөдөр өг гэсэн шүү. Болж өгвөл 700,000 төгрөг өгөөрэй үлдэгдлийг нь үнэмлэх авахаараа өгөөрэй гэж хэлээд над руу мессежээр дансаа явуулсан. Тэгэхээр нь би тэр өдрөө гэртээ байхдаа ...ын ... гэсэн данс руу өөрийн ... гэсэн данснаас 700,000 төгрөг шилжүүлсэн. ...Тухайн үед мөнгө авахдаа жолооны үнэмлэх чинь энэ оны 12 дугаар сарын 25-ны дотор гарна гэж хэлж байсан. ...2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ... нь над руу утсаар залгаад үлдэгдэл ...ийхээ 100,000 төгрөгийг яаралтай миний нөгөө данс руу шилжүүлчих, гэхээр нь би тэр өдрөө нөгөө ...ын данс руу 100,000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр эгч нь нөгөө хүнтэй уулзаад хоолонд орж байна. Эгч нь ямарч мөнгөгүй гараад ирчихсэн шүү чи эгч рүүгээ 30,000 төгрөг шилжүүлчих гэхээр нь би 30,000 төгрөг шилжүүлсэн. ...2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ... нь миний гар утас руу өөрийнхөө ... гэсэн дугаараас залгаад нөгөө үлдэгдэл 200,000 төгрөгөө шилжүүлчих би нөгөө хүнтэйгээ уулзах гэж байна гэхээр нь би надад байгаа нь 140,000 төгрөг байна гээд тэр өдрөө ...ын дансруу 140,000 төгрөг щилжүүлсэн. ...2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мөнгөө гүйцээгээд өгчих гэхээр нь би 30,000 төгрөг шилжүүлсэн. ... ..., ... нарт өгсөн 1,000,000 төгрөгийг өгсөн . ...” гэх мэдүүлэг /4 хх 23-26 х/,
Шүүгдэгч С....ын “... ...ээс 2017 оны 12 дугаар сарын 23-нд Сонгинохайрхан дүүрэг 17 дугаар хороо 32 дугаар байрны хажууд байдаг Хаан банкнаас ... өөрийн данснаас бэлэн 2,700,000 төгрөгийг Солонгос улсруу явах визний мөнгө гэж надад өгсөн. Би түүнд Солонгос улсруу явах визийг нь гаргаж өгнө гэж мөнгийг нь авсан. 2018 оны 03 дугаар сарын 21-нд ...ийн эгч болох ... нь 1,400,000 төгрөгийг ...ийн визний мөнгө гэж миний дансруу шилжүүлсэн. 2018 оны 05 дугаар сард ...ийн дүү болох Г.... нь виз гаргуулна гэж надад 1,000,000 төгрөгийг бэлнээр гадаад паспортын хамт манай гэрийн гадаа Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо 5 шарын автобусны буудлын ард байдаг 52 дугаар байрны гадаа өгч байсан. Дараа нь 2 хоногийн дараа Г.... 1,500,000 төгрөгийг өөрийнхөө виз гаргуулна гэж манай гэрийн гадаа авч ирж өгсөн. ...... гэх хүний нөхөр болох ... нь манай нөхөр Эрдэнэлүрэвтэй хамт нэг газар ажилладаг байсан. Манай нөхөр ... нь 2018 оны 01 дүгээр сард Банзай ахаас 1.500.000 төгрөгийг чиний дансанд шилжүүлсэн байгаа гэж надад хэлсэн. Тэгээд 2018 оны 05 дугаар сард ... гэх хүнтэй 1.500.000 төгрөгний талаар уулзаж виз гаргаж өгөхөөр тохиролцсон.Ингээд дахин дансаар 1.500.000 төгрөгийг ... миний дансруу шилжүүлж байсан. Би ...гаас нийт 3.000.000 төгрөгийг өөрийн дансаар авсан. ...Миний хувьд анхнаасаа хохирогч Э....д жолооны үнэмлэх гарган өгнө гэж яриагүй. ... юу гэж ярьж тохирсон талаар би мэдэхгүй байна. Намайг 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хагалгаанд ороод 10 гаран хоног эмнэлэгт хэвтээд гарч ирсний дараа ..., ... нар жолооны үнэмлэх гаргаад өгөх хүн байна уу гэдэг асуудлыг ярьсан. Тэгээд би фэйсбүүк дээр жолооны үнэмлэх гаргаж өгнө, эрхийг нь сэргээж өгнө гэсэн зар байхаар нь би тэр утасны дугаараар холбогдсон чинь уулзаж байгаад шийднэ гарах үгүйг мэдэхгүй үнэхээр гаргахаар бол 1,000,000 төгрөг авна гэж хэлсэн. Үүний дагуу ...д би 1,000,000 төгрөг болдог гэж байна гэхэд анх зээлсэн 700,000 төгрөг дээрээ нэмээд 300,000 төгрөг өгөөд 1,000,000 төгрөг болгоно гэж хэлээд үлдэгдэл 300,000 төгрөгийг миний дансанд цувуулж хийсэн. Сүүлийн 300,000 төгрөгийг авахад нэг удаа би жолооны эрх сэргээх хүнтэй уулзах гэж байна гэж хэлээд 140,000 төгрөг өгсөн бусад мөнгийг нь өөрөө цувуулаад л мөнгөтэй болсон үедээ өгсөн. Тэгээд жолооны эрх сэргээж өгөх хүн надад бүүр сүүлд эрх сэргээж болохгүй юм байна гэсэн хариу өгсөн учраас ...д хэлсэн чинь тэгвэл 1,000,000 төгрөгөө авья би өөр хүнээр гаргуулахаар болчихлоо гээд мөнгө авья гэсэн би тухайн үед мөнгийг нь өгье гэхэд фэйсбүүкээр намайг дарамтлаад байхаар нь би тэр цагдаа дээр чинь очоод өгнө гэж хэлээд өгөөгүй байсан, тухайн үед мөн манай ээжийн бие муу байж байгаад нас барсан. ... хохирлын дүн дээр хохирогч нартай тохиролцсон байгаа, би боломжоороо төлж барагдуулна ...” гэх мэдүүлэг /2 хх 170-171, 4 хх 37 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч Б....ийн “...2017 оноос 2018 онд Хишиг Арвин ХХК-д би жолоочоор ажиллаж сайсан ба тухайн үед ... гэдэг хүнтэй танилцаад нэгнийгээ таньдаг болсон юм. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын эхээр ажил дээрээ ...тэй юм яриад сууж байсан чинь ... надад хэлэхдээ жолооны эрхээ 1 жилээр хасуулсан жолооны зрх сэргээдэг хүн байна уу гэж асуухаар нь би юм дуугараагүй надад тийм хүн байхгүй учир тухайн үед юм яриагүй. Тэгээд тэр өдрөөс хойш хэд хонгийн дараа ... бид хоёр ажлаас гараад явж байтал манай эхнэр ... урдаас гарч ирсэн ба ... болон манай эхнэр ... бид гурав уулзаад байж байхад ... манай эхнэрээс жолооны үнэмлэх сэргээдэг хүн байна уу гэж асуусан чинь манай эхнэр ... би нэг хүнээс асуугаад өгье гэж хэлээд салаад явцгаасан юм. ... надад хэлэхдээ хоёр гурав хоногийн дараа Энхмаатай уулзлаа болно гэж байна тэр хүнийхээ бичиг баримтыг аваад ир гэж хэлсэн. Тэгээд ... ... ахтай холбогдсоны дараа 5 шард байрлах гэрийн гадаа ... ахын хүүхэд нь ...д паспорт хоёр гурван бичгийн цаастай юм өгч байсан, нарийн юу байгааг мэдэхгүй. Түүнээс хойш ... ... ах болон миний Солонгос улсын визийг хөөцөлдөөд байгаа гээд хэлж яриад яваад байдаг байсан. Солонгос улсын виз гарахгүй удаад байсан чинь ... ах ...аас виз юу болж байгаа юм бэ гэж байнга шаардаж эхэлсэн. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын сүүлээр ... ... ахын хүүхдийн болон миний виз гарчихлаа гээд гадаад паспорт аваад ирсэн. Тэгээд ... ахын эхнэр нь манай гэрийн гадаа ирээд хүүхдийнхээ гадаад паспортыг аваад явсан. Маргааш нь намайг ... ...ын эхнэрт өгсөн гадаад паспортыг аваад ир баталгаажуулах шаардлагатай байна гэж хэлсэн. ...ын хэлсэн ёсоор би ... ахын эхнэрээс хүүхдийнх нь гадаад паспортыг аваад ...д авчирч өгсөн. Тэр үед нь би виз гарчихаж гэж бодоод баярлаад онгоцны билетний касс орж онгоцны тиз захиалах гээд Аэр транс дээр очсон чинь тухайн газрын хүн таны энэ Солонгос улсын виз чинь хуурамч юм биш үү гэхээр нь онгоцны билетээ захиалахгүй буцаад гэрлүүгээ ирээд ээжтэйгээ холбогдож яриад энэ виз хуурамч байх шиг байна гэсэн чинь ээж надад хэлэхдээ нагац эгч Бишүүгарамын хүүхэд Энхтөгсөөр шалгуулчих гэхээр нь би Энхтөгсөд гадаад паспортаа өгсөн Энхтөгс хүнээр шалгуулаад хуурамч байна гэж хэлсэн байсан. ... хүмүүстэй байнга визний талаар ярьж байхыг би сонсож байсан. ....
... надад өөрөө манай эхнэр ...ыг утсаар ярьсан мөнгө шилжүүлсэн гэж хэлсэн. Дараа нь би гэртээ очоод эхнэр ...аас ...гийн жолооны үнэмлэхийг сэргээж өгөх гэж байгаа юм уу гэхэд ... надад тийм ээ Сонгинохайрхан дүүрэгт замын таньдаг тэр хүнээрээ дамжуулж үнэмлэх сэргээж өгөх гэж байгаа гэсэн юм. Тэгээд ... манай эхнэр ...д мөнгө өгсөн үеэс хойш надад хэлэхдээ танай эхнэр жолооны үнэмлэх сэргээж өгнө гээд алга болчихлоо гэхээр нь би ...гөөс хэдэн төгрөгийг манай эхнэрт өгсөн юм бэ гэж асуусан чинь 800,000 төгрөг өгсөн гэж хэлсэн. Би эхнэрээсээ асуугаад хэлье гээд ...д хандаж ... үнэмлэх юу болж байна гэж асууж байна гэхэд ... надад хэлэхдээ удахгүй гаргаж өгнө гэж хэлдэг байсан би өөрөө ...д удахгүй үнэмлэх гарна шүү дээ гэж надад хэлсэн юм. ... надад хэлэхдээ мөнгийг маань эхнэрээсээ авч өг эсхүл жолооны үнэмлэх авч өг гээд нэхээд бас ажил дээр эвгүй байдалд оруулсан ... миний ар гэрээс ..., ... нарын хохирлыг төлсөн ...” гэх мэдүүлэг /3 хх 166, 4 хх 103 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Г....ий “... Манай эгч ... Солонгос улс руу явах гээд найз ...д мөнгөө өгч виз захиалсан. Тэр үед би бас Солонгос явах гээд ... гэх эмэгтэйд 1,500,000 төгрөгийг бэлнээр, гадаад паспортын хамт оны 05 сарын сүүлчээр 5 шарын хойд талын автобусны буудлын чанх хойд талд байрлах цэнхэр өнгийн байрны гадаа өгсөн. Тухайн үед ... виз чинь удахгүй гарна гэж хэлчихээд буцаад орсон. Тэр өдрөөс хойш виз юу болж байна гэж асуухаар удахгүй гарна гээд өдийг хүрч байна. ...” гэх мэдүүлэг /1 хх 20-21 х/,
Гэрч Г....ийн “... Манай эхнэрт ... нөхөртэй чинь цуг Солонгос улс руу гаргаад өгье, визний мөнгөө бэлд гэж хэлсэн байсан. Би эхнэрийнхээ данс руу өөрийнхөө цалинг явуулдаг байсан бөгөөд манай эхнэр ... уг ...өөс ... руу визний мөнгө цувуулж явуулсан байгаа. ... нь хувиараа оёдлын цехтэй бөгөөд бид нарт Солонгос улс руу гаргаж өгнө гэж залилж мөнгө авсан байгаа юм. ...” гэх мэдүүлэг /3 хх 226 х/,
Гэрч Ө....гийн “... Би ...ыг бага хүүхэд байх үеэс нь мэднэ. ... нь ээжтэйгээ цуг надтай хамт “Улаанбаатар дачин” оёдлын үйлдвэрт 10-аад жилийн өмнө цуг ажилладаг байсан юм. 2019 оны 11 дүгээр сарын 01-нээс ... бид хоёр “Шинэ толгойт” хотхонд хувиараа оёдлын цех ажиллуулж байсан юм. 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр ... надад хандан Солонгос улсын Чежү рүү визгүй байдаг. Та надтай хамт визгүй цуг Чежү яваад, ажиллая гэж хэлсэн. Тэр үед бас ... гэх ...ын найз хүүхэн нөхрийн хамт бас бид хоёртой цуг Солонгос гарахаар ...д мөнгө өгөөд эхэлсэн юм. Би ...д цувуулаад 1 сая гаран төгрөг өгчихсөн байсан юм. Тэр ...дөө ... миний визийг гаргаж, цуг явна гэж ярьж байсан. ... бид нарыг 2020 оны 01 дүгээр сарын 16-нд ниснэ, мөн 20-нд ниснэ гэх мэтээр хойшлуулаад, байхаар нь би худлаа яриад байна гэж мэдээд ...д хэлээд загнасан. Гэтэл ... бид нарыг хуурч байснаа хэлсэн. Би одоо сайн санахгүй байна. Би ...тай хамтарч оёдлын цех ажиллуулж эхлэхдээ л ...тай түрээсээ хувааж төлнө гэж ярилцсан байсан. Гэтэл ... түрээсийн мөнгөгүй гээд би түрээсийг нь төлж байсан юм. Тэрнээс хойш надаас цувуулж мөнгө авсаар байгаад 1 сая гаран төгрөгийн өртэй болсон. Гэтэл ... тэр ...дөө намайг Чежү рүү явуулья, хамт ажиллая гэж хэлсэн. Надад хууль шүүхийн байгууллагаар шалгуулах санал хүсэлт байхгүй. Би ...аас мөнгөө цувуулж авсаар байгаад, хохирлоо барагдуулчихсан. Би одоо ...аас нэхэмжлэх мөнгө байхгүй. Харин ... нөхөртэйгээ гарахаар ...д өгсөн мөнгөө авч чадаагүй байгаа болохоор гэрчээр мэдүүлэг өгч байгаа юм. ...” гэх мэдүүлэг /3 хх 229 х/,
Гэрч Б....ийн “... Би ...тэй 2017 оноос хойш Голден Хоме гэх тавилгын үйлдвэрт хамт ажиллаж байсан. Тэр үеэс хойш мэднэ. ... гэх эмэгтэйг нэг удаа харсан. Гадуур явж байтал ... хамт явж таараад манай эхнэр гэж танилцуулж байсан. 2017 оны сүүлээр өөрийн төрсөн хүү ...г Солонгос улс руу ажиллуулахаар явуулах санаатай хүн явуулж өгч чадах хүн сураглаж байгаад санаандгүй ажил дээр ...т хэлтэл манай эхнэр нэг хүн гаргаж байх шиг байсан. Юу ч гэсэн эхнэрээсээ асуугаад танд хариу хэлье гэсэн. Тэрнээс хойш 7-8 хоногийн дараа ... надад хандаж манай эхнэр ... болно гэж байна, та нар өөрсдөө манай эхнэртэй уулз гээд утасных нь дугаарыг өгсөн. Манай эхнэр хэлэхдээ хуурамч виз гаргаж өгсөн гэсэн. Өмнө нь өөрөө Солонгос улс руу явж байсан учраас уг визийг хараад өөрөө хуурамч байна гэж мэдсэн байна лээ. ... ...ын дугаарыг би, эхнэр ...д өгч 2018 оны 01 дүгээр сарын эхээр манай эхнэр ..., ...тай уулзсан. 2018 оны 01 дүгээр сард 1,500,000 төгрөгөөр 2 удаа манай эхнэр, ...ийн эхнэр ...ын дансруу мөнгийг шилжүүлсэн. ...дараа нь манай эхнэр хэлэхдээ хуурамч виз гаргаж өгсөн гэж байсан, манай эхнэр урд өмнө өөрөө Солонгос явж байсан учраас уг визийг хараад хуурамч виз гэдгийг нь мэдсэн гэсэн. ...” гэх мэдүүлэг /2 хх 91 х/,
Гэрч Б....гийн “... 2018 оны 1 дүгээр сард манай аав ээж намайг Солонгос явуулах гээд хүмүүстэй уулзаж, ярилцан материал бүрдүүлж эхэлсэн. Тэр үед аав, ээж ажилтай байсан учир ээж миний дансанд мөнгө хийсний дараа би өөрөө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Хаан банкны экспресс банкаар 2018 оны 01 сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд Солонгос явах виз гарна гээд виз гаргаж өгөх хүнээ хүлээгээд байж байгаад 2018 оны 5 сарын сүүлээр үлдсэн 1,500,000 төгрөгийг Солонгос явах виз гаргаж өгөх хүний дансруу мөнгийг шилжүүлж байсан. Ингээд 2018 оны 06 дугаар сард виз гаргана гэсэн хүн манай ээж рүү залгаж виз гарчихлаа одоо болчихлоо тийзээ захиалах үлдэгдэл мөнгөө гэсэн. Тэгээд нөгөө хүн манай ээжид миний визтэй гадаад пасортыг өгсөн байсан. Манай ээж над руу фэйсбүүк чатаар визний зураг явуулаад, би эгчрүүгээ ээжийн явуулсан визний зургийг явуулсан. ... түүнээс хойш 3 хоногийн дараа манай аавтай хамт ажилладаг гэх ... гэдэг хүн манай ээж дээр ирээд миний гадаад паспортыг аваад явсан байсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 156-157 х/,
Гэрч М....гийн “...2018 оны 04 дүгээр сарын эхээр ... гэх эмэгтэй надад хэлэхдээ Энхмаа гэх нэртэй эмэгтэй Солонгосын элчин сайдын яаманд ажилладаг виз гаргаж өгч чадна гэж хэлсэн. Тухайн үед нь би гэртээ ажилгүй байсан үчир хоёр хүний материалыг 900,000 төгрөгөөр бүрдүүлээд банкинд мөнгө байрлуулна гэж нэг хүний 2,400,000 төгрөг байршуулаад тэгээд материалаа виз жуучлалын товчоонд өгсөн. Тэгээд тэндээс авсан кодоо ... гэх эмэгтэйд 1,310,000 төгрөгийн хамт өгсөн. Тухайн үед виз гараагүй 6 номер гэх дугаар даруулаад ахиж солонгосын элчин сайдын яаманд виз даруулхааргүй болсон. ... нь надад дахин нэг хүний 2,500,000 төгрөг өгвөл Энхмаа өөрийн биеэр материал бүрдүүлээд гаргаж өгч чадна гэж хэлсэн. Тэгээд би ...д урьдчилгаа 3,000,000 төгрөг болон паспортаа өгсөн. Тэгээд ... нь виз гаргаж өгсөн юм байхгүй материалыг нь ч элчин сайдын яаманд өгөөгүй байсан. Тэгээд 2 сар гарны дараа энэ ... худлаа боллоо юун Солонгос улсруу явуулах намайг залилсанг мэдээд ...аас мөнгөө авъя чи худлаа болчихлоо гэж хэлтэл ... нь удахгүй өгнө өнөөдөр, маргааш өгнө гэж худлаа хэлсээр байгаад хоног хугацааг хойшлуулдаг байсан. ...арай гэж мөнгөө авсан ...” гэх мэдүүлэг /1 хх 22-23 х/,
Г....ийн дансны хуулга /1 хх 73-74 х/,
Г....гийн Хаан банкны дансны хуулга/1 хх 47 х/,
Г....ын Хаан банкны дансны хуулга, мэдээлэл /1 хх 70, 75- 78, 81, 82 х/,
Эд зүйлийн үнэлгээ /1 хх 35-36 х, 2 хх 126-129 х/,
Хаан банкны Н....гийн ... дугаартай дансны хуулга, Голомт банкны Н....гийн ... дансны гүйлгээний мэдээлэл /3 хх 218- 223 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
3.Шүүгдэгч С.... нь:
- Хохирогч Ц...., Г.... нараас худал үгээр хуурч авсан ...ийхөө төлбөрт виз гаргуулж өгсөн хүн болж Г...., Б.... нарын Е серийн гадаад паспорт дээр наасан Солонгос улсын визийг хуурамч болохыг мэдсээр байж бусдад өгч ашигласан болох нь:
Хохирогч Ц....гийн “... 2017 онд би өөрийн хүү ...г Солонгос улс руу явуулахаар төлөвлөж байсан. Тэгсэн манай нөхөр ... хүнээс асуухад хамт ажилладаг ... гэдэг залуу нь манай эхнэр ... Солонгос улс руу хүн гаргаад байдаг юм шиг байна лээ асуугаад үзээч гэхээр нь би ...ын ... гэсэн утсаар холбогдож ярихад виз найдвартай гарна, 3 сая төгрөгийн урьдчилгаа болгож 1,500,000 төгрөг шилжүүл, дараа нь виз гарсны дараа үлдэгдэл 1,500,000 төгрөгийг авна гэхээр нь би 2018 оны 01 дүгээр сарын 10-ны орчим ... гэх хүний данс руу 5 шарын Хаан банкны салбар дээрээс 1,500,000 төгрөг шилжүүлээд ...тай ярихад миний дансанд мөнгө чинь ирсэн одоо удахгүй виз гарна, би виз гарахаар таньтай холбогдоно, та тэгэхээр үлдэгдэл 1,500,000 төгрөгийг шилжүүлээрэй гэж хэлсэн, Түүнээс хойш нилээд хугацаа өнгөрөөд утсаар асуухад удахгүй гарна гэж хэлдэг байсан. 2018 оны 05 сарын сүүлээр ... над руу яриад виз гарчихлаа үлдэгдэл мөнгөө шилжүүлээд паспортоо ав гэхээр нь би дахиад 1,500,000 төгрөг ...ын данс руу шилжүүлээд ярихад маргааш 17 цагт манай гэрийн гадаа ирээд аваарай гэхээр нь би маргааш нь 5 шарын тэнд байдаг байрных нь гадаа очоод залгахад нөхөр гэх ... гэдэг залуутай гарч ирсэн тэгээд ... надад манай хүүгийн гадаад паспортыг өгөхөөр нь авч үзээд “энэ паспорт чинь хуурамч юм биш биз дээ” би 2 жилийн өмнө өөрөө Солонгос улс руу гарч байсан минийх энэ байна гээд харуулахад ... “үгүй ээ эгчээ сүүлийн үед ийм болчихсон” гэхээр нь би аан за за гээд итгээд авсан. Тэгсэн хоёр хоногийн дараа ... над руу яриад “би тань руу нөхрийгөө явуулчихья та гадаад паспортоо өгөөд явуулаач, хүнд харуулах гэсэн” юм гээд аваад явсан. Тэгээд хэд хоногийн дараа ... над руу яриад Өргөө 1 кинотеатрын хажууд хүрээд ир гэхээр нь очиход би таны паспортыг шалгуулах гээд энд өгчихсөн, энэ виз мэдүүлдэг газар байгаа юм. Та өөрөө ороод хүүхдийнхээ нэрийг нь хэлээд асуучих гэхээр нь би ороод асуусан чинь урдаас нэг хүүхэд уурлаад та юу яриад байгаа юм бэ, манай байгууллагын нэр хүндэд халдаад гэхээр нь би эргэж гараад ...д хэлсэн чинь би хуурамч юм хийдэггүй, маргааш таны мөнгийг чинь өгнө гэж хэлээд явсан. Түүнээс хойш мөнгө өгөөгүй алга болсон. ...” гэх мэдүүлэг /2 хх 60-61, 106, 3 хх 147-149 х/,
Шүүгдэгч Б....ийн “... ...ын хэлсэн ёсоор би ... ахын эхнэрээс хүүхдийнх нь гадаад паспортыг аваад ...д авчирч өгсөн. Тэр үед нь би виз гарчихаж гэж бодоод баярлаад онгоцны билетний касс орж онгоцны тиз захиалах гээд Аэр транс дээр очсон чинь тухайн газрын хүн таны энэ Солонгос улсын виз чинь хуурамч юм биш үү гэхээр нь онгоцны билетээ захиалахгүй буцаад гэрлүүгээ ирээд ээжтэйгээ холбогдож яриад энэ виз хуурамч байх шиг байна гэсэн чинь ээж надад хэлэхдээ нагац эгч Бишүүгарамын хүүхэд Энхтөгсөөр шалгуулчих гэхээр нь би Энхтөгсөд гадаад паспортаа өгсөн Энхтөгс хүнээр шалгуулаад хуурамч байна гэж хэлсэн байсан. ... хүмүүстэй байнга визний талаар ярьж байхыг би сонсож байсан. ...” гэх мэдүүлэг /3 хх 166, 4 хх 103 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Бичиг баримтын шинжилгээний лабораторийн шинжээчийн 1881 дугаар дүгнэлт:
“...Шинжилгээнд ирүүлсэн Гантөмөр овогтой ...ийн нэр дээр Е1379306 дугаартай Монгол улсын гадаад паспорт мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилж буй дээрх гадаад паспорт мэт зүйл нь жинхэнэ паспорт байна. Уг шинжилж буй гадаад паспортын “14” гэж дугаарласан нүүрэн дэх БНСУ-ын виз мэт зүйл нь энгийн хэрэглээний цаасан дээр ердийн өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн хуурамч виз байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 166- 168 х/,
“Тэнцвэр эстимэйт ХХК”-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: иргэн Ц....гийн гадаад паспорт 32,500 төгрөг /2 хх 129 х, 3 хх 114 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хохирлын хоорондын шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хохирол хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хохиролд зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой. Үүнийг шалгуур болговол шүүгдэгч нь худал үгээр хуурч олон удаагийн үйлдлээр хохирогч Г....т 2,700,000 төгрөг, хохирогч Г....д 3,900,000 төгрөг, хохирогч Ц....д 1,532,500 төгрөг, хохирогч Н....д 1,438,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г....д 46,000 төгрөг, нийт 8,616,500 төгрөгийн хохирол учруулсан болох хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон.
Шүүгдэгч С...., Б.... нар хохирогч нарын мөнгийг авахын тулд виз гаргуулж өгнө, онгоцны тийзний төлбөрт мөнгө шилжүүл хэмээн худал үгээр хуурч мөнгөө өөрийн сайн дураар шилжүүлэн өгөх сэдлийг төрүүлж улмаар өөртөө шилжүүлэн авдаг байдал нь Залилах гэмт хэргийн худал үгээр хуурч, бусдын эд хөрөнгийг өөртөө авсан шинжийг, мөн бусдаас залилж авсан ...ийхөө оронд хуурамч виз дарсан паспортыг бусдад өгч ашигласан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь тогтоогдсон.
Шүүгдэгч нар удаа дараагийн үйлдлээр бусдыг худал үгээр хууран мэхлэж эд хөрөнгийг нь шилжүүлсэн авсан өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, С....ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжүүдийг, шүүгдэгч Б....ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирогч Г....гийн нэхэмжилсэн 3,900,000 төгрөг төлөгдөөгүй болох нь түүний бичгээр гаргасан баримт /4 хх 166 х/, хохирогч Г....ийн нэхэмжилсэн 2,700,000 төгрөгөөс 1,000,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 1,700,000 төгрөг төлөгдөөгүй болох нь түүний бичгээр гаргасан баримт /4 хх 167 х/, хохирогч Н....д 1,430,000 төгрөгөөс 150,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 1,280,000 төгрөг төлөгдөөгүй болох нь түүний бичгээр гаргасан баримт /4 хх 168 х/, хохирогч Ц....гийн нэхэмжилсэн 3,000,000 төгрөг төлөгдсөн болох нь түүний бичгээр гаргасан баримт /4 хх 170 х/, иргэний нэхэмжлэгч Г....д 46,000 төгрөг төлөгдсөн болох нь түүний бичгээр гаргасан баримт /4 хх 169 х/, хохирогч Э....гийн хохирлын 1,005,000 төгрөг төлөгдсөн болох нь 4 дүгээр хавтаст хэргийн 136 тал дахь орлогын мэдүүлгээ, хохирогч Ц....гийн хохирол 3,032,500 төгрөгийг төлсөн болох нь 4 дүгээр хавтаст хэргийн 136 тал дахь орлогын баримт, хохирогч Ц....гийн хохирлоо бүрэн авсан талаарх бичгээр гаргасан баримт болох 4 дүгээр хавтаст хэргийн 170 хуудсан дахь баримтаар тус тус нотлогдож байгаа, шүүгдэгч С....ын төлөөгүй хохирлыг түүнээс гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй.
Улсын яллагч: С....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Б....т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, С....ын ялуудыг нэмж нэгтгэн эдлүүлж, цагдан хоригдсон хоногуудыг эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцох саналыг гаргасан.
Шүүгдэгч С....ын өмгөөлөгч О.Баяраа: Шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй, хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа, хувийн амьдралын хувьд хүний өөрийн нийлсэн бага насны хүүхдүүд асрамжилдаг, хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байхгүй зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн хөнгөн ял оноож өгнө үү? гэсэн.
Шүүгдэгч Б....ийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл: Шүүгдэгч нь хохирлоо төлсөн тул эрүүгийн хар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Харчин овогт ...ийн ...ыг: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал үгээр хуурч бусдын мөнгө, эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх олгосон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн,
Авгатайж овогт ...гийн ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал үгээр хуурч бусдын мөнгө, эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.С....ыг: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Б....ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдийг баримтлан С....д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний бичелэн эдлэх ялыг 1,200 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан С....ын урьдчилан цагдан хоригдсон 01 цагдан хоригдсон хоног x 8 нэг хоногтой дүйцэх цаг = 8 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,
Б....ийн урьдчилан цагдан хоригдсон 39 цагдан хоригдсон хоног х 8 нэг хоногтой дүйцэх цаг = 312 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг тэдгээрийн эдлэх ялын хугацаанд тус тус оруулан тооцсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С...., Б.... нарт мэдэгдсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар С....аас 1,700,000 төгрөг гаргуулж Г....т, 1,280,000 төгрөг гаргуулж Н....д, 3,900,000 төгрөг гаргуулж Г....д тус тус олгосугай.
7.С...., Б.... нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, Б.... бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдан ирсэн гадаад паспортыг хэрэг хавсарган үлдээж буй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, шүүгдэгч Б....т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ