Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 61

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг Аргуут гудамжны 19 тоотод оршин суух Зузаан овогт Жигмэдийн Оюунчимэгийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 26-1 тоотод оршин суух Бариач овогт Дэмбэрэлийн Адъяадолгороос 6118738 төгрөг гаргуулах-ыг хүссэниргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Дониддолгор, нэхэмжлэгч Ж.Оюунчимэг, хариуцагч Д.Адъяадолгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ж.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 1805200 төгрөгийн бараатай Ган жирэм найман нэрийн хүнсний дэлгүүрийг Д.Адъяадолгортой харилцан тохиролцож түрээслүүлсэн. Дэлгүүртээ бараа татуулахаар 598738 төгрөгийг бэлнээр, 2014 оны 02 дугаар сард 500000 төгрөгийг Д.Адъяадолгорт шилжүүлсэн. Д.Адъяадолгор нь түрээсийн төлбөр 2030000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөр 2990000 төгрөгийг төлөөгүй. Иймд Д.Адъяадолгороос 6118738 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие Д.Адъяадолгороос 6118738 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасанаас 3100000 төгрөгийг авахаар эвлэрч тохирсон болно. Давж заалдах гомдол гаргах эрхгүй гэдгийг ойлголоо гэв.

Хариуцагч Д.Адъяадолгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 3100000 төгрөгийг Ж.Оюунчимэгт өгөхөөр эвлэрч тохирсон болно. Давж заалдах гомдол гаргах эрхгүй гэдгийг ойлголоо гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Ж.Оюунчимэг нь Д.Адъяадолгороос 6118738 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагчаас 3100000 төгрөгийг гаргуулахаар эвлэрч тохирсон тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

  Хуульд зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс 50%-иар чөлөөлөх үндэслэлтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасныгудирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т нэхэмжлэгч нь хариуцагч Д.Адъяадолгороос  3100000 төгрөгийг авахаар  зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 117080 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Адъяадолгороос 58540 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогын / Хаан банкны 5540607728 тоот данснаас/ 58540 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Оюунчимэгт олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Н.ЭНХМАА